Mongoldoi tsetserleg/ Монголдой цэцэрлэг

Mongoldoi tsetserleg/ Монголдой цэцэрлэг

Share

Preschool

06/08/2024
05/10/2023

Сургуулийн өмнөх боловсролын салбарт мөр зэрэгцэн ажиллаж байгаа салбарын хамт олон мөн цэцэрлэгийнхээ багш ажилчиддаа дэлхийн багш нарын 29, монголын багш нарын 57 дахь өдрийн баярийн мэндийг хүргэе! 🎉 🎈 🎊 💐

11/09/2023

Хүүхдийн хоол болон нойр

Таны хүүхэд маш орой хоолоо идээд, маш орой унтдаг юм биш биз?

Бага насны хүүхдийг эрт унтуулахын тулд оройн хоол болон усыг 3-4 цагийн өмнө өгөөрэй. Олон улсын хоол зүйчид ингэж зөвлөдөг гэнэ. Хүүхэд хичээл гэхээсээ илүү тоглож байгаад унтах нь сайн.

Хүүхэд унтах болоход мeлатонин гэдэг даавар ялгардаг. Энэ дааврыг ялгарах үeд хүүхэд унтаж сурвал хожим сэтгэл зүйн асуудлаас зайлсхийх боломжтой.

Хүүхдийн идэж буй хоол хүнсэнд мөн анхаарах. Газтай ундаа уух, бэлэн бүтээгдэхүүн идээд унтах тохиолдол байдаг даа. Тэгвэл энэ нь хүүхдийн нойрны чанарт муугаар нөлөөлнө.

Хүний тархийг өдөөж, сэргээдэг хоол хүнс байхад эсрэгээрээ тархийг тайвшируулдаг хоол хүнс гэж байдаг. Хоол хүнсэнд Триптофан гэгдэх үл орлуулах амин хүчил байвал тархийг тайвшируулдаг юм байна. Гэхдээ үүнийг хоол хүнсээрээ дамжуулан авч байх шаардлагатай бөгөөд Триптофан нь серотониныг үйлдвэрлэдэг бөгөөд үүнээс мелатонин гэж нэрлэгддэг нойрны даавар ялгардаг.

21 цагт унтдаг хүүхдийн өсөлтийн гармон 12-2 цагийн үeд ялгарах ба эсрэгээрээ орой унтвал бусдаас 10 см намхан болох магадлалтай.

Триптофаныг агуулдаг хүнс бол банан, өндөг, самар, загас, дүфү зэрэг юм байна.

Давхар сайн судлаарай.

Сэтгэл Зүйч Н. Ариун-Эрдэнэ

06/09/2023

Гараас гарт .
Хүүхэд хамгаалалд хамтдаа хичээцгээе

06/09/2023

Эрүүл хүүхэд илүү сайн сурдаг..
Зөв цагтаа унтаж, хангалттай нойрсож байх нь хүүхдийн дархлааг дэмждэг.

Photos from Mongoldoi tsetserleg/ Монголдой цэцэрлэг's post 01/09/2023

👩‍🏫Бяцхан шавь нар болон нийт багш ажилчиддаа 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.
😍 ❤️ БОЛОВСРОЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА ❤️ 😍

Оюуны хөгжлийг дэмжигч
Монголдой цэцэрлэг

31/08/2023

Хүндэт эцэг эхчүүдүүдийн анхааралд
Нээлт маргааш буюу 9/1 -ны өглөө 8:30-д эхлэх тул эцэг эх, бяцхан үрс та бүхнийг урьж байна. Цэцэрлэгтээ тавтай морилно уу.

Оюуны хөгжлийг дэмжигч
Монголдой цэцэрлэг

Photos from Mongoldoi tsetserleg/ Монголдой цэцэрлэг's post 31/08/2023

Суралцагчдынхаа эрүүл, аюулгүй орчинг хангах хариуцлагынхаа хүрээнд улирлын ээлжит ариутгал халдваргүйжүүлэлтийг бүх анги,танхим зааландаа хийлээ.

29/08/2023

Төлбөр төлж бүртгэл баталгаажсан хүүхдүүд 8 сарын 30нд 14:00-17:00 цагт цэцэрлэг дээрээ хүрэлцэн ирж шинжилгээгээ өгнө үү. Төлбөр 8000₮
Жич: 8 сарын 29 нд ирж шээсний сав авч болно.

28/08/2023

🤩🤩🤩Монголдой цэцэрлэгийн 2023- 2024 оны хичээлийн жил эхлэхэд цөөн хоног үлдлээ... 🥰🥰🥰

Төлбөрөө төлж бүртгэлээ баталгаажуулсан хүүхдүүд маань цэцэрлэгтээ ирэхдээ дараах хувийн бэлтгэлээ хангаарай😊

✅Цүнх /солих хувцас хийх/
✅Орны даавуу /цэцэрлэгийн хүүхдийн/
✅Усны сав
✅Унтлагын хувцас
✅Цэцэрлэгт өмсөх углааш
✅Улавч ( хүүхэд болон эцэг эхчүүд даавуун улавч бэлтгэх )

Бүрдүүлэх бичиг баримт

✅Эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар
✅Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
✅ Шээс цагаан хорхойн шинжилгээ/Цэцэрлэг дээр нэгдсэн журмаар авна./
ШИНЖИЛГЭЭ 8/30 ны 14-17 цагын хооронд авна.Төлбөр 8000₮
✅2% цээж зураг
✅Сургалтын төлбөр төлсөн баримт
Төлбөр төлөх данс Хаан банк 5163134374 /гүйлгээний утга: хүүхдийн нэр, нас, утас/

Эцэг, эх, хүүхдүүд та бүхэн маань дээрх хувийн бэлтгэлээ сайтар хангаад 9сарын 1 нд баяртайгаар уулзацгаая🥰

"Монголдой" цэцэрлэг💛

Photos from Mongoldoi tsetserleg/ Монголдой цэцэрлэг's post 23/08/2023

“Монголдой- Оюуны Хөгжлийг Дэмжигч Цэцэрлэг”-т дараах хөтөлбөрүүд хэрэгжиж байна. 💁🏻‍♀️✨

Шинэ менежмент, шинэ удирдлагын багийн зүгээс эцэг, эх болон хүүхдүүдэд олон төрлийн хөнгөлөлт, урамшуулал, чанартай сургалтыг санал болгож байна. 🤩🥳

✨Бид хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролын Нийгэмшихүйн хөгжил, Хөдөлгөөн эрүүл мэнд, Хэл яриа, Байгаль нийгмийн орчин, Математик, Хөгжим дүрслэх урлаг гэсэн үндсэн 6 чиглэлээр хөгжүүлдэг. Манай цэцэрлэгт эдгээр хөтөлбөрүүдээс гадна:

⭐️ STEAM Lego хөтөлбөр
⭐️ Оюун ухааны академийн спорт өрөлт
⭐️ Англи хэлний сургалт
⭐️ Тояа хөтөлбөр (Соробан сампин, баруун тархи хөгжүүлэх сургалт)
⭐️ Балет/Бүжгийн сургалтууд 💃🏻 орж байна.

✨Манай цэцэрлэгийн давуу тал:
⭐️Гадаа тоглоомын талбай, агаарт нарлах тусгай хэсэг
⭐️ Урлаг спортын зориулалтын заал, соробон сампин, англи хэлний тусгай танхим бүхий тохилог орчинтой
⭐️Бүх анги, танхимын бүрэн камержилттай
⭐️Уртасгасан цагийн хуваарь буюу 08:00-18:00 хүртэл ажилладаг
⭐️Өдрийн 5 удаагийн шим тэжээлтэй хоолтой

Хэрэв та бүртгүүлэх бол бүртгэлийн зар бүхий пост дахь линкээр бүртгүүлээрэй.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Хан уул дүүрэг 4-р хороо Наадамчдын гудамж-206, Ханбогд хороолол. Хүннү моллын зүүн хойно
Ulaanbaatar
11170

Opening Hours

Monday 08:00 - 18:00
Tuesday 08:00 - 18:00
Wednesday 08:00 - 18:00
Thursday 08:00 - 18:00
Friday 08:00 - 18:00