05/01/2026
СЭЗИС болон Датумсий хамтарсан 2026 оны эхний сургалтаа "SPSS 30.0, Tableau, PowerBI" гэсэн 3 төрлөөр хамтад нь зарлаж байна. Та бүхэн аль нэгэнд нь дангаар эсвэл хослуулж (SPSS+Tableau, SPSS+PowerBI, эсвэл SPSS+Tableau+PowerBI) хүссэнээрээ сонгон суралцаж болно.
Сургалт болох хугацаа:
2026.01.23 ны өдөр өглөө 9 цагаас 16 цаг хүртэл "SPSS 30.0"
2026.01.24 ны өдөр өглөө 9 цагаас 16 цаг хүртэл "Tableau"
2026.01.25 ны өдөр өглөө 9 цагаас 16 цаг хүртэл "MS PowerBI" гэсэн хуваариар явагдана.
Суудлын тоо 10 суралцагчаар хязгаарлана.
Сургалтандаа бүтэн сууж өгөгдсөн даалгаваруудаа гүйцэтгэсэн оролцогчдод СЭЗИС-ийн богино хугацааны сургалтын сертификат олгоно.
Бүртгүүлэх линк: https://forms.gle/bDW6yTkDZPcrEHsf7
31/12/2025
Шинэ оны мэнд хүргэе! Ирж буй 2026 ондоо амжилт бүтээл дүүрэн, харилцагч үйлчлүүлэгчид нь сэтгэл ханамжтай, үнэнч тууштай байхыг хүсэн ерөөе.
03/12/2025
📊 Tableau — Датаг уншиж, ойлгож, бизнесийн шийдвэр гаргадаг үнэт чадвар.
Энэ чадварыг богино хугацаанд, практик сургалтаар эзэмшүүлэхээр боллоо.
Та энэ сургалтаар:
🔹 Excel, CSV, Google Sheets, SQL зэрэг эх үүсвэрээс дата холбох
🔹 Sheet → Dashboard → Story-г бүрэн ашиглах
🔹 Bar, Line, Map, KPI chart, Dual-axis гэх мэт график үүсгэх
🔹 Интерактив dashboard угсрах (filters, actions, parameters)
🔹 LOD expressions, calculated fields ашиглан ахисан шинжилгээ хийх
🔹 Бодит dataset дээр ажиллаж практик туршлага хуримтлуулах
боломжтой.
🎓 Маркетинг, бизнес анализ, HR, санхүү, судалгаа, дата сонирхогчдод хамгийн ашигтай сургалт.
📍 СЭЗИС
📅 2025.12.07
🖥 Laptop шаардлагатай
📌 Бүртгэлийн линкээр ороод бүртгүүлээрэй. Линк: https://shorturl.at/GnrJp
28/11/2025
SPSS 30.0 + Tableau
15 цагийн практикт суурилсан сургалт эхлэх гэж байна!
Машин сургалт, дата шинжилгээ, interactive dashboard-ийг нэгдсэн байдлаар эзэмших боломж.
📅 11.30 & 12.07
📍 СЭЗИС
🖥 Зөвхөн оролцогч бүр өөрийн laptop-тай ирэх
📌 Бүртгэл нээлттэй
26/11/2025
🇲🇳1924 оны энэ өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, тусгаар тогтнолоо зарласан түүхэн мөчийг бид дурсдаг.
Энэ өдөр бид эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг дахин санаж, өв соёл, улс орноороо бахархах хэрэгтэй.
Тусгаар тогтнолын баярын мэнд хүргэе.
21/11/2025
📊 SPSS 30.0&Tableau практикт суурилсан сургалтын шинэ ээлж нээгдлээ!
15 (8цаг+7 цаг) цагийн турш бодит дата дээр ажиллан, шинжилгээ хийн бүх түвшний ур чадваруудыг нэг өдөрт эзэмшээрэй.
✔️ SPSS 30.0 лицензтэй хувилбар
✔️ Дэлгэрэнгүй гарын авлага
✔️ Танхимын суурилсан дадлага
✔️ Мэргэжлийн багш нарын удирдлага
📅 2025.11.30, 12.07-ны өдрүүдэд нийт 15 цагийн багц хичээл
📍 СЭЗИС
QR кодоор бүртгүүлнэ.
Бүртгүүлэх линк. https://shorturl.at/GnrJp
21/11/2025
Монгол бахархлын өдөр нь монголчууд бидний нийтлэг үнэт зүйл, эв нэгдэл, өв соёлоо дээдлэх сэтгэлийг нэгтгэн бэхжүүлдэг билээ. Та бүхэндээ Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе. 🇲🇳
14/11/2025
💻 RAM ХОМСДОЛ: Дэлхий дээр чимээгүйхэн өрнөж буй хамгийн хачирхалтай хямрал
Сүүлийн үед хүн төрөлхтөн мах, бензин, орон сууцны үнэ яриад завгүй. Харин технологийн ертөнц нэгэн өөр асуудлаар чимээгүй “гэнэтийн хямралд” орчихсон нь — RAM буюу компьютерийн санах ойн хомсдол юм. 💻⚡
Тэр жижигхэн туузан хэлбэртэй эд ямар асуудал үүсгэнэ гэж дээ, гэж үү? Бодит байдалд RAM бол таны компьютерийг ажиллуулж, бүх үйлдлийг хурдлуулдаг түр санах ой. 🧠🚀
RAM дутагдана гэдэг бол компьютер гацна → аппликейшнүүд удааширна → хийж байгаа зүйл тань тасалдаж эхэлнэ гэсэн үг. ⏳💻
Хамгийн сонирхолтой нь RAM яагаад хомсдсон бэ гэдэг асуултын цаана ердөө “үнэ өссөн” гэдэг энгийн зүйл биш, харин дэлхий нийтийн технологийн цаад талд өрнөж буй асар том өөрчлөлтүүд бий.
1. AI дэлхийг эзэлж, RAM-ыг сорж эхэлсэн 🤖
ChatGPT, Midjourney, Sora, Claude, Runway — эдгээр AI-ууд бидний бодож ч амжаагүй хурдаар хөгжиж байна. AI сургах, ажиллуулах болгонд асар их хэмжээний RAM шаардлагатай.
Төсөөлөөд үздээ: Өдөр бүр сая сая хүн зураг зуруулж, текст бичүүлж, видео хийж, data model сургаж байна. 🎨📝📊
Энэ бүхнийг давахын тулд дата төвүүд RAM-ыг савтай ус шиг “литр литрээр нь” сорж хэрэглэж байгаа юм. 💧
2. Чип үйлдвэрлэгчид өөр чиглэл рүү анхаарлаа шилжүүлсэн 🏭
Samsung, Micron, SK Hynix зэрэг дэлхийн RAM-ыг үйлдвэрлэдэг хэдхэн компани байдаг. Гэхдээ тэдний фокус сүүлийн хоёр жилд ихээхэн өөрчлөгджээ:
- AI-д зориулсан HBM санах ой 🧠
- Сервер, дата төвийн зориулалттай супер хурдны модуль ⚡
- GPU-ийн тусгай санах ой 🎮
Эдгээрийг өндөр үнэ, өндөр ашигтай учраас илүү их үйлдвэрлэж, хэрэглэгчдэд зориулсан жирийн RAM-ыг хойш тавьж эхэлсэн. Үр дүнд нь дэлхий даяар RAM дутагдаж эхэллээ. 🌍
3. Шинэ технологи руу шилжилт – DDR4-өөс DDR5 🔄
RAM-ын шинэ үе болох DDR5 гарсантай холбоотойгоор бүх үйлдвэрлэгч DDR4 буюу хуучин хувилбарын үйлдвэрлэлээ багасгасан. Гэтэл дэлхийн ихэнх компьютер одоо ч DDR4 ашиглаж байгаа. Яг одоо дэлхий “шинэ RAM руу шилжих гүүрэн дээр түгжирчихсэн” байгаа юм. Нэг талаас — хуучин RAM багассан, нөгөө талаас — шинэ RAM хангалттай биш. Ингээд RAM хомсдолын төгс нөхцөл бүрджээ. 🛣️📉
4. Gaming, streaming, content бүтээлт RAM-ыг өдөр бүр идэж байна 🎮📺📹
2024 оноос хойш 4K, 6K видео, өндөр графиктай тоглоом, real-time стриминг, 3D сонирхогчдын тоо тэсрэлттэйгээр нэмэгдсэн. Хүмүүс өдөр бүр RAM-ыг “идэж” эхэлсэн. Товчхондоо: Өмнө нь 8GB RAM нь хангалттайд тооцогддог байсан бол одоо 16GB → 32GB → 64GB руу шилжиж байна. ⚡
Том хэрэгцээ + хомс нийлүүлэлт = “RAM-ын үнэ” гэдэг зүйл цаашдаа зөвхөн өснө.💸
5. Хамгийн хачирхалтай нь: Үйлдвэрлэлээ нэмэх төлөвлөгөө байхгүй 🚫
RAM үйлдвэрлэдэг компаниудаас албан ёсны мэдэгдэл гараад байна: “Бид ойрын хугацаанд RAM үйлдвэрлэлээ нэмэхгүй.” ❌
Яагаад гэвэл AI-д зориулсан HBM модуль 1 ширхэг нь жирийн RAM-аас 30–40 дахин өндөр ашигтай. Тэдний хувьд энэ бол логик сонголт. Харин хэрэглэгчдийн хувьд — үнэ өсөх, хомсдол үргэлжлэнэ гэсэн үг. 📉
12/11/2025
Physical Asia: Quest 3
🇲🇳Монгол улс шилдэг 4-т шалгарлаа.