09/12/2025
📢 Анагаах Ухааны Сургуулийн Оюутны Зөвлөлийн Эрдэм Шинжилгээ Судалгааны Албанаас зохион байгуулж буй ээлжит лекцэнд оюутнуудаа урьж байна!
🎓 Лекцийн сэдэв: AI ба судалгааны дижитал хэрэглээ
👨🏫 Лектор:
• 2025 оны Шилдэг судлаач оюутан
• НҮБ-ийн Залуучуудын зөвлөх хорооны гишүүн
• СЭМҮТ-ийн резидент эмч Б. Ирмүүн
📅 Огноо: 2025.12.11 (Пүрэв)
🕕 Цаг: 18:30
💻 Хэлбэр: Google Meet — Online, real-time
🎯 Лекцийн зорилго — Та юу эзэмших вэ?
1. Судалгааны ажлын үндсэн шат бүрийг (асуулт тодорхойлох → өгөгдөл цуглуулах → шинжлэх → бичих → түгээх) ойлгож, эдгээрт ашиглаж болох AI ба дижитал хэрэгслүүдийг танина.
2. ChatGPT, Grammarly, ResearchRabbit, Elicit, Overleaf, JASP, Jamovi зэрэг гол хэрэгслүүдийн үйлдэл, боломж, давуу тал болон хязгаарлалыг ойлгоно.
3. Эдгээр хэрэгслүүдийг судалгааны ажлын чанар, хурд, бүтээмжийг нэмэгдүүлэхэд хэрхэн системтэй, үр дүнтэй ашиглахыг сурна.
4. AI ашиглах үед баримтлах академик ёс зүй, эх сурвалцын үнэлгээ болон боломжит bias-ийг таних ур чадварыг эзэмшинэ.
📨 Бүртгэл
• Бүртгүүлсэн оролцогчдод лекцийн өдрийн өмнө Google Meet линкийг имэйлээр илгээнэ.
• И-мэйл хаягаа үнэн зөв оруулахыг анхаарна уу.
⏳ Бүртгэл 12 сарын 10-ны 23:59 цаг хүртэл нээлттэй.
👉 Доорх Google Forms-ыг бөглөснөөр таны бүртгэл баталгаажна.
👥 Хэнд зориулагдсан вэ?
• АУС-ийн Оюутны Зөвлөлийн Эрдэм Шинжилгээ Судалгааны албаны гишүүд
• Эрдэм шинжилгээ судалгааны ажилд сонирхолтой анагаахын оюутнууд
• Судалгааны арга зүй, статистикийн суурь мэдлэгээ хөгжүүлэхийг хүсэгчид
https://forms.gle/V8uLoV7or9Wk6iXu9