23/09/2026
📣VOLUNTEERS NEEDED📣
“САЙН ДУРЫН АЖИЛ"-Д УРЬЖ БАЙНА.
🏫EARC-Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв, ISU- Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль жил бүр хамтран зохион байгуулдаг "ДЭЛХИЙН СУРГУУЛИУД МОНГОЛД 2026" боловсролын өдөрлөг 10-р сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
🌍Уг боловсролын өдөрлөгт 15 улсын 61 их сургуулийн төлөөлөгч хүрэлцэн ирэх гэж байна.
🤝Хэрэв Та өөрийн сайн дурын ажлын туршлагаа нэмж, гадаадын их дээд сургуулийн мэдээлэлтэй болох, элсэлтийн албаны хүмүүстэй танилцаж, мэдээлэлтэй болохыг сонирхож байгаа бол:
🗣️“Гадаадын Их дээд сургуулийн төлөөлөгчийн туслах” буюу
“Англи хэлний аман орчуулагч" САЙН ДУРЫН АЖИЛ-д бүртгүүлэхийг урьж байна.
📌Гүйцэтгэх ажил:
-Сургуулийн төлөөлөгчийн яриаг Англи хэлнээс Монгол хэл дээр аман орчуулга хийх
-Өдөрлөгт ирсэн хүмүүсийн асуултыг Монгол хэлнээс Англи хэл дээр аман орчуулга хийх
📌Тавигдах шаардлага:
- Ахлах ангийн сурагч, ЕБС-н шинэ төгсөгч, их дээд сургуулийн оюутан байх
- Англи хэлний тестийн оноотой байх (IELTS, Duolingo г.м)
- 2 өдөр ажиллах боломжтой байх - (10-р сарын 24, 25 Бямба, Ням)
- Цаг баримтлах, харьцааны соёлтой, бусдад хүндэтгэлтэй харьцах
- Өдөрлөгийн бэлтгэл ажилд 7 хоногт 4 цаг туслах боломжтой байх
📌Сайн дурын ажил хийснээр ✨:
-Сайн дурын ажил гүйцэтгэсэн гэрчилгээ авах
-Гадаадын их дээд сургуулийн элсэлтийн хүмүүстэй танилцах боломж
-Гадаадын их дээд сургуулийн элсэлт, хөтөлбөр, сургалтын тэтгэлэгийн талаар мэдээлэлтэй болох
-Урамшуулалын ваучер
-Унааны мөнгө
-Өдрийн хоол
🤗Хэрэв та дээрх шаардлагыг хангаж байвал дараах бүртгэлийн маягтыг 10-р сарын 5-ны дотор бөглөж явуулна уу.🤗
📌Бүртгэлийн маягт:
https://forms.gle/PSKCtkV7t6rxGss87
📍Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв
СБ 8-р хороо Оюутны гудамж МКМ-24р байр 1-р давхар
✉️Имейл: [email protected]
☎️Утас: 80609568, 89069016 See less