26/09/2026
📢 ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОЛТ ӨНӨӨДӨР НЭЭГДЭНЭ!
Хүндэт эцэг эх, асран хамгаалагчид аа,
Хүлэг Интернэшнл Сургуулийн 2026–2027 оны намрын улирлын Хөгжүүлэх хөтөлбөрийн сонголт өнөөдөр буюу 9 дүгээр сарын 26-ны өдөр нээгдэнэ.
⏰ Бүртгэл нээгдэх цаг:
🔸 1–2-р анги — 12:00
🔸 3–5-р анги — 14:00
🔸 6–12-р анги — 16:00
🌐 Бүртгүүлэх:
huleginternational.edu.mn веб сайтад нэвтэрч
СУРАГЧ → Хөгжүүлэх хөтөлбөрийн бүртгэл хэсэгт хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулан сонголтоо хийнэ.
⚡ Хөтөлбөр бүрийн суудлын тоо хязгаартай тул бүртгэл нээгдсэн даруйд сонголтоо хийгээрэй.
Сонголт хийхээсээ өмнө тухайн хөтөлбөрийн хуваарь, багш, төлбөр болон бусад мэдээлэлтэй сайтар танилцахыг хүсье.
📌 Төлбөртэй хөтөлбөр сонгосон тохиолдолд бүртгэлийн дараа олгогдох баталгаажуулах кодыг ашиглан 48 цагийн дотор төлбөрөө төлж, бүртгэлээ албан ёсоор баталгаажуулна.
📩 Хүүхэд хөгжил, хамгааллын алба
✉️ [email protected]
☎️ 7700-4411
Хүүхдийнхээ сонирхол, хүсэлд тохирсон хөтөлбөрийг хамтдаа сонгоорой.