15/12/2025
🇲🇳БАГААРАА ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО🇲🇳
БНСВУ-н Хо Ши Мин хотод 12.12-12.14-ний хооронд ой тогтоолтын “Дэлхийн Холбооноос” зохион байгуулсан “34 дэх удаагийн Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д Монгол, Герман, Турк, Араб, Солонгос, Энэтхэг, Орос, Вьетнам зэрэг 15 орны 169 тамирчид 3 өдрийн турш харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Манай улсыг төлөөлөн 37 тамирчин ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан нарын хамт амжилттай оролцон нийт 90 медалиас 27 алт, 21 мөнгө, 22 хүрэл буюу нийт 66 медаль, 10 цомын эзэд болж багаараа ҮНЭМЛЭХҮЙ ялалтыг авлаа.
🇲🇳🏆🥇 Монгол улс - 20206 оноо
🇦🇺🏆🥈 Австрали улс - 12570 оноо
🇨🇳🏆🥉 БНХАУ - 10186 оноо
Ийнхүү бид багаараа “ДЭЛХИЙН 7 УДААГИЙН АВАРГА БАГ” боллоо. 🌏🇲🇳🏆🏆🏆
Ганцаарчилсан төрөлд тэмцээний 10 төрлийн дараах дүнгээр:
🇲🇳🏆🥇 ОУ-ын Мастер Б.Мишээл
🇲🇳🏆🥈 Г.Сондор
🇲🇳🏆🥉 Г.Сийлэн
🇲🇳 🏆🥇ОУ-ын Их Мастер О.Наранзул
🇲🇳 🏆🥈Их Мастер Г.Эрдэнэгэрл
🇲🇳 🏆🥉Их Мастер Н.Марал
🇮🇳🏆🥇Их Мастер Вишва Ражакумар
🇲🇳🏆🥈ОУ-ын Их Мастер Б.Лхагвадорж
🇲🇳🏆🥉ОУ-ын Мастер Н.Номин
Тус тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор ОУ-н Их Мастер, Монгол Улсын тамирчин О.Наранзул тэргүүлж "ДЭЛХИЙН АВАРГА" боллоо.
#ОНЦЛОХ
Энэ жил 2 улсын (Монгол, Австрали) багийг Монголчуудаараа бүрдүүлэн оролцож, дэлхийн шилдэг 5 багийн эхний 2 багаар тодорсон сайхан үйл явдал боллоо.
#ТАЛАРХАЛ
Эх орноо төлөөлөн оролцсон бүх тамирчдадаа халуун баяр хүргээд тэднийг амжилттай бэлтгэсэн багш, дасгалжуулагч нартаа, энэ өндөр амжилт гаргах үндэс нь болсон академийн хамт олон, амжилтын эзэн тамирчид, үргэлж дэмжиж байдаг тамирчдынхаа гэр бүлийнхэнд нь болон урмын үгээ харамгүй хайрлан дэмжиж байдаг элэг нэгт Монголчууддаа талархсанаа илэрхийлье. 🙌🫶
#ШИЛДГҮҮД
Та нар бүгд эх орноо олон улсад амжилттай сурталчилсан "ШИЛДГҮҮД" шүү.
Ингээд бид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Хонг Конг, Сингапур, Австри, Индонез, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын 77 дахь тэмцээндээ амжилттай оролцон 🏆 153 цом, 🏅1692 дахь медалиа хүртэж, дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоож амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.
МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ
2025.12.15