IMI English club

IMI English club

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from IMI English club, Education, Ulaanbaatar.

Инноваци Боловсрол Хөгжлийн Төв-ийн дэргэдэх "Big Lion English club"-нь оюутан залууст Англи хэлний анхан шатны мэдлэгийг үнэ төлбөргүй хүргэх зорилготой клуб юм.

13/12/2016

ГАДААД ХЭЛ СУРАХАД СААД БОЛДОГ 10 БЭРХШЭЭЛ
Гадаад хэл сурна гэдэг урлаг, түүгээр ч зогсохгүй шинжлэх ухаан юм. Гадаад хэл сурах нь таны төсөөлж байгаагаас нь энгийн зүйл. Гэхдээ үүнийг хэзээ ч “хэтэрхий” энгийн болгож болохгүй.

Харилцааны хэрэгслүүд өргөнөөр хэрэглэгдэж буй өнөө үед ямар нэг судалгаагаар нотлогдсон баримтгүй, бодит бус зөвлөгөөнүүд хаа саагүй нийтлэгдэж байна. Интернетээр дүүрэн тархсан тэр олон мянган зөвлөгөөнүүд дунд гайхалтай блогчид, хэл зүйчид мөн олон хэл сурсан хүмүүсийн хэрэгтэй зөвлөгөөнүүд байдаг ч хэрэглэгчид төдийлөн олж уншиж чаддаггүй. Гэвч тэдний чухал зөвлөгөөнүүд гадаад хэлийг анхан шатнаас нь эхлэн суралцаж буй хүмүүст сайн бас муу нөлөөтэй байдаг тул бид энэхүү нийтлэлээрээ гадаад хэл сурч байхад хамгийн хэрэггүй 10 зөвлөгөөг дурдах гэж байна. Уншигч танд хэрэг болно гэж найдъя.

ГАДААД ХЭЛ СУРЧ ЭХЛЭХЭД БИ ХЭТЭРХИЙ ХӨГШИДНӨ
Бидний ихэнх маань гадаад хэл сурч эхлэх үедээ бодож байгаагаасаа хамаагүй илүү олон шалтгаануудыг гаргаж ирдэг. Тэдгээр шалтгаануудын түрүү магнайд гадаад хэл сурахад хэтэрхий оройтсон гэх шалтаг үргэлж явж байдаг. Мэдээж 5 настай хүүхэд гадаад хэл сурахдаа 60 настай хүнээс хамаагүй илүү сурах нь ойлгомжтой. Гэвч энэ зөрүү нь тархины хир хурдан сэтгэж, ажиллаж байгаагаас үл хамаардаг болохыг доорх судалгаа нотолжээ.

Hakuta, Bialystok болон Wiley нар ялгаатай насны насанд хүрэгчид дунд хэл сурах чадварыг харьцуулсан судалгаа хийжээ. Судалгаанд оролцогч хүн тус бүр ижил орчинд адилхан үгүүдийг заалгасан. Судалгааны дүнгээс харахад 50-иас дээш насны хүмүүсийн сурах чадвар 20, 30 настай хүмүүсээс ялгаагүй байлаа.

Өөрийн насаар шалтаглан өөрийнхөө үйлдлийг бүү хязгаарлаарай.

ТА ЯАГААД ӨӨР УЛСАД ОЧИЖ, АМЬДАРЧ БОЛОХГҮЙ ГЭЖ?
Энэ нь хэвлэл мэдээлэл, гэр бүл болон найз нөхдийн хэлдэг муу зөвлөгөөний нэг юм. Гадаад хэл сурахын тулд өөр улсад очиж амьдар гэж хэлэх нь хэн нэгнийг булчинлаг болохын тулд бие бялдаржуулах клубт л бүртгүүлэхэд хангалттай гэж хэлж байгаагаас ялгаагүй.

Хүмүүсийн сурах үйл ажиллагаанд орчин эсвэл сурах нөөц бололцоо саад болох зүйл огт биш. Харин тухайн хүний чин хүсэл, эрмэлзлэл байдаг. Та гадаад оронд нэгээс олон жил амьдарсан атлаа тус улсын хэлийг төдийлөн сайн эзэмшээгүй ирсэн хүмүүстэй таарч л байсан байх. Мөн та ажлынхаа хажуугаар өөрөө бие дааж хэсэгхэн хугацааны дотор гадаад хэл сурч чадсан хүмүүсийн тухай ч сонссон байх нь лавтай.

Тэдний ялгаа нь юунд байна вэ? Орчинд нь бус өөрийн хүсэл тэмүүлэлд байгаа юм.

ХАРИЛЦАН ЯРИА ТАНХИМД ТУН САЙН ЗААГДДАГ
WallStreet-ийн бестселлер болох The “4-Hour Workweek” номын зохиолч Тим Феррис хэлэхдээ:

“Гадаад хэл сурна гэдэг яг л дугуй унаж сурахтай адилхан. Тухайн хэлээр чөлөөтэй ярих чадвартай болоход зөвийг сурахаасаа илүү зөв зүйлийг давтан бэлдэх нь тулгуур болно. Тухайн хэлний дүрмүүдийг ангидаа эсвэл тараах материалуудаас сурч болох ч хамгийн хэрэгтэй хэрэгслүүд болох үгийн сан, хэлц үгийг хаана ч хэзээ ч хувь хүн биеэ дааж сурч, давтах хэрэгтэй.”

Дүрмүүдийг ангид сурч болох ч харилцан яриа өрнүүлэх чадварыг бодит амьдралаас сурна.

ЦАХИМ СУРГАЛТ ҮР ДҮНГҮЙ, ХУВИЙН БАГШ НЬ ДЭЭР
Гадаад хэл сурах гэж хувийн багш хөлсөлж суралцах нь тодорхой хэмжээнд үр дүнтэй байдаг. Шахалт, хувийн хичээл зүтгэл их шаарддаг. Гэсэн хэдий ч олон нийттэй харилцах талын чадварт суралцах боломж төдийлөн хангалттай бус байдаг. Duolingo бол гадаад хэл сурахад хэрэгтэй маш сайн цахим хэрэгсэл. Энэ нь үнэгүй, хөгжилтэй ба хэрэглэхэд ч хялбар. Гэвч гадаад хэл сурахад гар утасны аппликейшны хичээл зааж чадах хүрээ нь хязгаарлагдмал байдаг сул талтай. Duolingo мэтийн аппликейшн нь шинэ үг, дүрмүүдийг давтахад тустай ч бидэнд тулгардаг түгээмэл тохиолдох асуудлуудад хариуцлагатай хандах боломжгүй. Харин HelloTalk аппликэйшн ашиглан амьд харилцаа үүсгэх боломжтой. Гэсэн ч энэ төрлийн цахим программууд зарим хүмүүст өөрийг нь хангалттай сорьж чадахгүй санагдах гэх мэт байдаг.

Дээрх аппликейшнуудаар хэл сурах нь Fitbit эсвэл өөр бусад фитнессийн аппликейшнд тулгуурлан жингээ хасахтай адил. Бидний санал болгож буй зүйл бол энэ төрлийн аппликейшнуудыг цаашид үргэлжлүүлэн хэрэглэ. Гэхдээ үүнийгээ зөвхөн хувийн багш хөлслөх гэх мэт бусад үр дүнтэй аргуудын хажуугаар илүү сайжруулах зорилготой ашиглаарай.

ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ БАЙХЫН ТУЛД ИЛҮҮГ ТӨЛ
Энэ асуудал хоёр талтай. “Хэрвээ Duolingo үнэгүй юм бол гадаад хэлийг сурч болох өөр төлбөрт программуудад мөнгө төлбөл илүү сайн үр дүн гарна байх” гэж бодох. Ийм байх шаардлагагүй.

Гадаад хэлийг сурахад зарцуулж байгаа мөнгөний тооцоолол чанартай ямар ч холбоогүй. Жишээ нь Kindle дэх цахим ном нь гарт баригдах номоос 25%-р илүү хямд байна. Гарт баригдах номыг заавал худалдаж авах нь илүү үр дүнтэй байдаг гэж үү? Энэ нь хувь хүнээс шалтгаалан харилцан адилгүй байдаг.

Хэрвээ та материаллаг, гарт баригдах номыг илүүд үздэг бол магадгүй үр дүн өөр байж болох юм. Гэхдээ та өрөөнийхөө орон зайг номоор дүүргэхийг хүсэхгүй, цүнхэндээ олон зузаан ном авч явахгүй, хялбар байдлаар уншиж судлахыг илүүд үздэг бол та бага мөнгө төлснөөр илүү чанарыг олж авч байгаадаа сэтгэл хангалуун байх болно.

Үүнтэй ижил гадаад хэл сурахын тулд өндөр үнэтэй гадаад хэлний сургалтуудад сууж байгаа нь сайн сургалтын хөтөлбөр эсвэл сайн туршлагатай багш нараар заалгаж байгаатай холбоотой биш юм. Өөрсдийн байгууллага байрлаж буй барилгын түрээс, даатгал, ажилчдын хөлс болон бусад татварууд зэрэг боловсролтой хамааралгүй зүйлсийн төлбөрт ихээхэн мөнгө зарцуулах шаардлагатай байдаг тул ихэнх гадаад хэлний сургалтууд нь өндөр үнэ шаарддаг шүү дээ.

ДЭЛХИЙ ДЭЭРХ ХАМГИЙН ОЛОН ХҮМҮҮС ЯРЬДАГ ХЭЛИЙГ СОНГОН СУРАЛЦ
Та одоо болтол ямар хэл сурахаа шийдээгүй байна уу? Ямар ч бодлогогүйгээр энэхүү хэлээр ярьдаг хүмүүс нь олон болохоор гэсэн шалтгаанаар Хятад, Араб, Испани зэрэг хэлийг сонгон суралцмаар санагддаг биздээ?

Олон хэлийг төгс эзэмшсэн алдарт Бенни Левис “Та сурч буй хэлээ дагаад тухайн улсад нь очиж амьдарлаа гэхэд бусад ямар ч улсад очиж харилцахтай ижил тооны хүмүүстэй харилцаж чадна.”

Түүний зөвлөгөө таныг хамгийн түгээмэл, нийтлэг хэрэглэгддэг хэлнүүдийг сурах хэрэггүй гэсэн үг биш ба харин танд гадаад хэл сурах гэсэн удаан аяллыг туулахын тулд ихээхэн хүсэл эрмэлзэл хэрэгтэй гэдгийг сануулж байгаа юм.

АЖЛЫН ХАЖУУГААР ГАДААД ХЭЛ СУРНА ГЭДЭГ БОЛОМЖГҮЙ
Гадаад хэл сурах үед гардаг хамгийн түгээмэл яригддаг цуу ярианы нэг бол та өөрийн завгүй цагийн хувиараа золиослон байж, тэрхүү хэлийг суралцахад цаг гаргах хэрэгтэй болно.

Шалтгаан нь хүмүүс хэлний сургалтад суух нь хэл сурах ХАМГИЙН САЙН арга зам гэж боддогоос үүсэлтэй. Сургалтад явж эхлэхэд ширээний ард сууж хичээллэн, хэлээ давтах бүрдээ 2-3 цагийг зарцуулах, шаардлагатай бүх гэрийн даалгаврыг хийж дуусгах, мөн сургалт уруугаа очихын тулд замдаа 60 мин зарцуулах хэрэгтэй болдог. Энэ процесс нэг өдрийн 5 цагийг эзэлдэг ба ажлын 8 цагаас бараг л ялгаагүй.

Гэхдээ хэлний сургалтанд явах нь хэл сурах хамгийн сайн арга биш гэдгийн дахин нэг санаарай, ялангуяа завгүй хүмүүст. Завгүй, ажилтай хүмүүст тохирсон цаг хугацаанд хэлийг сурч болох олон аргууд бий.

ОРЧУУЛАХ ХЭРЭГГҮЙ – СУРЧ БАЙГАА ХЭЛЭЭРЭЭ БОД
Хэл сураад удалгүй та ч гэсэн ингэж чаддаг болохыг хүснэ. Гэхдээ гадаад хэлээр бодож эхлэх нь тус хэлээ өмнө нь судалж байгаагүй л бол боломжгүй шүү дээ.

Мэргэжлийн хэл зүйчид ч гадаад хэлийг эх хэл рүүгээ хөрвүүлэн суралцаж эхэлсэн. Удалгүй өөрийн сурсан гадаад хэлэндээ дасаад ирэх үед та үг бүрийг орчуулахаасаа өмнө аажмаар гадаад хэлээр боддог болж чадна. Гэхдээ та энэ үеийг алгасчхаж болохгүй гэдгийг ойлгох нь чухал.

ГАДААД ХЭЛ СУРАХ ӨӨРТ ТОХИРОХ НЭГ Л АРГАА АШИГЛА
Ном хэрэглэх эсвэл багшийн тарааж өгч буй материалыг хэрэглэх зэрэг нэг хэвийн аргаар хичээллэж эхэлдэг.

Гэхдээ зөвхөн нэг сургалтын хөтөлбөр нь хүн болгонд тохирдоггүй та анхан шатнаас дунд төвшинтэй болж ахисан үед өөрийгөө сорихын тулд өөр аргуудыг туршин олон өнцгөөс өөрийгөө сорихыг хичээгээрэй. Та өөрийн сонгосон гадаад хэлийг хир сайн сурж байгааг, энэхүү хэлийг яагаад сурч байгаа, өөрийн давуу болон сул талыг ойлгох хэрэгтэй. Харин дараа нь өөрийн сул талаа сайжруулахаар өөртөө тохирсон давуу талаа ашиглаж болох бусад аргуудыг туршиж болно.

ХЭЛ СУРАХАД ДУУДЛАГА САЙН БАЙХ НЬ ЧУХАЛ
Дэлхий дахинд хэрэглэгдэж буй хэл болгон 100 гаруй ялгаатай дууны авиатай байхад гадаад хэлийг сурахад хэцүү санагдах нь ойлгомжтой. Энэ нь ихэвчлэн урт, уялдсан гийгүүлэгчийн авиа бүхий Орос, Хятад хэлнүүдийг сурах үед илүүтэй тохиолддог.

Дуудлагын чадвар дээрээ асуудалтай байгаа хүмүүст дараах шийдлүүдийг санал болгож байна.

Өөрийн дуудахад хамгийн хэцүү гийгүүлэгчийн авиаг сонгож ав
Дараа нь өөрөө туршиж үзэхээр, ижил дуудлагатай үгүүдийн жагсаалт гарга
Forvo.com эсвэл өөрийн багшдаа өөрийн дуудлагаа шалгуул
Үгээ байнга давтах хэрэгтэй ба удалгүй та түүнийгээ цээжилнэ.
Энэ давталт үргэлжлэх тусам амархан болж эхлэх ба та энэ давталтыг дадал болгосноор дотроо өөрийн суралцах арга барилаа бий болгодог.

Photos from IMI English club's post 08/12/2016

Танд хэрэг болох үгс

Home 08/12/2016

Та Англи хэлээ сайжруулж, тэтгэлэгт хамрагдаж, гадаадад суралцмаар байгаа хэдий ч Facebook-ээр дүүрэн хөврөх англи хэлний үгсийн сангийн зургийг хадгалан урын сангаа баяжуулахаас хэтрэхгүй байна уу? Эсвэл интернетэд хэн нэгний хуваалцсан ном бүхэн хэрэгцээтэй санагдаж, номын дэлгүүр орохдоо гадаад номын хэсэгт буй таалагдсан номоо шүүрэн авч, хаа нэг таалагдсан сайхан ѳгүүлбэрийн зургийг нь авч хадгалсаар л байна уу? Тэгвэл танд зорилгоо гүйцээхэд тань нэмэр болох доорх зөвлөгөөг Махидол их сургуулийн оюутан, хүний их эмч Б.Баярбаатар хүргэж байна.
Сүүлийн үед Facebook чатаар олон хүмүүс тэтгэлгийн тухай мэдээлэл, англи хэл хэрхэн суралцах тухай болон ямар сургууль сонгох тухай асууж байна.
Бидний мэдээлэл авах суваг ѳѳр ѳѳр учир бидний гарт буй мэдээлэл харилцан адилгүй байдаг. Мѳн зарим нь огт мэдээлэлгүй байдлаас болж санхүү болон цаг хугацааны хувьд тодорхой хэмжээний хохирол амссаар байна. Тиймээс та бүхэнтэй ѳѳрийн ѳдѳр тутам хэрэглэдэг бөгөөд тэтгэлэг, сургууль, IELTS-н талаар мэдээлэл агуулсан цахим хуудсуудаа хуваалцахаар шийдлээ.
СУРГУУЛЬ
Миний бие анх Тайланд улсын Махидол их сургуулийг сонгож apply хийхээс ѳмнѳ доорх цахим хуудсаар дамжуулан сургуулиудын талаарх судалгаа хийдэг байлаа. Жил бүр Times Higher Education–аас дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтыг гаргадаг бѳгѳѳд эндээс та сургуулиудын ерөнхий мэдээлэл, элсэлт авах чиглэлүүд мөн цахим хуудсуудыг нь авч болно. Харин таалагдсан сургуулийнхаа ерѳнхий шалгуур болон хѳтѳлбѳрийн мэдээллийг цахим хуудсаар нь зочилж "admission" болон "apply" хэсгүүдээс аваарай.
https://www.timeshighereducation.com
Доорх хоёр цахим хуудас нь зөвхөн бакалавр эсвэл магистрын зэрэг олгох сургуулиудыг хайх боломжтой. Эмх цэгцтэй мөн ашиглахад ойлгомжтой.
http://www.bachelorsportal.eu - Зөвхөн бакалаврын зэрэг олгох сургуулиуд
http://www.mastersportal.eu - Зөвхөн магистрын зэрэг олгох сургуулиуд
ТЭТГЭЛЭГ
Доорх гурван цахим хуудас нь тогтмол мэдээллээ шинэчилдэг. Хэрэв та цахим хаягаа бүртгүүлбэл долоо хоногт доод тал нь 20-с дээш тооны тэтгэлэгийн мэдээлэл авах боломжтой. Бидний мэдэх засгийн газрын тэтгэлэгүүдээс гадна олон улсын сан, холбоо, Азийн хѳгжлийн банк болон тухайн сургуулийн зүгээс зарлаж буй тэтгэлгийн мэдээлэл бий.
https://www.scholarships.com
http://scholarship-positions.com
http://www.scholars4dev.com
АНГЛИ ХЭЛ
examenglish.com - Төвшинг тань тогтоохоос гадна шалгалтын талаар мэдээлэл, англи хэл сурах арга барилаас мэдэх боломжтой
Englishclub.com – Уншлага хийхэд хамгийн тохиромжтой цахим хуудас
ieltsessentials.com - Англи хэлний албан ёсны шалгалт болох IELTS-ийн талаарх мэдээлэл, дасгал ажил, зааврууд бий
testden.com - TOEFL-ийн жишиг тестүүд
http://www.ielts-exam.net - IELTS жишиг тестүүд
Доорх вебсайтууд нь Англи хэл дээр кино үзэхэд тохиромжтой ба ихэнх кино нь хадмалтай байдаг. Иймээс та дэвтэр, балаа бэлтгээд өөрт таалагдсан үг ѳгүүлбэр, онцгой хэлцүүдийг бичиж аваад тогтоогоорой.
http://fmovies.to
http://123movies.is
http://watch5s.to
http://9movies.tv
http://moviefree.to
Мѳн дараахь google drive хаягт танд хэрэг болохуйц номуудаас байршууллаа. Татаж авах бол ЭНД дарна уу. Оруулсан номууд: IELTS writhing right, English Vocabulary in Use, I am Malala, Steve Jobs bio, Vocabulary IELTS advanced, English grammar in use, Cambridge IELTS series, Тэтгэлэгүүдийн мэдээллийн нэгдсэн хѳтѳч.
Сурах их үйлсэд тань амжилт хүсье.

Home

07/12/2016

Англи хэлийг эх хэл шигээ эзэмших 7 нууц

Нэг үгээр биш, үргэлж өгүүлбэрээр нь цээжилж бай.
Чамайг анх хэлд орж байхад чинь аав ээж чинь За миний хүү монгол хэлээ сайн сураарай гээд толь бичиг өгч байсан уу? Мэдээж үгүй! Тэгвэл англи хэл сурах үүнтэй яг адилхан. Үгийг нэг нэгээр нь цээжлэх нь чамд ямар ч ойлголт өгөхгүй. Харин өгүүлбэрт оруулж цээжилбэл дээр. Жишээ нь: cantankerous(Монголоор муухай ааштай, адаар зантай) гээд англи үг цээжилж байна гэе. Хэрэв чи энэ үгийг дангаар нь цээжлэх гэж оролдвол маргааш гэхэд л мартаж орхино. Харин энэ үгийг өгүүлбэрт оруулаад “that grumpy cantankerous old man”(тэр ёстой муухай адаар ааштай өвгөн дөө) гээд нэг цээжилчихвэл гудманд өвгөн харах болгондоо л энэ үгээ санана.

Дүрэм битгий давт.
Дүрэм хоосон цээжлэх нь чиний хэлний ахицыг удаашруулах хамгийн хурдан арга гэдгийг чи мэдэх үү? Яагаад гэж үү? Чи англиар хэн нэгэнтэй ярихад чамд ямар ч бодох завдал байдаггүй бөгөөд шууд л хариулах хэрэгтэй болдог. Харин дүрэм үргэлж давтдаг хүмүүс энэ өгүүлбэрийг аль дүрмээр хэлэх билээ? Үйл үг нь хаанаа ордог билээ гээд л бодож байтал нөгөө юм асуусан хүн маань аль хэдийн таныг орхиод явж орхидог. Аргагүй шүү дээ тэр ямар таны тархин дотор юу бодож байгааг харж чадах биш дээ. Дүрэм ярихад биш харин бичихэд хэрэг болдог. Мэдээж бичих үед бид хангалттай бодох завтай байдаг шүү дээ.

Нүдээрээ биш, чихээрээ сур
Гадаад хэл сурж байгаа хүмүүст тохиолддог нийтлэг нэгэн алдаа бол учир зүггүй ном эргүүлээд л байх. Магадгүй чамд маш олон дүрэм, үг цээжилсэнд чинь баяр хүргэж болох ч чи хүмүүстэй ярих гэхээр бас л болохгүй байгаа биз дээ. Учир нь чи эхлээд сонсож сурах ёстой юм шүү дээ. Хэр их сонсоно чи хэрэгтэй үгнүүдээ бас дүрмээ, тэднийг цээжлэх шаардлагагүйгээр тархиндаа тогтоож чадах чадвартай болдог.

Гүйцэд сур
Энд тооны талаар биш, чанарын талаар яригдаж байгааг үргэлж сана. Мянган шинэ үгийг нэг дор сурснаас нэг үгийг мянган удаа давтсан нь дээр. Шинэ өгүүлбэрээ цээжилж байхдаа(нэг дэх дүрэм!) яаралгүйгээр удаан тархиндаа сайн тогтоотол дахин дахин давтах хэрэгтэй. Ингэж байж л чиний цээжилсэн шинэ өгүүлбэр хурдан мартагдахгүй шүү дээ.

Жижигхэн өгүүллэг дотроос дүрмийг сур.
Дүрмийг сурахдаа огтхон ч цээжлэх хэрэггүй. Харин түүний оронд жижигхэн өгүүллэг сонсох хэрэгтэй. Учир нь өгүүллэг тэр чигтээ дүрмээр бичигдсэн байгаа. Энэ нь чамд сонирхолтой байхын дээр бонус нь дүрэм аяндаа чамд танил болоод ирнэ.

Зөвхөн жинхэнэ англи материал ашигла.
Түвшин тогтоосон англи хэлний сурах бичгүүдээ хаях цаг нь болжээ. Аль болох хураангуйлж хялбаршуулаагүй жинхэнэ америк хүмүүсийн өөрсдөө ч бас хэрэглэдэг тийм материалаас суралцахыг хичээх хэрэгтэй. Учир нь чиний сургалтанд хэрэглэж байгаа сурах бичгүүд зөвхөн хэл суралцагсдад зориулсан байдаг болохоор доторх нь яг америкчуудын хэрэглэдэг англи хэлнээс хол хөндий байдаг. Англи хэлээ дээшлүүлэхийг хүссэн хүн бүхэнд туслах BBC, CNN гэх мэтчилэн маш олон англи материалууд интернетэд байгаа.

Сонсоод давтах биш, сонсоод хариул
Ихэнх англи сурах бичигт сонсоод давтаад хэлээрэй гэсэн маш буруу техникийг зааварчилсан байдаг. Чи юу ч бодолгүйгээр сонссоноо давтах биш, асууж байгаа асуултад хариулж сурах хэрэгтэй. Учир нь одоо л чиний тархи ажиллаж байна шүү дээ. Хэрвээ чи бяцхан өгүүллэг сонссон бол түүнийгээ дуусмагц хажууд байгаа хэн нэгэнд эсвэл өөртөө ч хамаагүй өөрийнхөө үгээр ярьж өгч болно. ингэснээр чи дүрмээ бас өөрийн ярих чадвараа хөгжүүлж чадаж байна шүү дээ.

За амжилт!

05/12/2016

:Англи хэлний байнга хэрэглэдэг 200 үгс:

Do or die
Англи хэлний өдөр тутмын 200 өгүүлбэр
1. I see - Би ойлголоо
2. I quit! - Би болилоо
3. Let go! - Явуулаач
4. Me too - Би ч гэсэн
5. I will do my best ! - Би хамгийн сайнаараа ажиллах болно!
6. No way! - Яг ш дээ.
7. Come on - Алив.
8. Hold on - Байж байгаарай
9. I agree - Би зөвшөөрчихнө, би ч гэсэн
10. Not bad - муугүй шүү
11. Not yet - Одоохондоо арай болоогүй байна
12. See you - Баяртай
13. Shup up! - Амаа тат, дуугүй бай
14. So long - Мөд уулзая, түр баяртай
15. Why not? - Яагаад үгүй гэж
16. Allow me - Алив би хийе
17. Be quiet! - Чимээгүй!
20. Have fun! - Сайхан хөгжилдөөрэй
18. Cheer up! - Амжилт
19. Good job! - Сайхан ажил, Сайн ажиллаа.
21. How much? - Хэдий үнэтэй
22. I’m full - Би цадчихлаа
23. I’m home - Би гэртээ
24. I’m lost - Би төөрчихлөө
25. My treat - Би даая.
26. So do i - Би ч гэсэн
27. This way - Энэ зүг
28. After you - Таны дараа
29. Bless you! - Бурхан өршөөг
30. Follow me! - Намайг дагаад
31. Forget it! - Мартаж үз
32. Good luck! - Амжилт хүсье
33. I decline! - Зөвшөөрөхгүй байна
34. I promise - Амлаж байна.
35. Of course! - Тэгэлгүй яахав
36. Slow down! - Аяархан
37. Take care! - Болгоомжтой яваарай
38. They hurt - Тэд өвдчихсөн
39. Try again - Дахиад давт
40. Watch out! - Болгоомжтой
41. What’s up - Юу байнаа
42. Be careful! - Болгоомжтой
43. Bottoms up! - Босоод марш,ууж байгаа зүйлийнхээ ёроолыг харах
44. Don’t move!
45. Guess what? - Яасан гээч
46. I doubt it - Би эргэлзэж байна.
47. I think so - Миний бодлоор, би тэгэж бодож байна
48. I’m single - Би ганц бие.
49. Keep it up! - гүйцэх
50. Let me see - Надад харуулаач
51. Never mind - Болилоо
52. No problem! - Асуудалгүй.
53. That’s all! - Ингээд л болоо.
54. Time is up - Цаг дуусаа
55. What’s new? - Сонин сайхан?
56. Count me on - Надад итгэж болно
57. Don’t worry - Санаа зоволтгүй
58. Feel better? - Арай дээрдэв үү?
59. I love you - Би чамд хайртай.
60. I’m his fan - Би түүний фен нь
61. Is it yours? - Энэ чинийх үү?
62. That’s neat - Гоё юмаа
63. Are you sure? - Та итгэлтэй байна уу?
64. Do i have to - Би заавал уу?
65. He is my age - Тэр надтай чацуу
66. Here you are - Чи энд байсан юм уу?
67. No one knows - Хэн ч мэдэхгүй
68. Take it easy - Тайвшир даа
69. What a pity! - Ямайр гайхалтай юм.
70. Аny thing else? - Өөр ямар нэг зүйл байна уу?
71. To be careful! -
72. Do me a favor? - Надад туслаач
73. Help yourself - Өөртөө тусал
74. I’m on a diet - Би хоолны дэглэм барьж байгаа
75. Keep in touch - Холбоотой байгаарай
76. Time is money - Цаг бол алт
77. Who’s calling? - Хэн залгаж байна.
78. You did right - Чи зөв хийсэн байна
79. You set me up! - Чи намайг хулхидсан байна
80. Саn i help you? - Танд тусламж хэрэгтэй юу?
81. Enjoy yourself!
82. Excuse me, Sir - Өршөөгрөй ноёнтоон
83. Give me a hand! - Надад туслаач!
84. How’s it going? - Хэр явж байна даа?
85. I have no idea - Надад ямар ч мэдэх юм алга
86. I just made it! - Би дөнгөж сая ажуулчихлаа!
87. I’ll see to it! - Би харж л байя
88. I’m in a hurry! - Би яарч байна!
89. It’s her field - Энэ тэрний өөрийнх нь салбар
90. It’s up to you - Чамаас л бүх юм шалтгаална
91. Just wonderful! - Гайхамшигтай!
92. What about you? - Би яах юм болж байна?
93. You owe me one - Чи надад нэг өртэй
94. Your’re welcome - Тавтай морил
95. Any day will do - Хэзээ ч хйисэн яахав
96. Are you kidding? - Чи тоглоогүй биз?
97. Congratulations! - Баяр хүргье!
101. It sounds great! - Дажгүй сонсогдож байна.
102. It’s a fine day - Яахав дажгүй өдөр байна.
103. So far, so good - Дажгүй шүү.
104. What time is it? - Цаг хэд болж байна.
105. You can make it! - Би хийж чаднаа.
106. Control yourself! - Өөрийгөө удирд
107. He came be train - Тэр галт тэргээр ирсэн.
108. He is ill in bed - Тэр өвдөөд орондоо байгаа.
109. He lacks courage - Тэр зориггүй
110. How’s everything? - Бүх юм хэр байна даа?
111. I have no choice - Надад ямар ч сонголт алга.
112. I like ice cream - Би мөхөөлөдөст дуртэй
113. I love this game - Би энэ тоглоомонд дуртай.
114. I’ll try my best - Би байдгаараа хичээнээ 1
15. I’m on your side - Би чиний талд байгаа шүү
116. Lont time no see! - Удаан уулзалдсангүй
117. No pain, no gain -
118. Well, it depends - Ер нь харж л байж больёо доо
119. We’re all for it - Бид бүгдээрээ тэрний төлөө байгаа
120. What a good deal! - Ямар сайхан санал вэ!
121. What should i do ? - Би яах ёстой вэ?
122. You asked for it! - Чи энийг л асуугаа биздээ
123. You have my word - Чи миний үгийг сонссон
124. Believe it or not! - Итгэнэ үү байна уу өөрөө мэд
125. Don’t count on me - Надад найдаад хэрэггүй шүү
126. Don’t fall for it! - Битгий тэрэнд унаж тусаад байгаарай
127. Don’t let me down - Намайг битгий мяаруулчихаарай даа
128. Easy come easy go -
129. I beg your pardon - Юу гэнээ дахиад хэлдээ
130. I’ll be back soon - Би удахгүй ирнэ
131. I’ll check it out - Би яасанг нь харамз
132. It’s a long story - Их урт түүх байна
133. It’s sunday today - Өнөөдөр ням гараг
134. Just wait and see! - Хүлээгээд харж бай
135. Make up your mind - Алив нэг санаа боддоо
136. That’s all i need - Миний хэрэгэй бүх юм ингээд болоо
137. The view is great - Их гоё харагдаж байна
138. The wall has ears - Энэ хана чихтэй шүү.
139. There comes a bus - За автобус ирж байна
140. What day is today? - Өнөөдөр ямар өдөр билээ
141. What do you think? - Юу гэж бодож байна даа.
142. Who told you that? - Хэн чамд наадахыг чинь хэлсэн юм?
143. Who’s kicking off?
144. Yes’ i suppose so - За, би зөвшөөрөхөөс дөө.
145. You can’t miss it - Боломжийг бүү алд
146. Any messages for me? - Надад ямар нэг захидал байна уу?
147. Don’t be so modest -
148. DOn’t give me that! - Надад битгий наадахаа өг
149. He is a smart boy - Тэр их ухаантай хүү
150. He is just a child - Тэр чинь жаахан хүүхэд шүү дээ.
98. I can’t help it - Би яаж ч чадахгүй нь
99. I don’t mean it - Би тэгье гэж бодоогүй
100. I’ll fix you up - Би чамд туслана аа
51. I can’t follow you - Би чамайг дагаж чадахгүйнээ
152. I felt sort of ill - Би нэг л өвдөөд байх шиг байна
153. I have a good idea! - Надад сайхан санаа байна.
154. It is growing cool -
155. It seems all right - Яахав дажгүй л харагдаж байна.
156. It’s going too far - Энэ хэтэрхий хол явчихлаа
157. May i use your pen? - Таны үзгийг хэрэглэж болох уу?
158. She had a bad cold - Тэр ханиад хүрчихсэн
159. That’s a good idea - Наадах чинь дажгүй санаа байна.
160. The answer is zero - Хариулт нь бол 0.
161. What does she like? - Тэр юунд дуртай вэ?
162. As soon as possible! - Аль болох хурдан
163. He can hardly speak - Тэр бараг ярьж чадахгүй
164. He always talks big - Тэр дандаа хог тарьж байдаг юм
165. He won an election - Тэр сонгуульд ялсан
166. I’m a football fan - Би хөлбөмбөгийн хорхойтон
167. If only i could fly - Хэрвээ би нисч чаддагсан бол
168. I’ll be right there - Би наана чинь одоохон очлоо
169. I’ll see you at six - 6-д уулзья
170. It is true or false? - Энэ үнэн үү? Худал уу?
171. Just read it for me - Надад уншаад өгөөч
172. Knowledge is power - Мэдлэг бол хүч
173. Move out of my way! - Миний замаас холд
174. Time is running out - Цаг дуусч байна
175. We are good friends - Би сайн найзууд
176. What’s your trouble? - Чамд юу тохиолдов? Яачихаав?
177. You did fairly well! - Чи маш сайн хийсэн байна штээ
178. Clothes make the man - Хувцас бол бурхан
179. Did you miss the bus? - Автобуснаасаа хоцорчихсон юмуу?
180. Don’t lose your head - Битгий толгойгоо алдчихаарай
181. He can’t take a joke - Тэр тоглоом даадаггүйм
182. He owes my uncle $100 - Тэр миний авга ахад 100-н өртэй
183. How are things going? - Xэр байна?
184. How are you recently? - Ойрд чи хэр байна?
185. I know all about it - Би бүгдийг нь мэднэ
186. It really takes time - Энэ үнэхээр цаг авах юмаа
187. It’s against he law - Энэ хууль зөрчиж байна
188. Love me, Love my dog -
189. My mouth is watering - Арааны шүлс гоожиж байна
190. Speak louder, please - Чанга яриач, тэгэх үү?
191. This boy has no job - Тэр хүү ажилгүй
192. This house is my own - Энэ байшин минийх
193. What happened to you? - Чамд юу тохиолдов?
194. You are just in time - Чи яг цагтаа ирлээ
195. You need to workout - Чи жаахан дасгал хийх хэрэгтэй
196. Your hand feels cold - Чиний гар чинь хүйтэн байна
197. Don’t be so childish - Битгий хүүхэд шиг аашлаад бай
198. Don’t trust to chance! - Боломжинд битгий итгэ
199. Fasten your seat belt - Суудлынхаа даруулгыг хийгээрэй
200. He has a large income - Тэр их орлоготой хүн

Photos 26/11/2016

Англи хэлийг хурдан сураx нууц:

1.“Нэг сэдвийг дагнан сонсох” гэдэг нь нэг сэдвийг олон талаас нь олон хувилбараар сонсохыг хэлдэг. Энэ нь олон сэдвийг төлөвлөгөөгүй сонсохоос хамаагүй хүчтэй арга юм. Олон сэдэв сонсож хичээллэдэг оюутнаас нэг сэдвийг олон талаас нь сонсож хичээллэдэг оюутан маш богино хугацаанд сайн ярьж сурдаг. Нэг сэдвийг олон талаас нь илэрхийлэхийн тулд тодорхой хүрээний багц үгийн сан, хэллэгүүдийг ашигладаг. Өөрөөр хэлбэл түүнд ойролцоо болон ижил утгатай үг хэллэгийг түлхүү ашигладаг гэсэн үг. Тиймээс ойлгогдох нь илүү хялбар юм. Эцэст нь та эдгээр үг хэллэгийг автоматаар цээжилж, автоматаар өөрийн үг яриандаа ашиглаж эхэлдэг. Хэрэв та сонсож байгаа зүйлээ ойлгохгүй бол юу ч сурахгүй. Хэзээ ч сайжрахгүй. Англи хэл дээр ТВ үзээд л байдаг, гэвч таны түвшин сайжирдаггүйн учир энэ. Та ихэнх зүйлийг нь ойлгохгүй өнгөрдөг. Яагаад гэвэл ойлгоход хэцүү буюу өмнө нь таны сонсож байгаагүй, таны мэдэхгүй үг хэллэг учраас. Ойлгохгүй бол сурахгүй! Хэрэв та шинэ үгийг нэг удаа сонсвол тэд дороо мартана. Түүнийг 5 удаа сонссон ч мартана. Тэгвэл хичнээн удаа сонсоход мартагдахааргүй тогтоох вэ? Ихэнх хүн шинэ үгийг 30 удаа сонсож байж тогтоодог байна. Ямар нэгэн үгийг хэлсэн даруйд нь шууд ойлгодог болохын тулд 50-100 удаа сонсох шаардлагатай гэж би зөвлөдөг! Дүгнэж хэлэхэд Англи хэл сурах хамгийн чухал 2 зүйл бол: нэгдүгээрт сонсоход ойлгогдох зүйлийг сонсох, хоёрдугаарт түүнийгээ олон дахин сонсох. -МАШ АМАРХАН ДҮРЭМ! Ингээд НУУЦ -1: “Нэг сэдвийг дагнан сонсох” – Ойлгохгүй бол санаа зоволтгүй. Зүгээр л түүнийгээ олон удаа сонс. Та автоматаар ойлгодог болно.

Photos 21/11/2016

Англи хэл дээр өргөн хэрэглэгддэг 200 үгс:

1. Achive /эчиив/- хүрэх, гүйцээх, биелүүлэх
2. Agree /эгрии/- зөвшөөрөх, санал нэгдэх, дэмжих
3. Appreciate /эпришэйт/- таалагдах, илүү таалах, өндрөөр үнэлэх
4. Believe /билиив/- найдах, итгэх,үнэмших
5. cheap /чийп/- хямд, сул дорой, харамч

6. dream /дрийм/-зүүд, мөрөөдөх,сайхан зүйл

7. eager /ийжэ/- хорхойсох, эрч хүчтэй
8. extremely /экстримли/- үнэхээр, яг, туйлын
9. feel /фийл/- ухаж ойлгох, мэдрэх
10. free /фрий/- чөлөөтэй, завтай үнэгүй

11. lead /лийд/- удирдах, манлайлах, жолоодох
12. meet /мийт/- учрах, уулзах, танилцах
13. need /нйид/ - хэрэгтэй байх, шаардагдах
14. secret /сикрит/- нууц, нуугдмал
15. succeed /саксийд/- амжилт олох, амжилтад хүрэх

16. sweet /свийт/- анхилуун амттай, хөөрхөн
17. ability /абилити/- мэдлэг,чадвар, авъяас
18. business /бийзнис/- ажил, арилжаа үйл ажиллагаа
19. busy /бийзи/ - завгүй, чөлөөгүй
20. consider /консийдэр/- бодох, үзэх,….дагуу хэлэлцэх

21. delicious /дэлийшсэс/- амттай, таатай мэдрэмж
22. different /дийпфринт/- өөр, ялгаатай
23. difficult /дийфикүлд/- хүнд хэцүү, бэрх ярвигтай
24. diligent /дилийжэнт/- оролдлоготой, хичээнгүй
25. efficient /эфийшнт/- үр дүнтэй, чадварлаг

26. interesting /интэрэстин/- сонирхолтой, сонин
27. live /лийв/- амьдрах, орших
28. million /милион/- сая
29. rich /рийч/- элбэг, баян тансаг
30. sick /сийк/- өвчтэй, залхсан, гомдсон

31. silly/силлий/- инээдтэй, тэнэг, ухаан муутай
32. think /тийнк/- бодох, үнэмших, санах, таамаглах
33. visit /визит/- зочлох, очих, айлчлах
34. wish /вийш/- хүсэх, тэмүүлэх, хүсэл, дурлал
35. anybody /энибоди/ - хэн нэгэн, хэн ч

36. anything /энитийнг/- ямар нэгэн
37. benefit /бэнифийт/- ашиг тус, ашиг, тус хүртэх
38. depend /дэпээнд/- хамаарах, шалтгаалах
39. develop /дэвээлeүп/- хөгжих, хөгжүүлэх, дэвших
40. energy /ээниржи/- энерги, чадавхи, эрч хүч

41. especially /эспээшли/- ялангуяа, ерөнхийдөө
42. essential /эссээншл/ - салшгүй, чухал, үндсэн
43. everybody /эврибади/- бүгдээрээ, хүн бүр
44. everything /эвритинг/- юм бүр, бүх юм
45. excellent /ээксэлэнт/- онцгой сайн, гойд

46. expensive /экспэйнсив/ - үнэтэй
47. forget /фогэт/- мартах, умартах
48. fresh /фрэйш/- цэнгэг, цэвэр, шинэ, эрүүл
49. generous /жейнерос/- өглөгч, энгийн бус, өгөөмөр
50. guess /гээсс/ - таах, таамаглах, төсөөлөл

51. impress /импрэсс/- сэтгэл хөдлөх, сэтгэгдэл төрүүлэх
52. intelligent /интэлийжэнт/- ухаалаг, ухаантай
53. pleasure /плээжeй/- тааламж, хүсэл таалал
54. question /күэйчэн/- асуух, асуулт, асуудал, эргэлзээ
55. remember /римэмбээ/- санах, мэдэх, дурсах

56. special /спэйшл/- онцгой, тусгай
57. suggest /сажэйст/- санал болгох, батлах
58. terrible /тэрибээл/- аймаар, зэвүүн, тааламжгүй
59. together /тюүгээдр/- хамт, цуг, цугларах
60. welcome /вээлком/- уулзах,мэндлэх, хүлээн авах

61. absolutely /абсолютли/- туйлын, үнэхээр, яг
62. action /айкшн/ -үйл ажиллагаа
63. challenge /чэйланж/- уриалах, хүч сорьсон зүйл
64. chance /чэйнс/- боломж, тохиолдол, эрсдэл
65. embarrass /эмбайрос/- сандрах, бажгадах

66. exactly /эгзайтли/- яг зөв, туйлын үнэхээр
67. exaggerate /эгзаграйэт/ - давслах, хэтрүүлэх
68. examination /эгзаминэйшн/- шалгалт, шүүлэг
69. fantastic /файнтастик/- хачин гайхамшигтай
70. graduate /грайдюүвэйт/- төгсөх

71. handle /хайндл/- учрыг нь олох, харьцах
72. happy /хайппи/- аз жаргалтай, таатай
73. laugh /лаф/- инээх, хөхрөх, шоолох
74. outstanding /аутстайндинг/- онц сайн, төлөвлөгдөөгүй
75. plan /плэйн/- төлөвлөгөө, төлөвлөх

76. practice /прайктис/-давтах, сургуулилах, дасгал
77. shallow /шайлeүв/- гүехэн, намхан, хоосон толгойтой
78. understand /андирстэйнд/- ойлгох, мэдэх, таних
79. discover /дисковэр/ - нээх, илрүүлэх
80. enough / инааф/- хангалттай, хүрэлцээтэй

81. funny /фаанни/ - хөгжилтэй
82. hungry /хангри/ - өлсөх
83. just /жааст/ - яг, өчүүхэн
84. loүe /лаав/- хайр, хайрлах, дурлах, сонирхох
85. luck /лак/ - аз завшаан

86. money /мани/ - мөнгө
87. nothing /ноттин/- юу ч , аль ч, чухал биш
88. other /оодэр/ -бусад, өөр , хоёрдогч
89. somebody /сомбади/ - хэн нэгэн, үл таних нэгэн
90. something /сомтин/ - зарим нэг юм, …..шиг, юм

91. touch /таач/- хүрэх
92. trouble/трабл/- хүндрэл, эрсдэл, өвчин
93. trust /трааст/- итгэх, итгэл
94. wonderful /вондэрфүүл/- гайхамшигтай, шагшрам
95. young /яан/- залуу, хөгжингүй

96. deserve /дэзээрв/ - хэрэгтэй, ашигтай, байх, хүсэх
97. dirty /дeeрти/- бохир бүдүүлэг
98. encourage /инкeүрж/- урамшуулах, дэмжих
99. learn /лeйрн/- судлах, суралцах, олж мэдэх
100. hurt /хeйрт/ - өвтгөх, гэмтээх, бэртээх

101. personal /перзнал/- хувийн , хувь хүний
102. work /вeeрк/-ажиллах, ажил мэргэжил
103. world /вeeрлд/- дэлхий, ертөнц, орчлон
104. worry /вори/ - санаа зовох, яршиг болох
105. worst /вeeрст/- хамгийн муу, бусдаас муу

106. argue /ааргюү/- маргах, үл зөвшөөрөх
107. hard /хаард/- хүнд, бэрх, хэцүү, шаргуу
108. heart /хаарт/- зүрх зориг
109. apologize /апаложчайяз/- уучлалт гуйх, хүлцэл өчих
110. bother /боодэр/- уурлуулах, саад болох

111. confident /коонфидэнт/- бүрэн итгэлтэй
112. impossible /импоосибл/- боломжгүй, бүтэшгүй
113. job /жоб/- ажил, мэргэжил
114. knowledge /ноулиж/- мэдлэг, туршлага
115. possible /поосибил/- боломжгүй, бүтэшгүй

116. problem /проблэм/- асуудал
117. promise /проомис/- амлах, амлалт
118. prosperous /проспийрёс/- хөгжин цэцэглэсэн, баян тансаг
119. responsible /рэспоонсибэл/- итгэлтэй, хариуцлагатай найдвартай
120. stop /стооп/- зогсох, сэргийлэх, зайлсхийх

121. tomorrow /томооров/-маргааш, ирээдүйд
122. want /воонт/- хүсэх, тэмүүлэх, эрж хайх
123. afford /аффорд/- боломж олгох, дийлэх, чадах
124. always /оолвэйз/- үргэлж, дандаа
125. boring /боорин/- уйтгартай, гунигтай, залхуутай

126. gorgeous /гооржис/- гайхамшигтай сайхан, агуу
127. important /импоортант/-чухал, үр дүнтэй, үнэ цэнэтэй
128. strong /строон/- хүч чадалтай, эрүүл чийрэг
129. beautiful /биюүтифүл/ - сайхан, гоё, хөөрхөн
130. choose /чүүз/- сонгох, шилэх

131. cool /күүл/- сэрүүн, тайван, сайхан, гоё
132. enthusiasm /энтуизиазм/- сэтгэл хөдөлгөсөн, сонирхолтой
133. excuse /экскиюз/- уучлах, хүлцэх, өршөөх, шалтаг
134. fool /фүүл/- тэнэг, мэхлэх, хуурах
135. improve /импрүүв/- сайжруулах, дээшлүүлэх

136. opportunity /оппортюнити/- боломж, тохиолдол
137. soon /сүүн/- удахгүй, төдөлгүй, мөд
138. stupid /стюүпит/- тэнэг, мохоо, мулгуу
139. unusual /анюүжил/ - ер бусын , энгийн биш, ховор
140. look /лүүк/- харах,….шиг харагдах, харц, дүр төрх

141. afraid /эфрэйд/ - айх, эмээх, гэмших
142. amazing /амэйзн/ - гайхалтай, хачин, гайхамшигтай
143. ashamed /ашэймд/ - гэмшсэн, ичсэн, нүүр улайсан
144. change /чэйнж/ - өөрчлөх, солих,
145. cooperation /коопирэйшн/- хамтын ажиллагаа, хамтран ажиллах

146. dangerous /дэйнжирeүс/ - аюултай, хортой
147. determination /дэтэрминэйшн/- тодорхой ирээдүйн зорилго
148. education /эдюүкэйшн/- боловсрол, мэдлэг
149. famous /файмeүс/- алдартай, олны танил, нэртэй
150. great /грийт/- агуу, ер бусын сайхан

151. hate /хэйт/ - үзэн ядах, дургүй байх
152. lazy /лэйзи/- залхуу, залхуутай, назгай
153. mistake /мистэйк/- алдаа, эндүүрэл
154. pain /пэйн/- өвчин, эмгэг шарх
155. pay /пэй/ - төлөх, …….д анхаарал тавих

156. strange /стрэйнж/ - хачин сонин, гадны танихгүй
157. today /түдэй/- өнөөдөр, өнөө үе
158. waste /вэйст/ - гарз, хохирол, дэмий өнгөрүүлэх
159. advice /эдвайс/- зөвлөгөө, зөвлөх
160. admire /эдмайэр/- гайхах, шагшрах

161. decide /дисаяд/- шийдэх, шүүх
162. desire /дизайёр/- тэмүүлэх, хүсэх, мөрөөдөл
163. enүironment /энвайяромэнт/- орчин
164. exciting /эксайтин/- сэтгэл хөдөлгөсөн, сэтгэлд нийцсэн
165. invite /инвайт/- урих, залах

166. lie /лаая/- хэвтэх, байх, худал ярих
167. life /лайяф/- амьдрал
168. mind /майянд/- санаа, ой ухаан,санаа тавих
169. surprising /сюрпрайзин/- гайхширмаар, санаанд оромгүй
170. time /тайм/- цаг хугацаа

171. tired /тайярд/- ядарсан, залхсан
172. try /трай/- оролдох, хичээх
173. annoying /энноэйн/- ядаргаатай, уур хүрмээр
174. appointment /эппойнтмэнт/- болзоо, тов
175. disappoint /дисаппойнт/ - урам хугалах, найдвар таслах

176. employ /эмплой/- ажил эрхлэх, ажил олгох
177. enjoy /энжой/- таалагдах, дуртай байх, таатай байх
178. join /жойн/- нэгдэх, хамтрах, элсэх
179. doubt /даапт/- эргэлзэх, эргэлзээ, тээнэгэлзэх
180. lousy /лайузи/-маш муу, балиар заваан

181. outgoing /аутгeийн/- нөхөрсөг, нийтэч
182. proud /прауд/- бардам, эхэмсэг, бахдам
183. thousand /таузэнд/-мянга
184. global /глeүбэл/- глобаль, дэлхий, ертeнц
185. hope /хeүп/- найдах, итгэх

186. nobody /нeүбади/- хэн ч, хэн ч биш
187. only /оонли/- зөвхөн, дөнгөж, гэвч
188. suppose /сeуппeүз/ - таамаглах, найдах, хүлээх,……..бол
189. experience /экспийрэнс/- дадлага, туршлага, адал явдал
190. fear /фиэр/- айдас, аймшиг, болгоомжлол, айх

191. mysterious /мийстэрс/- тайлагдашгүй, нууцлаг
192. serious /сэриёс/ - чухал, ноцтой
193. idea /айдиа/- санаа, үзэл бодол, илтгэл
194. realize /рийлайз/- ухаарах, биелүүлэх
195. weird /виэрд/- хачин, сонин, байж боломгүй

196. care /кэёр/- анхаарах, санаа тавих
197. prepare /припэёр/- бэлдэх, бэлэн болгох
198. share /шэйер/-хуваалцах, ядуу, ядмаг
199. poor /пөүр/-хөөрхий, ядуу ядмаг
200. sure /шюүр/- итгэлтэй, тодорхой, эргэлзээгүй

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Ulaanbaatar