18/05/2026
👉Манай институт “Авто замын нэр томьёоны тайлбар толь” боловсруулах төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт 6000 орчим нэр томьёог хэлэлцэж дуусгаад байна.
👉 Бид, мэргэжлийн зарим нэр томьёоны орчуулга, маргаантай үг хэллэгийг тухайн чиглэлийн мэргэжлийн холбоод болон зөвлөх инженерүүдтэй зөвшилцөх хэлэлцүүлгийг цувралаар зохион байгуулж байна.
👉 Авто замын тэмдэг, тэмдэглэгээ, хөдөлгөөний аюулгүй байдал, зохион байгуулалтын сэдвээр “Цагаан шонхорын жигүүр” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Зөвлөх инженер Л.Гүнтэвсүрэн, тус ТББ-ын тэргүүн Б.Галсанжамц, Этүгэн тулгат консалтинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхтайван,
👉 ”Гүүр” сэдвийн хүрээнд Зөвлөх инженер Д.Хадбаатар; Н.Пунцагноров; Ph.D, Дэд профессор С.Хаснавч; ШУТИС, БИС-ийн Инженерийн байгууламжийн тэнхимийн Дэд профессор М. Цас-Оргилмаа нар төслийн багийнхантай хамтран ажиллалаа.
👏 Та бүхэндээ талархал илэрхийлж цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье!