08/09/2026
🌎Дэлхийн талбарын тархвар судлалын өдрийн мэнд хүргэе!Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн
Талбарын тархвар судлалын алба 16 дахь ээлжийн суралцагчдын тайлан хамгаалалтын хурлыг зохион байгууллаа.
Тайлан хамгаалалтад ХӨСҮТ-ийн ерөнхий захирал АУ-ы доктор С.Энхболд, ДЭМБ суурийн төлөөлөгч Др.Шалала Ахмадова нар оролцож нээлтийн үг хэлж суралцагчдад амжилт хүсэв.
🌎Жил бүрийн 09 дүгээр сарын 07 ний өдөр Дэлхийн талбарын тархвар судлалын өдөр бөгөөд энэ өдрийг тохиолдуулан 2026-2027 оны суралцагчид ХӨСҮТ-ийн талбайд 4 зүйлийн 16 мод тарилаа.
16 дахь ээлжийн суралцагчид ДЭМБ-ийн цар тахлын сангийн тэтгэлэгтэй гэдгээрээ онцлогтой юм.
Хүрэлцэн ирсэн Эрүүл Мэндийн Яам, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хамт олон, төгсөгчид, менторууддаа баярлалаа.
🧑🎓Суралцагчдынхаа цаашдын судалгаанд нь амжилт хүсье.
2026.09.07