15/11/2025
Манай оюутнууд уншаад хэрэгжүүлээрэй. Амжилт хүсье.
БҮХ ӨРСӨЛДӨГЧӨӨ АРДАА ОРХИХ ОНЦГОЙ СТРАТЕГИ - Мартагдашгүй ганц зүйлийг хамгийн сайн хий:
1997 онд Apple дампуурлын ирмэг дээр ирсэн байв.
Хувьцааны үнэ унаж, ажилтнууд олноороо явж, брэндийг бүрмөсөн дууссан гэж үзэж байсан.
Ийм үед Apple-ийн ТУЗ-аас Стив Жобсыг буцаан дуудахад тэр эргэж ирээд хамгийн түрүүнд хийсэн зүйл нь бүгдийг цочирдуулжээ.
Тэр бүтээгдэхүүний стратегийн хурал дээр ороод,
ширээг дүүргэсэн олон арван компьютер, принтер, төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, туршилтын загваруудыг хэсэг ажиглаад - огт юу ч хэлсэнгүй.
Өрөөнд нам гүм тогтов.
Бүгд хүлээлээ.
Эцэст нь Жобс маш тайван дуугаар хэллээ:
“Бид дөрвөн бүтээгдэхүүн хийнэ.
Харин тэднийг галзуурмаар сайн хийнэ.
Бусдыг нь бүгдийг нь… устга.”
Инженерүүд цочирдов.
Маркетерууд эсэргүүцэв.
Хэлтэс нэгжүүд өөрсдийн бүтээгдэхүүнийг аварч үлдээх гэж гуйв.
Гэвч Жобс бууж өгсөнгүй.
Тэр ширээн дээрх бүх бүтээгдэхүүнийг
нэг нэгээр нь авч хассаар...
Төвөг, анхаарал сарниулалт - ариллаа.
Стратегийн давхарга бүр - цэвэрлэгдлээ.
Эцэст нь нэгэн цагт дүүрэн байсан ширээ…
хоосон болов.
Жобс хоосон ширээг заагаад:
“Бид ингэж ялна.”
Тэр хоосон ширээнээс дараа нь:
iMac, iPod, iPhone, iPad - түүхэн дэх хамгийн ашигтай хэрэглэгчийн бүтээгдэхүүний цуваа төрсөн.
Apple-ийн өсөлт нэмсэндээ биш.
Хасч эхэлсэндээ өссөн.
МАРКЕТИНГИЙН СУРГАМЖ:
Хэт олон сонголт борлуулалтыг устгадаг.
Хэт их төвөг ойлголтыг бүдгэрүүлдэг.
Харин эгц, тодорхой байдал бол ноёрхлын үндэс.
Жобс нэг зүйлийг маш сайн ойлгож байсан:
Хэрэглэгч хамгийн сайн бүтээгдэхүүнийг сонгодоггүй.
Хамгийн тодорхой ойлгомжтой хувилбарыг л сонгодог.
Тиймээс:
• In-N-Out ердөө 3 төрлийн бургерээр асар их борлуулалт хийсэн.
• Trader Joe’s SKU хамгийн цөөн хэрнээ зах зээлд амжилт гаргасан.
• Netflix “Бүх кинонд шууд хандана.” гэсэн нэг л амлалтаар тэсрэлт хийсэн:
Хэрвээ та дуу чимээг багасгавал - үнэ цэнэ ил гардаг.
Сонголтыг цөөлбөл - эрэлт нэмэгддэг.
Энгийн болговол - хүмүүс хурдан шийддэг.
ГОЛ УХАГДАХУУН (“Nerdy Takeaway”)
“Хоосон ширээний зарчим” бидэнд нэг зүйлийг сануулдаг:
Танд илүү олон бүтээгдэхүүн хэрэггүй.
Танд илүү тод зорилго, илүү гүн фокус хэрэгтэй.
Өсөлт гэдэг “бүгдийг хийх” тухай биш -
мартагдашгүй ганц зүйлийг хамгийн сайн хийх тухай.
Таны брэнд тодорхой болвол…
таны хэрэглэгч илүү итгэлтэй болно.
Харин итгэлцэл бол борлуулалтаас ч хүчтэй хөрөнгө.
Бизнес эрхэлдэг найзууддаа хийж хуваалцаарай!
Энэ бол #ӨөрчлөлтийгУдирдахМанлайлал
#ХанГоломтКонсалинг
Стратеги & Манлайллын зөвлөх Mr.AZBAYAR