21/01/2026
3 дахь өсөж хөгжих нөхцөл Unconditional positive regard буюу нөхцөлгүй (болзолгүй) хүндлэл. Магадгүй бид хэн нэгний төлөө хийж чадах хамгийн том зүйлсийн нэг нь бол түүнийг байгаагаар нь хүлээн авах. Бид хайртай, ойр дотны хүмүүсээ өөртэйгээ адилхан үнэт зүйлс, бодол, мэдрэмжтэй байгаасай гэж бодох нь цөөнгүй. Гэвч хүн болгон өөр өөрийн дахин давтагдашгүй онцгой зан ааш, мэдрэмж, бодол, итгэл үнэмшилтэй байдаг.
Заримдаа хайртай дотны хүмүүсээ хэцүү байдалд орохыг нь харсан бид тэдэнд "зөвлөгөө, заавар" өгөхийг хичээдэг. Энэ нь тэр хүнд санаа зовж байгаагийн илрэл боловч та үүгээрээ нөгөө хүний хил хязгаарыг зөрчиж байж болох юм. Танд хэцүү зүйл тохиолдвол та бусдаас зөвлөгөө хүлээдэг үү? Эсвэл зүгээр л таны яриаг тайван сонсоосой гэж хүсдэг үү? Таны амьдралд тэр зөвлөгөөнүүд ямар хэмжээгээр тусалж байсан бэ?
Байгалиасаа хүн төрлөхтөн өвдөлт байтугай тав тухгүй байдлаас хүртэл зайлсхийхийг хүсдэг тархитай. Гэвч гуниг, гутрал, баяр хөөр, уур бухимдал, аз жаргал, хайр халамж, ичгүүр гээд бусад мэдрэмжүүдийг байгаагаар нь хүлээн авах нь бидний сэтгэцийн эрүүл мэндэд маш чухал ач холбогдолтой.
Мөн эргэн тойрны хүмүүсээ давуу тал, алдаа дутагдалтай бүхлээр нь хүлээж авах нь нөгөө хүнийг хүндэлж, хайралахын хамгийн том илрэл биш гэж үү? Алдаа дутагдал, давуу тал, сул дорой арчаагүй байдлаасаа үл хамааран хүндлэгдэж хайрлагдах нь тухайн хүнд бие хүний хувьд өсөж торних хамгийн том бололцоо, хөшүүргийг нээдэг.
Хүн бүр ижил бодолтой, ижил мэдрэмжтэй байсан бол бидний амьдрал хэчнээн уйтгартай байх байсан бол оо? Бусад хүмүүсийн ялгаатай байдал, асуудал бүрээ суралцах, бүтээлч байх боломж гэж харвал. Бид амьдралдаа хэдэн урлагийн бүтээлийг туурвисан бол?
(Та бүхэн текстийг маань хуулбарлахаар бол манайхыг mention хийгээд өгөөрэй. Нэг нэгнийхээ хөдөлмөрийг үнэлж амдарья тэгэх үү?)
https://www.youtube.com/watch?v=mYFaghHyMKc&list=RDmYFaghHyMKc&start_radio=1