Sharing is CARING-Сурснаа Хуваалцъя

Sharing is CARING-Сурснаа Хуваалцъя

Share

INTERNATIONAL WOMEN
#BreakTheBias-2022
#EmbraceEquity-2023
#InvestInWomen-2024 Building blocks for me

04/03/2025
15/12/2024

7 чакраны талаар энгийн гоё тайлбарлажээ👏🏻

🔴1-р энергийн үүсгүүр муудвал ажил үйлс бүтэхээ болино. Хий хоосон яриа хийгээд л яваад байна. Эцсийн дүнд бүтсэн юм байхгүй болчихдог гэнэ...
Яагаад мууддаг вэ? гэж үү...
Орой харанхуйд гадуур явах, гэр орон, ор дэвсгэр бохир заваан байх, хөл гар даарч хөрөмхий болох, хөдөлгөөн дутах зэрэгт голдуу энэ энерги мууддаг. Тэгэхээр эдгээрийг шийдвэл засал хийчлээ л гэсэн үг болох нь...

🟠2-р энергийн үүсгүүр муудвал гэр бүлийн харилцаа доголдоно. Үр хүүхэд өвдөнө. Цагаан мах гарах, өндгөвч сав өвчилж эхэлнэ. Бүтээлч байдал алдагдана. Муудах шалтгаан нь давсганд шээс удаан хуримтлагдах, өтгөн хуралдах, хатах, гэр бүлтэйгээ таарамж муу байх зэрэг нь энэ энергийг унагадаг. Өтгөн шингэнээ гарах цагт нь гаргаад гэр бүлтэйгээ баяр жаргалтай байж, хамтдаа сайхан хооллоход энэ энерги амархан засагдана гэнэ...

🟡3-р энергийн үүсгүүр муудвал орлого, мөнгө багасна. Элэг, цөс, ходоод өвчилнө. Хоол шингэхээ болино. Ер нь хоол шингэхгүй байна гэдэг нь далд ухамсар талаасаа буяны сав дүүрсэн эсвэл бохирдсон гэсэн үг гэнэ. Дүүрнэ гэдэг нь орлого орсон ч өөрт тогтдоггүй. Өөрөөр хэлбэл дүүрэн учир хальж асгаад байна гэсэн үг. Сав бохирдоно гэдэг нь бохир саванд юу ч хийсэн муудаж, муу хий, үнэр ялгардагтай адил илт гэдэс цүдийж хийн тарга үүсдэг. Андаш үгүй хүйснээс дээш 4 хуруу газарт овойж цүдийдэг. Тиймээс түүнийг ходоод хэмээх сав эрхтэн мэдэрч хямардаг гэж үздэг. Тэгэхээр яах уу? Ходоодоо эмчилнэ гэсэн үг. Гэдэсний таталт, 90:60:30 гэх мэт дасгалууд нь бөөгнөрсөн муу хийг хөөж, сунасан гэдсийг агшааж өгдөг. Тэр нь өөрөө засал болдог гэнэ...

🟢4-р энергийн үүсгүүр муудсныг илтгэх шинж нь далны бөгтөр үүснэ. Хавирга доош сууна. Мөр сар шиг хэлбэрт орно. Зан аашийн хувьд гомдомхой болно. Хүмүүс таныг ойлгохгүй байгаа юм шиг санагдана. Ганцаардаж, та ч өөрөө бусдыг анхаарах хүч дутна. Цаанаа нэг сул дорой болно. Үүнээсээ болж зүрхний хэм алдагдана. Энэ хүрд хамгийн чухал хүрд. Учир нь энэ хүрдийг амжилтын хүрд, мөнгөний хүрд 2 дагаж ажилладаг тул энэ хүрд хаагдахад нөгөө 2 дээр маань дагаж хаалт үүсдэг. Зүгээр л өөрийгөө уучилж элдэв зүйлд харамсахаа больж өөрийгөө хайрлах тэр үед энэ хүрд засагдана. Мэлмийн хүрд зүрхэн хүрд хоёрыг бодлоор засах нь хамгийн үр дүнтэй байдаг гэнэ...

🔵5-р энергийн үүсгүүр амжилтыг тодорхойлдог. Энэ үүсгүүр муудвал мэдээж амжилт гарахаа болино. Ямар нэг зүйлийг үр дүнгүй хийнэ. Муудсныг илтгэх шинж тэмдэг нь дуу хоолой суларна, хоолой өвдөмхий болно, хүзүү бөгтийнө, толгой өндийхөөр тавгүй мэт санагдана. Амнаас өөдтэй үг гарахгүй. Засал нь сайхан үгтэй дуу аялах, дуу мэдэхгүй бол УМ авиа унших. Мөн толгойгоо сайн гэдийлгэх зэрэгт энэ хүрд нээгдэнэ гэнэ...

🟣6-р энергийн үүсгүүр шийдвэр гаргалтыг дэмжинэ. Муудвал эргэлзэмтгий болно, яах учраа олохгүй төөрнө. Аливаа зүйлийн бурууг сонгоно. Засах арга нь сайн унтах. Бясалгал хийх. 6-р хүрд гэмтэхэд хүмүүс чамайг өөлж, буруутгаж эхэлнэ. Жишээ нь хоол яасан бага иддэг юм, яасан их унтдаг юм, яасан орой ирдэг юм, гэр орноо цэвэрлээч гэх мэт энгийн зүйл дээр хүртэл хэрүүл бухимдал татаж эхэлдэг гэнэ...

⚪️7-р энергийн үүсгүүр гэмтэхэд зүүд зөн буруутаж, харж даасан тэнгэр тань танаас алсарна. Азгүйтэлд өртөмхий болно. Зулай хавагнаж толгой хүндэрнэ. Буйлнаас цус гарна. Улмаар 5-р хүрд рүү нөлөөлж эхэлнэ. Энэ үүсгүүр муудвал хар дарж зүүдэлнэ, замбараагүй утгагүй зүүд зүүдэлнэ. Бясалгалаар амархаан нээгдэнэ. Шүтлэгтэй хүмүүс наранд арвай буудай өргөж шүтээндээ талархах үед энергийн үүсгүүр хүчтэй ажилладаг гэнэ...

Энэ бичвэрийг бэлтгэсэн хүн манай пэйжид холбогдоно уу 🙏🏻🎁

(Бяцхан гарын бэлэг хүргүүлэх гэсэн юм)

12/09/2024
12/09/2024

БОДЬ ХҮНИЙ ДЭРГЭД...

Барилгүй хүний дэргэд хүн бачуурдаг
Баараггүй хүний дэргэд хүн уужирдаг
Багтай хүний дэргэд хүн төөрөлддөг
Бааштай хүний дэргэд хүн ядардаг

Балагтай хүний дэргэд хүн урууддаг
Баавартай хүний дэргэд хүн тавгүйтдэг
Басамтгай хүний дэргэд хүн хурцлагддаг
Багтаамжтай хүний дэргэд хүн тэнийдэг

Бүдүүлэг хүний дэргэд хүн ичдэг
Бүлээн хүний дэргэд хүн гэсдэг
Бүтээлч хүний дэргэд хүн нээгддэг
Бүтэлтэй хүний дэргэд хүн урамшдаг

Болчимгүй хүний дэргэд хүн зүдэрдэг
Бодолтой хүний дэргэд хүн суралцдаг
Боловсон хүний дэргэд хүн баясдаг
Бодь хүний дэргэд хүн жаргадаг аа!

11/09/2024

Бараг хүн бүрт ямар нэгэн төрлийн дон бий. Донтолт зөвхөн хар тамхи, архиар хязгаарлагдахгүй. Чихэрлэг зүйл идэх, их идэх, гар утаснаасаа дүүжлэгдэх, худал ярих, гуних гутрах, өөрийгөө өрөвдөх, хохирогчийн дүрд үргэлж тоглох бүгд л байнга давтан үйлдэж буй Донтолтууд. Байнга давтан үйлдэж, бидний далд ухамсарт гүн суусан эдгээр зуршлаас сална гэдэг хүний Ухамсраас ч хэтийдсэн зүйл болчихдог. Тийм л учраас тархиараа бод, боль гэдэг Хуурай үг, зөвлөмж үр дүн авчирдаггүй. Биднээс хавь илүү ухаантай, ухамсартай улс Донтолттойгоо дуусдаг нь ийм л учиртай.

Ухамсараас хальсан, өөрийн мэдэлгүй хийчихдэг донтолтуудтай тэмцэж, түүнгүй амьдарч чадна гэдэг кодыг тархиндаа суулгана гэдэг маш том тэмцэл, бясалгал, сөрөлт байдаг. Өөрөөр хэлбэл энэ бол өдөр тутмын өөрийн далд ухамсартайгаа хийж буй Тэмцэл, сэрж буй Сэрэлт.

Хэн нэгнийг ялан дийлэхээс илүү Өөрийн Донтолтоо таньж ялна гэдэг өөрийгөө цоо шинээр бүтээж буй гайхамшигтай үйлдэл бас нээлт гэдгийг чи мэдэрч байгаа.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Somewhere In Earth
Ulaanbaatar