12/11/2019
Уралдаан зарлагджээ.
# #ШИНЭ УРАЛДААН
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс
“АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭВШИЛТЭТ АРГЫГ НЭВТРҮҮЛЭХ НЬ” ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫГ
- Их, дээд сургуулийн багш;
- Судлаач, эрдэмтэд;
- Оюутнууд;
- Төрийн албан хаагчид;
- Авилгатай тэмцэх хүсэл сонирхолтой иргэн бүрийн дунд нээлттэй зарлаж байна.
#Зорилго
Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан залуу эрдэмтэн, судлаач, багш, оюутнууд, төрийн албан хаагчдын оролцоог нэмэгдүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шинэ технологи, шинэлэг санааг нэвтрүүлэх, авлигын эсрэг санаачилгыг өрнүүлэхэд оршино.
#Шагналын сан
Нэгдүгээр байр - Өргөмжлөл, 2.000.000 төгрөг;
Хоёрдугаар байр - Өргөмжлөл, 1.500.000 төгрөг;
Гуравдугаар байр - Өргөмжлөл, 1.000.000 төгрөг.
#Бүтээл нь Агуулгын хувьд:
• Монгол Улсын Авлигын өнөөгийн байдал, төрийн үйлчилгээний хүнд суртал чирэгдэл, авлигын хор хөнөөл, шалтгаан нөхцөлийг арилгах, таслан зогсоох, төрийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх, шат дамжлагыг багасгах оновчтой шийдлийг бий болгох, хүнд суртлыг арилгах, чиглэлээр шинэлэг санаа дэвшүүлсэн байх;
• Дэвшүүлсэн санаа нь хэрэгжих боломжтой, онол, арга зүйн үндэслэлтэй байх;
• Дүгнэлт, шийдлийг тодорхой гаргасан судалгааны арга ашигласан байх.;
• Олон улсад хэрэгжсэн сайн туршлагыг нутагшуулах хэлбэр, шийдэлтэй байж болно.
#Зохион байгуулалт
- Илтгэлүүдийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний дотор [email protected] цахим хаягаар хүлээн авна.
- Шалгарсан илтгэлийг Олон улсын авлигын эсрэг өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг угтан зохион байгуулах арга хэмжээний үеэр олон нийтэд танилцуулна.
#БҮРТГҮҮЛЭХ:
Дээр заасан хугацаанд [email protected] цахим хаягаар илтгэлээ ирүүлсэн оролцогчийг бүртгэж, илтгэлийн уралдааны зохион байгуулалттай холбоотой мэдээллийг өгнө.
#Мэдээлэл авах
Хуралд оролцох гэж байгаа багш, судлаач, оюутнууд уралдааны талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газрын 70112467 дугаарын утаснаас тодруулан авна уу.