МУИС-ийн Ахлах сургууль

МУИС-ийн Ахлах сургууль Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from МУИС-ийн Ахлах сургууль, High School, Эрхүүгийн гудамж 6, Ulaanbaatar.

МУИС-ийн захирлын зөвлөл байгалийн ухааны салбарт элсэгчдийн тоо, чанарт ахиц гаргах зорилтын хүрээнд ЕБС-ийн есдүгээр анги төгсөж суурь боловсрол эзэмшсэн математик, физик, хими, биологийн хичээлд авъяас сонирхолтой суралцагчдыг улсын хэмжээнд нээлттэй сонгон шалгаруулалтаар элсүүлэн бүрэн дунд боловсрол олгохын зэрэгцээ сонгосон чиглэлээр нь МУИС-ийн багш эрдэмтэдийн хүч оюуны чадамж, материаллаг нөөцөд түшиглэн гүнзгийрүүлэн суралцуулах чиг үүрэгтэй ахлах сургууль харъяалалдаа байгуулах хүсэлт гаргаж Гэгээрлийн яаманд уламжилснаар тус сургууль үүсгэн байгуулагдаж 2001 оны 09 дүгээр сарын 01-ээс эхлэн сургалтын үйл ажиллагаагаа эхэлсэн юм.

ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН 56 ДУГААР ОЛИМПИАДААС (IPhO 2026)🥈МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТСЭН А.ОРХОНТУУЛДАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ. 💐💐👏👏🇲🇳 Мо...
12/07/2026

ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН 56 ДУГААР ОЛИМПИАДААС (IPhO 2026)🥈МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТСЭН А.ОРХОНТУУЛДАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ. 💐💐👏👏

🇲🇳 Монгол Улсын баг тус олимпиадад 4 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ медаль хүртсэн түүхэн амжилт гаргалаа.

Хүүхдүүдийнхээ эцэг эх, багш нар, тусалж дэмждэг бүх хүмүүст баяр хүргэж, сайн сайхныг хүсье.

"ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ-2026"Элсэлтийн шалгалтаа амжилттай өгсөн нийт төгсөгчид болон жил бүр шавь нараа амжилттай бэлтгэн су...
30/06/2026

"ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ-2026"

Элсэлтийн шалгалтаа амжилттай өгсөн нийт төгсөгчид болон жил бүр шавь нараа амжилттай бэлтгэн сургуулийн дундаж оноогоо тогтмол ахиулж буй нийт багш нартаа халуун баяр хүргэе👏👏👏
Төгсөгчид та бүхэн эхлүүлсэн замаа улам гэрэлтүүлж, шинжлэх ухааны өндөр мэдлэгтэй, ёс зүйтэй мэргэжилтэн болж, Монголынхоо хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.
Цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт, эрүүл энх, аз жаргалыг хүсье💐💐🥰

Э.Одончимэг багштай 12Б ангийн Эцэг эхийн зөвлөлийн санаачилгаар сургуулийн урд талд байрлах “Байгаль-Эх” хөшөөг сэргээн...
16/06/2026

Э.Одончимэг багштай 12Б ангийн Эцэг эхийн зөвлөлийн санаачилгаар сургуулийн урд талд байрлах “Байгаль-Эх” хөшөөг сэргээн засварлаж, төгсөгчдийн модон төгөлд 5 метрт 12 ширхэг “Давхар дэлбээт бүйлс” мод тарьж үлдээв.

Энэхүү сайхан ажлыг санаачлан хийсэн 12Б ангийн сурагчид, эцэг эхчүүддээ гүн талархал илэрхийлье.

2025-2026 оны хичээлийн жилд Олон улс болон Улсын төрөлжсөн олимпиад, дүүрэг, улсын хэмжээний спортын тэмцээн уралдаанд ...
09/06/2026

2025-2026 оны хичээлийн жилд Олон улс болон Улсын төрөлжсөн олимпиад, дүүрэг, улсын хэмжээний спортын тэмцээн уралдаанд гаргасан амжилтыг үндэслэн "Сургалтын төлбөрийн хөнгөлөлт, буцаан олголт үзүүлэх" журмын дагуу 46 сурагчдад 54 сая төгрөгийн урамшуулал гардууллаа. Сурагчиддаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье💐💐👏👏🥰

Элсэлтийн шалгалтад тэнцсэн сурагчдын ярилцлага хийх хуваарь хүргэж байна. Эцэг эх асран хамгаалагчийн аль нэгтэй цуг ир...
08/06/2026

Элсэлтийн шалгалтад тэнцсэн сурагчдын ярилцлага хийх хуваарь хүргэж байна. Эцэг эх асран хамгаалагчийн аль нэгтэй цуг ирж ярилцлагад орохыг анхаарна уу.

Хугацаа: 6 сарын 9-ний өдөр.

Элсэлтийн шалгалтад тэнцсэн сурагчдын мэдээлэл. Шалгалтад тэнцсэн сурагчид асран хамгаалагчийн хамт 6-н сарын 9-ний өдөр...
07/06/2026

Элсэлтийн шалгалтад тэнцсэн сурагчдын мэдээлэл. Шалгалтад тэнцсэн сурагчид асран хамгаалагчийн хамт 6-н сарын 9-ний өдөр сургууль дээр ирж ярилцлагад орно. Ярилцлагын хуваарийг маргааш пэйж дээр оруулах болно.

06/06/2026

Элсэлтийн шалгалтын дүнгийн мэдээлэл маргааш өглөө 9 цагт пэйж дээр орно. Тэнцсэн сурагчдын ярилцлага 6 сарын 9-нд болно.

Маргааш элсэлтийн шалгалт өгөх сурагчдын анхааралд.
05/06/2026

Маргааш элсэлтийн шалгалт өгөх сурагчдын анхааралд.

🥈🥉🥉🎖️ “ФИЗИКИЙН БАГИЙН ОЛИМПИАД 2026” -д Б.Булгамаа багшийн бэлтгэсэн;10-р ангийн 1-р баг 🥉хүрэл медаль, 10-р ангийн 2-р...
02/06/2026

🥈🥉🥉🎖️ “ФИЗИКИЙН БАГИЙН ОЛИМПИАД 2026” -д Б.Булгамаа багшийн бэлтгэсэн;
10-р ангийн 1-р баг 🥉хүрэл медаль,
10-р ангийн 2-р баг 🏅тусгай байр эзэлсэн бол Г.Буянхишиг багшийн бэлтгэсэн;
11-р ангийн баг 🥉хүрэл медаль,
12-р ангийн баг 🥈мөнгөн медаль тус тус хүртлээ. Амжилттай оролцсон нийт сурагчид болон бэлтгэсэн багш Б.Булгамаа, Г.Буянхишиг нартаа халуун баяр хүргэе.👏👏💐

🔔2025-2026 оны хичээлийн жилийн “ЭРДМИЙН БАЯР” амжилт бүтээл, баяр бахдал дүүрэн болж өнгөрлөө. Энэ хичээлийн жилд сурла...
26/05/2026

🔔2025-2026 оны хичээлийн жилийн “ЭРДМИЙН БАЯР” амжилт бүтээл, баяр бахдал дүүрэн болж өнгөрлөө. Энэ хичээлийн жилд сурлага, спортын амжилт гаргасан дараах сурагчид “ШИЛДЭГ ТӨГСӨГЧ”-өөр шалгарлаа.
🎓"Азийн Физикийн 25-р олимпиад”-ын ХҮРЭЛ медаль, 2025, 2026 оны Улсын физикийн олимпиадын хошой МӨНГӨН медальт 12В ангийн сурагч Амгаланболдын Орхонтуул;
🎓2024,2025 оны ОУ-ын цөмийн физикийн олимпиадад ХҮРЭЛ медаль, СБД-ийн Физикийн олимпиад ХҮРЭЛ медальт 12В ангийн сурагч Ганзоригийн Хүслэн;
🎓Улс, нийслэлийн Нийгмийн ухааны олимпиадын ХҮРЭЛ медальт 12А ангийн сурагч Батцэцэгийн Дөлгөөнтэнгис;
🎓Улсын Нийгмийн ухааны олимпиадын ХҮРЭЛ медальт 12А ангийн сурагч Баатарын Цас;
🎓2025 оны ОУ-ын Балетын аварга шалгаруулах тэмцээний МӨНГӨ, ХҮРЭЛ медальт 12Д ангийн сурагч Ганзоригийн Хулан;
🎓Их Британы Умард Ирландын Нэгдсэн Хант улсад зохион байгуулагдсан “WDC all Word Formation championships 2026”-ны 2-р байр шагналт 12Б ангийн сурагч Долгормаагийн Нандин-эрдэнэ;
🎓Бүгд Найрамдах Польш Улсын засгийн газрын тэтгэлгийн эцсийн шатанд тэнцэж 100% тэтгэлэг хүртсэн 12В ангийн сурагч Оюунгэрэлийн Бархасбадь;
🎓2025, 2026 оны "Өсвөр залуучуудын гар барилдааны тэмцээний АЛТ, МӨНГӨН медальт 12Б ангийн сурагч Бат-Эрдэнийн Түвшинсайхан;
🎓Боловсролын сайдын ивээл дор зохион байгуулагдсан карл попперын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээний ХҮРЭЛ медальт 12Д ангийн сурагч Тэрбишийн Ундрах;
🎓"Ирээдүйн инженерүүд 2026" улсын IV олимпиадад ХҮРЭЛ медаль, “Бүтээлчээр сэтгэе-2026" уралдааны МӨНГӨН медальт 12А ангийн сурагч Бадарчийн Нандингэрэл;
🎓"Ирээдүйн инженерүүд-2026 ” улсын IV олимпиадын МӨНГӨН медальт 12Б ангийн сурагч Амартүвшингийн Түвшинбаяр;
🎓"Кенгуру олон улсын олимпиадын АЛТАН медаль, "Southeast Asian Mathematical Olympiad" -аас МӨНГӨН медальт 12А ангийн сурагч Лхагвасүрэнгийн Дамдинбазар;
🎓2025, 2026 оны СБД-ийн Химийн олимпиадын ХҮРЭЛ медальт 12Г ангийн сурагч Энхбаатарын Хишигжаргал;
🎓Нийслэлийн Биологийн "ИХ СОРИЛГО- 2026” уралдааны ТЭРГҮҮН байрны шагналт 12Д ангийн сурагч Байгалмаагийн Дөлгөөн;
🎓Нийслэлийн Биологийн "ИХ СОРИЛГО- 2026” уралдааны ТЭРГҮҮН байрны шагналт 12Д ангийн сурагч Батхишигийн Урансанаа;
🎓2024, 2025 оны СБД-ийн Нийгмийн ухааны олимпиадын ХҮРЭЛ медальт 12В ангийн сурагч Зоригтын Нандинсоёл;
🎓2026 оны СБД- ийн Биологийн олимпиадын ХҮРЭЛ медальт 12Д ангийн сурагч Гүрдагвын Болортитэм;
🎓2026 оны СБД-ийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний ХҮРЭЛ медальт 12В ангийн сурагч Энхтөрийн Юмжирдулам;
🎓2026 оны СБД-ийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний ХҮРЭЛ медальт 12А ангийн сурагч Оюунбатын Мишээл;
🎓2024, 2025 оны СБД-ийн волейболын аварга шалгаруулах тэмцээний АЛТ, МӨНГӨН медальт 12А ангийн сурагч Энхбаярын Анужин;
🎓2023, 2024 оны СБД-ийн Волейболын аварга шалгаруулах тэмцээний АЛТ, МӨНГӨН медальт 12Д ангийн сурагч Гантулгын Лхагважэд;
🎓СБД-ийн Ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээний МӨНГӨН медальт 12Д ангийн сурагч Жамбалдагвын Анунгуа;
🎓"Ирээдүйн инженерүүд-2026” Улсын 4-р олимпиадын II шатны тэмцээнд амжилттай оролцсон 12Б ангийн сурагч Сангижадамбын Төгстөгөлдөр;

Спортын өндөр амжилт гаргасан дараах сурагчид сагсан бөмбөг, волейболын спортын 1,2 зэргийн болзлыг хангалаа.
🇲🇳МУ-ын Сагсан бөмбөгийн спортын 1-р зэргийн тамирчин 12А ангийн сурагч Оюунбатын Мишээл;
🇲🇳МУ-ын Сагсан бөмбөгийн спортын 1-р зэргийн тамирчин 12А ангийн сурагч Ганбаатарын Тэмүүлэн;
🇲🇳МУ-ын Сагсан бөмбөгийн спортын 1-р зэргийн тамирчин 12В ангийн сурагч Энхтөрийн Юмжирдулам;
🇲🇳МУ-ын Сагсан бөмбөгийн спортын 1-р зэргийн тамирчин 12В ангийн сурагч Эсболдын Молор;
🇲🇳МУ-ын Сагсан бөмбөгийн спортын 1-р зэргийн тамирчин 12В ангийн сурагч Санчирсүрэнгийн Тэмүүжин;
🇲🇳МУ-ын Сагсан бөмбөгийн спортын 1-р зэргийн тамирчин 12Б ангийн сурагч Баярсүндэвийн Ананд;
🇲🇳МУ-ын Сагсан бөмбөгийн спортын 1-р зэргийн тамирчин 12Г ангийн сурагч Нэргүйн Өрнүүн;
🇲🇳МУ-ын Сагсан бөмбөгийн спортын 1-р зэргийн тамирчин 12В ангийн сурагч Ганболдын Тэмүүжин;
🇲🇳МУ-ын Сагсан бөмбөгийн спортын 1-р зэргийн тамирчин 12А ангийн сурагч Шинэжаргалын Цэлмүүн;
🇲🇳МУ-ын Сагсан бөмбөгийн спортын 1-р зэргийн тамирчин 12Д ангийн сурагч Жанчивдоржийн Идэрмөнх;
🇲🇳МУ-ын Сагсан бөмбөгийн спортын 1-р зэргийн тамирчин 12А ангийн сурагч Энхбаясгалангийн Марал-Эрдэнэ;
🇲🇳МУ-ын Волейболын спортын 1-р зэргийн тамирчин 12А ангийн сурагч Энхбаярын Анужин;
🇲🇳МУ-ын Волейболын спортын 1-р зэргийн тамирчин 12Д ангийн сурагч Гантулгын Лхагважэд;
🇲🇳МУ-ын Волейболын спортын 1-р зэргийн тамирчин 12В ангийн сурагч Жамбалдагва Анунгуа;
🇲🇳МУ-ын Волейболын спортын 1-р зэргийн тамирчин 12А ангийн сурагч Түвшинтөрийн Манлай;
🇲🇳МУ-ын Волейболын спортын 1-р зэргийн тамирчин 12В ангийн сурагч Равжаагийн Амартүвшин;
🇲🇳МУ-ын Волейболын спортын 1-р зэргийн тамирчин 12В ангийн сурагч ЗолбоогийнТэмүүлэн;
🇲🇳МУ-ын Волейболын спортын 2-р зэргийн тамирчин 12В ангийн сурагч Цэрэнтогтохын Дарханбилэг;
🇲🇳МУ-ын Волейболын спортын 2-р зэргийн тамирчин 12В ангийн сурагч Мөнхбаярын Энхмөрөн;
🇲🇳МУ-ын Хөл бөмбөгийн спортын 1-р зэргийн тамирчин 12Б ангийн сурагч Бямбадоржийн Хүслэн;

Бидэнд итгэсэн эрхэм эцэг, эхчүүд болон төгсөгч нартаа аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсье!

Address

Эрхүүгийн гудамж 6
Ulaanbaatar
14192

Alerts

Be the first to know and let us send you an email when МУИС-ийн Ахлах сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to МУИС-ийн Ахлах сургууль:

Shortcuts

Share

Category