Жаргалтай Бяцхан Зүрх ТББ - Happy Little Hearts NGO

Жаргалтай Бяцхан Зүрх ТББ - Happy Little Hearts NGO

Share

Бяцхан зүрх бүхэн эрүүл, аз жаргалтай байг!

Photos from Жаргалтай Бяцхан Зүрх ТББ - Happy Little Hearts NGO's post 22/10/2021

😁🥰Шүд эрүүл бол🦷🦷🦷
😍😇Бие эрүүл💪💪💪

ЖАРГАЛТАЙ БЯЦХАН ЗҮРХ ТББ нь хотоос алслагдмал БЗД~ийн 11 дүгээр хорооны 88 дугаар сургууль, 64 дүгээр цэцэрлэгийн нийт 160 хүүхдэд шүд хэрхэн зөв угаах талаар сургалт, амны хөндийн үзлэг хийж, өвчлөл бүртгэгдсэн бүх хүүхдийн шүдийг нь 2021 оны 12 дугаар сард багтаан үнэ төлбөргүй бүрэн эмчлэх ажлыг эхлүүллээ.
Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд гүн туслалцаа үзүүлж байгаа хамтрагч байгууллага

Miracle dent
НАМУУ шүдний эмнэлэг
Титан шүдний эмнэлэг

Эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүн сүү, аарц, витамин болон шүдний оо, сойз, хичээлийн иж бүрдэл хэрэглэгдэхүүнээр хандив өргөсөн хувь хүн, албан байгууллагад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

~~~Жаргалтай Бяцхан Зүрх ТББ~~~
💕💕💕Зүрх бүхэн жаргалтай байг!💕💕💕

22/10/2021

ЯАГААД СҮҮН ШҮДИЙГ ХАМГААЛАХ ЁСТОЙ ВЭ?
· Хүүхдийн шүд цоорвол маш хүчтэй өвдөлт өгдөг бөгөөд өвчлөлийн явцад хүүхэд ундууцаж, тайван бус байдалтай болдог.
· Өвдөж цоорсон шүд бусад сүүн шүд болон ясан шүдэнд цоорлын халдварыг дамжуулдаг. Ингэснээр халдвар авсан сүүн шүд болон байнгын шүд цоорно гэсэн үг.
· Цоорсон сүүн шүдийг эмчлэхгүйгээр авахуулсан тохиолдолд араанууд нь урагшаа түрж ургах бөгөөд ясан шүд ургах зай багассанаар байнгын шүд далий мурий, давхар гэх мэтчилэн хэвийн бус, гажигтай ургаж эхэлдэг.
· Хүүхдийн шүдийг унах хугацаанаас нь өмнө авахуулснаас болж зарим үсгийг буруу хэлэх гэх мэт хэл ярианы хөгжилд муугаар нөлөөлдөг.
· Шүдний гаж буруу хөгжлөөс үүдэн хүүхдийн эрүү нүүрний хэлбэр төрх нь алдагддаг гэх мэтчилэн сөрөг үр дагаврууд гардаг байна. Үүнд:
· Орсгой зуулт
· Шаамий зуулт
· Зөрмөл зуулт
· Заалхай зуулт
· Гүн зуулт зэрэг үүсдэг.
Тиймээс хүүхдийн сүүн шүдийг багаас нь зөв арчилж, байнгын арчилгааны хэвшил дадалтай болгох нь чухал юм.

ХҮҮХДИЙН ШҮДИЙН ХЭРХЭН АРЧЛАХ ВЭ? 18/10/2021

Эмчийн зөвлөмж

Photos from Анжел хүүхэд, нярайн эмнэлэг's post 18/10/2021
Photos from Жаргалтай Бяцхан Зүрх ТББ - Happy Little Hearts NGO's post 27/11/2020

Коронавирусын тухай хүүхдэд зориулсан ном
(монгол хэл дээр)
Хэвлэж гаргаад хүүхдэдээ тайлбарлаж ярьж өгөөрэй🤩🥰

1. Сайн уу би КОРОНА байна👋🦠.https://dewegwijzer.org/.../Hello-I-am-Corona-Mongolian.pdf
2. Коронавирус гэж юу вэ?
https://indd.adobe.com/view/1701f3c3-212e-4b13-bf88-134836625d9f?fbclid=IwAR00r07VB5mnEJzOM8VlFOeWGHSbS6x8YpzoOD8AS-7kiDwLPASoYFjjO1g

20/11/2020

ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР
2020.11.20

Энэ өдөр НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан бөгөөд 2017 оноос эхлэн "Дэлхийн Хүүхдийн Өдөр" болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн сангаас уриалсны дагуу өдгөө дэлхийн 130 гаруй орон нэгджээ.

МОНГОЛ УЛС ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИД НЭГДЭЭД 30 ЖИЛ БОЛЖ БАЙНА.
Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо хүргэж, томчууд хүүхдүүдээ сонсож, тэдний төлөө “За” гэж хэлэх, ИЛҮҮ САЙХАН МАРГААШИЙГ ХАМТДАА БҮТЭЭХ өдөр юм. Энэ өдөр дэлхийн улс орнууд хүүхдийн дуу хоолойг сонсох өндөр хэмжээний арга хэмжээнүүд, санал санаачилгууд өрнөдөг юм.
БҮХ ХҮҮХДҮҮДДЭЭ ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!!!
ХҮҮХЭД БҮР ЭРҮҮЛ, АЗ ЖАРГАЛТАЙ БАЙГ!

Жаргалтай Бяцхан Зүрх ТББ - Happy Little Hearts NGO

Өнөөдөр 11 сарын 20 "ХҮҮХДИЙН ЭРХИЙН тухай КОНВЕНЦ" батлагдсан өдөр

Хүүхэд:
1. Амьдрах
2. Хөгжих
3. Оролцох
4. Хамгаалуулах үндсэн эрхтэй.

Хүүхдийн эрх зөрчигдөж, хүүхэд дээрэлхүүлж, хүүхэд өлсөж, даарч, эрсдэлд байвал томчууд бид бүгд анхаарал хандуулах үүрэгтэй.

ХҮҮХДИЙГ ҮЛ ХАЙХРАН ЭРХИЙГ ЗӨРЧИХ:

💥 Бие махбодын хувьд үл хайхрах:

Анхан шатны хэрэгцээ болох хоол хүнс, хувцас, амьдрах эрүүл орчноор дутаах, хүүхдийн дэргэд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, зүй зохисгүй үйлдэл үзүүлэх, хүч дорой байдлыг ашиглан гар хүрэх цохиж зодох. Аав ээж өөрийн стресс бухимдлаа тэдэнд гаргах.

💥 Эрүүл мэндийн хувьд үл хайхрах:

Хүүхдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй, нас сэтгэхүйн хувьд хөгжлийн хоцрогдол илэрч байгаа эсэхэд санаа тавихгүй, биеийн зовуурийг анхаарч тоохгүй байх, эмч зөвлөхийн зааваргүй дур зоргоороо эм бэлдмэл хэрэглэх, эмчилгээ хийж турших.

💥 Сэтгэл санааны хувьд үл хайхрах:

Хүүхэдтэй хөндий харилцах, ярилцахгүй байх, хайр халамжаар дутаах, хэн нэгтэй адилтгаж жиших, хүсэл сонирхлыг нь дэмжихгүй байх басамжилсан үг хэллэг хэрэглэх, олны дэргэд тоглоом доог тохуу хийх, айлган сүрдүүлэх

💥 Боловсролын хувьд үл хайхрах:

Хүүхдийн сурч хөгжих боломжийг хаах, хязгаарлах, хичээлийн хэрэгслээр хангахгүй байх, хичээл таслуулах, хоцрогдуулах, сургууль завсардуулах, цэцэрлэг сургуулиас зохион байгуулах эцэг эхийн хурал цуглаанд очихгүй байх, насанд нь тохироогүй хичээлийн агуулгаар хэт шахах.

💥 Ганцаардуулан үл хайрхах:

Бага насны хүүхдийг гэрт ганцааранг нь цоожлон үлдээх, харанхуй өрөөнд суулгаж айлгах, хашраах, тоглоомын талбайд харгалзах хүнгүй гаргах, найз нөхөдтэйгөө уулзах тоглохыг хориглох, олон нийтийн арга хэмжээнд хүүхдийг оролцуулахгүй байх, хүүхдийг хүүхдээр нь харуулж үлдээх, хүүхэд нэг бүрт тухайлан цаг гаргаж харилцахгүй байх.

Хүүхэд-Эцэг эхийн Сургалт, Судалгааны Төв "Хөөрхөн Шар Шувуу"

Аль болох олон хүнд хүргэж туслана уу🙏

01/11/2014

Health care is a right, not a privilege.

28/12/2011

Эрүүл мэндийн тухай хуулиас:

"4 дүгээр зүйл. Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, үндсэн зарчим
4.1.3. Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр эрүүл мэндийн байгууллагад адил тэгш хандах..."

Эрүүл мэндийн даатгалын сангаас улсын болон хувийн эмнэлгүүдэд хэвтэж эмчлүүлсэн нэг даатгуулагчид ноогдох төлбөрийг ялгавартайгаар тогтоосон. Энэ шийдвэр нь дээрх хуулийн заалттай зарчмын зөрүүтэй ойлгогдож байна.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Ulaanbaatar