Англи хэл сурах нууц

Англи хэл сурах нууц Англи хэл нэн чухал болоод байгааг бүгд мэднэ. Энэхүү хуудсаар өөрийн туршлагын дагуу хэл сурах нууцуудыг илэрхийлнэ

28/02/2016

http://mongolia.usembassy.gov/2017-flta.html http://mongolia.usembassy.gov/2017-fulbright-dos.html http://mongolia.usembassy.gov/2017-tea.html

АНУ-ын элчингээс зарлагдсан дараах 3 тэтгэлэгийн хөтөлбөрт зарлагдсан TOEFL 550, 575 онооны шалгалт 3.6 ны Бямба гаригт авна. Үнэгүй зөвлөгөө өгнө. Өндөр авах шалгалтанд бэлтгэнэ. Та яараарай. 88093285

The Public Affairs Section of the U.S. Embassy in Ulaanbaatar is now accepting applications for the Fulbright Foreign Language Teaching Assistant Program (FLTA) for the academic year of 2017-2018. Application deadline is Monday, April 18, 2016 at noon 12p.m.

24/02/2016

Энэ их гоё хөтөлбөр зарладгсан байна
http://www.osce-academy.net/upload/file/Call_for_applications_PPWS_2016.pdf

http://www.gereg.mn/news/1328/
22/02/2016

http://www.gereg.mn/news/1328/

Их Британийн “Quacquarelli Symonds” боловсролын байгууллагаас дэлхийд чансаагаараа тэргүүлэг 100 их сургуулийн нэрсийг зарласан нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Энэ удаагийн жагсаалтад Их Британийн сургуулиуд дээгүүр байрт орсныг “Телеграф” ...

Хэл сурахад юуны түрүүнд ямар түвшин байдаг, юу сурах ёстой гэх мэт асуултын хариуг олох хэрэгтэй. Чухал нь энэхүү зурга...
20/02/2016

Хэл сурахад юуны түрүүнд ямар түвшин байдаг, юу сурах ёстой гэх мэт асуултын хариуг олох хэрэгтэй. Чухал нь энэхүү зурганд өгүүлж Европын Холбооны хэлний хөтөлбөр болон стандартыг дагах нь их чухал юм. Эхлээд танилцуулга хэсгийг оруулья.

19/02/2016

Энэхүү хуудасны эхний сэдвээр ЕР НЬ АНГЛИ ХЭЛИЙГ ХЭРХЭН ҮР ДҮНТЭЙ СУРАХ ВЭ? Үүнд эхлээд гадны орнуудын зарим сургуулийн хэрэглэдэг оюун ухааны хөгжлийн тухай өөрийгөө сорьж үзвэл их үр дүнтэй арга юм. Тухайн багш болон суралцагч өөрийн оюун ухааны хөгжлөө таньж мэдсэнээр өөрийн зан чанарт хэрхэн зохицсон аргаар сурч болохоо амархан мэдэж авна. Үүнд. Эхлээд танилцуулга хэсгийг оруулья гэж бодлоо.
1. Хэл ярианы оюун ухаан : /Linguistic/
Өгүүллэг, тууж, ном унших, хошигнол, оньсого таавар, үгийн сүлжээнд дуртай, унших бичих чадвар сайтай, ойлгомжтой сайхан ярьдаг аман хичээлдээ сайн сурагчид. (харилцан ярилцаж чанга уншиж, сонсож суралцдаг.)
2. Логик – математикийн оюун ухаан: / Logical – mathematical /
Юмсын эх загвар, цуглуулга хийх, оюун сорьсон болон компьютер тоглоом тоглох, тоо бодох, тооцоо шаардсан асуудал шийдвэрлэх, юмыг туршиж үзэх, зураг төсөл зохиохдоо дуртай, тооны төрлийн хичээлд сайн. (мэдээ, мэдээллийг хийсвэрлэн ялгаж, ангилж, нэгтгэж суралцдаг.)
3. Орон зайн оюун ухаан: / Visual – spatial /
Зурах, дуурайлгах, урлаж чимэглэх ажилд дуртай, юмсыг тодорхой төсөөлөн зураглаж чаддаг, орон зайн баримжаа сайтай, толгой эргүүлсэн дүрс зургийн учрыг олох, эвлүүлдэг тоглоом тоглохдоо сайн фото зураг авах, дүрс бичлэг хийх зохион бүтээх дуртай, геометрийн мэдрэмж сайтай. (зурган мэдээллийг сайн хүртэж, хүлээж авдаг сурагчид )
4. Хөгжмийн оюун ухаан: / musical intelligence /
Дуу дуулах дуртай, хөгжмөөс таашаал авдаг, хөг аялгууг сайн тогтоодог, хөгжим сонсох, нотыг ойлгох, зохиох, хөгжим тоглохдоо сайн, хөгжмийн зэмсэг хийх дуртай, аливаа зүйлийг хөгжмийн хэмнэлтэй холбон ойлгох чадвартай. (хэмнэл, аялгуугаар суралцдаг сурагчид )
5. Хүмүүс хоорондын харилцааны оюун ухаан:/ interpersonal intelligence /
Хүнтэй амархан нөхөрлөдөг, хүмүүстэй байх дуртай, асуудлыг хамтаараа шийдвэрлэх нь таалагддаг, бусдын сэтгэл санааг ойлгодог, ярьж харилцах зөвлөгөө өгөх дуртай. (Бүлгээр ажиллах, хамтын шийдэл эрэх дуртай сурагчид )
6. Дотогш чиглэсэн оюун ухаан: / Intrapersonal intelligence /
Зөвхөн өөрийнхөө найз нөхдийн дунд байх нь таалагддаг, юмыг дотроо төсөөлөн бодох дуртай, өөрийн гэсэн хатуу мэдрэмж, бодолтой, ихэвчлэн өдрийн тэмдэглэл хөтөлдөг, өөрийн гэсэн хоббитой, төсөл төлөвлөгөө боловсруулах дуртай. ( бодож тунгаан ганцаараа ажиллахдаа сайн сурагчид)
7. Биеийн хөдөлгөөний тэнцвэрийн оюун ухаан:/ bodily – kinesthetic intelligence /
Бүжиг, танц, хөнгөн атлетикт дуртай, биеийн хөдөлгөөн, дохио зангаагаараа мэдээллийг сайн дамжуулдаг, юмыг хөдөлгөж барьж, тэмтэрч үзэх, жүжиглэх дүрд тоглох юмны тогтвор тэнцвэрийг олохдоо дуртай, эдгээрийг сайн хийдэг. (биеэр гүйцэтгэх, хийх, үйлийн баримжаа эзэмшихдээ сайн сурагчид)
Орчин үеийн суралцах хэв шинжийн онол нь хувь хүний давтагдашгүй онцлогийг харгалзан үзэх хэрэгтэй гэсэн үзлийг дэвшүүлэн тавихдаа оюун ухаан чадамжийг харгалзан сургалтын арга зүйг хүн нэг бүрт тохируулан боловсруулахыг санал болгож байгаа юм.

Address

Ulaanbaatar
976

Telephone

88093285

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Англи хэл сурах нууц posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Англи хэл сурах нууц:

Shortcuts

Share

Category