Улс төр судлал, Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Улс төр судлал, Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль

Улс төр судлал, Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль School of Political science, International relations and Public administration, NUM

18/08/2026
20/07/2026
24/06/2026

ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ТЭНХИМИЙН ДОКТОРАНТ Н.ЦАХИНАА ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА

2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн докторант Насанбаярын Цахинаа “Монгол Улсын зөөлөн хүчний бодлого дахь музейн дипломат ажиллагаа (Чингис хаан Үндэсний музейн жишээн дээр)” сэдэвт докторын (Ph.D) диссертациа амжилттай хамгааллаа.

Түүний судалгааны ажил нь Монгол Улсын зөөлөн хүчний бодлого, соёлын дипломат ажиллагаа болон музейн дипломат ажиллагааны онол, практикийн асуудлыг Чингис хаан Үндэсний музейн үйл ажиллагааны жишээн дээр шинжлэн судалж, музей нь үндэсний өв соёл, түүхэн үнэт зүйлсийг олон улсын түвшинд сурталчлах, улс орны эерэг дүр төрхийг бэхжүүлэх, соёлын харилцааг өргөжүүлэхэд гүйцэтгэх үүргийг тодорхойлсон ач холбогдолтой бүтээл боллоо.

Диссертацийн эрдэм шинжилгээний удирдагчаар профессор С.Оюунсүрэн, профессор А.Батцэцэг нар ажилласан бөгөөд судалгааны ажлын шинжлэх ухааны түвшин, үр дүнг үнэлэн диссертацийн албан ёсны шүүмжлэгчээр профессор Д.Уламбаяр, профессор Д.Мандах нар ажиллав.

Н.Цахинаагийн докторын судалгаа нь Монгол Улсын соёлын дипломат ажиллагаа, зөөлөн хүчний бодлого болон олон улсын харилцааны судалгааны чиглэлд онол, практикийн чухал хувь нэмэр оруулсан бүтээл болж байгаагаараа онцлог юм.

Доктор (Ph.D)-ын зэргээ амжилттай хамгаалсан Насанбаярын Цахинаад халуун баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

24/06/2026
https://spsirpa.num.edu.mn/299/nitem
23/06/2026

https://spsirpa.num.edu.mn/299/nitem

Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхим 2025-2026 оны хичээлийн жилээ амжилттай өндөрл...

https://spsirpa.num.edu.mn/298/nitem
22/06/2026

https://spsirpa.num.edu.mn/298/nitem

2026 оны 6-р сарын 3-нд Жилинь их сургуулийн Зүүн Хойд Ази судлалын хүрээлэнгийн дэд захирал, тус сургуулийн “Куан Ямин” нэрэмжит шилдэг эрдэмтэн, профессор Ба Дяньжү...

https://spsirpa.num.edu.mn/297/nitem
22/06/2026

https://spsirpa.num.edu.mn/297/nitem

МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль (УТСОУХНУС) болон БНХАУ-ын Жилинь Их сургуулийн Зүүн хойд Ази судлалын хүрээлэн хооронд 2026...

Address

Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 1 , МУИС-ийн хичээлийн V байр
Ulaanbaatar
11400

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97611354610

Alerts

Be the first to know and let us send you an email when Улс төр судлал, Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Улс төр судлал, Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль:

Shortcuts

Share