Номын нандин сахиусны төв

Номын нандин сахиусны төв ☎️99248724 8878724 С.Бүжинлхам.
Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн Чойжин сахиусаар хувь хүн,өрх гэрийн нуруун тухайг үзэж домнож засна.

-Аргын тооллын 9 сарын 29. Мягмар (Ангараг) гараг (2026)-Намрын дунд улаагчин тахиа сарын 18, жил өдөр улаан морь, мэнгэ...
28/09/2026

-Аргын тооллын 9 сарын 29. Мягмар (Ангараг) гараг (2026)

-Намрын дунд улаагчин тахиа сарын 18, жил өдөр улаан морь, мэнгэ 7 улаан, суудал төмөр, од гоё хүүхэн-1, арвидах барилдлагат. Хутганы ир, лусын буулттай өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:48-18:36.

-Өдрийн сайн цаг:
Морь(11:40-13:40),
бич(15:40-17:40),
тахиа(17:40-19:40),
хулгана(23:40-01:40),
үхэр(01:40-03:40),
туулай(05:40-07:40) болой.

-Үс бүү засуул эд, малын гарлагатай тул муу цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.

-Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтнээ сөрөг муу гараг.

-Хүний сүлд алга, бөгс, хасанд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.

-Энэ өдөр гал тахих, гарагийг тахиулах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэх, бурханд залбирах, буяны үйл, хурал зөвлөгөөн хийх, цэргийн үйл хийх, захирамж тушаал гаргах, тангараг өргөх, анд нөхөр бололцох, хүү сангийн эх хатгах, бизнес эхлүүлэх, худалдаа наймаа хийх, зээл авах, өгөх, эмч залах, өвчин эмнэж эхлэх, эм тан найруулах зэрэг аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтэх сайн.

Үс засуулах, хүүхэд хөлд оруулах, байшингийн суурь тавих, гэр бүрэх, улайны үйл, улаан идээ авах, мал гаргах, хиншүү гаргах зэрэг үйлд муу.

 2026-09-28. Даваа гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 17.Наран ургах шингэх: 06:47-18:39. Үс засуулбал: Өнгө зүс доройтох муу тул ...
27/09/2026


2026-09-28. Даваа гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 17.

Наран ургах шингэх: 06:47-18:39.

Үс засуулбал: Өнгө зүс доройтох муу тул цээрлэвэл зохилтой.

Барилдлага: Үл зохилдохын барилдлагатай өдөр.

Билгийн тооллын намрын дунд улаагчин тахиа сарын хуучны 17-ны өдөр. Найман цагаан мэнгэтэй, шороо суудалтай, дүвзий 26 жэдзий 0 одтой, хөхөгчин могой өдөр. Үл зохилдохын барилдлагатай өдөр. Шүтэн барилдлага хурьцахуй.

Өдрийн сайн цаг үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), морь (11:40-13:40) хонь (13:40-15:40) нохой (19:40-21:40), гахай (21:40-23:40) болой. Нохой жилтэй хүмүүний сүлд өдөр. Үхэр, тахиа жилтэй хүмүүст энэ өдөр цаг харгалзахгүй аливаа үйлийг хийхэд сайн. Бусад жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд сайн цагийг баримталж хийвэл зохилтой. Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал өлзийтэй сайн. Хүний сүлд хүзүү, хоолой, шагайд орших болой.

Энэ өдөр буян үйлдэх, хишиг даллага авахуулах, шинэ гэрт орох, хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, шинэ ажил эхлүүлэх, мод тарих, гэр байшингийн суурь тавих, нүүдэл хийх, газар, лусын үйл хийх, газрын ам боох, худалдаа наймаа эхлүүлэх, зээл авах, өгөх, өвчин эмнэж эм тан ууж эхэлбэл Оточ бурханы рашаан хүртсэн мэт болж эмэнд хүч орох, рашаан угаалга үйлдэх, хариулга гүрэм хийлгэх зэрэг үйлд сайн.

Замд гарах, зарга заалдах зэрэг үйлд муу зайлшгүй хийх шаардлагатай бол өдрийн сайн цагийг баримталж Жанаггагдог, Найман гэгээн, Няваа гүнсэл зэрэг номыг засал болгон хийлгэж үйлдвээс зохилтой.

 -тэй хүний шүтэх бурхан, унших тарни   #88708724мөн99248724мөн88112630
27/09/2026

-тэй хүний шүтэх бурхан, унших тарни



#88708724мөн99248724мөн88112630

2026-09-27. Ням гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 16.Наран ургах шингэх: 06:45-18:41. Үс засуулбал: Өвчин ирэх муу тул цээрлэвэл ...
26/09/2026

2026-09-27. Ням гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 16.

Наран ургах шингэх: 06:45-18:41.

Үс засуулбал: Өвчин ирэх муу тул цээрлэвэл зохилтой.

Барилдлага: Үхэхийн барилдлагатай өдөр.

Билгийн тооллын намрын дунд улаагчин тахиа сарын хуучны 16 ны өдөр. Есөн улаан мэнгэтэй, гал суудалтай, дүвзий 25 жэдзий 26 одтой, хөх луу өдөр. Үхэхийн барилдлагатай өдөр. Шүтэн барилдлага авахуй. Өдрийн сайн цаг бар (03:40-05:40), луу (07:40-09:40), могой (09:40-11:40) бич (15:40-17:40) тахиа (17:40-19:40), гахай (21:40-23:40) болой. Луу жилтэй хүмүүний сүлд өдөр. Хулгана, бич жилтэй хүмүүст энэ өдөр цаг харгалзахгүй аливаа үйлийг хийхэд сайн. Бусад жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд сайн цагийг баримталж хийвэл зохилтой. Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал өлзийтэй сайн. Хүний сүлд чих, өвчүү, эрүү, хөлийн эрхий хуруунд орших болой.

Энэ өдөр насны бүтээл хийлгэх, хүүхэд нэр өгөх, үрчилж авах, мод тарих, хөгжмийн зэмсэг урлах, шинэ ажил эхлүүлэх, анд нөхөр бололцох, малын зан үйл хийх, дээл эсгэх, худалдаа наймаа хийх зэрэг үйлд сайн.

Өөд бологчийн зан үйл хийх, гүүр тавих, зарга заалдах, нүүдэл хийх зэрэг үйлд муу зайлшгүй хийх шаардлагатай бол өдрийн сайн цагийг баримталж Жанаггагдог, Найман гэгээн, Няваа гүнсэл зэрэг номыг засал болгон хийлгэж үйлдвээс зохилтой.

2026-09-26. Бямба гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 15.Наран ургах шингэх: 06:44-18:43. Үс засуулбал: Өлзийтэй сайн. Барилдлага: ...
25/09/2026

2026-09-26. Бямба гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 15.

Наран ургах шингэх: 06:44-18:43.

Үс засуулбал: Өлзийтэй сайн.

Барилдлага: Идэрийн барилдлагатай өдөр.

Билгийн тооллын намрын дунд улаагчин тахиа сарын шинийн 15-ны өдөр. Нэг цагаан мэнгэтэй, хий суудалтай, дүвзий 24 жэдзий 25 одтой, харагчин туулай өдөр. Идэрийн барилдлагатай өдөр. Шүтэн барилдлага мунхрахуй.

Өдрийн сайн цаг хулгана (23:40-01:40), бар (03:40-05:40), туулай (05:40-07:40) морь (11:40-13:40) хонь (13:40-15:40), тахиа (17:40-19:40) болой. Үхэр жилтэй хүмүүний сүлд өдөр. Хонь жилтэй хүмүүст энэ өдөр цаг харгалзахгүй аливаа үйлийг хийхэд сайн. Хулгана, гахай жилтэй хүмүүсийн харш өдөр тул аливаа үйлд хянуур ханд. Бусад жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд сайн цагийг баримталж хийвэл зохилтой. Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал өлзийтэй сайн. Хүний сүлд бүх биед түгэн орших болой.

Энэ өдөр гал тахиулах, хишиг даллага авахуулах, насны бүтээл хийлгэх, хийморийн дарцаг хатгах, бэр гуйх, инж өгөх, авах, эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, өчиг тангараг өргөх, үнэт эрдэнийн зүйлс авах, угаал үйлдэх зэрэг үйлд сайн.

Газар хагалах, худаг гаргах, хурим хийх, эм тан найруулах, хүүхэд хөлд оруулах зэрэг үйлд муу зайлшгүй хийх шаардлагатай бол өдрийн сайн цагийг баримталж Жанаггагдог, Найман гэгээн, Няваа гүнсэл зэрэг номыг засал болгон хийлгэж үйлдвээс зохилтой.

80 дөхөж яваа буурай надад ингэж захиж байна. Бодууштай, сургамжтай юм. Та нартайгаа бас хуваалцъя.• Эцэг эхээ, ах дүү н...
25/09/2026

80 дөхөж яваа буурай надад ингэж захиж байна. Бодууштай, сургамжтай юм. Та нартайгаа бас хуваалцъя.

• Эцэг эхээ, ах дүү нараа, үр хүүхдүүдээ, найз нөхдөө хайрлахаас илүү хань ижлээ илүү хайрла, тэр хүн л эцсийн эцэст амьдралын төгсгөл хүртэл чамд хань болно, бусад нь бүгд түр зуурынх гэдгийг чи аль болох эрт ойлговол зүгээр.

• Гар дээрээс наймаа хийдэг хүмүүстэй “доошоо” гэж үнэ хаялцахаа больсон. Хэдхэн зуун төгрөг надад нэмэр болохгүй, харин магадгүй худалдагчийн охиных нь сургуулийн төлбөрт нэмэр болох байх.

• Заримдаа зөөгч, худалдагчаас хариулт авахаа больсон. Тэр амьдрах гэж надаас илүү тэмцэж яваа.

• Настай хүмүүстэй ярилцахдаа ярьсан юмаа дахиж ярих үед нь наадахаа чи ярьсан шүү дээ гэж хэлэх хэрэггүй. Тэр ярьсан түүх нь түүнийг өнгөрсөнд нь аялуулж, дурсамжийг нь сэргээдэг гэдгийг мэдэж авсан.

• Хүмүүсийн буруу байсан ч түүнийг нь засахаа больсон. Бүх хүнийг төгс төгөлдөр байлгалаа гээд надад ашиг тус байхгүй. Харин амар амгалан байдал төгс төгөлдрөөс илүү юм.

• Магтаалын үг өгөөмөр сэтгэлийг харамлахаа больсон. Магтаал хэлэх нь нөгөө хүндээ урам өгөөд зогсохгүй миний ч сэтгэл сэргээд ирдэг.

• Цамцны үрчгэр, багахан толбонд санаа зовох хэрэггүй. Гадаад байдлаас илүү чиний үг яриа, дотор хүн чинь чамайг илэрхийлнэ.

• Чамайг үнэлдэггүй хүнээс хол байсан нь дээр. Тэд чиний үнэ цэнийг мэдэхгүй ч чи өөрийнхийгөө мэднэ.

• Чамайг доош нь хийх гэсэн ярианд амгалан л бай. Жингийн цуваа явж л байдаг, замын ноход хуцаж л байдаг.

• Өөрийн гаргадаг сэтгэл хөдлөлөөсөө ичих хэрэггүй. Сэтгэл хөдлөл л чамайг хүн болгодог.

• Нөхөрлөл, харилцаа холбоогоо өөрийн эгоноос илүүд тавьж бай. Эго чамайг ганцаардуулах бол нөхөрлөл хэзээ ч чамайг ганцаардуулахгүй.

• Өдөр бүрийг миний амьдралын сүүлчийн өдөр гэж бод. Нээрэн л сүүлийн өдөр чинь байж магад.

• Намайг аз жаргалтай болгодог зүйлээ л би хийдэг. Би өөрийгөө аз жаргалтай байлгах үүрэгтэй, надаас л шалтгаална. Баяр хөөр бол сонголт. Хэзээ ч хамаагүй баяр баясгалантай болж болно. Ганцхан чи өөрөө л сонгох хэрэгтэй.

• 60, 70, 80 хүрч байж биш эрт ойлгож суралцаарай.


🔶ХҮНИЙ БИЕ БА ТАВАН МАХБОД🔸Уламжлалт анагаах ухааны онолд хүний бие махбод, сэтгэл, амьдралын үйл ажиллагаа нь огторгуй,...
25/09/2026

🔶ХҮНИЙ БИЕ БА ТАВАН МАХБОД

🔸Уламжлалт анагаах ухааны онолд хүний бие махбод, сэтгэл, амьдралын үйл ажиллагаа нь огторгуй, хий, гал, ус, шороо хэмээх таван махбодын харилцан шүтэлцээ, зохистой тэнцвэрт оршдог гэж үздэг.

🔸Таван махбод тус бүр хүний биеийн бүтэц, хөдөлгөөн, дулаан, шингэн болон орон зайн шинж чанарыг бэлгэддэг.

☁️ ОГТОРГУЙ МАХБОД

Огторгуй нь аливаа зүйл оршин байх орон зайг илэрхийлнэ. Хүний биеийн эрхтний хөндий, амьсгалын зам, хоол боловсруулах зам болон биеийн доторх зайг огторгуй махбодтой холбон тайлбарладаг.

Огторгуй нь бусад дөрвөн махбод оршин, үйл ажиллагаагаа явуулах үндсэн орон зай болдог.

🌬️ ХИЙ МАХБОД

Хий нь хөдөлгөөн, амьсгал болон биеийн үйл ажиллагааны идэвхийг бэлгэднэ. Амьсгалах, алхах, гар хөлөө хөдөлгөх, хоол боловсруулах замын хөдөлгөөн зэрэг бүхий л хөдөлгөөнт үйл явцыг хий махбодтой холбон үздэг.

Хийн үйл ажиллагаа зохистой байвал бие хөнгөн, хөдөлгөөн чөлөөтэй, сэтгэл санаа тогтуун байна гэж уламжлалт анагаах ухаанд тайлбарладаг.

🔸 ОГТОРГУЙ + ХИЙ = ХИЙ МАХБОД

Хий махбод нь хөнгөн, хөдлөмтгий, сэрүүн, нарийн, ширүүн чанартай. Биеийн бүхий л хөдөлгөөн, амьсгал, мэдрэхүй, бодол сэтгэхүй, хэл яриа болон эрхтнүүдийн үйл ажиллагааг хөдөлгөх үүрэгтэй гэж үздэг.

🔸Хий тэнцвэртэй үед.

Биеийн хөдөлгөөн чөлөөтэй
Амьсгал жигд
Оюун санаа саруул
Мэдрэхүй хэвийн
Сэтгэл санаа тогтуун байна

🔸Хий хямарсан үед нойргүйдэх, түгших, сэтгэл тогтворгүй болох, булчин таталдах, бие хөрөх, өвдөлт нэг газраас нөгөөд шилжих зэрэг шинж илэрч болно гэж уламжлалт анагаах ухаанд тайлбарладаг.

🔥 ГАЛ МАХБОД

Гал нь биеийн илч, дулаан, хоол боловсруулалт болон хувиргах үйл ажиллагааг илэрхийлнэ. Идсэн хоолыг боловсруулж, шим тэжээл болгон хувиргах чадварыг галын шинжтэй холбон ойлгодог.

Гал махбод зохистой байх нь хоолны дуршил, хоол боловсруулалт, биеийн дулаан болон эрч хүчийг дэмжинэ гэж үздэг.

🔸 🔥 ГАЛ = ШАР МАХБОД

Шар махбод нь халуун, хурц, тослог, хөнгөн чанартай. Биеийн илч, хоол боловсруулах чадвар, бодисын хувирал, өнгө зүс, зориг тэвчээр болон оюуны хурц байдлыг зохицуулна гэж үздэг.

Шар тэнцвэртэй үед.

Хоол сайн боловсорно
Биеийн дулаан хэвийн байна
Өнгө зүс гэрэлтэнэ
Оюун ухаан хурц байна
Шийдэмгий, зоригтой байна

🔸Шар хямарсан үед бие халууцах, ам цангах, хөлрөх, уур уцаартай болох, арьс улайх, хоол боловсруулах эрхтэнд халууны шинж илрэх боломжтой гэж үздэг.

💧 УС МАХБОД

Ус нь биеийн шингэн, чийглэг, уян зөөлөн чанарыг илэрхийлнэ. Цус болон бусад биеийн шингэн, үе мөчний чийглэг байдал зэрэг нь усан махбодын шинжтэй холбоотой.

Ус махбод нь биеийн эд эрхтнийг чийгшүүлж, зөөлөн уян байдлыг хадгалахад чухал үүрэгтэй гэж тайлбарладаг.

🟨 ШОРОО МАХБОД

Шороо нь биеийн хатуу бүтэц, бат бөх, тогтвортой чанарыг бэлгэднэ. Яс, булчин, мах, арьс зэрэг биеийн хэлбэр бүтцийг бүрдүүлэгч хэсгүүдийг шороо махбодтой холбон үздэг.

Шороо махбод нь биеийг түшиж, тогтвортой байлгах суурь болдог.

💧 УС + 🟨 ШОРОО = БАДГАН МАХБОД

🔸Бадган махбод нь хүнд, сэрүүн, тослог, тогтвортой, зөөлөн чанартай. Биеийн бүтэц, бат бөх байдал, үе мөчний тогтвортой хөдөлгөөн, биеийн шингэн, тэсвэр тэвчээр болон сэтгэлийн тайван байдлыг дэмжинэ гэж тайлбарладаг.

🔸Бадган тэнцвэртэй үед

Бие хүч чадалтай
Үе мөч тогтвортой
Нойр хэвийн
Сэтгэл тайван
Тэвчээртэй, тогтуун байна

🔸Бадган хямарсан үед бие хүнд оргих, хөдөлгөөн удаашрах, нойрмоглох, хоолны шингэц сулрах, хавантах, цэр салс нэмэгдэх зэрэг шинж илэрч болно гэж уламжлалт анагаах ухаанд үздэг.

🔶ТАВАН МАХБОД БА БАРИА ЗАСАЛ

🔸Уламжлалт бариа заслын зорилго нь биеийн чангарч хөшсөн хэсгийг сулруулах, цусны эргэлт болон хөдөлгөөнийг дэмжих, булчин үе мөчний уян хатан байдлыг сайжруулан бие, сэтгэлийг тайвшруулахад оршино.

🔸Бариа заслыг хийхдээ тухайн хүний нас, биеийн онцлог, өвчний байдал, улирал болон биеийн халуун, хүйтний чанарыг харгалзан үздэг. Тохирсон арга, зөв даралт, зохистой хугацаагаар хийсэн бариа нь биеийн байгалийн тэнцвэрийг дэмжих уламжлалт заслын нэг арга юм.

🔸Таван махбодын аль нэг нь дангаараа оршдоггүй. Тэд харилцан нөхөж, бие биеэ түшин хүний биеийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлдэг. Иймээс эрүүл амьдралын үндэс нь зөвхөн биеэ эмчлүүлэх бус, хооллолт, хөдөлгөөн, амралт, сэтгэл санаагаа өдөр тутамдаа зохистой тэнцвэртэй байлгах явдал юм.

Тайлбар: Таван махбод нь уламжлалт анагаах ухааны онолын ойлголт бөгөөд эмчийн үзлэг, оношилгоо, шаардлагатай эмчилгээг орлохгүй.


#МонголБариаЗасал #ТаванМахбод #УламжлалтАнагаахУхаан #БариаЗасал #БиеСэтгэлийнТэнцвэр #ЭрүүлАмьдрал

2026-09-25. Баасан гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 14.Наран ургах шингэх: 06:43-18:45. Үс засуулбал: Эд мал арвижих сайн. Барил...
24/09/2026

2026-09-25. Баасан гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 14.

Наран ургах шингэх: 06:43-18:45.
Үс засуулбал: Эд мал арвижих сайн.

Барилдлага: Түлэхийн барилдлагатай өдөр.

Билгийн тооллын намрын дунд улаагчин тахиа сарын шинийн 14-ний өдөр. Хоёр хар мэнгэтэй, мод суудалтай, дүвзий 23 жэдзий 24 одтой, хар бар өдөр. Түлэхийн барилдлагатай өдөр. Шүтэн барилдлага өтлөх үхэхүй.

Өдрийн сайн цаг хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40) могой (09:40-11:40) хонь (13:40-15:40), нохой (19:40-21:40) болой. Хонь, бич, тахиа жилтэй хүмүүний сүлд өдөр. Морь, нохой жилтэй хүмүүст энэ өдөр цаг харгалзахгүй аливаа үйлийг хийхэд сайн. Бар, туулай жилтэй хүмүүсийн харш өдөр тул аливаа үйлд хянуур ханд. Бусад жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд сайн цагийг баримталж хийвэл зохилтой. Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал өлзийтэй сайн. Хүний сүлд чих, толгой, эрүү, шанаа, ходоодонд орших болой.

Энэ өдөр ном судар залах, зурхай дэмбэрэл зуруулах, хишиг даллага авахуулах, шинэ гэрт орох, гэр, байшингийн суурь тавих, замд гарах, хувцас эсгэх, эм тан найруулах, худалдаа наймаа хийх, сангийн гэр нээх, цэрэг, цагдаагийн үйл хийх, бичиг тамгалуулах, гэмтнийг шийтгэх зэрэг үйлд сайн.

Тэнгэр, лус тахиулах, бэр гуйх, худаг гаргах зэрэг үйлд муу зайлшгүй хийх шаардлагатай бол өдрийн сайн цагийг у Жанаггагдог, Найман гэгээн, Няваа гүнсэл зэрэг номыг засал болгон хийлгэж үйлдвээс зохилтой.

2026-09-24. Пүрэв гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 13.Наран ургах шингэх: 06:41-18:47. Үс засуулбал: Жаргал ирэх сайн. Барилдлаг...
23/09/2026

2026-09-24. Пүрэв гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 13.
Наран ургах шингэх: 06:41-18:47.

Үс засуулбал: Жаргал ирэх сайн.

Барилдлага: Үл тохирохын барилдлагатай өдөр.

Билгийн тооллын намрын дунд улаагчин тахиа сарын шинийн 13-ны өдөр. Гурван хөх мэнгэтэй, уул суудалтай, дүвзий 22 жэдзий 23 одтой, цагаагчин үхэр өдөр. Үл тохирохын барилдлагатай өдөр. Шүтэн барилдлага төрөхүй. Өдрийн сайн цаг бар (03:40-05:40), туулай (05:40-07:40), могой (09:40-11:40) бич (15:40-17:40) нохой (19:40-21:40), гахай (21:40-23:40) болой. Бар, туулай жилтэй хүмүүний сүлд өдөр. Могой, тахиа жилтэй хүмүүст энэ өдөр цаг харгалзахгүй аливаа үйлийг хийхэд сайн. Үхэр, луу, хонь, нохой жилтэй хүмүүсийн харш өдөр тул аливаа үйлд хянуур ханд. Бусад жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд сайн цагийг баримталж хийвэл зохилтой. Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал өлзийтэй сайн. Хүний сүлд хоолой, чих, шүд, хүзүүнд орших болой.

Энэ өдөр эрдэм номын үйл эхлүүлэх, лус тахиулах, хууль батлах, зарлиг гаргах, мод тарих, газар тариалангийн үйл хийх, адуун сүрэг салгах, дарханы үйл эхлүүлэх, худалдаа наймаа хийх, өвчин эмнэж эхлэх зэрэг үйлд сайн.

Аливаа юманд нэр өгөх, цөөрөм байгуулах, хол газар нүүдэллэх зэрэг үйлд муу зайлшгүй хийх шаардлагатай бол өдрийн сайн цагийг баримталж Жанаггагдог, Найман гэгээн, Няваа гүнсэл зэрэг номыг засал болгон хийлгэж үйлдвээс зохилтой.




#88708724мөн99248724мөн88112630

ӨГЛӨӨ ГЭРЭЭСЭЭ ГАРАХДАА ӨӨРИЙГӨӨ ЕРӨӨЖ БАЙГААРАЙАмьдралдаа хэрэгжүүлдэг жижигхэн эерэг дадлаасаа хуваалцъя.Би өглөө бүр ...
23/09/2026

ӨГЛӨӨ ГЭРЭЭСЭЭ ГАРАХДАА ӨӨРИЙГӨӨ ЕРӨӨЖ БАЙГААРАЙ

Амьдралдаа хэрэгжүүлдэг жижигхэн эерэг дадлаасаа хуваалцъя.

Би өглөө бүр гэрээсээ гарахын өмнө:

“Өнөөдөр бүх зүйл сайхан болно. Ажил минь бүтэмжтэй байна. Сайхан хүмүүстэй учирна. Юу ч тохиолдсон тайван, ухаалгаар хүлээж авна” гэж өөрийгөө ерөөгөөд гардаг юм.

Хүүдээ ч үүнийг байнга хэлж, хэвшүүлэхийг хичээдэг.

“Өглөө гэрээсээ гарахдаа бүтэхгүй зүйл бодож, өөрийгөө муу зүйлээр бүү айлга. Харин өнөөдөр сайхан өдөр болно, ажил үйлс минь бүтнэ гэж өөртөө хэлээд гарч бай” гэж захина.

Өглөө өөртөө хэлсэн үг бүхэн шидэт тарни шиг тэр дороо биелнэ гэсэн үг биш. Харин тархиндаа эерэг чиглэл, танил дохио өгч байгаа хэрэг. “Би өнөөдрийг тайван, итгэлтэй эхлүүлж байна. Ямар нэгэн зүйл тохиолдсон ч даван туулж чадна” гэж өөртөө сануулж буй дотоод яриа юм.

Сэтгэл судлалд өөртэйгөө хийх зорилготой дотоод яриа нь анхаарлаа төвлөрүүлэх, түгшүүрээ зохицуулах, өөртөө итгэх итгэлээ дэмжихэд нөлөөлдөг гэж үздэг. Мөн өдөр бүр давтагддаг жижигхэн зан үйл тархинд танил дохио болж, тухайн мөчид ямар бодол, ямар хандлагыг сонгохыг сануулдаг. Тиймээс өглөө өөрийгөө ерөөх нь ирээдүйг зөгнөж байгаа хэрэг биш. Харин өдрийн турш бодол, үг, үйлдлээ ямар зүгт чиглүүлэхээ өөртөө урьдчилан сануулж байгаа хэрэг юм.

Би босгоо баруун хөлөөрөө алхаж гарах зуршилтай. Гэхдээ энэ бол хүн бүрийн заавал хийх ёстой зүйл биш, миний л өөртөө бий болгосон жижигхэн зан үйл. Баруун хөлөөрөө гарснаар бүх зүйл бүтдэг гэж итгэдэггүй. Харин босго алхах тэр агшныг өөртөө сайн сайхныг ерөөх дохио болгож хэвшүүлсэн юм.

Хэн нэгэн өглөө аяга цайгаа тайван уугаад гардаг байж болно. Хэн нэгэн толинд харан өөртөө урмын үг хэлдэг, залбирдаг, талархдаг эсвэл хаалгаа хаахын өмнө гүнзгий амьсгал авдаг ч байж болно. Ямар үйлдэл сонгох нь гол биш. Харин гэрээсээ ямар бодол, ямар үг, ямар сэтгэлээр гарч байгаа нь чухал.

“Ам юугаар бялхана, амьдрал түүгээр дүүрнэ” гэдэг дээ. Өөртөө хэлсэн сайхан үг бүхэн амьдралыг ид шидээр өөрчлөхгүй ч бидний анхаарал, хандлага, сонголтод нөлөөлнө. Өглөөг “Өнөөдөр бас хэцүү өдөр болно доо” гэж эхлүүлбэл өдрийн турш саад бэрхшээлийг илүү түрүүлж анзаарна. Харин “Өнөөдөр сайхан өдөр болно. Би тайван байж, хийх ажлаа бүтээнэ” гэж гарвал боломжийг олж харах, хүнтэй сайхан харилцах, асуудал тулгарахад гарц хайх сэтгэлийн бэлтгэлтэй болно.

Тиймээс өглөө гэрээсээ гарахдаа өөрийгөө ерөөж байгаарай.

“Өнөөдөр миний ажил бүтэмжтэй байна.
Би тайван, өөдрөг байна.
Сайхан хүмүүстэй учирна.
Өөрөө ч бусдад сайхан хүн байна.
Юу ч тохиолдсон учрыг нь олж чадна.”

Өдөр бидэнд юу авчрахыг урьдчилан мэдэхгүй. Харин тэр өдрийг ямар сэтгэлээр угтаж, босгоо ямар бодолтой алхаж гарахаа бид өөрсдөө сонгож чадна.

Багш Б.Туул

Address

УБ, БГД 5-хороо 10 хороолол 6 байр
Ulaanbaatar

Telephone

+97688708724

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Номын нандин сахиусны төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Номын нандин сахиусны төв:

Shortcuts

Share