Хүслийн шидэт ертөнц

Хүслийн шидэт ертөнц Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хүслийн шидэт ертөнц, Nursery, Ulaanbaatar.

07/09/2026

Манай цэцэрлэгийн бяцхан томчууд маань бясалгал хийгээд эгдүүтэй сууцгааж байна да😘😘

07/09/2026

Бага бүлэг😍
Манай багачууд Ааваа ээжээ эмээ өвөө бидэнд санаа зоволтгүй бид хичээж байгаа сайн байгаа шүү гэнээ😃

01/09/2026

Өдрийн мэндээ:
Манай хүүхдүүд цэцэрлэгтээ явсан анхны өдөр билээ хүүхдүүд маань танихгүй орчин танихгүй хүүхдүүд багш гээд сэтгэл зүйн хувьд цочирддог хүүхдүүдийн маань дасан зохицох хугацаа дунжаар 14 хоног байдаг иймд аль болох хүүхдүүдээ битгий таслуулаарай эцэг эхчүүд маань ч тэвчээртэй хандаарай гэж хүсье. Түүнчлэн багш ганц нэгхэн хүүхэдтэй ажиллаагүй ангид маш олон хүүхдүүд явдаг хүүхэд бүрт хүрч ажиллана 1 сарын дотор тэдний ааш зан төлөв байдалд ажиглалт хийн ямар хоол хүнсэнд дуртай хэзээ унтах, унтахдаа ямар ааш гаргадаг, шээж баахдаа ямар үйлдэл гаргадаг сонирхдог зүйлсүүд гэх мэтчилсэн багш нар маань хүүхдүүдээ таних сар байдаг. Эхний хэд хоногт багш утас авах оролдох завгүй ажилладаг бөгөөд ирсэн өдрөөсөө пост оруулах ангийн групд мэдээлэл оруулах зэргээр эцэг эхчүүдээс нэхдэг тул та бүхэн маань дасан зохицох хугацаанд хүндрэл учруулахгүй байхыг хүсье. Эхний 14 хоног уйлах бишүүрхэх хүүхдүүд их байдаг багш маань үргэлж тайтгаруулан тэвэрч аргадан хооллож , бүүвэйлэн унтуулаад өөрсдөө ч унд уух завгүй ажилладаг юун зураг дарах тийм зав ч байхгүй ялангуяа бага дунд бүлгийн багш нар. Иймд эцэг эхчүүд багшруу аль болох залгахгүй байж зураг бичлэг шаардахгүй байвал багшид маш их тус хүргэж байна гэсэн үг. Мөн нэмэлт сургалт 10/01нээс эхлэх бөгөөд та нар маань жаахан хүлээцтэй хандаарай. Манайд дандаа мэргэжилийн багш ажилчид байдаг бөгөөд удирдлагын хувьд өдөр бүр хяналт тавьж зөвлөж ажилладаг. Түүнчлэн хүүхэд загнах зодох багш бүүр ч байхгүй. Иймд та бүгд маань сэтгэл амар ажлаа хийж болно шүү.

27/08/2026
📢 НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТНийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэлтэй холб...
10/08/2026

📢 НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэлтэй холбоотой эцэг, эх, асран хамгаалагчдын түгээмэл асуултад хариулт хүргэж байна. 👇

📌 Цэцэрлэгийн бүртгэлд ямар насны хүүхэд хамрагдах вэ?
📌 Хуучин цэцэрлэгтээ үргэлжлүүлэн суралцах хүсэлт хэрхэн гаргах вэ?
📌 Хүүхэд ямар цэцэрлэгт хуваарилагдсаныг хэрхэн мэдэх вэ?
📌 Түр оршин суугаа хаягаар цэцэрлэгт хамрагдах боломжтой юу?
📌 Хүсэлтээ өөрчлөх, дахин илгээх боломжтой юу?
📌 Цахимаар бүртгүүлэх боломжгүй тохиолдолд хэрхэн хүсэлт гаргах вэ?

Дэлгэрэнгүй мэдээллийг зурагт хуудаснаас хүлээн авч үзнэ үү. 📲

10/08/2026
09/08/2026

Үнэндээ хувийн цэцэрлэг ажиллуулна гэдэг санаснаас маш хэцүү шүү.

Гаднаас нь харахад “хэдэн хүүхэд аваад, төлбөрөө аваад ажиллачихдаг” мэт санагдаж болох ч дотор нь ороод үзэхээр маш олон зүйл зэрэг явдаг.

НДШ, татвар, цалин хөлс , амралтын мөнгө, түрээс, ус, цахилгаан, халаалт, нэмэлт халаалт, ус цэвэршүүлэгч, аяга угаагч, аруйн хэрэглээ ариутгал халдваргүйтгэл, аюулгүй байдлын стандартын тохижилт, жил бүр урсгал засвар жил бүр хичээлийн жилд шинэ тоглоомоор хангана мөн эвдрэл засвар элэгдэл хорогдол гээд Жижиг юм шиг хэрнээ нийлээд маш өндөр зардал болдог.

Гэхдээ хамгийн хэцүү нь зардал биш юм байна.

Эцэг эхийн хандлага хамгийн хэцүү санагдсан.

“Хувийн цэцэрлэг мөнгө авч байгаа юм чинь бүх зүйлийг хийх ёстой” гэсэн хандлагатай ээж, аавууд байдаг. Заримдаа өгч байгаа маш олон үнэ цэнийг биш, ганц жижиг алдаа эсвэл төлөөгүй нэг зүйлийг л хардаг.

Гэтэл хүүхэд цэцэрлэгт өдөр бүр ирэхдээ:

1. Эрүүл, аюулгүй орчинд байна.
2. Өдөрт 3 удаагийн хоол их үд бага үдийн цай гээд нийт 5 удаагийн хоол идэж байна.
3. Нийгэмшиж байна, хөгжиж байна
4. Өдөр бүр суралцаж хүмүүжиж байна.
5. Багш, найз нөхөдтэйгөө харилцаж, өөрийгөө таньж байна.

Хүний амьдралын хамгийн чухал үе бол 0–5 нас.

“Би хэн бэ?”, “Би ямар хүн бэ?”, “Би аюулгүй юу?”, “Би хайрлагддаг уу?” гэдэг суурь итгэл үнэмшил энэ үед бүрэлдэж эхэлдэг.

Манай цэцэрлэгийн төлбөрийг өдөрт хуваавал ойролцоогоор 20,000 орчим. Манайх харьцангуй хямд төлбөртэй ангилалд орно.

Гэтэл өнөөдөр нэг удаагийн хоол ч 20,000₮-өөс давах үе байна. 20, байтугай 200,000 ийг нэг орой зарцуулахдаа харамсдаггүй атлаа хүүхдийнхээ амьдралын хамгийн чухал насанд өдөр бүр авч байгаа боловсрол, асаргаа, хоол, аюулгүй орчин, нийгэмшилд зарцуулж буй мөнгөө хамгийн ихээр харамлах тохиолдол байдгийг харахад их зүйл бодогддог.

Тиймээс цэцэрлэг ажиллуулахын хамгийн хэцүү ажлын нэг нь хүүхдүүдээ сургахаас гадна эцэг эхчүүдтэй нэг ойлголт, нэг үнэт зүйл дээр хамтрах юм байна.

Багшийн асуудал ч бас маш хүнд.

Угаасаа багшийн хомсдолтой. Сайн багш олох бүр хэцүү. Өвдөнө, тасална, ажлаа орхино. Мэдээж бүх багшийг хэлээгүй. Үнэхээр чадвартай, сэтгэлтэй багш нар бий.

Гэхдээ сайн багшийг тогтоон ажиллуулахын тулд сайн цалин, сайн орчин, хүндлэл хэрэгтэй.

Улсын багшийн цалин нэмэгдэх болгонд хувийн сургууль, цэцэрлэгүүд ч сайн багш нараа авч үлдэхийн тулд цалингаа дагаж нэмэх шаардлагатай болдог.

Тэгээд нэг зүйлийг их ойлгочихвол эртнээс амар:
Цэцэрлэг бол богино хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхдөг “бизнес” бол биш уртын марафон шүү.

Эхний жилүүдэд бүр эсрэгээрээ алдагдал их хүлээдэг.

Харин урт хугацаандаа мөнгөөр хэмжигдэхгүй маш олон сайхан үнэ цэн бий.

Нийгэмдээ эерэг нөлөө үзүүлж байна.

Багш нараа ажлын цагт нь тарааж, ядаж нэг багшийн хүүхэд ээжтэйгээ орой чанартай цаг өнгөрүүлэх боломжтой ажлын байр бий болгож байна.

Ээж, аавууд хүүхдээ аюулгүй газар мэргэжлийн багш нарт үлдээгээд ажилдаа төвлөрч, өөрийнхөө ажил мэргэжлээр нийгэмдээ хувь нэмрээ оруулах боломжтой болж байна.

Харин энэ ажлыг хийхэд сэтгэлзүйн хувьд маш тогтвортой байх шаардлагатай юм байна.

Учир нь цэцэрлэг дээр юу ч, хэзээ ч болж болно.

Нэг хүүхэд нөгөөгөө хазна.

Багш нэг хүүхдийн живхийг сольж байхад өөр нэг хүүхэд халтираад унана.

Тэгээд “Нөгөө багш нь хаана байсан юм?” гэдэг асуулт ирнэ.

Нөгөө багш нь үлдсэн хүүхдүүдээ харж байсан байдаг.

20 хүүхэдтэй ангид 2 багш ажиллаж байсан ч хүүхэд учраас хөдөлнө, тоглоно, гүйнэ, маргалдана, унаж босно. Асуудал огт гарахгүй орчин гэж бодит амьдрал дээр байхгүй.

Мөн “Цэцэрлэгт өгөхийн оронд асрагч аваад гэрт нь байлгасан нь дээр” гэсэн яриа хааяа сонсогддог.

Уучлаарай, гэхдээ боловсролын байгууллагын үйл ажиллагааг nanny-тай шууд харьцуулж болохгүй.

Цэцэрлэг, сургууль гэдэг байгууллага нэг өдөр хэн нэгний санаанд ороод бий болчихсон зүйл биш.

Хэдэн арван, хэдэн зуун жилийн турш хүүхдийн хөгжил, хүмүүжил, нийгэмшил, суралцах үйл явцыг судалж, шат дараатай хөгжиж ирсэн боловсролын тогтолцоо.

Home schooling зарим гэр бүлд тохирч болно. Асрагч ч хэрэгтэй үйлчилгээ.

Гэхдээ хүүхэд гэдэг зөвхөн том хүний мэдлэгийг авч суудаг амьтан биш.

Хүн бол нийгмийн амьтан.

Таны хүүхэд бусад хүүхэдтэй тоглож, хүлээж, хуваалцаж, маргалдаж, эвлэрч, бусдын хил хязгаарыг мэдэрч, өөрийнхөө дуу хоолойг олж байж нийгмийн нэг хэсэг болж төлөвшинө.

Тэгээд эцэст нь нэг хүүхэд өвдөхөд:

“Танайхаар ханиад их байна уу?”

гэсэн мессеж хамгийн түрүүнд ирнэ. 😅

Энэ бүхнийг туулж яваад би нэг зүйл ойлгосон.

Цэцэрлэг ажиллуулахад хүүхдүүд хамгийн хэцүү нь биш юм байна.

Хүүхдийг тойрсон томчуудтай нэг ойлголцолд хүрэх нь хамгийн хэцүү нь юм байна.


яг зөв хэлжээ

27/07/2026

Сайн байцгаана уу ? Та бүхэндээ мэдээлэл хүргэж байна .
“COP-17” уулзалттай холбоотойгоор Нийслэлд сургууль цэцэрлэгийн ажил хичээл ингэж эхэлнэ.
-Цэцэрлэгийн бүртгэл 2026.08.10-23 ний өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
-Нэгдүгээр ангийн сурагчдыг 2026.8.17-28 ний өдрүүдэд Е-Монголиа системээр бүртгэнэ. Хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургууль дээр ажиллахгүй.
- Их дээд сургуулийн хичээл 9 сарын 1 нд цахимаар эхэлж 9 дүгээр сарын 14 ний өдрөөс танхимаар хичээллэнэ.
- Оюутнуудыг 9 дүгээр сарын 13 ны өдрөөс дотуур байранд оруулж эхэлнэ.
- 2026.08.17-28 өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгүүдийн ажлын байранд элсэлт болон бусад ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахгүй.
2026-2027 оны хичээлийн жилд 4 улирлын системээр хичээллэнэ. Сурагчдын бие даалтын 7 хоногийг нийслэлд Цагаан сарын баярын өдрүүдтэй, Орон нутгийн сурагчдын 3 дугаар улирлын амралт болон бие даалтын 7 хоногийг мал төллөх үетэй тохируулж 14 хоног амраана гэж холбогдох байгууллагаас мэдээлсэн байна.

27/07/2026

Шинэ хичээлийн жил эхлэх дөхөж байгаатай холбоотойгоор бага насны хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж буй эцэг эхчүүдийн хамгийн их санаа зовдог зүйлсийн нэг нь “Памперстай хүүхдээ яах бол?” гэсэн асуулт байдаг.

💛 Санаа зоволтгүй ээ.

Манай бага ангийн хүүхдүүдийг шинэ орчин, багш, найзуудтайгаа тайван дасахын тулд эхний 14 хоног памперстай байхад нь зүгээр дээ!

Харин боломжтой бол хүүхдээ мөөмнөөс нь гаргаж өгөөрэй. Мөөмтэй хүүхдүүд ээжээ их санаж, өдөржин тайвширч чадахгүй уйлах тохиолдол элбэг байдаг. Харин угж хэрэглэдэг бол нэрийг нь бичээд багшид нь өгөөрөй 🙏👍🏼

🧸 Бага ангид бэлдэх зүйлс

✅ Солих хувцас (өмд, цамц, футболк тус бүр 2–3 ширхэг)

✅ Солих оймс, дотуур хувцас

✅ Хөнгөн, эвтэйхэн дотор гутал

✅ Солих памперс

✅ Өөрийн усны сав
(Хүүхдүүд тоглож, хөдөлгөөн ихтэй байдаг тул ус сайн уух хэрэгтэй.)

✅ Цүнх, хувцас, хэрэглэл бүр дээр хүүхдийнхээ нэрийг нааж өгөөрэй. Энэ нь багш нарт хүүхдийн эд зүйлсийг ялгаж танихад маш их тус болдог.

👕 9-р сарын 1-нд олон хүүхэд хамгийн гоё хувцсаараа ирдэг. Гэр бүлийн зургаа аваад ангидаа орохын өмнө гэртээ өмсдөг хөнгөн, тухтай хувцсаар нь сольж өмсүүлбэл хүүхэд илүү тайван, тав тухтай байдаг.

📱 Багш нар өдрийн турш хүүхдүүдтэй ажилладаг тул утсаа байнга авах боломж хязгаарлагдмал байдаг. Иймээс санаа зоволгүй, ангийн фэйсбүүк групп болон пэйжээр дамжуулан өдөр тутмын мэдээллээ авч байгаарай.

👟 Гутлын хувьд хүүхдийн хөлд эвтэйхэн, өмсөж тайлахад амар, хальтирдаггүй гутал сонгохыг зөвлөж байна.

❤️ Хамгийн чухал нь

Хэрэв таны хүүхэд:
• мааждаг
• зулгаадаг
• хаздаг
• ямар нэгэн харшилтай
• эсвэл онцгой анхаарах зүйлтэй бол

👉 Заавал багшдаа урьдчилан хэлж мэдээлээрэй. @Ингэснээр багш тухайн хүүхдэд илүү анхаарч, бүх хүүхдийн аюулгүй, эрүүл орчныг бүрдүүлэхэд дөхөм болдог.

🌼 9-р сарын 1-нд хүүхдээ өгөөд шууд явах хэрэгтэй гэсэн үг биш. Хүүхдээ бага зэрэг тайвширч, орчиндоо дасаж эхэлсний дараа чимээгүйхэн гараарай. Дахин дахин харагдах нь хүүхдийг дахин уйлуулах тохиолдол байдаг.

💕 Эрхэм аав, ээжүүд ээ,

СӨБ-ийн багш нар бид хүүхэд бүрийг өөрийн үр шигээ хайрлаж, эмээ шиг нь энэрч, эгч шиг нь халамжилж, ээж шиг нь хамгаалан ажиллах болно.

Та бүхэн тайван байж, хамгийн түрүүнд өөрсдийнхөө сэтгэл санааг бэлдээрэй. 😊

Нэг сонирхолтой зүйл гэвэл хүүхдүүдээс илүү аавууд маань их эмзэглэж, сэтгэл нь хөдөлсөн харагддаг шүү. 🥰

Та бүхэндээ амжилт хүсье.
Шинэ хичээлийн жил, шинэ дурсамжууд айсуй! 🌸

Манай цэцэрлэг нь 1,8-с 5 насны хүүхдийн бүртгэл авч байна шинээр бүртгэх хүүхдийн  тоо хязгаартай тул та бүхэн маань 8/...
26/07/2026

Манай цэцэрлэг нь 1,8-с 5 насны хүүхдийн бүртгэл авч байна шинээр бүртгэх хүүхдийн тоо хязгаартай тул та бүхэн маань 8/05-ны өдрөөс бүртгэлээ хийлгээрэй.
Мэргэжилийн ур чадвартай багш нар, амт чанартай хоол, хамгийн тохилог орчин аюулгүй байдлыг хангасан гэдгээрээ давуу талтай. 2026 оноос эхлэн
нэмэлтээр хичээллэх сургалтууд :
-Kiwa kids англи хэлний сургалт
- Хэл яриа авиа засал / Хүүхэд тус бүртэй ажиллах/
-Бүжиг гээд хүүхдүүдийг хөгжүүлэх сургалтууд орох болно. Та бүхний бяцхан үрсийг урьж байна.
Утас: 99190971, 99447916

Address

Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 08:00 - 19:00
Tuesday 08:00 - 19:00
Wednesday 08:00 - 19:00
Thursday 08:00 - 19:00
Friday 08:00 - 19:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хүслийн шидэт ертөнц posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category