20/04/2026
Хүүхдүүд маань
- Төл малтай танилцаж
- Нум сум харваж
- Гэр барьж
- Аргал түүж
Нэг өдрийг хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрөөлөө.@
Хан-Уул дүүрэг, 23-р хороо, Нүхтийн ам “Нүхт Виллаж"-д байрлалтай.
Манай цэцэрлэг 2019 онд үүдээ нээсэн юм. Хүүхэд тоглох, зохистой хооллох, амрах, өөрийгөө хөгжүүлэх, бие даан суралцах бүх талын нөхцөл бололцоо болон Монгол улсын сургуулийн өмнөх боловсролын сургалтын ЦӨМ хөтөлбөрийн арга зүйн сургалтын материал, хэрэглэгдэхүүнээр хангагдсан. 5 бүлэгт 2-5 насны хүүхдүүдийг хөгжүүлж, төлөвшүүлж байна. "Жаргалтай Жим" цэцэрлэгийн анги зохион байгуулалт, өдри
20/04/2026
Хүүхдүүд маань
- Төл малтай танилцаж
- Нум сум харваж
- Гэр барьж
- Аргал түүж
Нэг өдрийг хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрөөлөө.@
21/03/2026
Тогтмол хийдэг цэвэрлэгээ, ариутгал хэдий ч
Тоогоод нэг пост оруулчихья гэж бодлоо.
Улирал солигдож буй энэ үед
Ууртай вирус дэгдээд байх шиг байна шүү!
Та бүхэн минь том, жижиггүй
Дархлаагаа маш сайн дэмжээрэй.
13/02/2026
САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.
10/02/2026
Өнөөдөр ааруулны захиалгаа аваад бидний ажил дөхлөө дөө.
Хэвийн боов
Бууз, банш
Ааруул гээд том ажлуудаа амжуулсан хүүхдүүдийг минь урмын үгээр урамшуулахаа мартав аа эцэг эхчүүд минь
09/02/2026
Хэвийн боовны захиалга дүүрсэн.
Одоо бууз, баншны захиалга авна аа.
Манай хүүхдүүдийн
Чимхэлт жаахан тиймэрхүү ч
Час хийсэн амттай шүү
Эцэг эх, асран хамгаалагчид минь ээ
Та бүхэн бидний арчиж цэвэрлэж байгаа хөдөлмөрийг биш юмаа гэхэд хүүхдийнхээ өдөржин байх цэцэрлэгийн орчны эрүүл ахуйг бодоод даавуун улавч өмсөж хэвшээч хэмээн хичээнгүйлэн хүсье.
Өөрөө болон хүүхэддээ мөн өмсүүлж хэвшицгээе.
Газарт гишгэж л байгаа бол гутлын ул том ч бай, жижиг ч бай шавхай болж байгааг анхаараарай.
Удахгүй хавар болно, хаврын халдвар шавар шавхайнаас үүдэлтэйг мөн бодолцоорой. Даавуун улавчаа тогтмол өмсдөг бүх том, жижиг хүмүүстээ талархал илэрхийлье.
03/02/2026
Шангрилла буузны захиалга аваад
Таван богд ууц чанах захиалга аваад
Манай хүүхдүүд
Хэвийн боовны захиалга аваад
Хаа сайгүй л … хямраад байна шүү ккк
Гандангийн хэвийн боовноос дутахааргүй шар тостой, амттай
Тэгээд ийм жижиг хөөрхөн хүмүүсийн хөдөлмөр шингэсэн ХЭВИЙН БООВ шүү.
19/12/2025
Шинэ жилийн баяраа
Урлагийн тайзан дээр
Урлагийнхнаас дутахгүй тоглолт хийдэг хүүхдүүд маань энэ жил анги ангидаа цомхон тэмдэглэлээ.
Тайзтай газар захиалга өгсөн боловч энэ муухай ханиад, томуунаас болоод цуцалсан. Гэхдээ цомхон хэрнээ, хөөрхөн тэмдэглэлээ.
Бүх хүүхдүүддээ болон ард минь дэмжиж байдаг нийт эцэг эх, асран хамгаалагчиддаа, багш, ажилчиддаа талархал илэрхийлье.
05/12/2025
Хүүхдүүд маань бяцхан хөөрхөн гараараа будаж, зурж
Бүтээлчээр түлхүүрийн оосортой болцгоолоо.
30/10/2025
Заавал даавуун улавч өмсөх үү? гэж үү.
Тиймээ, та болон таны хүүхэд даавуун улавч өмсөж хэвших нь зүйтэй. Яагаад гэвэл:
1. Эдийн засагт хэмнэлттэй (өдөр бүр нэг удаагийн улавч…) тухайн өдрөөр бодвол бага мөнгөн дүн боловч сар, улирал, хичээлийн жилээр тооцвол багагүй мөнгө болно доо, тэ
2. Нэг удаагийн гялгар уутан улавч арзгар гутал, өсгийтэй гутал зэрэгт тэсвэргүй, амархан цоордог.
3. Ингээд цоорохоор хэдэн багш нарынх нь цэвэрлэсэн нөгөө шал, шат, дрож бохирдоод, хүүхдүүдээ гэх үү, бохир шалаа гэх үү, бас нэг ажил шүү дээ.
4. Та өөрөө өмсөөд хүүхдэдээ өмсгөхгүй юм. Хүүхэд маань бас гадаа алхаж байгаад, дотор орж ирж байгааг бодолцоорой, манайхаан
Анхааран уншсанд баярлалаа.
Өө нээрээ 1 давхарт гутлаа тайлаад шатаар явахаар, хүйтэн шатаар алхаад таны хөл даарна, бас оймс баба кккк
Тэгэхээр бүгдээрээ даавуун улавчаа л сонгоцгооё.
Яагаад цаг баримтлах ёстой вэ? гэж үү…
Таны хүүхдийг ирээдүйд буюу
Дунд сургуульд ороод
Дээд сургуульд ороод
Ажлын байран дээр гараад
Зөв зохион байгуулалттай, цагийн менежменттэй, идэвхитэй цагаа зөв ашиглаж чаддаг ИРГЭН болгохын тулд шүү дээ.
Өөрөөр хэлбэл хичээлээсээ, ажлаасаа хоцроод яарч сандраад, хэн нэгэнд хариуцлагагүй гэж зэмлүүлэхгүй, өөрөө бас тэр байдлаасаа болж эвгүй байдалд орохгүй, аль уже хичээл дээрээ, ажил дээрээ оччихсон, сурахад, ажиллахад, бүтээхэд бэлэн ХАРИУЦЛАГАТАЙ ХУВЬ ХҮНИЙГ төлөвшүүлэх нь эцэг эх таны болон бидний үүрэг. Тиймээс л бид өглөө болон оройны цагийг баримтлахыг хичээж, шаардаж, хаалгаа түгжээд байгааг зөвөөр ойлгоорой, баярлалаа.
| Monday | 08:00 - 18:00 |
| Tuesday | 08:00 - 18:00 |
| Wednesday | 08:00 - 18:00 |
| Thursday | 08:00 - 18:00 |
| Friday | 08:00 - 18:00 |