Булган Аймгийн Үндэсний Бөхийн Холбоо

Булган Аймгийн Үндэсний Бөхийн Холбоо

Share

БУЛГАН АЙМГИЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Photos from Булган Аймгийн Үндэсний Бөхийн Холбоо's post 29/06/2025

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН БАЯР, ХҮРЭЭ ЦАМ ДАНШИГ НААДАМД Д.АМАРСАЙХАН НАЧИН ТҮРҮҮЛЛЭЭ

Нийслэлийн иргэдийн баяр, Хүрээ цам даншиг наадам Хүй долоон худагт хоёр өдөр үргэлжилж, Улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаанд Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Нью Майнд групп, "Булган Хан" дэвжээний бөх улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Тэргэн нүүр ХХК, Завхан Даян дэвжээний бөх, улсын гарди Батнасангийн Гончигдамба үзүүрлэв.

Дөрөвт Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Жигүүр гранд ХХК, Булган хан дэвжээний бөх, улсын заан М.Өсөхбаяр, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, Молор Трейд ХХК, Вайт Лэйк ХХК, Нэгдэл клуб, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа.

Наймд улсын гарди Ө.Бат-Орших, улсын заан Б.Батмөнх, улсын начин Б.Лхагвадорж, аймгийн начин Б.Бат-Эрдэнэ нар үлдэв.

Тус барилдаанд Тува улсын 4 бөх, Солонгос улсын 3 бөх барилдсан бөгөөд Тува улсын заан, Монгол улсын аймгийн заан, Монгуш Айдын хоёр, Тува улсын аймгийн заан Шириж Түмэт Тува улсын сумын заан Доржу Александр нэг давлаа.

Энэ барилдааны түрүү бөх 30 сая, үзүүр бөх 20 сая, дөрөвт үлдсэн бөх тус бүр 14 сая, наймд үлдсэн бөхчүүд тус бүр 4 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.

Photos from Булган Аймгийн Үндэсний Бөхийн Холбоо's post 23/06/2025

Булган аймгийн "НЭГДСЭН БӨХИЙН ГАЛ"-ын барилдаанд МУ-ын заан М.Өсөхбаяр, МУ-ын өсөх идэр начин Ц.Цогтжаргал нарын манлайлсан улс аймгийн алдар цолтой 64 бөх барилдсанаас Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Насан-Очирын Намнансүрэн түрүүлж, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харъяат МУ-ын начин Хутагийн Цогтгэрэл үзүүлэв.

21/06/2025

Булган аймгийн "НЭГДСЭН БӨХИЙН ГАЛ"-ын нээлтийн барилдаанд МУ-ын заан М.Өсөхбаяр, МУ-ын өсөх идэр начин Ц.Цогтжаргал нарын манлайлсан улс аймгийн алдар цолтой 64 бөх барилдлаа.

20/06/2025
Want your school to be the top-listed School/college in Nalayh?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Nalayh