19/12/2024
Хүний эрх бол бүх зүйл юм. Олон нийтэд шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний ач холбогдол ба шашны олон янз байдлын талаарх ойлголт, мэдлэг дутагдалтай байгаа нь сөрөг хандлага бий болгох, ялгаварлан гадуурхах явдалд хүргэж байна. Үүний зэрэгцээ шашны байгууллагыг бүртгэх үйл явц нь олон шат дамжлагатай ба нарийвчлан зохицуулалтгүй байдаг. Аймаг, нийслэлийн ИТХ-ын зөвшөөрөл олгох хуульчилсан шалгуур байхгүй бөгөөд зөвшөөрөл өгөхгүй байх, өргөдөл шийдвэрлэхгүй байх тохиолдол түгээмэл гарч байна.
18/12/2024
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрэм ёсоор улс гүрэн хүний эрх, эрх чөлөөг бүх нийтээр хүндэтгэн сахих явдлыг хөхиүлэн дэмжих үүрэгтэйг анхааралдаа авч, хувь хүн бүр бусад хүн болон хамт олныхоо өмнө үүрэг хүлээхийн сацуу энэхүү Пактад хүлээн зөвшөөрсөн эрхийг хөхиүлэн дэмжих, сахиулах талаар чармайх ёстойг анхааралдаа авч, дор дурдсан зүйлийг тохиролцсон ба энэхүү пактын 18 зүйлд ийнхүү заажээ.
1.Хүн бүр чөлөөтөй бодож сэтгэх, шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Энэхүү эрхэнд өөрийн сонгосон шашин буюу шүтлэгтэй байх эсхүл тийм шашин буюу шүтлэгтэй болох эрх чөлөөний зэрэгцээ ганцаар буюу бусадтай хамтран олон нийтэд буюу хувийн журмаар хичээл заах, хурал мөргөл хийх, шашны болон зан үйлийн ёслол үйлдэх зэргээр шашин буюу шүтлэг номлох эрх чөлөө багтана.
2.Хэний ч өөрийн сонгосон шашин буюу шүтлэгтэй байх эсхүл тийм шашин буюу шүтлэгтэй болох эрх чөлөөг хязгаарлахаар албадан шахах ёсгүй.
3.Шашин буюу шүтлэгээ номлох эрх чөлөөг зөвхөн хуулиар тогтоосон болон нийгмийн аюулгүй байдал, хэв журам, эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах шаардлагын үүднээс хязгаарлаж болно.
4.Энэхүү Пактад оролцогч улс эцэг эхийн болон зохих тохиолдолд хууль ёсны асран хамгаалагчдын үр хүүхэддээ хувийн үзэл итгэлийнхээ дагуу шашны болон ёс суртахууны хүмүүжил олгох эрх чөлөөг хүндэтгэх үүрэг хүлээнэ.
18/12/2024
Хувь хүн бүр нэр төр, үнэ цэнэтэй, эрэгтэй, эмэгтэйчүүд тэгш эрхтэй гэдэгт Нэгдсэн Үндэстний улс түмэн итгэл төгс байгаагаа дүрмээрээ нотлохын хамт, илүү эрх чөлөөтэй байдалд нийгмийн дэвшлийг урагшлуулах, амьдралын нөхцлийг сайжруулахад дөхөм үзүүлэхээр шийдвэрлэснийг харгалзан Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улсууд Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран хүний эрх, үндсэн эрх чөлөөг нийтээр хүндлэн сахихад тус дөхөм үзүүлэх үүрэг авснаар Хүний Эрхийн түгээмэл тунхаглалыг 1948 онд тунхагласан юм.
Энэхүү тунхаглалд хүний шашин шүтэх, эс шүтэх эрхийн тухай 18 дугаар зүйл дээр бичсэн байдаг. Хүн бүр чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Энэхүү эрхэнд шашин буюу шүтлэгээ өөрчлөх эрх чөлөө, бие даан буюу бусадтай хамтран нийтийн өмнө болон хувийн журмаар хичээл заах, хурал мөргөл хийх, шашны хийгээд зан үйлийн ёслол үйлдэх зэргээр шашин буюу шүтлэгээ номлох эрх чөлөө багтана.
29/11/2024
ЕБС-ийн сурагчдыэ дунд ийм сонирхолтой REEL хийх уралдаан зарлагджээ. Caritas Czech Republic in Mongolia
13/11/2024
"Санал авах жишиг өртөө" төслийн чиглүүлэгч Э. Тэмүүлэндээ баярлалаа.
Санал авах жишиг өртөө төслийн хүрээнд ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудад ажиллахдаа сурсан мэдсэн зүйлсээ зуу зуун залуучуудад түгээж чадсандаа баяртай байна.
Э. Тэмүүлэн ("Санал авах жишиг өртөө" төслийг чиглүүлэгч)
🌟"Санал авах жишиг өртөө" төслийн чиглүүлэгчийн сэтгэгдэл🌟
Санал авах жишиг өртөө төслийн хүрээнд ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудад ажиллахдаа сурсан мэдсэн зүйлсээ зуу зуун залуучуудад түгээж чадсандаа баяртай байна.
💡Э. Тэмүүлэн ("Санал авах жишиг өртөө" төслийг чиглүүлэгч)
12/11/2024
"Санал авах жишиг өртөө" төслийн чиглүүлэгч Н. Лхагвасайхандаа баярлалаа
Санал авах жишиг өртөө төсөл нь ардчилсан орны ирээдүй болсон залуучууд бидэнд маш хэрэгтэй, үнэ цэн бүхий төсөл байлаа. Бүх нийтийн улс төрийн боловсрол гэдэг бол ардчиллын бэхжилтэд маш чухал нөлөөтэй юм. Сонгуулийн талаарх үйл явцын талаар яг л бодит сонгуулийн санал өгөх байр мэт тохижуулсан байсан нь анх удаа сонгууль өгөх залууст ихээхэн тус нэмэр болсон гэдэгт итгэлтэй байна.
Н. Лхагвасайхан ("Санал авах жишиг өртөө" төслийг чиглүүлэгч)
🌟"Санал авах жишиг өртөө" төслийн чиглүүлэгчийн сэтгэгдэл🌟
💡Санал авах жишиг өртөө төсөл нь ардчилсан орны ирээдүй болсон залуучууд бидэнд маш хэрэгтэй, үнэ цэн бүхий төсөл байлаа. Бүх нийтийн улс төрийн боловсрол гэдэг бол ардчиллын бэхжилтэд маш чухал нөлөөтэй юм. Сонгуулийн талаарх үйл явцын талаар яг л бодит сонгуулийн санал өгөх байр мэт тохижуулсан байсан нь анх удаа сонгууль өгөх залууст ихээхэн тус нэмэр болсон гэдэгт итгэлтэй байна.
Н. Лхагвасайхан ("Санал авах жишиг өртөө" төслийг чиглүүлэгч)
12/11/2024
💡Сонгогчийн боловсролд зориулсан Yvote гар утасны аппликейшн маань шинэчлэгдлээ. Коммершл зорилгогүй ч 2016 оноос эхлэн хөгжүүлсэн залуучуудын оролцооны аппликейшн маань олон донор, хамтрагчдын дэмжлэгээр 3 удаагаа update хийгдэж байна. Анх 2016 онд UNFPA Mongolia, 2020онд EU Delegation to Mongolia 2024 онд Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам Canada Fund дэмжлэгээр шинэчлэн олон биш ччамлахгүй залуусын иргэний боловсрол, сонгогчдын боловсролд хувь нэмрээ оруулж байна.
Та доорх холбоосоор татаж аваарай!🌟
Android: https://play.google.com/store/apps/details...
IOS: https://apps.apple.com/us/app/yvote/id1514128502
Yvote
11/11/2024
Иргэний Боловсролын Төв ТББ нь Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангийн дэмжлэгээр 2024 оны 9 сараас “Санал авах жишиг өртөө” төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь анх удаа сонгуульд санал өгөх залуучуудын ардчилсан сонгуулийн үйл явцыг сонгуулийн бодит орчинг загварчлан ойлгуулах замаар залуучуудын сонгуулийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.
2024 оны 11 сарын 9 -ны өдөр төслийн үнэлгээний уулзалтыг Чиглүүлэгч залуус болон дэмжин ажилласан их сургууль, ЕБС-ийн багш нарын хамт зохион байгууллаа.
Төслийн хүрээнд МУИС, МУБИС, Шихихутуг их сургуулийн болон Нийслэлийн Амгалан сургуулиас нийт 30 оюутнуудыг чиглүүлэгчээр сурган “Санал авах жишиг өртөө”-нд ажиллуулсан билээ.
Санал авах жишиг өртөө”-г 12 байршлаар аялан ажиллуулсан ба төслийн хүрээнд нийт 1019 хүнд хүрч ажиллажээ.
12 байршлын 4 байршил нь Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль байсан бол 8 байршил нь Нийслэлийн Их сургуулиуд дээр ажиллуулсан юм. Үүнд 410 ахлах сургуулийн 17-18 насны сурагчид, 609 их сургуулийн 19-21 насны оюутнууд оролцсон. Нийт оролцсон хүмүүсийн 439 буюу 44% нь эмэгтэй, 580 буюу 56% нь эрэгтэй байна.
Төслийн үр дүнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах линкээр орж танилцана уу. rb.gy/e3knyo
08/11/2024
🌟“Санал авах жишиг өртөө” төслийн чиглүүлэгч Г. Зандаргирадаа баярлалаа🌟
Чиглүүлэгч багш 1 сарын хугацаанд хийгээд маш олон зүйлийг сурч мэдсэн. Мөн маш их хүрээлэлтэй болсон. Үеийн залуучууддаа болон дүү нартаа сонгуулийн тухай мэдлэг өгч чадсандаа үнэхээр их баяртай байна. Энэ төслийг хэрэгжүүлэхэд гар бие оролцсондоо бахархалтай байна.
Г. Зандаргира (Санал авах жишиг өртөө төслийн чиглүүлэгч)
🌟“Санал авар жишиг өртөө” төслийн чиглүүлэгчийн сэтгэгдэл🌟
Чиглүүлэгч багш 1 сарын хугацаанд хийгээд маш олон зүйлийг сурч мэдсэн. Мөн маш их хүрээлэлтэй болсон. Үеийн залуучууддаа болон дүү нартаа сонгуулийн тухай мэдлэг өгч чадсандаа үнэхээр их баяртай байна. Энэ төслийг хэрэгжүүлэхэд гар бие оролцсондоо бахархалтай байна.
Г. Зандаргира (Санал авах жишиг өртөө төслийн чиглүүлэгч)
07/11/2024
🌟"Санал авах жишиг өртөө" төслийн чиглүүлэгч А.Алимаадаа баярлалаа🌟
"Санал авах жишиг өртөө” төсөлд хамрагдсанаар сонгуульд санал өгөх сонгогч залуучуудад сонгуулийн талаарх ойлголтыг өгөх, үйл явцыг таниулах туршлагыг олж авсан. Мөн танилын хүрээгээ тэлж бусад чиглэлээр суралцдаг залуучуудтай мартагдашгүй дурсамжийг бүтээж чадсан. Сонгуульд залуучуудын ирц бага байдаг асуудлыг шийдвэрлэх нь хүнд хэцүү юм шиг санагддаг ч энэ төслөөр дамжуулан оролцоог нэмэгдүүлж чадна гэдэгт итгэлтэй болсон билээ.
"Санал авах жишиг өртөө" төслийн чиглүүлэгч А. Алимаа
🌟"Санал авах жишиг өртөө" төслийн чиглүүлэгчийн сэтгэгдэл🌟
"Санал авах жишиг өртөө” төсөлд хамрагдсанаар сонгуульд санал өгөх сонгогч залуучуудад сонгуулийн талаарх ойлголтыг өгөх, үйл явцыг таниулах туршлагыг олж авсан. Мөн танилын хүрээгээ тэлж бусад чиглэлээр суралцдаг залуучуудтай мартагдашгүй дурсамжийг бүтээж чадсан. Сонгуульд залуучуудын ирц бага байдаг асуудлыг шийдвэрлэх нь хүнд хэцүү юм шиг санагддаг ч энэ төслөөр дамжуулан оролцоог нэмэгдүүлж чадна гэдэгт итгэлтэй болсон билээ.
"Санал авах жишиг өртөө" төслийн чиглүүлэгч А. Алимаа