17/06/2014
Замын хөдөлгөөний дүрмийн асуултаас.
Та манай “АЗЫН ЗАМ” авто сургуулийг сонгосноор чанартай сургалтыг мэдэрч, чадварлаг жолооч болж чадна гэдэгт ЭРГЭЛЗЭХ ХЭРЭГГҮЙ.
Та манай website-с дэлэгрэнгүй мэдээлэл аваарай
http://aziin-zam.com/
17/06/2014
Замын хөдөлгөөний дүрмийн асуултаас.
German ulsd ajilj, admidrah gej bgaa humuust daraah medeelel heregtei baih bolno.
1 Холбооны Бүгд Найрамдах Герман улс дахь жолооны сургалт
Холбооны Бүгд Найрамдах Герман улсад оршин суугаа, 18-н нас хүрсэн иргэд нь жолооны курст суралцах эрхтэй. Жолооч болоход дараах шат дараалалтайгаар явна:
• Жолооны күрст бүртгүүлэх
• Дүрмийн болон жолооны дадлагын хичээлд суралцах
• Дүрмийн болон жолооны дадлагын шалгалт өгөх
1.1 Жолооны күрст бүртгүүлэх
Жолооны курст бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхээ авч очин, бүртгэгдсэн гэсэн батламж бичиг авна. Энэхүү батламжаас гадна доорx бичиг баримтыг бүрдүүлэн оршин суугаа дүүргийн Иргэд Хариуцсан Газрын (Bürgeramt) зам тээврийн хэлтэс дээр ирж жолооч болох хүсэлтээ тавина.
• Иргэний үнэмлэх
• Цээж зураг 35х45мм
• Нүдний хараа шалгуулсан баримт (5 евро)
• Осолын үед үзүүлэх тусламжийн 16 цагийн хичээлд суусан баримт (30 евро)
• Өрөгдөл гаргах хураамж (45 евро)
Хүсэлт гаргаснаас хойшхи 4-6-н долоо хоногийн дотор шалгалт өгөх зөвшөөрөл тань захиагаар ирэх бөгөөд үүний хуулбарыг бүртгүүлсэн жолооны курсдээ өгнө. Энэ хугацаанд төлбөрөө төлөөд сургалтандаа хамрагдаж болно.
1.2 Дүрмийн болон жолооны дадлагын хичээлд суралцах
Герман улсын жолооны курст замын хөдөлгөөний дүрмийн болон жолооны дадлагын хичээлүүдийг заах бөгөөд эдгээр хичээлүүдэд суралцах тодорхой заасан хугацаа байхгүй болно. Дүрмийн болон тээврийн хэрэгсэлтэй харьцах мэдлэгтэй мөн замын хөдөлгөөнд оролцох чадвартай болсон гэж үзэх тохиолдолд хүссэн цагтаа шалгалтанд орж болно.
1.2.1 Дүрмийн хичээл
Замын хөдөлгөөний дүрмийн хичээл нь үндсэн 12 бүлэгээс бүрдэх бөгөөд ангиллаас хамааран нэмэлт 2 бүлэг орно. Үндсэн 12 бүлгийн аль ч хичээлд хэдэн удаа ч оролцон сууж болох ба харин хамгийн багадаа 12 удаагийн хичээлийн ирцтэй байх ёстой.. Ангиллаас хамаарсан 2 бүлэгийн хичээлд заавал оролцох ёстой.
1.2.2 Жолооны дадлагын хичээл
Монгол дахь жолооны күрсээс ялгаатай зүйлсийн нэг бол Германд жолооны дадлагын талбай(Дром) дахь дадлага хичээл гэж байхгүй болно. Харин хотын жолооны дадлагаас гадна мөн 12 удаагын тусгай дадлагад хамрагдаx ёстой байдаг. Эдгээр тусгай дадлагагууд нь:
• Хотын гаднах жолоо (5 удаа)
• Хурдны зам дээрх жолоо (4 удаа)
• Бүрэнхий үеийн жолоо (3 удаа)
1 удаагын дадлага нь 45 минуттай тэнцэнэ.
1.2.3 Сургалтын төлбөр
Сургалт Төлбөр Жич
Үндсэн төлбөр 250 Евро
Хотын жолоо 25 Евро Хэдэн ч удаа хийж болно.
Тусгай дадлага 35 Евро 12 удаа хийх ёстой.
1.3 Дүрмийн болон жолооны дадлагын шалгалт
Cонсогчид үзэх ёстой дүрмийн болон жолооны дадлагын хичээлээ амжилттай дүүргэсний дараа TÜV( техникийн шалгалтын газар) дээр цаг аван очиж дүрмийн шалгалтанд 20 евро, жолооны шалгалтанд 100 евро төлж шалгалтаа өгнө.
TÜV( техникийн шалгалтын газар) нь 1866 онд байгуулагдсан бөгөөд (жолооны шалгалт, тээврийн хэрэгслийн үзлэг, хүнсний бүтээгдэхүүний чанар шалгалт зэрэг) олон төрөл салбаруудад хянан шалгалт хийдэг байгуулга болно.
Сонсогч шалгалтандаа тэнцсэн тохиолдолд TÜV тухайн дүүргийн иргэд хариуцсан газрын(Bürgeramt) зам тээврийн хэлтэс рүү захиа илгээнэ. 1-2 долоо хоногын дотор зам тээврийн хэлтсээс сонсогчид жолооны унэмлэхээ ирж авахыг хүсэмжилсэн захиа илгээх болно.
Сонсогч шалгалтандаа унасан тохиолдолд дахин бэлдэж шалгалтын хураамжаа төлөн дахин шалгалт өгнө.
1.3.1 Дүрмийн шалгалт
Дүрмийн шалгалт нь үндсэн 12 бүлгийн 20-н асуулт мөн ангилал хамаарсан 2 бүлгийн 10 асуулт буюу нийт 30 асуултаас бүрдэнэ. Асуулт болгон хэр хэцүү болон хэр чухал гэдгээс хамааран 2, 3, 4 эсвэл 5 гэсэн оноотой. Шалгалт нь цагийн хязгааргүй ба 10 онооноос бага алдсан тохиолдолд тэнцэнэ. Шалгалтыг электрон хэлбэрээр тусгай Программ ашиглан авна. Энэ Программ нь улс даяар нэгдсэн системтэй ба өөрчилөлт гарах тохиолдолд бусад салбарууд автоматаар хамт өөрчилөгддөг болно.
1.3.2 Жолооны дадлагын шалгалт
Жолооны дадлагын шалгалтыг хурдны зам, хотын гаднах зам, хот дотрох зам дээр ойролцоогоор 1 цагын турш авах бөгөөд голчлон сонсогч хот дотор хурдаа тохируулж явж байгаа эсэх, парклах(зогсоолд машинаа байршуулах) чадвар, хороолол дундуур явж байгаа эсэх, замын тэмдэг мөрдөж байгаа эсэх гэх мэт үйлдлүүдээс гадна хамийн сүүлд техникийн мэдлэгийн 2-3 асуулт тавьж шалгана.
1.4 Жолооны унэмлэх
Жолооны унэмлэх гээх, хугацаа дууссан тохиолдол, зураг солиулах гэсэн үеүүдэд тухайн дүүргийнн ирэгд хариуцсан газарын(Bürgeramt) зам тээвэрийн хэлтэстэй холбоо барина.
Зам тээврийн ноцтой бус зөрчил гаргахад торгуулийн оноо гэж байдаг ба 18 оноо хүрсэн үед үнэмлэхийг хураана. Жолооч 8-13 оноотой болоход дүүргийн иргэд хариуцсан газрын(Bürgeramt) зам тээврийн хэлтсээс захиа ирж сануулга өгөн сайн дураар оноо багасгах курст явахыг зөвлөнө. Жолооч 14-17 оноотой болоход хугацаа зааж оноо багасгах курст явахыг шаардна.
1.5 Жолооны сургалт явуулах
1.5.1 Шаардлга
25-н наснаас дээш, 2 жил жолооны багшаар ажилласан, 70 цагын жолооны курс удирдах сургалтанд хамрагдсан, хичээлийн байр , сургалтын машинтай байх шаардлагатай. Мөн жолооны сургалт явуулах өрөгдөл гаргах 150 евро төлнө.
“Сонсогчид шалгалтандаа тэнцэхгүйгээс болж сургалт явуулах эрхийг хасна гэсэн хууль байхгүй болно. ”
Бэлтгэсэн: Төвсанаа 2014 он (Азын Зам авто сургууль)
| Monday | 18:00 - 20:00 |
| Tuesday | 18:00 - 20:00 |
| Wednesday | 18:00 - 20:00 |
| Thursday | 18:00 - 20:00 |
| Friday | 18:00 - 20:00 |
| Saturday | 18:00 - 20:00 |
| Sunday | 18:00 - 20:00 |