27/08/2026
Та үүнийг мэдэх үү?
Энэ цаг үед үйл ажиллагаа явуулж, идэвхитэй ажиллаж байгаа ихэнхи сургалтын төвүүд, тэдгээрийн захирал, багш нар нэгэн цаг үед манай академид ажиллаж байсан байдаг.
Нэгэн бодлын бизнесийн байгууллагын бичигдээгүй хууль ёсоор системээ, үйл ажиллагаагаа дотор нь ажиллаж, амьдарч байх хугацаандаа сурч, мэдэж аваад өөрийн санал санаачилга болон оролдлогоор баяжуулж "илүү сайн, илүү өөрөөр хийнэ" гэдэг бодол байх талтай. Нэгэн бодлын манайхны нийтлэг араншин буюу талхаа олж иддэг байсан газрынхаа хамаг ноу-хауг шууд хуулаад, аваад илүү хямдаар зардаг увайгүй бодол, өөдгүй үйлдэл гэж зарим хүмүүс дүгнэдэг тэр дүр зураг манай дээр ч харагддаг.
Гэвч бид өнөөдрийг хүртэл хэнийг нь буруутгасангүй, үзэн ядсангүй, бас үгүйсгэсэнгүй.
"Олон жил өрсөлдөгчгүй, зүг чигээ мэдэх, харах боломжгүй, үргэлж тэргүүнд явж ирсний алдаа оноо их байдаг. Сүүлд ургасан эвэр, түрүүлж ургасан чихээ гүйцээд бараа, бараандаа ороод ирэхээр зөв явж байгаа эсэхээ мэдэхэд ханьтай, бас итгэл найдвар ихтэй болдог" гэж манай ерөнхий захирлын хэлдэгчлэн харилцан үнийн бодлого болоод чанарын өрсөлдөөнд орж, эцсийн бүлэгтээ хэрэглэгч хождог зах зээлийн зарчимаараа явж байгаа.
Харин ч давуу байдал бий болж хэрэглэгчид, үйлчлүүлэгчид маань харьцуулах зүйлтэй болж хэсэг хугацааны дараа эргэлт буцалтгүйгээр эргээд ирж байгаа нь улам итгэл найдварыг төрүүлж байна.