IEDC (Олон Улсын Боловсрол Хөгжлийн Төв) нь Монголд олон улсын стандарт хөтөлбөрийн дагуу мэргэжлийн сургалт явуулах, улмаар шалгалтын үйлчилгээг үзүүлдэг олон улсын шалгалт, сургалтын төв юм.
Манай бүх хөтөлбөрүүд Английн засгийн газрын Ofqual хэмээх мэргэжлийн байгууллагаар итгэмжлэгдсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдгаараа давуу талтай.
Сургалт ба шалгалтын үйл явц нь олон улсын хөтөлбөр олгогч байгууллагын хяналт дор явагддаг тул чанарын шаардлагыг маш сайн ханган ажилладаг билээ. Vocational English Certificate by Greenwich University
(www.iedc.edu.mn/vec)
50 гаруй мэргэжлийн англи хэлний ур чадварын шалгалт нь олон улсад итгэмжлэгдсэн сертификатаар баталгаажиж таны CV-г баяжуулж, ажлын байран дээр таны давуу талыг батламжилж, мэргэжлийн ур чадвар, ажлын бүтээмжийг дээшлүүлэх баталгаа болдогоороо онцгой ач холбогдолтой юм. Pearson International English Certificate:
Ерөнхий англи хэлний PTE General / PTE Young learners хэмээх Pearson байгууллагаас итгэмжилсэн шалгалт нь англи хэлний түвшинг үнэлэх зориулалтаар олон орны Боловсролын яамд, төрийн байгууллага, их дээд сургуульд хүлээн зөвшөөрөгддөг хамгийн түгээмэл шалгалтуудын нэг юм. Hippo International English Language Olympiad
(www.hippo.mn)
Англи хэлний мэдлэгээ сорих эрмэлзэл бүхий сурагчдыг дэмжих, дэлхий дахинд тэдний үе тэнгийнхний харилцааг хөгжүүлэх, үүний тулд багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, залуу үеийнхний хооронд найрсаг харилцаа, нөхөрсөг өрсөлдөөнийг бий болгох эрхэм зорилгоор "Хилээр Хязгаарлагдахгүй Англи хэл" уриатай HIPPO Олон Улсын Англи хэлний олимпиадыг зохион байгуулдаг билээ. Улмаар сурагчид маань дэлхийн 40 гаруй орны хүүхдүүдтэй нэгэн зэрэг шалгалт өгч, өөрийгөө сорих боломжоор сурагчдыгаа ханган өгч байгаадаа бид баяртай байна. TESOL &TEFL
(www.tefl.mn)
Англи хэлний мэдлэгийг зааж сургаж буй багш нарынхаа чадвар мэдлэгийг улам чанаржуулах, дээшлүүлэх, олон улсад англи хэл заах зэрэгтэй болгох зорилготойгоор Лондонгийн багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль, Gatehouse Awards байгууллагуудтай хамтран олон улсын TEFL/TESOL сургалтуудыг байнга зохион байгуулж байна. Mizzou Academy High School:
АНУ-ын судалгааны шилдэг их сургуулийн тоонд зүй ёсоор багтдаг Миссуригийн Их Сургуулийн Боловсролын коллежийн харьяа цорын ганц бүрэн онлайн ахлах сургууль нь “Mizzou Academy” юм.
Энэ жилээс эхлэн “Mizzou Academy”-д монгол хүүхдүүд суралцах боломжтой боллоо. Монгол Улсын ЕБС-ийн ахлах сургуулийн хөтөлбөрийг Миссури Их сургуулийн Mizzou Academy онлайн ахлах сургуулийн хөтөлбөртэй дүйцүүлэн албан ёсоор баталгаажуулаад байна. Ингэснээр монгол сурагчид дараах 2 хөтөлбөрөөс сонгон, дүйцүүлснээс бусад хичээлүүдийг судлаад Америкийн ахлах сургуулийн дипломтой төгсөх боломж бүрдэж байна.
“Mizzou Academy”-ийн төгсөгчид АНУ-ын Принстон, MIT, Дартмут, Корнелл, Райс, Карнеги Меллон, Уэйк Форест, Мичиганы Их Сургууль зэрэг хамгийн нэр хүндтэй сургуулиудад элсэн суралцсаар байна. Pearson Distributor and Service office
www.pearson.eu/cee/mongolia/homepage/)
Английн Pearson Англи хэлний олон улсын хөтөлбөрийг албан ёсоор бид Монголд нэвтрүүлэн түгээснээр манай олон их дээд сургууль, ЕБС-иуд нэвтрүүлэн хамтран ажиллаж байна. Penguin bookstore
(www.penguin.mn)
Хүүхэд багачууддаа орчин үеийн английн уран зохиолыг таниулах, англи хэлний мэдлэгийг сайжруулах зорилгоор Scholastic, Usborne, Penguin, Blackcat8 Chickenhouse гэх мэт газруудын ном зохиолыг албан ёсны эрхтэйгээр Англи улсаас авчран хүргэж байгаа билээ. Poppins Publishing
Англи хэл дээрх хүүхдийн бэстсэллэр 19 цуврал TOM GATES номыг Монгол хэлнээ орчуулан хүүхэд багачууддаа хүргэж байна.
Бидний хаяг:
Сүхбаатарын Талбайн зүүн талд Эрдэм Тауэр, 12 давхарт 1204 тоот
Утас: 76117500