18/09/2024
Оюутан байхдаа эрдэм шинжилгээ хурлуудад найз Merge Magsarjav хамт Batsukh Tserendorj багшаараа удирдуулан оролцдог байлаа. Энэ үеэс л судалгаа хийх сонирхолтой болсон. Одоо ч судалгааны салбарт ажиллаж байна. Нийгмийн салбарт хийсэн олон судалгаа, төлөвлөлт, шийдлийг Нийслэл, дүүрэгийн шийдвэр гаргалтанд ашиглах боломжтой юм.
Эдгээр #Судлаач оюутнууд өдгөө олон салбарт ажилттай ажиллаж байна. Batmunkh Batjargal Erdenekhuu Shyef Тулгаа Бб Bat Tuvshin
14/09/2024
БИЗНЕСИЙН СУДАЛГАА
Зах зээлийн судалгаа
• Эрэлт хэрэгцээ, хүлээлт, чиг хандлага, өсөлт
• Зах зээлийн хэмжээ, багтаамж, эзлэхүүн, боломж
• Зах зээлд эзлэх хувь хэмжээ, үзүүлж буй нөлөө
• Сегментчлэл, зорилтот зах зээл
Өрсөлдөөний судалгаа
• Зах зээлийн өөрчлөлт, өрсөлдөөний түвшин
• Өрсөлдөөний чадамж, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа
• Өрсөлдөөнд эзлэх байр суурь, давамгай байдал олж авах
• Өртөг зардал, бусад
Маркетинг, борлуулалтын судалгаа
• Хэрэгцээг системтэй олж харах, хэрэглэгчийн санаа бодол зан төлвийг ойлгох, үр нөлөөтэй сегментчлэх
• Маркетинг, борлуулалтын стратеги тодорхойлох, эзлэх байр суурийг нэмэгдүүлэх
• Үр ашигтай, өрсөлдөх чадвартай маркетингийн хольц тодорхойлох
• Зах зээл, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг өрсөлдөхүйц болгох
• Өрсөлдөгчдийн зах зээлд эзлэх байр суурийг мэдэгдэхүйц байдлаар олж авах
• Бусад
http://www.micg.mn/research
14/09/2024
Marketing & Investment Consulting Group
17/01/2021
ШИНЭ САНААГ ХЭРХЭН БИЗНЕС ТӨСӨЛ БОЛГОХ ВЭ?
Шинэ бизнес эрхлэгч хэн бүхэнд олон санааг бизнес болтол нь хөгжүүлэх, судлах хэрэгцээ байдаг. Бизнесийн зөвлөх компаниас хамгийн их асуудаг асуултууд нь шинэ санааг хэрхэн хөгжүүлэх, хангалттай зах зээл байгаа эсэх, хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа хийлгэхийг хүсдэг. Иймд мэргэжлийн судалгаа, бизнесийн зөвлөх “Эм Ай Си Жи” ХХК (MICG LLC)-ийн зүгээс шинэ санааг хэрхэн хөгжүүлэх, төслийн санааг хэрэгжүүлэх ажлын дарааллыг та бүхэнд хүргэж байна. Үүний тулд таны хөрөнгө оруулалтын стратегид нийцсэн эсэхийг тодорхойлно. Хэрэгжүүлэх ажлын дарааллыг дараах байдлаар тодорхойлж байна:
I. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН СТРАТЕГИД НИЙЦСЭН ЭСЭХИЙГ ҮНЭЛЭХ
Хөрөнгө оруулалтын стратеги болон шалгуур үзүүлэлт боловсруулах хэрэгтэй. Монголын зах зээл жижиг учраас зарим тохиолдолд холбоотой нэг бизнесээ дэмжих бизнесүүдийг давхар хийх хэрэгтэй болдог. Иймд салбарын онцлог, өөрийн онцлогт тохирсон шалгуур үзүүлэлтүүдээр дараах байдлаар үнэлгээг хийнэ.
1. Хөрөнгө оруулалтын шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шинэ бизнес санааг үнэлэх ижил төстэй бизнесүүдийн талаар анхан шатны мэдээлэл цуглуулах,
2. Хөрөнгө оруулалтын санааг хөрөнгө оруулалтын стратегийн хүрээнд үнэлэх
3. Хөрөнгө оруулалтын стратегид нийцсэн бол цаашид судлах нийцээгүй бол процессыг дуусгах
II. САЛБАРЫН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ
Бизнес төслийн салбарын шинжилгээг олон аргазүйгээр харьцуулж хийж гүйцэтгэх хэрэгтэй байдаг. Тухайн салбарын нийт зах зээлийн багтаамж, өрсөлдөгчдийн эзлэх хувь, сул орон зай байгаа эсэхийг тодорхойлно. Өөрөөр хэлбэл салбарын нийт тоглогчдын тоо, салбарын тренд тодорхойлогч компаниудыг судална.
Салбарын хийх шинжилгээнүүд:
o Портерын 5 хүчний шинжилгээг хийх
o Хууль эрхзүйн орчин
o Бэлтэн нийлүүлэгчийн талаар мэдээлэл цуглуулах
o Хэрэглэгчийн талаар мэдээлэл цуглуулах
o Салбарын тренд тодорхойлогч компаниудын бүтээгдэхүүний онцлогийг судлах
o Strategic Group Map гэсэн шинжилгээнүүдийг хийнэ.
Эцэст нь салбарын шинжилгээг нэгтгэн дүгнэж, загвар боловсруулна:
1. Салбарын шинжилгээ хийх, бизнес санааг үнэлэх
2. Бизнес загвар боловсруулах, танилцуулах
3. Цаашид судлах эсвэл процессыг дуусгах
III. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХАН ШАТНЫ ТООЦООЛОЛ
Шаардлагатай хөрөнгө оруулалт, орлого, зардлын тооцоололд шаардлагатай мэдээллүүдийг цуглуулах, шинжилгээ хийнэ.
Шаардлагатай газар, барилга, тоног төхөөрөмж зэрэг томоохон дүнтэй хөрөнгүүдийн судалгааг хийж үнийн санал авах
Борлуулалтын анхан шатны төлөвлөгөө боловсруулах
Салбарын ашигт ажиллагааны хувийг үйл ажиллагааны ашигтай харьцуулах
Хөрөнгө оруулалтын анхан шатны шинжилгээг хийх, үр ашгийг үнэлэх
Хөрөнгө оруулалтын шинжилгээнд үндэслэн төслийн үр ашиг, анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа, мөнгөн урсгал, орлогын тайлан гарна:
1. Хөрөнгө оруулалтын анхан тооцооллыг хийх, танилцуулах
2. Цаашид судлах эсвэл процессыг дуусгах
IV. БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ
Олон улсын стандарт загварын дагуу бүрэн хэмжээний төсөл боловсруулна. Төслийн танилцуулга, зах зээл, маркетинг борлуулалтын төлөвлөгөө, хүний нөөцийн төлөвлөлт, санхүүгийн шинжилгээ, эрсдэлийн шинжилгээ гэсэн хэсгээс бүрдэнэ.
V. ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ
Хөрөнгө оруулалтын төслийн танилцуулга хийгдсэнээр та дотоод, гадаадын эх үүсвэрээс хөрөнгө оруулалт татах үндсэн суурь бүрдэнэ.
Та бүхэн одоогийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах, шинэ зах зээлд хөл тавих гэж байгаа бол суурь судалгааг сайн хийж, сайн төлөвлөлтэйгөөр ажиллахыг зөвлөж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.micg.mn сайтаас аваарай.
БИЗНЕС ТӨСӨЛД ТАВИГДАХ 12 ШААРДЛАГА
Та хөрөнгө оруулалтын бизнес төсөл боловсруулж хөнгөлөлттэй зээлд хамрагдахыг хүсэж байна уу? Тэгвэл хамгийн эхэнд шаардлага хангасан Бизнес төсөл буюу ТЭЗҮ (тех....
31/12/2020
Шинэ оны мэнд хүргэе!
Улиран одож буй хуучин он танд
Ухаарал баяслыг хайрлаж
Угтан авч буй шинэ он танд
Урам зориг, амжилт бүтээл, аз жаргалын дээдийг бэлэглэг.
Шинэ оны мэндийг хүргэе!