24/12/2024
САХАРЫН АГУУЛАМЖ ӨНДӨР БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ТАТГАЛЗАЖ ХҮҮХДҮҮДДЭЭ НОМ БЭЛЭГЛЭЭРЭЙ.
Манай "Монгол гарваль" төслийн хүрээнд Соёлын өвийг судлахаас гадна олон нийт, хүүхэд залуучуудад зориулсан соёлын өвийн контент хийгээд хэдэн жил болж байна.
Энэ удаа Монгол Улсаас ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн өвүүдийг танилцуулсан “БЯЦХАН НҮҮДЭЛЧДИЙН АЯЛАЛ” хүүхдийн цуврал номын “МОНГОЛ ГЭР”, “УУЛ ОВОО ТАХИХ ЁС” хоёр ном хэвлэгдлээ.
Төслийн баг 16 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд крилл, монгол бичиг, англи хэлээр бэлтгэж, цахим ном, аудио ном, видео ном хэлбэрээр бэлтгэгдсэн болно.
Соёл урлагийг дэмжих сан, Талын эзэн компани, Линограф хэвлэх үйлдвэр, төслийн баг, дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа.
Тус номууд нь Соёл урлагийг дэмжих сангийн дэмжлэгээр бүтээгдсэн тул хэвлэлийн үнээр нь борлуулж байна.
Үнэ тус бүр 7000 төгрөг