24/04/2026
ЧАНГА УНШЛАГЫН ЦАГ-ийн хүрээнд
"АЗ ХИШИГ" ЦЭЦЭРЛЭГ нь эцэг эх асран хамгаалагч,нийт хүүхэд багачууддаа зориулан "Цахим сургалт" зохион байгуулж бүлгийн багш нар болон "Аrt therapy"-ийн багш Б.Алимцэцэг шавь нартаа Зараахан, Туулай ба яст мэлхий үлгэрийг чанга уншлагын цахим цагаараа уншиж өглөө.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд: Үлгэрийн үйл явдлыг анхааралтай сонсож, ойлгож хүлээн авч аав ээж ах дүү нартайгаа хамт сонсон үлгэрийн цагтаа болно.
Тодорхой зорилтууд: -Үгийн зөв дуудлага, авиа зүйн чадварыг сайжруулна.
-Уншсан зүйлээ ойлгож, утгыг тайлбарлах чадварыг хөгжүүлнэ.
-Анхаарал төвлөрөл, сонсох чадварыг нэмэгдүүлнэ.
-Өөртөө итгэлтэйгээр олон нийтийн өмнө ярьж, уншиж сурна.
-Ном унших сонирхлыг нэмэгдүүлнэ.
Хүүхдэд үзүүлэх ач холбогдол:
-Хэл яриа баяжна.
-Сэтгэн бодох чадвар нэмэгдэнэ.
-Дуу авиа ялгах чадвар сайжирна.
-Бусдыг сонсох, хүндлэх дадал төлөвшинө.
Хүүхэд бүрд номын ертөнцийг ойлгуулах нь бидний зорилго юм.