Medical English Mongolia

Medical English Mongolia Эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон оюутнуудад зориулсан Монголын анхны Анагаахын англи хэлний сургалт

"Medical English Mongolia" Анагаахын англи хэлний төрөлжсөн сургалт нь 2016 онд үүсгэн байгуулагдсан. Эмч, сувилагч, анагаахын оюутнууд, эмнэлгийн мэргэжилтнүүддээ зориулан тэдний бодит хэрэгцээнд тулгуурласан анагаахын орчуулга хийхэд шаардлагатай ерөнхий англи хэлний дүрэм дээр суурилан анагаахын англи хэлтэй хосолсон хөтөлбөрөөр явагддаг үр дүнтэй сургалт юм. 2020 оноос эхлэн сургалтууд цахимаар явагдаж байгаа бөгөөд онлайн сургалтын давуу тал нь эдийн засаг, цагийн хувьд хэмнэлттэй мөн сууж чадаагүй хичээлээ нөхөж үзэх боломжтой юм. Хичээлүүд бичлэг биш zoom-ээр явагддаг.

Сургалтын хөтөлбөр, төлбөр болон бүртгүүлэх мэдээллийг дараах холбоосоор аваарай. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScH8ofAa_FStt933FbwcCplkmCMxSWOREVhhHxVMZAEH1eJqQ/viewform

Анагаахын англи хэлний цахим сургалтын шинэ элсэлт эхэллээ 👩🏻‍⚕️🩺🎈Манай сургалт нь англи хэлийг үе шат болгохгүйгээр ана...
30/09/2026

Анагаахын англи хэлний цахим сургалтын шинэ элсэлт эхэллээ 👩🏻‍⚕️🩺🎈

Манай сургалт нь англи хэлийг үе шат болгохгүйгээр анагаахын англи хэлний хэрэглээн дээр тулгуурлан системтэйгээр зааж, анагаахын мэргэжлийн орчуулга хийх бодит чадвар олгохыг зорьдог онцлогтой билээ. Тиймээс та түвшин харгалзахгүй суух боломжтой 🤗

СУРГАЛТЫН ОНЦЛОГ:
⭐️ Нийт 30 хичээлтэй, 3 сарын агуулгатай. Хичээл бүрийн үргэлжлэх хугацаа 1–2 цаг.
⭐️Ерөнхий англи хэлний мэдлэгээ цэгцлэхээс гадна орчуулга хийхэд чухал шаардлагатай ахисан түвшний хичээлүүд багтсан.
⭐️Анагаахын мэргэжлийн нэр томьёо үг хэллэг цээжилж, мэргэжлийн орчуулга хийх ур чадварт суралцана.
⭐️Онлайн сургалт учраас цаг хэмнэнэ, хичээлээ хүссэн үедээ давтан үзэх боломжтой.
⭐️Хичээлтэй холбоотой асууж тодруулах зүйлсээ багштай холбогдож ярилцах боломжтой.
⭐️Англи хэлний бүх түвшний материал багтсан google drive эрхтэй.

10 сард багтаж эхэлбэл 2027 оныг англи хэлний мэдлэг, анагаахын мэргэжлийн англи хэлний чадвараа нэг шат ахиулсан угтах боломжтой 🤗

⏰ 50%-ийн урамшуулал зөвхөн 10-р сарын 31-нийг дуустал үргэлжилнэ.

📍Сургалтын хөтөлбөр, төлбөр болон бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу https://forms.gle/3gP4ooquKhCWGgsq8

  Та наадмаас өмнө англи хэлний мэдлэгээ сайжруулахыг хүсэж байна уу? 🤗Та бүхнийг анагаахын англи хэлний цахим сургалтан...
27/05/2026



Та наадмаас өмнө англи хэлний мэдлэгээ сайжруулахыг хүсэж байна уу? 🤗

Та бүхнийг анагаахын англи хэлний цахим сургалтандаа урьж байна.

Энэ удаагийн сургалтын онцлогууд:
✅ Анагаахын хэрэглээн дээр тулгуурласан хичээл
✅ Системтэй, цэгцтэй дүрмийн мэдлэг
✅ Анагаахын болон ерөнхий үгийн сан
✅ Анхан / дунд / ахисан шатны ангилалтай
✅ Нийт 4 долоо хоногийн хугацаатай
✅ Хичээл 2 академик цаг үргэлжилж, Zoom-ээр орно
✅ Эхний хичээлд үнэ төлбөргүй сууж, цааш суралцах эсэхээ шийдэх боломжтой

Анхан/Дунд шатны сургалтын хуваарь
2026.06.03 Лхагва гараг 18цаг (1,3,5 өдөр)

Ахисан шатны сургалтын хуваарь
2026.06.04 Пүрэв гараг 18 цаг (2,4,6 өдөр)

Зун цаг бол зөвхөн амралт биш, өөрийгөө хөгжүүлэх боломж юм.

📍Сургалтын дэлгэрэнгүй хөтөлбөрийг дараах холбоосоор авна уу https://forms.gle/ejth7uSPmjEPzAcU6

📌 Сургалтанд бүртгүүлэх холбоос ➡️ https://forms.gle/ejth7uSPmjEPzAcU6

  Та бүхнийг шинэчилсэн хөтөлбөрөөр явагдах анагаахын англи хэлний цахим сургалтандаа урьж байна. Энэ удаагийн сургалт з...
10/04/2026



Та бүхнийг шинэчилсэн хөтөлбөрөөр явагдах анагаахын англи хэлний цахим сургалтандаа урьж байна.

Энэ удаагийн сургалт зөвхөн анхан шатнаас эхлэн системтэй суралцах хүмүүст зориулсан тул анагаахын хэрэглээн дээр тулгуурлаж эхнээс нь үр дүнтэй суралцах хүмүүст тохиромжтой.

Сургалт эхлэх хугацаа 2026.04.20 18 цаг (Эхний танилцуулга хичээл үнэ төлбөргүй)
Сургалт нийт 4 долоо хоногийн хугацаатай
Долоо хоногт 3 удаа Даваа, Лхагва, Баасан гарагт Zoom-ээр орно.

📍Сургалтанд бүртгүүлэх холбоос 🤗 ➡️ https://forms.gle/PFDN5Ura94QDCEHR6

Бусад түвшний сургалтууд мөн удахгүй зарлагдах болно. Та бүхэнд амжилт хүсэе!

Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр тохиож эмчдээ талархсан, эмчээ дуулсан, эмч нарыхаа гавьяаг үнэлж шагнасан сайхан өдөр бо...
30/03/2026

Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр тохиож эмчдээ талархсан, эмчээ дуулсан, эмч нарыхаа гавьяаг үнэлж шагнасан сайхан өдөр болж байна. Эмч өвдсөн нэгнийг илааршуулж, өөр нэгэнд нь амьдрах итгэл найдвар өгч бүр заримдаа үхэл амьдралыг дэнслэх хамгийн чухал үед ч хамт байдаг учраас гарцаа байхгүй бахархам сайхан мэргэжил билээ. Харин энэ удаа эмч нарт байдаг өөр нэгэн гайхалтай чанарыг онцолмоор санагдлаа. Тэр бол эмч нарын тасралтгүй суралцдаг, үргэлж өөрийгөө болон бусдыг хөгжүүлдэг эрдэмлэг чанар юм. Өдөр бүр шинэ мэдлэг, шинэ ур чадвар эзэмшиж, илүү сайн эмч болохын төлөө чин сэтгэлээсээ хичээж суралцдаг. Хэн ч шахаагүй, хараагүй, хэн ч илүү цалин мөнгө, гавьяа шагнал амлаагүй байхад үргэлж л сайн үр дүн гаргаж, дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэхийн төлөө хичээж байдаг чанар нь юутай ч зүйрлэшгүй. Энэ л чанар нь Монголын анагаах ухааны салбарын хөгжлийг өнөөдрийн түвшинд авчирсан гэж боддог. Үнэндээ гадны өндөр хөгжилтэй гэх улсуудад суралцаж явахад Монгол эмч нарын мэдлэг ур чадвар тэднээс тийм ч зөрүүтэй санагддаггүйг нуух юун. Монгол эмч нарт тогтолцоо, хүрэлцээ муутай техник төхөөрөмж, ядруухан төсвийн зовлон л бий. Ер нь бол мэргэжилтнүүд нь тогтолцооноосоо түрүүлээд хөгжчихсөн гэх юм уу даа. Ингээд бүх сайхан эмч нартаа дэлхийн эмч нарын өдрийн баярын мэнд хүргэе! Та нараараа үргэлж бахархаж явдаг шүү 🩺📚👩🏻‍⚕️

Хүндэтгэсэн,
Дүрс оношилгооны эмч Г. Чанцалсүрэн
Сидней хот, Австрали улс 2025.03.30

  Шинэ жилийн урамшуулал 50%хямдрал зарлалаа 🎄🎉‼️ Манай сургалт нь англи хэлийг үе шат болгохгүйгээр анагаахын англи хэл...
02/12/2025


Шинэ жилийн урамшуулал 50%хямдрал зарлалаа 🎄🎉‼️

Манай сургалт нь англи хэлийг үе шат болгохгүйгээр анагаахын англи хэлний хэрэглээн дээр тулгуурлан системтэйгээр зааж, анагаахын мэргэжлийн орчуулга хийх бодит чадвар олгохыг зорьдог онцлогтой билээ. Тиймээс та түвшин харгалзахгүй суух боломжтой 🤗

СУРГАЛТЫН ОНЦЛОГ:
⭐️Онлайн сургалт учраас цаг хэмнэнэ, хичээлээ нөхөж үзэх боломжтой. Хичээлийн агуулгаас хамаарч хичээл 1-2 цагийн хооронд үргэлжилнэ.
⭐️Хичээлүүдийг бичлэгээр оруулна. Тиймээс өөрийн хурданд тохируулан үзэх боломжтой. Сургалт zoom-ээр орсонтой ялгаагүй бөгөөд та хичээлээ үзсэний дараа ойлгоогүй зүйлсээ багштай холбогдож асуух боломжтой.
⭐️Хичээлийг ангидаа орсон өдрөөс эхлэн 3 сарын турш үзэх эрхтэй.

Хямдрал үргэлжлэх хугацаа: 2025.12.31

📍Та сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Medical English Mongolia хуудасруу чат бичих эсвэл дараах холбоосоор орж мэдээлэл авч бүртгүүлээрэй 🤗 ➡️ https://forms.gle/pdEW1ayd5QHkb7tX6

MEDICAL ENGLISH COURSE 2025Дунд болон ахисан шатны хүмүүст зориулсан сургалтын элсэлт эхэллээ. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР:-Өгүүл...
04/11/2025

MEDICAL ENGLISH COURSE 2025

Дунд болон ахисан шатны хүмүүст зориулсан сургалтын элсэлт эхэллээ.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР:
-Өгүүлбэрзүйн цогц хичээл
-Дүрс оношилгооны нэр томьёог ойлгох, дүгнэлт бичих
-Шинжилгээ, эмчилгээ тайлбарлах
-Эмнэлзүйн тохиолдол орчуулах
-Uptodate орчуулга хийх
-Эрдэм шинжилгээний өгүүлэл унших, орчуулах аргачлал
-Судалгааны өгүүллийн абстракт бичих
-Өөрийн намтар CV/Resume стандартын дагуу бичих

Хичээл эхлэх хугацаа: 2025.11.12 Лхагва гараг 18 цаг
Сургалт 1,3,5 дахь өдөр 18 цагаас Zoom-ээр явагдана.
Нийт 4 долоо хоног 12 хичээл орно.

📍Та сургалтанд дараах холбоосоор бүртгүүлнэ үү 🤗➡️
https://forms.gle/S4gNdM8347i3uivM8

Хичээлийн шинэ жилийг тохиолдуулан 9 сар дуустал сургалтандаа 50% урамшуулал зарлалаа 📚🎉‼️Манай сургалт нь англи хэлийг ...
14/09/2025

Хичээлийн шинэ жилийг тохиолдуулан 9 сар дуустал сургалтандаа 50% урамшуулал зарлалаа 📚🎉‼️

Манай сургалт нь англи хэлийг үе шат болгохгүйгээр анагаахын англи хэлний хэрэглээн дээр тулгуурлан системтэйгээр зааж, анагаахын мэргэжлийн орчуулга хийх бодит чадвар олгохыг зорьдог онцлогтой билээ. Тиймээс та түвшин харгалзахгүй суух боломжтой 🤗

СУРГАЛТЫН ОНЦЛОГ:
⭐️ Нийт 30 хичээлтэй, 3 сарын агуулгатай. Хичээл бүрийн үргэлжлэх хугацаа 1–2 цаг.
⭐️Ерөнхий англи хэлний мэдлэгээ цэгцлэхээс гадна орчуулга хийхэд чухал шаардлагатай ахисан түвшний хичээлүүд үзнэ.
⭐️Анагаахын мэргэжлийн нэр томьёо үг хэллэг цээжилж, мэргэжлийн орчуулга хийх ур чадварт суралцана.
⭐️Онлайн сургалт учраас цаг хэмнэнэ, хичээлээ хүссэн үедээ давтан үзэх боломжтой.
⭐️Хичээлтэй холбоотой асууж тодруулах зүйлсээ багштай холбогдож ярилцах боломжтой.
⭐️Англи хэлний бүх түвшний материал багтсан google drive эрхтэй.

Хямдрал дуусах хугацаа 2025.09.30

📍Та сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж аван бүртгүүлээрэйв Амжилт хүсэе! 🤗 ➡️
https://docs.google.com/forms/d/1A1WHduXHVpomrpgAemqeHlUdeSk1lDJcBvauBQxF468/preview

Ямар сайхан мэдээ вэ тиймээ 😇👩🏻‍⚕️📚
03/06/2025

Ямар сайхан мэдээ вэ тиймээ 😇👩🏻‍⚕️📚

Та бүхний эмнэл зүйн өдөр тутмын ажилд үнэтэй хувь нэмэр оруулдаг UpToDate эмнэл зүйн удирдамжийн эрх нээгдлээ.

Address

Amarsanaa
Ulaanbaatar

Telephone

+97699838139

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Medical English Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Medical English Mongolia:

Shortcuts

Share