04/04/2024
👨👩👧👦"БИД ХАМТДАА" 👨👩👧👦 аяны хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн дунд багшийн нэг өдөр үйл ажиллагааг 2024 оны 03 сарын 11-25-ны өдөр 14 хоногийн хугацаанд амжилттай зохион байгууллаа. Тус үйл ажиллагааны хүрээнд
1.Эцэг эхчүүд өглөө 🕗08:00-13:30 цагийн хооронд бүлгийн багштай хамтран үйл ажиллагаанд оролцож зочин багшаар ажилласан.
2. Хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааны бэлтгэлийг ханган ирж, хүүхдүүдэд тоглоом наадгай, эрүүл мэндийн дадал хэвшил эзэмшүүлэх, аюулгүй амьдрах ухааны сургалтуудыг зохион явууллаа.
3. Багштай хамтран сургалт үйл ажиллагаанд ашиглагдах сургалтын хэрэгсэл, хэрэглэгдэхүүнийг хийж тусалсан.
4. Хүүхдийн хоол цайнд амталгаа хийж, хүрэлцээ хангамж, орц норм, илчлэгийн талаар санал солилцлоо.
5. Төсөлт тоглоомын арга зүй, технологийг сургалтандаа нэвтрүүлж байгаа арга барилтай танилцаж, хүүхдэдээ хэрхэн дэмжлэг үзүүлж хамтран ажиллах талаар мэдлэг мэдээлэл олж авлаа.
6. Анги бүлгүүдийн эвдрэл гэмтэлтэй эд хогшил, сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг засварласан.
7. Байгууллагын үйл ажиллагаа, сургалтын орчин бүрдүүлэлттэй нэг бүрчлэн танилцаж санал бодлоо солилцлоо.
Эцэг эхчүүдийн саналаар "БИД ХАМТДАА" үйл ажиллагааг цаашид үе шаттайгаар үргэлжүүлэн зохион байгуулахаар боллоо.
Бидний ажлыг дэмжиж байгууллагын хөгжил, хүүхдийн хөгжилд хувь нэмрээ оруулан хамтран ажилласан эцэг эхчүүд, асран хамгаалагчдадаа баярлалаа.