Монгол Германы Гүүр

Монгол Германы Гүүр

Share

Mongolisch-Deutsche Brücke Die MDB ist eine auf internationaler Ebene anerkannte Organisation, die zurzeit ca. 1400 mongolische und deutsche Mitglieder hat.

Über Uns:

Die Mongolisch-Deutsche Brücke (MDB) ist auf Initiative von mongolischen Deutschland-Absolventen am 22.12.1999 in Ulaanbaatar gegründet worden. Unsere Mission:

Wir wollen das Know-How Transfer in die Heimat durch rückkehrende Mongolen, Träger neuester wissenschaftlicher Erkenntnisse, intensivieren und fördern.

20/05/2026

[MDB Event]

🇩🇪🤝🇲🇳

2026 оны 5 сарын 20-ны өдөр “Монгол-Германы Гүүр” ТББ-ын бүх гишүүдийн анхны уулзалт зохион байгуулагдлаа.

Монгол Германыг холбосон хүн бүхэнд нээлттэй.

_________________________

Am 20. Mai 2026 fand das erste Treffen aller Mitglieder der Nichtregierungsorganisation „Mongolisch-Deutsche Brücke“ statt.

Offen für alle, die eine Verbindung zwischen der Mongolei und Deutschland herstellen.

18/05/2026

Бүх гишүүдийн уулзалтад бүртгүүлсэн нийт гишүүдэд талархал илэрхийлье.
Уулзалтын хөтөлбөрийг та бүхэнд танилцуулж байна.

Асууж тодруулах зүйл гарвал дараах утсаар холбогдоно уу: 88077994

18/05/2026

Бүртгэл дуусахад 2 цаг үлдлээ.
Төгсөгч та бүхэн амжиж бүртгүүлээрэй.

Эрхэм хүндэт гишүүд ээ,

"Монгол Германы Гүүр" ТББ-аас гишүүдийнхээ холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Бүх гишүүдийн уулзалт”-ыг зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн уулзалт нь ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд зохион байгуулагдах бөгөөд ХБНГУ-ын Элчин сайд биечлэн оролцох тул та бүхнийг идэвхтэй хүрэлцэн ирэхийг урьж байна.

🗓 Огноо: 2026 оны 5 дугаар сарын 20
📍 Байршил: ХБНГУ-ын Элчин сайдын яам
🕒 Цаг: 15:00 цагт

Уулзалтаар:
✨ Гишүүдийн танилцуулга, холбоо харилцааг өргөжүүлэх
✨ Цаашдын хамтын ажиллагаа, үйл ажиллагааны чиглэлийг хэлэлцэх
✨ Шинэ санаа, санал солилцох боломж бүрдэх болно

📌 Оролцох гишүүд 5 сарын 18 хүртэл дараах холбоосоор урьдчилан бүртгүүлнэ үү: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSflnVlLTMmQT-LcbHtpN3Leh6Zsx3R7VZQJsP5N18dsSU1RTA/viewform?usp=header

Гишүүнээр бүртгүүлэх:

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSepMdRpNFPMrGEABdaLlmZ2R0kaaErYvzi6QSWPOnwprBVGvA/viewform?fbclid=IwY2xjawQ2-5ZleHRuA2FlbQIxMABicmlkETF0S2hSN0loQ2tFN0FjMDVsc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHn7ymgz4V6hyoBsGlTWYNGhh9ORumpjBKlGVD3llIeT7JAzP9ETmnhPNIJSb_aem_6iq1EClWklgH4aY4WH0crg

📌 Элчин сайдын яаманд нэвтрэх тул иргэний үнэмлэхтэйгээ ирэхийг анхаарна уу.

Хүндэтгэсэн,
“Монгол Германы Гүүр” ТББ

08/05/2026

30/04/2026

📣Бид уламжлалт Stammtisch уулзалтыг энэ удаад илүү өргөжүүлж, шинэ хэлбэрээр хүргэж байна.

Ирэх 5-р сард эрүүл мэнд, боловсрол ба соёл, байгаль орчин гэсэн гурван чухал салбарын хүрээнд сэдэвчилсэн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулна.

Арга хэмжээний зорилго
Германд сурч, ажиллаж, амьдарч буй монголчуудын мэдлэг, туршлага, үнэт санаачлагыг нэг дор нэгтгэн, Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлуудын хүрээнд шинэлэг, бодитой, хамтын шийдэл эрэлхийлэхэд юм.

Мөн бид:
✨ Салбар бүрийн мэргэжилтнүүдийг хооронд нь холбох
✨ Мэдлэг, туршлагаа нээлттэй хуваалцах орчин бүрдүүлэх
✨ Ирээдүйн хамтын ажиллагааны гүүрийг бий болгохыг зорьж байна

Энэхүү арга хэмжээ нь зөвхөн хэлэлцүүлэг биш, харин үзэл бодол, зорилго нэгтэй хүмүүсийн уулзалт, шинэ боломжуудын эхлэл юм.

🎸 Амьд хөгжим, чөлөөт яриа, найрсаг уур амьсгал дунд та өөрийн салбарын хүмүүстэй холбогдож, шинэ санаа авч, хамтын ажиллагааны эхлэлийг тавих боломжтой.

👉 Ирж оролцон, үзэл бодлоо хуваалцаж, ирээдүйг хамтдаа бүтээцгээе.

МАНАЙ ДАРААГИЙН УУЛЗАЛТ: “Сувилагчийн төгсөлтийн өмнөх ба дараах сургалт: Монгол ба Герман улсын туршлага, хамтын ажиллагааны түүх ба хөгжил” сэдвийн хүрээнд болно.

🗓 Огноо: 2026 оны 5 дугаар сарын 1-ны өдрийн 17:30-20:00 хооронд болно. Хэлэлцүүлэг 18:30-аас эхлэнэ.

📍 Байршил: Бритиш корнер, Олимпик Галлериа, 4 дүгээр давхар (British Corner pub, Olympic Galleria)
https://maps.app.goo.gl/unxKrWwFQTH586vG8

УДАХГҮЙ дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.

#МонголГерманыГүүр

The British Corner Pub · WW7F+2C7 Olympic Street, SBD - 1 khoroo, Ulaanbaatar 14220, Mongolia 30/04/2026

Бид уламжлалт Stammtisch уулзалтыг энэ удаад илүү өргөжүүлж, шинэ хэлбэрээр хүргэж байна.

Ирэх 5-р сард эрүүл мэнд, боловсрол ба соёл, байгаль орчин гэсэн гурван чухал салбарын хүрээнд сэдэвчилсэн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулна.

Арга хэмжээний зорилго:
Германд сурч, ажиллаж, амьдарч байсан монголчуудын мэдлэг, туршлага, үнэт санаачлагыг нэг дор нэгтгэн, Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлуудын хүрээнд шинэлэг, бодитой, хамтын шийдэл эрэлхийлэх юм.

Мөн бид:
✨ Салбар бүрийн мэргэжилтнүүдийг хооронд нь холбох
✨ Мэдлэг, туршлагаа нээлттэй хуваалцах орчин бүрдүүлэх
✨ Ирээдүйн хамтын ажиллагааны гүүрийг бий болгохыг зорьж байна

Энэхүү арга хэмжээ нь зөвхөн хэлэлцүүлэг биш, харин үзэл бодол, зорилго нэгтэй хүмүүсийн уулзалт, шинэ боломжуудын эхлэл юм.

🎸 Амьд хөгжим, чөлөөт яриа, найрсаг уур амьсгал дунд та өөрийн салбарын хүмүүстэй холбогдож, шинэ санаа авч, хамтын ажиллагааны эхлэлийг тавих боломжтой.

👉 Ирж оролцон, үзэл бодлоо хуваалцаж, ирээдүйг хамтдаа бүтээцгээе.

МАНАЙ ДАРААГИЙН УУЛЗАЛТ: “Сувилагчийн төгсөлтийн өмнөх ба дараах сургалт: Монгол ба Герман улсын туршлага, хамтын ажиллагааны түүх ба хөгжил” сэдвийн хүрээнд болно.

🗓 Огноо: 2026 оны 5 дугаар сарын 1-ны өдрийн 17:30-20:00 хооронд болно. Хэлэлцүүлэг 18:30-аас эхлэнэ.

📍 Байршил: Бритиш корнер, Олимпик Галлериа, 4 дүгээр давхар (British Corner pub, Olympic Galleria)
https://maps.app.goo.gl/unxKrWwFQTH586vG8

УДАХГҮЙ дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.

#МонголГерманыГүүр

The British Corner Pub · WW7F+2C7 Olympic Street, SBD - 1 khoroo, Ulaanbaatar 14220, Mongolia ★★★★★ · Bar

29/04/2026

Монгол Улсаас ХБНГУ-д суралцаж эхэлсний 100 жилийн ой, Олон улсын сувилагчдын өдөр, Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрүүдийг тохиолдуулан 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулагдах “Сувилагчийн төгсөлтийн өмнөх ба дараах сургалт: Монгол ба Герман улсын туршлага, хамтын ажиллагааны түүх ба хөгжил” сэдэвт чөлөөт хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хугацаа: 2026 оны 5 дугаар сарын 1-ны өдрийн 17:30-20:00 хооронд болно. Хэлэлцүүлэг 18:30-аас эхлэнэ.
Байршил: Бритиш корнер, Олимпик Галлериа, 4 дүгээр давхар (British Corner pub, Olympic Galleria)
https://maps.app.goo.gl/unxKrWwFQTH586vG8

13/04/2026

ГҮҮР БҮТЭЭГЧИД
1926-2026

07/04/2026

Монгол-Германы Гүүр ТББ нь Германд төгсөгчдийн албан ёсны бүртгэлийг шинэчлэх ажлыг эхлүүлж байна. Мөн үйл ажиллагаагаа гишүүддээ чиглүүлсэн ТББ болгон өргөжүүлж буйтай холбогдуулан гишүүнчлэлийн шинэ бүртгэлийг нээж байна.

Та бүхэн дараах линкээр орж бүртгүүлэн, төгсөгчдийн мэдээллээ бөглөнө үү.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSepMdRpNFPMrGEABdaLlmZ2R0kaaErYvzi6QSWPOnwprBVGvA/viewform?fbclid=IwY2xjawQ2-5ZleHRuA2FlbQIxMABicmlkETF0S2hSN0loQ2tFN0FjMDVsc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHn7ymgz4V6hyoBsGlTWYNGhh9ORumpjBKlGVD3llIeT7JAzP9ETmnhPNIJSb_aem_6iq1EClWklgH4aY4WH0crg

07/04/2026

MDB- Team🤝🇲🇳🇩🇪

Back to Mongolia буюу эх орондоо ирж ажиллаж, амьдарч байгаа бүх л үеийн төлөөлөл оролцох боломжтой сонирхолтой үйл ажиллагаануудыг та бүхэнд удахгүй танилцуулах болно оо.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

Sukhbaatar District, 1st Khoroo, Seoul Street, Od Plaza, #306
Ulaanbaatar
14210ULAANBAATAR