Эрдэм сургалтын төв

Эрдэм сургалтын төв Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Эрдэм сургалтын төв, Education, Ulaanbaatar.

25/07/2026

Зуны сургалтанд суралцаж буй болон шинээр бүртгүүлсэн суралцагчид
8 сарын 1-нд 13:00 цагаас цугларна уу.

Сурагчдын амралтанд зориулсан ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАНДАА урьж байна. 🏆Манай сургалтын давуу талууд:✔️Дадлага туршлагатай,...
11/06/2026

Сурагчдын амралтанд зориулсан ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАНДАА урьж байна.
🏆Манай сургалтын давуу талууд:
✔️Дадлага туршлагатай, мэргэжлийн, багшлах эрхтэй, магистр багш нар хичээлийг удирдан явуулна.
✔️Түргэн хугацаанд хоцрогдол арилгах тусгай хөтөлбөртэй.
✔️Сургалт хагас ганцаарчилсан хэлбэрээр явагдана.
✔️Суралцагч өөрөө өдөр, цагаа сонгох боломжтой.
✔️Найзууд болон гэр бүлийн хөнгөлөлт эдэлнэ.
✔️Түвшин тогтоох шалгалт үнэгүй.
Хаяг: Баянзүрх дүүрэг, Офицер, Хорго хотхоны зүүн талд 5 давхар оффис-503 тоот
ЭРДЭМ СУРГАЛТЫН ТӨВ
☎️ 88055484
88010407

ЭРДЭМ СУРГАЛТЫН ТӨВ МАТЕМАТИК, ФИЗИКийн хичээлийн сургалтандаа урьж байна.Манай сургалтанд хамрагдаж өөрийн мэдлэг, чадв...
14/09/2025

ЭРДЭМ СУРГАЛТЫН ТӨВ МАТЕМАТИК, ФИЗИКийн хичээлийн сургалтандаа урьж байна.
Манай сургалтанд хамрагдаж өөрийн мэдлэг, чадвараа богино хугацаанд эрчимтэйгээр нэмэгдүүлэн, хичээлийн хоцрогдлоо бүрэн арилгаад түвшингөө ахиулан олимпиадын бэлтгэлд хамрагдаарай.
🏆БИД ТАНЫ АМЖИЛТЫН ГҮҮР БАЙХ БОЛНО.
Манай сургалтын давуу талууд:
✔️Дадлага туршлагатай, мэргэжлийн, багшлах эрхтэй, магистр багш нар хичээлийг удирдан явуулна.
✔️Түргэн хугацаанд хоцрогдол арилгах тусгай хөтөлбөртэй.
✔️Сургалт хагас ганцаарчилсан хэлбэрээр явагдана.
✔️Суралцагч өөрөө өдөр, цагаа сонгох боломжтой.
✔️Найзууд болон гэр бүлийн хөнгөлөлт эдэлнэ.
✔️Түвшин тогтоох шалгалт үнэгүй.
Хаяг: Баянзүрх дүүрэг, Офицер, Хорго хотхоны зүүн талд 5 давхар оффис 503 тоот
ЭРДЭМ СУРГАЛТЫН ТӨВ
☎️ 88055484
96970407

Сургуульдаа амжилттай сайн суралцахыг хүсч байна уу?  Их сургуульд элсэн орох гэж байгаа залуус, эсвэл аль хэдийнээ сура...
14/09/2025

Сургуульдаа амжилттай сайн суралцахыг хүсч байна уу? Их сургуульд элсэн орох гэж байгаа залуус, эсвэл аль хэдийнээ суралцаж эхэлсэн оюутнууд амжилттай суралцах нь хэр их чухал болох нь тодорхой. Сайн суралцсанаар санхүүгийн тэтгэлэг авах бололцоо олдох ба үргэлжлүүлэн зэрэг ахиулан суралцахад тус болдог. Их сургуульд суралцаж байх үедээ таны амьдралыг өөрчлөхүйц үнэтэй, чухал мэдээллийг олж авч болох юм.
Урьд нь хэр сурч байснаас хамаарахгүйгээр дараах зөвлөгөөний дагуу өөрийгөө бэлтгэн суралцаж сурлагынхаа чанарыг дээшлүүлж болно. Энэ нь ихэнх сурлага сайтай оюутан, сурагчдын баримталдаг энгийн зарчим бөгөөд үр дүн нь батлагдсан юм байна. Тэгэхээр хүн бүрт хүсвэл, хичээвэл, тэгээд сурах арга барилаа олчихвол бүх зүйлийн утга учир олддог жамтай. Харин энд танд Сурах арга барилаа олоход чинь тусалъя. Харин хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэл нь суралцагч танаас шалтгаалах болно.

1.Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай.

Суралцах халуун хүсэл эрмэлзэлтэй байж, мэдлэг эзэмших хурц сонирхлоо хөгжүүлж ажилла. Өөрийнхөө хүчинд итгэхгүй байх шиг тийм гутамшиг хүнд байхгүй.

2. Хичээллэх үед анхааралтай бай.

Анхаарлаа ганц мөч л өөр зүйлд хандуулахад цаашид суралцахад онц чухал зүйлийг өнгөрөөж суралцах чадваргүй болоход хүрч болно. Хэрэв нэг л зүйлийг анхааралгүй орхигдуулбал түүнийгээ маргааш гэлгүй тэр дор нь мэдэж авч бай.

3. Хөдөлмөрийг хайрлаж, сайн хөдөлмөрлөж сур.

Зохион бүтээгч Эдисон “Шинжлэх ухаанд бүх зүйлийн 1% -ийг авьяас, 99%-ийн хөлс асгаруулалтаар шийдвэрлэдэг” гэсэн үгийг санаж яв.

4. Суралцах тодорхой дэг журмыг баримталж, ажил амралтаа зөв зохицуулж бай.
Хүнд хөнгөн хичээлийн даалгаврыг сэлгүүлэн зохицуулсан, өдрийн цагийн хуваарийг сайн бодож боловсруулан мөрдөж ажилла.

5. Бүх зүйлийг цээжлэх гэж бүү оролд. Ой тогтоолтондоо найдахын зэрэгцээ бие дааж сэтгэж сур. Сэтгэх ойлгох гэдэг бол үзэгдэл юмсын учир шалтгаан, холбоог таньж мэдэх учиртай. Аль болохоор яагаад гэсэн асуултыг өөртөө болон бусдад тавьж бай.

6. Дүрслэн мэдрэх гэсэн чухал найдвартай холбоотноо аль болохоор их ашиглаж бай. Уншиж байхдаа буюу багшийн яриаг сонсож байх үедээ судалж байгаа зүйлийг амьд тод сэтгэхийг аль болохоор хичээж бай.

7. Бие дааж суралцах чадвартай болох хэрэгтэй.

Багш л толгойд хийгээд өгчихнө гэж болохгүй.

8. Гэртээ номын сантай бол.

Энд хичээлийн хуваарь, ажлын схем, шаардагдах ном, сурах бичиг тэдгээр нь -олоход хялбархан байдлаар тавигдсан байх хэрэгтэй.

9. Өөрсдөө олж авсан мэдлэгийг хаана, яаж хэрэглэхийг тогтмол эрж хайж бай.
Бодлого их бод. Зохиож бай. Зөвхөн толгойгоороо биш гараараа ажилла.

10. Даалгавраа аль болохоор бага цагт энерги зарцуулж хийхийг эрмэлз.
Бодлого бодох бэлтгэлд бэлтгэх, зохион бичихэд урлаг шаардагдана. Түүнийг эзэмшээрэй.

11. Хамгийн эхний эгнээнд суух.

Багшийн урд сууснаар анхаарал сарнихгүй ба унтах боломжгүй юм. Түүнчлэн бусад сурах хүсэл эрмэлзэлтэй хүмүүсээр хүрээлүүлнэ. Энэ нь группээр хуваагдан ажиллахад тус болдог.

12. Бүх хичээлд хамрагдаж, хоцролгүйгээр ирэх.

Хичээлээ таслах, анхаарлаа хандуулахгүй өнгөрөөх зэргээр өөрийгөө хуурах нь амар боловч багшийн хэлсэн чухал зүйлийг сонсохгүй өнгөрөөх магадлалтай.

13. Гэрийн даалгавраа хийх.

Хичээлүүд хялбар, хөнгөн мэт санагдах боловч бүх гэрийн даалгаврыг бүгдийг хийснээр илүү гүн ойлголт авна.

14. Кредит ахиулах бүхий л бололцоог ашигла.

Ямар даалгавраа орхих вэ, ямрыг нь хийж чадахгүй бол гэж бодсоны хэрэггүй. Бүхий л даалгаврыг сайн хийхийн тулд хичээ. Сүүлд нь хийх хэрэгцээгүй байсан зүйл нь энэ байжээ гэдгийг олж болох юм.

15. Гэрийн даалгавраа эрт хийх.

Хэрэв даалгаврын талаар асуух зүйл байвал багшаасаа буюу ангийнхнаасаа асуугаарай. Даалгавар шалгахаас нэг өдрийн өмнө хүртэл өөрөө оролдож үзэх хэрэгтэй. Магадгүй танд тусламж хэрэггүй ч байж мэдэх юм.

16. Хамт суралцагсадтайгаа уулзах хаяг, дугаараа солилцох.

Хамтран суралцагч буюу найз нөхөдтэй болох ба ямар нэгэн яаралтай тохиолдолд холбоо барих хүнтэй болоорой. Хичээл дууссаны дараа найз нөхөдтэйгөө харилцан ярилцах, мэдээллээ хуваалцах, нийгмийн байдлын талаар санал солилцож болно.

17. Бүх хичээлүүдэд хамрагдах.

Бүх хичээлүүдэд хамрагдах нь олон талын ач холбогдолтой. Хэрэв бодож байсан зүйл чинь багшийнхтай таарч байвал тэрийг улам батжуулж өөрийн зөв гэдгийг мэдэж авна. Харин зөрж байвал өөрийн буруу байсныг ойлгож залруулж авах болно.

18. Ажлын цагаар багш нартайгаа уулз.

Багш нарын хичээлгүй цагаар уулзвал илүү тохиромжтой. Хэрэв танд сурах бичгээс ойлгомжгүй зүйл гарвал асуух хэрэгтэй. Эсвэл хичээл дээр зааснаас илүү зүйл асууж болно шүү дээ.

19. Бичиж тэмдэглэж авах.

Энэ нь мэдээллээ хадгалах, хичээлээ эргэн санаж байхад тустай.

20. Кассет, CD-д бичлэг хийж авах.

Ихэнх хичээлүүдэд тэмдэглэгээ хийж авах нь тохиромжтой гэдгийг дахин сануулъя. Хэдийгээр ангид багш нар нарийвчлан дэлгэрэнгүй тодорхой жишээ авч чадахгүй тохиолдол гардаг. Ийм учраас чухал гэж үзсэн лекцийнхээ бичлэг хийж аван түүнийгээ давтан сонссоноор таныг сайн суралцахад тусална.

21. Зохион байгуулалттай байх.

Гэрийн даалгавар, шалгалтын өдөр цагийг тэмдэглэж байх жижиг хэмжээний дэвтрийг авч явах. Өдөр бүр өөрийн тэмдэглэлийн дэвтрийг харж, даалгавар, шалгалтын өдрийг харж байх хэрэгтэй.

22. Хангалттай гэсэн үнэлгээг аваад сэтгэл хангалуун хоцорч болохгүй, үргэлж А гэсэн үнэлгээг авахын төлөө зорих хэрэгтэй.

Хэдийгээр суралцагч та А авна төлөвлөж байсан ч үүндээ хүрч чадахааргүй бол кредитээ ахиулах хэрэгтэй.

23. Сургалтын материалуудыг худалдаж авч ашиглах.Сургалтын материалууд нэмэлт жишээ тайлбаруудыг багтаасан байдаг.

https://eec.mn/post/624

ФИЗИКИЙН СУУРЬ ТОГТМОЛУУД
14/09/2025

ФИЗИКИЙН СУУРЬ ТОГТМОЛУУД

МАТЕМАТИК7 ТОМЪЁО😃
14/09/2025

МАТЕМАТИК
7 ТОМЪЁО😃

ФИЗИКСИ СИСТЕМИЙН ҮНДСЭН НЭГЖҮҮД
14/09/2025

ФИЗИК
СИ СИСТЕМИЙН ҮНДСЭН НЭГЖҮҮД

АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД ХАДГАЛААД АВААРАЙ🥰
14/09/2025

АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД ХАДГАЛААД АВААРАЙ🥰

Монгол Тэмүүлэл сургууль нь олон улсын Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэдэг төрийн өмчийн гурван сургуулийн нэг  бөгөөд су...
14/09/2025

Монгол Тэмүүлэл сургууль нь олон улсын Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэдэг төрийн өмчийн гурван сургуулийн нэг бөгөөд сурагчид суралцаж байх хугацаандаа олон улсын шалгалтууд (IGCSE, AS/A level, SAT, IELTS) өгөх боломжтой. Англи хэл дээр сургалтууд түлхүү орох ба төгсөгчид нь гадаадын их дээд сургуульд шууд элсэн суралцах боломж нээгддэг. Тус сургууль нь 8-р анги төгссөн суралцагчдаас АНГЛИ ХЭЛ, МАТЕМАТИК+Байгалийн ухаан хичээлүүдээр сонгон шалгаруулж элсэлтээ авдаг.
Эрдэм сургалтын төв нь Монгол Тэмүүлэл сургуульд 9 жил бэлтгэсэн туршлагатай бөгөөд манай сургалтанд хамрагдсанаар суралцагчдын математик, англи хэлний түвшин маш хурдацтай ахидаг. Сургалт 2025 оны 09 сарын 22-оос 2026.06.20 хүртэл хичээлийн жилийн хугацаанд үргэлжилнэ.

Address

Ulaanbaatar

Telephone

+97688055484

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрдэм сургалтын төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Эрдэм сургалтын төв:

Shortcuts

Share

Category