СЭЗИС - Бизнесийн Удирдлагын Тэнхим

СЭЗИС - Бизнесийн Удирдлагын Тэнхим Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from СЭЗИС - Бизнесийн Удирдлагын Тэнхим, College & University, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө/5, Ulaanbaatar.

Зориод очоорой оюутнуудаа.
19/08/2026

Зориод очоорой оюутнуудаа.

18/08/2026

📢 СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

COP17 зохион байгуулагдахтай холбогдуулан Боловсролын яамны чиглэлийн дагуу СЭЗИС-ийн сургалтын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хийгдэнэ.

💻 09.01–09.11 — Хичээл цахимаар
🏫 09.14-өөс — Хичээл танхимаар үргэлжилнэ.

🔹 Шинэ элсэгчид: 08.17–09.01-ний ажлын өдрүүдэд 10:00–17:00 цагт цахимаар зөвлөгөө, мэдээлэл авна.

🔹 Одоо суралцаж буй оюутнууд: Сургалтын үйл ажиллагаатай холбоотой асуулт, хүсэлтээ өөрийн СЭЗИС-ийн и-мэйлээс ASK_BSA-д илгээж, зөвлөгөө мэдээлэл авна.

🏠 Дотуур байрны цахим бүртгэл: 08.31–09.02
Оюутан хүлээн авах: 09.13-наас

❗ 09.01–09.11-ний өдрүүдэд сургууль дээр биеэр ирэх шаардлагагүй.

Дэлгэрэнгүй мэдээлэл: https://ufe.edu.mn/widgetDetail/1959

18/08/2026
18/08/2026

📢 СЭЗИС-ИЙН БАКАЛАВРЫН ӨДРИЙН ХӨТӨЛБӨРИЙН НЭМЭЛТ ЭЛСЭЛТ

Элсэх боломжтой мэргэжил, хөтөлбөрөө баталгаажуулах үйл ажиллагаа 2026 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 14:00 цагт эхэлнэ.

🌐 Дэлгэрэнгүй мэдээлэл: https://admission.ufe.edu.mn/mn/newsDetail/223

💬 Цахим зөвлөгөө

2026.08.19-ний 10:00–17:00 цагийн хооронд мэргэжил, хөтөлбөр сонголт болон баталгаажуулалттай холбоотой зөвлөгөөг цахимаар авах боломжтой.

👉 Google Meet уулзалтад нэгдэх:
https://meet.google.com/chx-urxy-rrt

☎️ ХОЛБОО БАРИХ

Үндсэн хөтөлбөр: 85058035
Хамтарсан хөтөлбөр: 85058037
Мэдээллийн технологийн алба — бүртгэлийн системийн асуудлаар: 85058052
Санхүүгийн алба — төлбөрийн асуудлаар: 77774400 (2-1)

📧 И-мэйл: [email protected]

🎓 Мэргэжлээ зөв сонгож, ирээдүйгээ зөв төлөвлөе!

СЭЗИС – Бакалаврын сургалт, судалгааны алба
2026.08.17

17/08/2026

📣 СУДАЛГААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Монголын хувцас загварын салбарын тогтвортой хөгжилд таны оролцоо чухал
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17-ийн Fashion Business Forum 2026-д танилцуулах илтгэлд зориулан Монголын хувцас загварын салбарт тогтвортой бизнес хөгжүүлэх боломж, тулгамдсан асуудал болон хэрэглэгчийн сонголт, үнэ төлөх бэлэн байдлыг тандах санал асуулгад хамрагдахыг урьж байна.

🏢 1. Хувцас загварын салбарын бизнес эрхлэгчдийн судалгаа
Түүхий эд бэлтгэл, ноос ноолуур, нэхмэл, үйлдвэрлэл, дизайн, брэнд, худалдаа, засвар, дахин ашиглалт болон энэ салбарын үнэ цэнийн сүлжээнд оролцдог бизнес эрхлэгчдийг судалгаанд оролцохыг урьж байна.

👉 QR кодыг уншуулах эсвэл дараах холбоосоор оролцоно уу:
Бизнес эрхлэгчдийн судалгааны холбоос: https://forms.gle/ZW7zwhKAyAoLdVjF6

👥 2. Хэрэглэгчдийн судалгаа
18 ба түүнээс дээш насны хэрэглэгч та хувцас загварын бүтээгдэхүүний сонголт, Монгол брэнд, гарал үүсэл, хариуцлагатай хэрэглээ болон үнэ төлөх бэлэн байдлын талаарх санал бодлоо хуваалцана уу.
👉 QR кодыг уншуулах эсвэл дараах холбоосоор оролцоно уу:
Хэрэглэгчдийн судалгааны холбоос: https://forms.gle/ApkzSv5vREUaDoeA9

⏱ Судалгааг бөглөх хугацаа: 4–5 минут
📅 Судалгаа хаах хугацаа: 2026 оны 8 дугаар сарын 21-ны 18:00 цаг

Судалгаагаар нэр, утас, цахим шуудан зэрэг таныг таних мэдээлэл цуглуулахгүй. Үр дүнг зөвхөн нэгтгэсэн байдлаар илтгэлд ашиглана.

Таны хариулт Монголын байгалийн гаралтай түүхий эдийг өндөр үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх, дотоодын брэндийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, газар болон нийгэмд хариуцлагатай бизнесийн орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр болно.

Судалгааг холбогдох бизнес эрхлэгчид, хэрэглэгчидтэй хуваалцана уу. Баярлалаа.

#МонголБрэнд #ХариуцлагатайХэрэглээ #ТогтвортойБизнес #СЭЗИС

21/07/2026

Бид нарыг дунд сургуулийн сурагч байхад Монголоос анх удаа Google-д ажилд орсон хүний тухай их шуугидаг байсан нь Б. Баттулга гэж хүн юм. Түүний Амаржингийн подкастад орсон дугаар дээрээс хэд хэдэн зүйлийг ажиглаж болохоор байна.
Хүний чадвар, байр суурь томрох тусам маш энгийн болдог аж. Түүний ярьж байгаа сэдвийг, хийдэг зүйлсийн тухай сонсоход үнэхээр технологийн салбарт хүн төрөлхтнийг чиглүүлэх, дэлхийн шилдгүүдтэй цаг тутамд өрсөлдөж байгаа тухай яриад байгаа юм. Гэтэл түүний ярьж байгаа өнгө аяс нь огт сүржин зүйл байхгүй, мэргэжлийн хүнд гадаад үг ашиглахгүй, өөрийгөө лаг болгож харагдуулах эсвэл Монголчуудыг маш их хоцорсон гэж үл тоох, Амаржинг дээрээс харж харьцах ганц ч үйлдэл гаргахгүй байгаа нь үнэхээр гоё санагдлаа. Түүний хэлснээр Google-ийн байгууллагын соёл нь өөрөө чөлөөтэй, энгийн болохоор өдөр бүр олон тэрбум хүний асуудлыг шийдэж байгаа энэ том ажил нь түүний хувьд энгийн зүйл болон хувирчээ.
Google-д ажилладаг хүнийг хөндлөнгийн бид компанийхаа тухай бүгдийг мэддэг л гэж бодно. Түүнээс өөр хүн байсан бол бас ажилладаг компанийхаа тухай мэдэхгүй байвал ичмээр гэж бодоод таамгаар ч хамаагүй асуултанд хариулахыг оролдоно. Гэтэл тэр Google-ийн талаарх өөрийн мэдэхгүй сэдвээ би энэ талыг нь хариуцдаггүй болохоор энийг сайн мэдэхгүй юм байна гээд л мэдэхгүй зүйлээ мэдэхгүйгээр нь үлдээж байгаа нь бас гоё санагдлаа.
Мөн зүгээр л бүтээлч байдал буцалж байдаг газрын хүний сэтгэлгээ нь хүртэл шал өөр болчихсон байдаг гэдэг нь Амаржингийн AI хөгжих тусам маш олон хүн ажилгүй болох талаарх асуултанд маш олон хүн ажилгүй болох нь үнэн, тэр нь нэг талаараа сайн. Учир нь хүмүүс зориглож бүтэн цагийн ажлаасаа гардаггүй. Ажлаасаа өөр бүтээлч юм хийх тухай бодъё гэхээр өдөржин ажиллаад орой ядраад л ирдэг байхгүй юу гэж хэлсэн нь үнэхээр шал өөр өнцөг байлаа. Их гоё дугаар болсон байна.

10/07/2026

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.

Та бүхэн дэнж хотойтол сайхан наадаж, дэлгэр зуны налгар өдрүүдээ аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүлээрэй.

Сайхан наадаарай!



Address

Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө/5
Ulaanbaatar
13381

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 00:00 - 18:00

Telephone

976-11-70158825

Alerts

Be the first to know and let us send you an email when СЭЗИС - Бизнесийн Удирдлагын Тэнхим posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to СЭЗИС - Бизнесийн Удирдлагын Тэнхим:

Shortcuts

Share