28/02/2023
Өдөр өнжүүлэх төв
...
28/02/2023
Энгийн бутархайд хийх үйлдлүүдийн ялгаа...
13/09/2022
Давт. Давт. Давт ядаж 3 удаа давтаарай хүүхдүүд ээ 👌
Би ухаан эсвэл ой тогтоолт муудаа биш давтахгүй байгаа учраас өнөөдөр нэг зүйлийг 100% ойлгоод сурлаа гэж бодоход 3 л өдрийн дараа бүрэн мартах нь. Бидний тархи байнга сэргэг цовоо байхгүй. Заримдаа ядарна, гуниглана эсвэл эрч хүчтэй байна.
Тэгэхээр иймэрхүү байдлаар шинэ мэдлэгийг ойлгож, өөрийн болгох нь:
1. Шинэ хичээлийн дараа заавал давт.
2. Гэрийн даалгавар болон бие даах үедээ дахин давт.
3. Шинэ хичээл орохын өмнө 3 дахь удаагаа давт.
Үр дүнд нь ядаж 100, 80% ойлгохгүй юмаа гэхэд 60% орчим байвал сурах зүйлээ сураад л байна гэсэн үг.
Эерэг сөрөг тоог нэмэх, хасах үйлдэл
Ёстой хөөрхөн, бөөн авъяас мэдрэмж...
30/08/2022
Манай "Өдөр өнжүүлэх - хүүхэд хөгжлийн төв" ХУД 3-р хороо Эрчим 49-р байранд шинээр үйл ажиллагаа эхлүүлж байна. 2022-2023 оны хичээлийн жилд маш цөөн суралцагчдыг чанартай хөгжүүлэхэд анхаарч ажиллана. 18-р сургууль болон 15-р сургуульд маш ойрхон байрлалтай.
14/08/2022
Хүүхдэдээ уураа гаргахгүй байх 7 арга
Өөрийн мэдэлгүй л хүүхдэдээ уурлачхаад байх юм
Хүүхдээ хашхирч загначхаад дараа нь их өрөвдөх юм
Ойрхон төрсөн болохоор их стрессдээд байх юм ... Яаж хүүхдэдээ уурлахгүй , уураа гаргахгүй байх вэ? гэж олон хүмүүс зөвлөгөө хүсэж, зурвас илгээдэг.
Аав, ээж ч хүн л болохоор уур хүрэх, бухимдах тохиолдол гардаг. Уур гээч зүйл муу юу?
Саяхан нэг подкастан дээр "Уурлахаараа хийж амжаагүй байсан ажлаа амжуулдаг" хэмээн хуваалцаж байсан. Хүний мэдрэмжүүд сайн эсвэл муу биш, харин тэр мэдрэмжүүдтэй хэрхэн учраа олж, хэрхэн илэрхийлж, гадагшлуулж байгаа үйл явц өөрөө сөрөг байх тохиолдол олон.
Хүүхэд ээж аавынхаа "уур"-ыг "уур" биш "айдас" гэж хүлээж авдаг тул энэ нь эргээд хүүхдийн ээж аавтайгаа харилцах харилцаанд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй, хүүхдэд түгшүүр бий болгож, өөртөө итгэх итгэл, зан үйлд нь ч нөлөөлдөг.
Хүүхэд уурын менежментийг эцэг эхээсээ сурч, даган дуурайх учраас бүгдээрээ мэдрэмжээ эерэгээр илэрхийлж, хүүхдэдээ зөв үлгэр дуурайл үзүүлэх гэж хичээцгээе.
Таны хичээл зүтгэл хүүхдэд "уур" хэмээх мэдрэмжийг таньж мэдэж, уураа гаргах техникүүдэд суралцаж, ирээдүйд өөрийгөө эрсдлээс хамгаалахад нь туслах болно.
Тэр үед л тэвчээд өнгөрсөн бол гэж харамсах хүмүүс ямар олон гээч
Охиндоо анх "Уурлаж болно шүү дээ, миний уур хүрээд байна гээд хэлж бай" гэж хэлэхэд нүд нь мааааш том болоод гайхаж байсан. "Юундаа уурлаад байгаа юм? " гэж хэлэх биш, "Юу миний хүүг уурлуулаад байна?" гэж асуугаарай.
Ингээд хүүхдэдээ уураа гаргахгүй байх 7 аргыг доорх зурагнаас хүлээн авч уншина уу.
Гэр бүл судлаач Э.Наранцэцэг
Via Little Scholars 🧒🏻👦🏻✨ Гэр Бүл, Хүүхэд Хөгжлийн Групп
ХҮҮХДИЙГ ШИНЭ ОРЧИНД ҮЛДЭЭХЭД ХҮҮХДЭЭС ГАДНА ААВ ЭЭЖ ӨӨРСДӨӨ СЭТГЭЛЗҮЙГЭЭ БЭЛДЭХ ХЭРЭГТЭЙ 👦👧 =👨👩
🧦 Зарим хүүхдүүд "баяртай" гээд үлдэж байхад хэсэг нөхөд нүд дүүрэн нулимс унагааж хамаг чадлаараа цурхирч өгдөг дөө. Энэ бол хэвийн байх зүйл л дээ. Бид ч шинэ ажилд орохдоо шууд инээж хөөрөөд яриад эхэлдэггүй биз дээ. Тиймээс аль болох шинэ орчинд аажмаар дасгасан байх хэрэгтэй. Тухайлбал, ах эгчийг нь цэцэрлэг сургуулиас авах үед дагуулж яваад шинэ сурсан зүйлийг нь хамтдаа ярилцаж цэцэрлэг, сургууль гэж ямар газар байдаг талаарх эерэг ойлголтыг төрүүлээрэй.
🧦 Шинэ орчинд очсон эхний хэд хоногт (7 хоног орчим) өөрийнх нь хамгийн хайртай тоглоом, алчуур гэх мэт эдлэлийг нь өгч явуулж байгаарай. Хүүхэд ханьтай байгаа мэт дотно мэдрэмжтэй тайван байхад дэм болдог.
🧦 Хүүхэд овоо чимээгүй гүйгээд орох ч юм уу, дуу муутай орсон аль ч үед аав ээж нь маш итгэлтэй шийдэмгий өнгөөр цөөн үгээр амжилт хүсээд хэдийд ирж авахаа тодорхой хэлээд удаж түвдэлгүй шууд гараарай. Зугтааж гарч болохгүй, уйлж байсан ч амжилт хүсээд удахгүй ирэх тухайгаа хэлээд гарна. Аав ээж нь итгэл муутай, явж ядаад айсан шинжтэй байвал хүүхэд таны биеийн хэлээс шууд ойлгоод уйлж, ундууцаж, айж эхэлдэг шүү.
🧦 Та уйлж байна гэж эвийлээд таслуулаад байвал хүүхэд "би уйлвал аав ээж намайг аваад гэртээ харина" гэсэн санаа сууж илүү их уйлж эцэг эхийнхээ анхаарлыг татах гэж оролдоно. Үүнээс хойш өөрөө л хүсээгүй бол сайн мууг нь ч мэдэхгүй юунд ч явахгүй хэмээн уйлахаараа айлгадаг муу зантай болно шүү. Та 14-21 хоног л аажим аажмаар дасах боломжийг нь олгон тууштай байж туслаарай.
🧦 Хүүхдийг цэцэрлэг, сургуульд орохоос өмнө өөрт нь тохирсон ажлыг бага багаар хийлгэж биеийг нь даалга. Мөн сургалтын, тоглоомын газар бага хугацаагаар үлдээж аажим аажмаар шинэ орчинд ганцаараа үлдэж сурахад дасгаарай.
🧦 2 настайгаасаа цэцэрлэгт явж эхэлсэн хүүхдүүд гэртээ өссөн хүүхдүүдээс амьсгалын замын өвнөөр өвдөх нь эрс бага байсан байсныг Канадын хүүхдийн эмч нарын холбоо, Аризонагийн их сургуулийн Анагаахын судалгааны сэтгүүл дээр хэвлэгдсэн судалгаануудад бичсэн байна. Өөрөөр хэлбэл хүүхэд эхэндээ ханиад, өвчин орооно, энэ үеийг нь дотроос нь дархлааг нь дэмжээд тууштай тэвчээртэйгээр давж чадвал хүүхэд олон нийтийн дундах БАКТЕРТАЙ ТАНИЛЦАЖ түүний дархлаа бий болдог байна.
Дахин сануулъя. Аав ээж өөрсдөө итгэлтэйгээр, баяр хөөртэйгөөр БАЯРТАЙ, ... ЦАГТ УУЛЗЪЯ г.м шинэ орчинд үлдээж сураарай. Зууралдаад* байдаг ээжүүд мэр сэр бий, энэ үеүдэд нь л биеийг нь даалгаж, итгэж үлдээж чадахгүй бол үргэлж зууралддаг* болно шүү.
👊 Шилжилтийн нэг үеийн амжилттай давсан хүүхэд дараагийн шилжилтийн үеийг амжилттай давдаг.
Харин яг тарах цагт нь, ирнэ гэсэн амласан цагтаа ирж хүүхдээ авдаг байх нь хүүхдэд шинэ орчинд, аав ээжээсээ тусдаа үлдэж сурахад маш чухал нөлөөтэй.
Via Г. Төмөрзаяа (Хөөрхөн Шар Шувуу сургалт судалгааны төвийн үүсгэн байгуулагч)
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Telephone
Website
Address
Чингисийн өргөн чөлөө
Ulaanbaatar
976
Opening Hours
| Monday | 07:00 - 19:00 |
| Tuesday | 07:00 - 19:00 |
| Wednesday | 07:00 - 19:00 |
| Thursday | 07:00 - 19:00 |
| Friday | 07:00 - 19:00 |