Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургууль

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургууль

Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургууль Гадаад хэлний хэмээх эрхэм нэрээрээ овоглосон Нийслэлийн 23 дугаар сургууль

22/09/2026

БИД УНШИХ ДУРТАЙ
✅
✅
🥰 Ном унших үндэсний хөдөлгөөн “Багштайгаа ангиараа уншъя” хөтөлбөрийн хүрээнд ‍Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургууль-ийн багш, сурагчид зуны амралтаараа уншсан номынхоо тухай “Динза Цондоолойгийн найзууд” бүтээлийн үзэсгэлэн гаргаж найз нөхөд, багш, эцэг эхчүүддээ хуваалцаж байна.
ᠪᠢᠳᠡ ᠤᠩᠰᠢᠬᠤ ᠳᠤᠷᠠᠲᠠᠢ
✅
✅ #ᠪᠠᠭᠰᠢ ᠲᠠᠢ ᠪᠠᠨ_ᠠᠩᢉᠢ ᠪᠠᠷ ᠢ᠋ᠶᠠᠨ_ᠤᠩᠰᠢᠶᠠ
🥰 ᠨᠣᠮ ᠤᠩᠰᠢᠬᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ “ᠪᠠᠭᠰᠢ ᠲᠠᠢ ᠪᠠᠨ ᠠᠩᢉᠢ ᠪᠠᠷ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠤᠩᠰᠢᠶᠠ” ᢈᠥᠲᠦᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ᠆ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠭᠰᠢ᠂ᠰᠤᠷᠤᠭᠴᠢᠳ ᠵᠤᠨ ᠤ᠋ ᠠᠮᠠᠷᠠᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠤᠩᠰᠢᠭᠰᠠᠨ ᠨᠣᠮ ᠤ᠋ᠨ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠲᠤᠬᠠᠢ “ᠳ᠋ᠢᠩᠵᠠ ᠴᠣᠨᠳᠤᠤᠯᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠠᠶᠢᠵᠠ ᠨᠤᠭᠤᠳ” ᠪᠦᠲᠦᢉᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠵᠡᠰᢈᠦᠯᠡᠩ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠨᠠᠶᠢᠵᠠ ᠨᠥᢈᠦᠳ᠂ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠡᠴᠢᢉᠡ ᠡᢈᠡᠴᠦᠳ ᠲᠦ ᠪᠡᠨ ᠬᠤᠪᠢᠶᠠᠯᠴᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠨᠠ᠃

ТУРШЛАГА СУДЛАХ УУЛЗАЛТ БОЛЛОО🚩Багануур дүүргийн ерөнхий боловсролын “Оюуны Эрин” сургуулийн удирдлага, багш нарын төлөө...
21/09/2026

ТУРШЛАГА СУДЛАХ УУЛЗАЛТ БОЛЛОО
🚩Багануур дүүргийн ерөнхий боловсролын “Оюуны Эрин” сургуулийн удирдлага, багш нарын төлөөлөл Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургууль-ийн үйл ажиллагаа болон сургалтын орчинтой танилцаж туршлага судаллаа.
✅Тус уулзалтад:
🇲🇳Бүрэн дунд боловсролын сургалтын менежер Т.Мөнхбаясгалан
🇲🇳 Бага боловсролын сургалтын менежер Б.Энхбаатар
🇷🇺 Орос хэлний мэргэжлийн хөгжлийн бүлгийн ахлагч Ш.Уранчимэг
🇯🇵 Япон хэлний мэргэжлийн хөгжлийн бүлгийн ахлагч З.Дэлгэрмаа
🇬🇧 Англи хэлний мэргэжлийн хөгжлийн бүлгийн ахлагч Б.Лосолмаа
🇰🇷 Солонгос хэлний мэргэжлийн хөгжлийн бүлгийн ахлагч М.Отгонжаргал
🇨🇳 Хятад хэлний мэргэжлийн хөгжлийн бүлгийн ахлагч Jiang Zhi Mei
🇩🇪 Герман хэлний мэргэжлийн хөгжлийн бүлгийн ахлагч Б.Отгонтуяа нар чиглүүлэгч багшаар ажиллав.
❤️Өөрийн арга зүй, сайн туршлагаа түгээн дэлгэрүүлж хамтран ажилласан гадаад хэлний мэргэжлийн хөгжлийн бүлгийн ахлагч нартаа болон хүрэлцэн ирсэн хүндэт зочиддоо #баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье
ᠲᠤᠷᠰᠢᠯᠭᠠ ᠰᠤᠳᠤᠯᠬᠤ ᠠᠭᠤᠯᠵᠠᠯᠲᠠ ᠪᠣᠯᠤᠯᠠ
🚩ᠪᠠᠭᠠᠨᠠᠭᠤᠷ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ “ᠣᠶᠤᠨ ᠤ᠋ ᠡᠷᠢᠨ” ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭᠠ᠂ ᠪᠠᠭᠰᠢ ᠨᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠ ᠪᠣᠯᠤᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠴᠢᠨ ᠲᠠᠢ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠵᠤ ᠲᠤᠷᠰᠢᠯᠭᠠ ᠰᠤᠳᠤᠯᠤᠯᠠ᠃
✅ᠲᠤᠰ ᠠᠭᠤᠯᠵᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ:
🇲🇳ᠪᠦᠷᠢᠨ ᠳᠤᠮᠳᠠ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠧᠨᠧᠵᠧᠷ ᠲ‍᠂ᠮᠦᠩᢈᠡᠪᠠᠶᠠᠰᠬᠤᠯᠠᠩ
🇲🇳 ᠪᠠᠭᠠ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠧᠨᠧᠵᠧᠷ ᠪ‍᠂ᠡᠩᢈᠡᠪᠠᠭᠠᠲᠤᠷ
🇷🇺 ᠣᠷᠣᠰ ᢈᠡᠯᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠯᠦᢉ ᠦ᠋ᠨ ᠠᠬᠠᠯᠠᠭᠴᠢ ᠱ‍᠂ᠤᠷᠠᠨᠴᠢᠮᠡᢉ
🇯🇵 ᠶᠠᠫᠣᠨ᠋ ᢈᠡᠯᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠯᠦᢉ ᠦ᠋ᠨ ᠠᠬᠠᠯᠠᠭᠴᠢ ᠵᠠ‍᠂ᠳᠡᠯᢉᠡᠷᠮᠠ
🇬🇧 ᠠᠩᠯᠢ ᢈᠡᠯᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠯᠦᢉ ᠦ᠋ᠨ ᠠᠬᠠᠯᠠᠭᠴᠢ ᠪ‍᠂ᠯᠣᠰᠣᠯᠮᠠ
🇰🇷 ᠰᠣᠯᠣᠩᠭᠣᠰ ᢈᠡᠯᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠯᠦᢉ ᠦ᠋ᠨ ᠠᠬᠠᠯᠠᠭᠴᠢ ᠮ‍᠂ᠣᠳᠬᠠᠨᠵᠢᠷᠭᠠᠯ
🇨🇳 ᢈᠢᠲᠠᠳ ᢈᠡᠯᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠯᠦᢉ ᠦ᠋ᠨ ᠠᠬᠠᠯᠠᠭᠴᠢ Jiang Zhi Mei
🇩🇪 ᢉᠧᠷᠮᠠᠨ᠋ ᢈᠡᠯᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠯᠦᢉ ᠦ᠋ᠨ ᠠᠬᠠᠯᠠᠭᠴᠢ ᠪ‍᠂ᠣᠳᠬᠠᠨᠲᠤᠶᠠᠭᠠ ᠨᠠᠷ ᠴᠢᢉᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠪᠠᠭᠰᠢ ᠪᠠᠷ ᠠᠵᠢᠯᠯᠠᠪᠠ᠃ ❤️ᠥᠪᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠠᠷᠭᠠ ᠵᠦᠢ᠂ ᠰᠠᠶᠢᠨ ᠲᠤᠷᠰᠢᠯᠭᠠ ᠪᠠᠨ ᠲᠦᢉᠡᢉᠡᠨ ᠳᠡᠯᢉᠡᠷᠡᢉᠦᠯᠵᠦ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᢈᠡᠯᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠯᠦᢉ ᠦ᠋ᠨ ᠠᠬᠠᠯᠠᠭᠴᠢ ᠨᠠᠷ ᠲᠤ ᠪᠠᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᢈᠦᠷᠦᠯᠴᠡᠨ ᠢᠷᠡᢉᠰᠡᠨ ᢈᠦᠨᠳᠦᠲᠦ ᠵᠣᠴᠢᠳ ᠲᠤ ᠪᠠᠨ #ᠪᠠᠶᠠᠷᠯᠠᠯᠠ᠃ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠥᠨᠳᠦᠷ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠ ᢈᠦᠰᠡᠶᠡ

“НЭГ БАГ - НЭГ АРГАЗҮЙ” УР ЧАДВАРЫН УРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЛОО👩‍🏫Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургууль-ийн ба...
21/09/2026

“НЭГ БАГ - НЭГ АРГАЗҮЙ” УР ЧАДВАРЫН УРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЛОО
👩‍🏫Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургууль-ийн багш нарын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Нэг баг – нэг арга зүй” ур чадварын уралдаан амжилттай болж өндөрлөлөө.
💯Тус уралдаанд 17 багийн 89 багш, 17 ментор багш, 6 шүүгч оролцож нийт багш нар бүрэн хамрагдлаа.
✅Хичээл хоорондын, шинжлэх ухаан хоорондын, анги хоорондын хичээлийн агуулга, харилцаа хамаарал интеграцийг ашиглан олон сонирхолтой аргазүйг хамтдаа хэрэгжүүлсэн ажил мэргэжлээрээ бахархсан өдрүүдийг бүтээсэн багш нартаа, зөвлөн тусалж чиглүүлэн ажилласан ментор багш нартаа болон тэмцээний шүүгчээр ажилласан Бүрэн дунд боловсролын сургалтын менежер Т.Мөнхбаясгалан, Монгол улсын зөвлөх багш суурь боловсролын сургалтын менежер М.Цогзолмаа, Бага боловсролын сургалтын менежер Б.Энхбаатар, Монгол улсын зөвлөх багш монгол хэл бичиг, уран зохиолын багш Б.Батчимэг, Монгол улсын зөвлөх багш математикийн багш Д.Ариунбайгаль, Монгол улсын зөвлөх багш газарзүйн багш Г.Энхтуул, Монгол улсын зөвлөх багш математикийн багш Ч.Байгалмаа, Орос хэлний мэргэжлийн хөгжлийн бүлгийн ахлагч Ш.Уранчимэг, Хятад хэлний мэргэжлийн хөгжлийн бүлгийн ахлагч Жан Жей Мэй нартаа #баярлалаа
🥰“Нэг баг нэг арга зүй” ур чадварын уралдааныг бид өрсөлдөөн гэж хардаггүй, харилцан суралцах, хамтдаа хөгжих, мэдээлэл технологийн чадвараа ахиулах, багшийг ажлын байран дээр хөгжүүлэх олон талт үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг хэмээн үзэж хамтран ажилладаг бүтээлч ажлуудын маань нэг юм.
❤️Эрхэм багш нартаа #Баярлалаа, сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь өндөр амжилт хүсье #Баярлалаа

“ᠨᠢᢉᠡ ᠪᠠᠭ᠆ᠨᠢᢉᠡ ᠠᠷᠭᠠᠵᠦᠢ” ᠤᠷᠠ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠷᠤᠯᠳᠤᠭᠠᠨ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠᠲᠠᠢ ᠪᠣᠯᠤᠯᠠ
👩 🏫ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ᠆ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠭᠰᠢ ᠨᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠳᠤᠮᠳᠠ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯ ᠪᠣᠯᠤᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠳᠠᠭ “ᠨᠢᢉᠡ ᠪᠠᠭ – ᠨᠢᢉᠡ ᠠᠷᠭᠠ ᠵᠦᠢ” ᠤᠷᠠ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠷᠤᠯᠳᠤᠭᠠᠨ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠᠲᠠᠢ ᠪᠣᠯᠵᠤ ᠥᠨᠳᠦᠷᠯᠡᠯᠡ᠃
💯ᠲᠤᠰ ᠤᠷᠤᠯᠳᠤᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠑᠗ ᠪᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠘᠙ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠑᠗ ᠮᠧᠨ᠋ᠲ᠋ᠣᠷ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠖ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠣᠷᠤᠯᠴᠠᠵᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠪᠠᠭᠰᠢ ᠨᠠᠷ ᠪᠦᠷᠢᠨ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠳᠠᠯᠠ᠃
✅ᢈᠢᠴᠢᠶᠡᠯ ᠬᠣᠭᠤᠷᠤᠨᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠬᠣᠭᠤᠷᠤᠨᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠠᠩᢉᠢ ᠬᠣᠭᠤᠷᠤᠨᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠴᠢᠶᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠭᠤᠯᠭᠠ᠂ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠠ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠤᠯ ᠢᠨ᠋ᠲ᠋ᠧᢉᠷᠠᠼ ᠢ᠋ ᠠᠰᠢᠭᠯᠠᠨ ᠣᠯᠠᠨ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯᠲᠠᠢ ᠠᠷᠭᠠᠵᠦᠢ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠮᠲᠤ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠠᠵᠢᠯ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠪᠠᠬᠠᠷᠬᠠᠭᠰᠠᠨ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠳ ᠢ᠋ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠰᠡᠨ ᠪᠠᠭᠰᠢ ᠨᠠᠷ ᠲᠤ ᠪᠠᠨ᠂ᠵᠥᠪᠯᠡᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠵᠤ ᠴᠢᢉᠯᠡᢉᠦᠯᠦᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ ᠮᠧᠨ᠋ᠲ᠋ᠣᠷ ᠪᠠᠭᠰᠢ ᠨᠠᠷ ᠲᠤ ᠪᠠᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠲᠡᠮᠡᠴᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠪᠡᠷ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠳᠤᠮᠳᠠ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠧᠨᠧᠵᠧᠷ ᠲ‍᠂ᠮᠦᠩᢈᠡᠪᠠᠶᠠᠰᠬᠤᠯᠠᠩ᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠪᠯᠡᢈᠦ ᠪᠠᠭᠰᠢ ᠰᠠᠭᠤᠷᠢ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠧᠨᠧᠵᠧᠷ ᠮ‍᠂ᠴᠣᠭᠵᠤᠯᠮᠠ᠂ᠪᠠᠭᠠ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠧᠨᠧᠵᠧᠷ ᠪ‍᠂ᠡᠩᢈᠡᠪᠠᠭᠠᠲᠤᠷ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠪᠯᠡᢈᠦ ᠪᠠᠭᠰᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᢈᠡᠯᠡ ᠪᠢᠴᠢᢉ᠂ᠤᠷᠠᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠭᠰᠢ ᠪ‍᠂ᠪᠠᠲᠤᠴᠢᠮᠡᢉ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠪᠯᠡᢈᠦ ᠪᠠᠭᠰᠢ ᠮᠠᠲ᠋ᠧᠮᠠᠲ᠋ᠢᠻ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠭᠰᠢ ᠳ‍᠂ ᠠᠷᠢᠭᠤᠨᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠪᠯᠡᢈᠦ ᠪᠠᠭᠰᠢ ᠭᠠᠵᠠᠷᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠭᠰᠢ ᠭ‍᠂ᠡᠩᢈᠡᠲᠤᠤᠯᠠ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠪᠯᠡᢈᠦ ᠪᠠᠭᠰᠢ ᠮᠠᠲ᠋ᠧᠮᠠᠲ᠋ᠢᠻ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠭᠰᠢ ᠴ‍᠂ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠮᠠ᠂ᠣᠷᠣᠰ ᢈᠡᠯᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠯᠦᢉ ᠦ᠋ᠨ ᠠᠬᠠᠯᠠᠭᠴᠢ ᠱ‍᠂ᠤᠷᠠᠨᠴᠢᠮᠡᢉ᠂ᢈᠢᠲᠠᠳ ᢈᠡᠯᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠯᠦᢉ ᠦ᠋ᠨ ᠠᠬᠠᠯᠠᠭᠴᠢ ᠵᠠᠩ ᠵᠧᠢ ᠮᠧᠢ ᠨᠠᠷ ᠲᠤ ᠪᠠᠨ #ᠪᠠᠶᠠᠷᠯᠠᠯᠠ
🥰“ᠨᠢᢉᠡ ᠪᠠᠭ ᠨᠢᢉᠡ ᠠᠷᠭᠠ ᠵᠦᠢ” ᠤᠷᠠ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠷᠤᠯᠳᠤᠭᠠᠨ ᠢ᠋ ᠪᠢᠳᠡ ᠥᠷᠢᠰᠦᠯᠳᠦᢉᠡᠨ ᢉᠡᠵᠦ ᠬᠠᠷᠠᠳᠠᠭ ᠦᢉᠡᠢ᠂ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠨ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠬᠤ᠂ ᠬᠠᠮᠲᠤ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᢈᠥᢉᠵᠢᢈᠦ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠲᠧᢈᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ ᠪᠠᠨ ᠠᢈᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ᠪᠠᠭᠰᠢ ᠶ᠋ᠢ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢᠨ ᠳᠡᢉᠡᠷᠡ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠣᠯᠠᠨ ᠲᠠᠯᠠᠲᠤ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠠᠯᠤᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠨᠢᢉᠡ ᢈᠡᠰᠡᢉ ᢈᠡᠮᠡᠨ ᠦᠵᠡᠵᠦ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠳᠠᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᠯᠴᠢ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠳ ᠤ᠋ᠨ ᠮᠠᠨᠢ ᠨᠢᢉᠡ ᠶᠤᠮ᠃
❤️ᠡᠷᢈᠢᠮ ᠪᠠᠭᠰᠢ ᠨᠠᠷ ᠲᠤ ᠪᠠᠨ #ᠪᠠᠶᠠᠷᠯᠠᠯᠠ᠂ ᠰᠤᠷᠭᠠᠨ ᢈᠦᠮᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠶᠡᢈᠡ ᠦᠶᠢᠯᠡᠰ ᠲᠦ ᠨᠢ ᠥᠨᠳᠦᠷ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠ ᢈᠦᠰᠡᠶᠡ #ᠪᠠᠶᠠᠷᠯᠠᠯᠠ

20/09/2026

✅ Цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хүүхдээ хамруулахыг уриалж байна.
✅ᠴᠡᠴᠡᠷᠯᠢᢉ ᠪᠣᠯᠤᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠡᠷᠲᠡ ᠢᠯᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠦᠵᠡᠯᢉᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠤᠷᠢᠶᠠᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠨᠠ᠃

20/09/2026

🥏Хүүхэд эцэг эхдээ худал хэлж байвал шууд “муу хүүхэд” гэж дүгнэхээс илүү ямар нэг зүйлээс өөрийгөө хамгаалах оролдлого байж болно гэдгийг ойлгох нь зүйтэй.
Та хүүхдээ худал хэлж ажиглагдвал дараах шалтгаанууд байх боломжтой.

1.Зэмлэл, шийтгэлээс айх
Алдаа гаргаснаа хэлбэл загнуулах, шийтгүүлэхээс айж үнэнийг нуух

2.Эцэг эхийнхээ урмыг хугалахаас айх
“Ээж аав намайг муу хүүхэд гэж бодох вий” гэсэн айдас үнэнээ хэлэхэд саад болно.

3.Өөрийн хүсэл, хувийн орон зайгаа хамгаалах
Томрох тусам хүүхэд өөрийн шийдвэр, нууц, сонирхлоо хамгаалах хэрэгцээтэй болдог.

4.Анхаарал, хайр халамж авах хүсэл
Зарим хүүхэд өөрийгөө илүү сонирхуулах, магтуулах эсвэл эцэг эхийн анхаарлыг татахын тулд болсон зүйлийг өөрөөр ярьдаг.

Хүүхэд худал хэлэх үед “Чи худалч хүүхэд” гэж буруутгахаас өмнө “Чи үнэнийг хэлэхээс юунаас айсан юмбэ” гэж асуух нь илүү үр дүнтэй. Хүүхэд үнэнийг хэлэхэд аюулгүй орчин бүрдэх тусам худал хэлэх хэрэгцээ нь багасдаг.

#сэтгэлсудлалыгэнгийнээр
#сэтгэлийнхөтөч

“ӨСВӨРИЙН АВРАГЧ-2026” ДАДЛАГА, СУРГУУЛЬД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО🇲🇳Чингэлтэй дүүргийн Засаг даргын нэрэмжит “Өсвөрийн аврагч-...
20/09/2026

“ӨСВӨРИЙН АВРАГЧ-2026” ДАДЛАГА, СУРГУУЛЬД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
🇲🇳Чингэлтэй дүүргийн Засаг даргын нэрэмжит “Өсвөрийн аврагч-2026” дадлага, сургуульд Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургууль-ийн “Элит-23” баг амжилттай оролцож тусгай байр эзэллээ.
✅Тус тэмцээнд дүүргийн 13 ерөнхий боловсролын сургуулийн 13 багийн тамирчид оролцож, хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, мэдлэг ур чадвараа сорин, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, гамшгийн үед шуурхай ажиллах, аврах ажиллагааны ур чадвараараа өрсөлдсөн юм.
❤️“Элит-23” багийн сурагчдадаа болон чиглүүлэгч багш нийгмийн ажилтан Ш.Алтанхундага, биеийн тамирын багш А.Мөнхбат, О.Мөнхбаяр нартаа баяр хүргэж, сурлага хөдөлмөр, спортын өндөр амжилт хүсье #баярлалаа
“ᠥᠰᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠪᠤᠷᠠᠭᠴᠢ᠆᠒᠐᠒᠖” ᠳᠠᠳᠤᠯᠭᠠ᠂ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠᠲᠠᠢ ᠣᠷᠤᠯᠴᠠᠯᠠ
🇲🇳ᠴᠢᠩᢉᠡᠯᠲᠡᠢ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷᠡᠮᠵᠢᠲᠦ “ᠥᠰᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠪᠤᠷᠠᠭᠴᠢ᠆᠒᠐᠒᠖” ᠳᠠᠳᠤᠯᠭᠠ᠂ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ᠆ᠶ᠋ᠢᠨ “ᠧᠯᠢᠲ᠆᠒᠓” ᠪᠠᠭ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠᠲᠠᠢ ᠣᠷᠤᠯᠴᠠᠵᠤ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠡᠵᠡᠯᠡᠯᠡ᠃
✅ᠲᠤᠰ ᠲᠡᠮᠡᠴᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠓ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠓ ᠪᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠮᠢᠷᠴᠢᠳ ᠣᠷᠤᠯᠴᠠᠵᠤ᠂ᠬᠤᠷᠳᠤ ᢈᠦᠴᠦ᠂ ᠠᠪᠬᠠᠯᠵᠢ ᠰᠠᠮᠪᠠᠭᠠ᠂ ᠲᠡᠰᠪᠦᠷᠢ ᠬᠠᠲᠠᠭᠤᠵᠢᠯ᠂ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ ᠤᠷᠠ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ ᠪᠠᠨ ᠰᠣᠷᠢᠨ᠂ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠭᠠᠮᠰᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠦᠶᠡ ᠳ᠋ᠦ ᠰᠢᠭᠤᠷᠬᠠᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ᠂ ᠠᠪᠤᠷᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠷᠠ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ ᠪᠠᠷ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠥᠷᠢᠰᠦᠯᠳᠦᢉᠰᠡᠨ ᠶᠤᠮ᠃
❤️“ᠧᠯᠢᠲ᠆᠒᠓” ᠪᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠤᠭᠴᠢᠳ ᠲᠤ ᠪᠠᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠴᠢᢉᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠪᠠᠭᠰᠢ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠱ‍᠂ᠠᠯᠲᠠᠩᠬᠤᠨᠳᠠᠭᠠ᠂ᠪᠡᠶᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠮᠢᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠭᠰᠢ ᠠ‍᠂ᠮᠦᠩᢈᠡᠪᠠᠲᠤ᠂ ᠣ‍᠂ᠮᠦᠩᢈᠡᠪᠠᠶᠠᠷ ᠨᠠᠷ ᠲᠤ ᠪᠠᠨ ᠪᠠᠶᠠᠷ ᢈᠦᠷᢉᠡᠵᠦ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠭᠠ ᢈᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ᠂ ᠰᠫᠣᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠥᠨᠳᠦᠷ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠ ᢈᠦᠰᠡᠶᠡ #ᠪᠠᠶᠠᠷᠯᠠᠯᠠ

20/09/2026

БИД УНШИХ ДУРТАЙ
✅
🥰 Ном унших үндэсний хөдөлгөөн “Багштайгаа ангиараа уншья” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургууль-ийн багш сурагчид зуны амралтаараа уншсан номныхоо тухай “Динза Цондоолойгийн найзууд” бүтээлийн үзэсгэлэн гаргаж найз нөхөд, багш, эцэг эхчүүддээ хуваалцаж байна.
ᠪᠢᠳᠡ ᠤᠩᠰᠢᠬᠤ ᠳᠤᠷᠠᠲᠠᠢ
✅
🥰 ᠨᠣᠮ ᠤᠩᠰᠢᠬᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ “ᠪᠠᠭᠰᠢ ᠲᠠᠢ ᠪᠠᠨ ᠠᠩᢉᠢ ᠪᠠᠷ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠤᠩᠰᠢᠶᠠ” ᢈᠥᠲᠦᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ᠆ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠭᠰᠢ ᠰᠤᠷᠤᠭᠴᠢᠳ ᠵᠤᠨ ᠤ᠋ ᠠᠮᠠᠷᠠᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠤᠩᠰᠢᠭᠰᠠᠨ ᠨᠣᠮ ᠤ᠋ᠨ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠲᠤᠬᠠᠢ “ᠳ᠋ᠢᠩᠵᠠ ᠴᠣᠨᠳᠤᠤᠯᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠠᠶᠢᠵᠠ ᠨᠤᠭᠤᠳ” ᠪᠦᠲᠦᢉᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠵᠡᠰᢈᠦᠯᠡᠩ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠨᠠᠶᠢᠵᠠ ᠨᠥᢈᠦᠳ᠂ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠡᠴᠢᢉᠡ ᠡᢈᠡᠴᠦᠳ ᠲᠦ ᠪᠡᠨ ᠬᠤᠪᠢᠶᠠᠯᠴᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠨᠠ᠃

МОНГОЛЫН БАХАРХАЛ-БИДНИЙ БАХАРХАЛ ❤️Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургууль-ийн 8В ангийн сурагч Ц.Шинэ-Эрдэнэ...
19/09/2026

МОНГОЛЫН БАХАРХАЛ-БИДНИЙ БАХАРХАЛ
❤️Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургууль-ийн 8В ангийн сурагч Ц.Шинэ-Эрдэнэ

ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠬᠠᠷᠬᠠᠯ᠆ᠪᠢᠳᠡᠨ ᠦ᠋ ᠪᠠᠬᠠᠷᠬᠠᠯ
❤️ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ᠆ᠶ᠋ᠢᠨ ᠘ᠸ ᠠᠩᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠤᠭᠴᠢ ᠴ‍᠂ᠰᠢᠨᠡ᠆ᠡᠷᠳᠡᠨᠢ

БИД УНШИХ ДУРТАЙ 💯Ном унших үндэсний хөдөлгөөн “Багштайгаа ангиараа уншъя” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ерөнхий боловс...
19/09/2026

БИД УНШИХ ДУРТАЙ

💯Ном унших үндэсний хөдөлгөөн “Багштайгаа ангиараа уншъя” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургууль-ийн багш сурагчид зуны амралтаараа уншсан номынхоо тухай “Динза Цондоолойгийн найзууд” бүтээлийн үзэсгэлэн гаргаж найз нөхөд, багш, эцэг эхчүүддээ хуваалцаж байна.
✅Мөн Л.Дашдолгор багшийнхаа удирдлагаар сурагчид маань номтой нөхөрлөж, уншсан номоосоо юу ойлгож мэдсэнээ хуваалцангаа ярилцах чадвараа хөгжүүлэн бүтээлээ бие биедээ тайлбарлаж байгаа нь хамтран суралцахуйн нэгэн алхам болж байна.
❤️“Багштайгаа ангиараа уншъя” хөтөлбөрийн 2 дахь үе амжилттай хэрэгжиж байна. Тус хөтөлбөрийн дэмжин хичээнгүйлэн ажиллаж буй бага боловсролын багш нар, эцэг эхчүүддээ #баярлалаа
ᠪᠢᠳᠡ ᠤᠩᠰᠢᠬᠤ ᠳᠤᠷᠠᠲᠠᠢ

💯ᠨᠣᠮ ᠤᠩᠰᠢᠬᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ “ᠪᠠᠭᠰᠢ ᠲᠠᠢ ᠪᠠᠨ ᠠᠩᢉᠢ ᠪᠠᠷ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠤᠩᠰᠢᠶᠠ” ᢈᠥᠲᠦᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ᠆ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠭᠰᠢ ᠰᠤᠷᠤᠭᠴᠢᠳ ᠵᠤᠨ ᠤ᠋ ᠠᠮᠠᠷᠠᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠤᠩᠰᠢᠭᠰᠠᠨ ᠨᠣᠮ ᠤ᠋ᠨ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠲᠤᠬᠠᠢ “ᠳ᠋ᠢᠩᠵᠠ ᠴᠣᠨᠳᠤᠤᠯᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠠᠶᠢᠵᠠ ᠨᠤᠭᠤᠳ” ᠪᠦᠲᠦᢉᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠵᠡᠰᢈᠦᠯᠡᠩ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠨᠠᠶᠢᠵᠠ ᠨᠥᢈᠦᠳ᠂ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠡᠴᠢᢉᠡ ᠡᢈᠡᠴᠦᠳ ᠲᠦ ᠪᠡᠨ ᠬᠤᠪᠢᠶᠠᠯᠴᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠨᠠ᠃
✅ᠮᠥᠨ ᠯ‍᠂ᠳᠠᠰᠢᠳᠣᠯᠭᠠᠷ ᠪᠠᠭᠰᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭᠠ ᠪᠠᠷ ᠰᠤᠷᠤᠭᠴᠢᠳ ᠮᠠᠨᠢ ᠨᠣᠮ ᠲᠠᠢ ᠨᠥᢈᠦᠷᠯᠡᠵᠦ᠂ᠤᠩᠰᠢᠭᠰᠠᠨ ᠨᠣᠮ ᠠ᠋ᠴᠠ ᠪᠠᠨ ᠶᠠᠭᠤ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠵᠤ ᠮᠡᠳᠡᢉᠰᠡᠨ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠬᠤᠪᠢᠶᠠᠯᠴᠠᠩᠭᠠ ᠶᠠᠷᠢᠯᠴᠠᠬᠤ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ ᠪᠠᠨ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠪᠡᠶᠡ ᠪᠡᠶᠡ ᠳ᠋ᠦ ᠪᠡᠨ ᠲᠠᠶᠢᠯᠪᠤᠷᠢᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭᠠ ᠨᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠨ ᠠᠯᠬᠤᠮ ᠪᠣᠯᠵᠤ ᠪᠠᠶᠢᠨᠠ᠃
❤️“ᠪᠠᠭᠰᠢ ᠲᠠᠢ ᠪᠠᠨ ᠠᠩᢉᠢ ᠪᠠᠷ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠤᠩᠰᠢᠶᠠ” ᢈᠥᠲᠦᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠦᠶᠡ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠᠲᠠᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠵᠦ ᠪᠠᠶᠢᠨᠠ᠃ ᠲᠤᠰ ᢈᠥᠲᠦᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠮᠵᠢᠨ ᢈᠢᠴᠢᠶᠡᠩᢉᠦᠶᠢᠯᠡᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠵᠤ ᠪᠤᠢ ᠪᠠᠭᠠ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠭᠰᠢ ᠨᠠᠷ᠂ ᠡᠴᠢᢉᠡ ᠡᢈᠡᠴᠦᠳ ᠲᠦ ᠪᠡᠨ #ᠪᠠᠶᠠᠷᠯᠠᠯᠠ

ДЭЛХИЙН АВАРГА Ц.ШИНЭ-ЭРДЭНЭДЭЭ БАЯР ХҮРГЭЕ. 🥋🌏 🇲🇳 Монголын Таеквондогийн Холбооны түүхэнд шинэ хуудас нээж, Олимпын тае...
18/09/2026

ДЭЛХИЙН АВАРГА Ц.ШИНЭ-ЭРДЭНЭДЭЭ БАЯР ХҮРГЭЕ.
🥋🌏 🇲🇳 Монголын Таеквондогийн Холбооны түүхэнд шинэ хуудас нээж, Олимпын таеквондогийн Пүмсэ төрлийн дэлхийн аваргын Алтан медалийг эх орондоо авчирсан Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургууль-ийн англи хэлний төрөлжсөн сургалттай 8в ангийн сурагч Ц.Шинэ-Эрдэнэдээ баяр хүргэж спортын өндөр амжилт хүсье
❤️ 🥰Дэлхийн аваргын алт мөнгө хос медалийн эзэн Ц.Энх-Эрдэнэ, хамтрагч О.Энх-Эрдэнэ, "Таеквондогийн хөгжлийн төв" клубын тамирчид, дасгалжуулагч багш нар, хүүхдийнхөө хүсэл мөрөөдлийг цаг үргэлж дэмжин урамшуулдаг ээж аавд нь халуун баяр хүргэе #Баярлалаа
✅️
ᠳᠡᠯᠡᢈᠡᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠪᠤᠷᠭᠤ ᠴ‍᠂ᠰᠢᠨᠡ᠆ᠡᠷᠳᠡᠨᠢ ᠳ᠋ᠦ ᠪᠡᠨ ᠪᠠᠶᠠᠷ ᢈᠦᠷᢉᠡᠶᠡ᠃
🥋🌏 🇲🇳 ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠧᠻᠸᠣᠨ᠋ᠳᠣ᠋ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠡᠦᢈᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠰᠢᠨᠡ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ ᠨᠡᢉᠡᢉᠡᠵᠦ᠂ᠣᠯᠢᠮᠫ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠧᠻᠸᠣᠨ᠋ᠳᠣ᠋ ᠶ᠋ᠢᠨ ᠫᠦᠮᠰᠡ ᠲᠥᠷᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠡᠯᠡᢈᠡᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠪᠤᠷᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠲᠠᠨ ᠮᠧᠳᠠᠯ ᠢ᠋ ᠡᢈᠡ ᠣᠷᠤᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᠠᠪᠴᠢᠷᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ᠆ᠶ᠋ᠢᠨ ᠠᠩᠯᠢ ᢈᠡᠯᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠰᠡᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠᠲᠠᠢ ᠘ᠸ ᠠᠩᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠤᠭᠴᠢ ᠴ‍᠂ᠰᠢᠨᠡ᠆ᠡᠷᠳᠡᠨᠢ ᠳ᠋ᠦ ᠪᠡᠨ ᠪᠠᠶᠠᠷ ᢈᠦᠷᢉᠡᠵᠦ ᠰᠫᠣᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠥᠨᠳᠦᠷ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠ ᢈᠦᠰᠡᠶᠡ
❤️ 🥰ᠳᠡᠯᠡᢈᠡᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠪᠤᠷᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠲᠠ ᠮᠥᠩᢉᠦ ᠬᠣᠣᠰ ᠮᠧᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠵᠡᠨ ᠴ‍᠂ᠡᠩᢈᠡ᠆ᠡᠷᠳᠡᠨᠢ᠂ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠭᠴᠢ ᠣ‍᠂ᠡᠩᢈᠡ᠆ᠡᠷᠳᠡᠨᠢ᠂ ︽ᠲᠠᠧᠻᠸᠣᠨ᠋ᠳᠣ᠋ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠪ︾ ᠻᠯᠦ᠋ᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠮᠢᠷᠴᠢᠳ᠂ᠳᠠᠰᠬᠠᠯᠵᠢᠭᠤᠯᠤᠭᠴᠢ ᠪᠠᠭᠰᠢ ᠨᠠᠷ᠂ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠢ᠋ᠶᠡᠨ ᢈᠦᠰᠡᠯ ᠮᠥᠷᠦᢉᠡᠳᠦᠯ ᠢ᠋ ᠴᠠᠭ ᠦᠷᢉᠦᠯᠵᠢ ᠳᠡᠮᠵᠢᠨ ᠤᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠳᠠᠭ ᠡᠵᠢ ᠠᠪᠤ ᠳ᠋ᠤ ᠨᠢ ᠬᠠᠯᠠᠭᠤᠨ ᠪᠠᠶᠠᠷ ᢈᠦᠷᢉᠡᠶᠡ #ᠪᠠᠶᠠᠷᠯᠠᠯᠠ
✅️ ᠲᠠᠮᠢᠷᠴᠢᠨ ᠤ᠋_ᠠᠯᠳᠠᠷ_ᢈᠢᠮᠳᠠᠬᠠᠨ_ᠣᠯᠳᠠᠭᠠ ᠦᢉᠡᠢ

Address

1st Khoroo, Chingeltei District Ulaanbaatar, Mongolia
Ulaanbaatar
15170

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share