01/07/2020
Шинэ сарын мэнд🤗
Зөв сонголт
Амжилтын эхлэл.
01/07/2020
Шинэ сарын мэнд🤗
🇰🇷Солонгос хэлний бүх төрлийн бичгийн орчуулга хийнэ.🇰🇷
-ийн эсрэг авч буй арга хэмжээ, БНСУ-д зорчих визтэй холбогдох мэдэгдэл:
1. Богино хугацааны визний хүчин төгөлдөр байдлыг хязгаарлах
- Хилийн чанад дахь БНСУ-ын бүх дипломат төлөөлөгчийн газар(Элчин сайдын яам, ерөнхий консулын газар гэх мэт)-ын хувьд 2020 оны 4-р сарын 5-ны өдрийг хүртэл гадаадын иргэнд олгосон богино хугацааны(90 хоногоос доош оршин суух) визний хүчин төгөлдөр байдлыг (түр хугацаагаар) хязгаарлаж байна.
- 2020 оны 4-р сарын 5-ны өдрөөс өмнө олгогдсон богино хугацаанд зорчих зорилготой нэг удаагийн болон олон удаагийн бүх визний хүчин төгөлдөр байдлыг түр хугацаагаар хязгаарлаж байгаа ба хязгаарлалтын хугацаанд Солонгос улсад зорчих зорилготой гадаадын иргэн нь БНСУ-ын Элчин сайдын яаманд дахин виз мэдүүлэх шаардлагатай.
- Зөвхөн, БНСУ-ын ААН-ээс урилгатай мэргэжлийн техникч болон богино хугацааны хөдөлмөр эрхлэх(С-4) виз, урт хугацааны(ажил эрхлэх, хөрөнгө оруулалт) виз зэрэгт дээрх хязгаарлалт хамаарахгүй бөгөөд өмнө олгогдсон визээрээ зорчих боломжтой.
- Мөн аль хэдийнээ БНСУ-ын хилээр нэвтэрсэн богино хугацааны визтэй гадаадын иргэний хувьд, хилээр нэвтрэх үед олгогдсон хугацааныхаа дагуу оршин суух боломжтой.
*Хүчингүй визээр хилээр нэвтрэхийг завдсан тохиолдолд, БНСУ-ын Хууль зүйн яамны зүгээс тус иргэний мэдээллийг “Зорчигчийн мэдээллийг урьдчилан шалгах систем (IPC)”-р дамжуулан зорчигчийн тасалбар хэвлэхийг автоматаар хаах болно.
2. Бүх виз мэдүүлэгчдийн визний материал шалгах журмыг чангатгах
- Энэхүү арга хэмжээтэй холбоотойгоор виз нь тодорхой хугацаанд хүчингүй болж буй иргэд, мөн цаашид БНСУ-д зорчих виз мэдүүлж буй гадаад иргэн нь эрүүл мэндийн байгууллагаас олгосон эмчийн магадлагааг бүрдүүлж өгнө.
- Виз мэдүүлэгч нь виз мэдүүлэх өдрөөс 48 цагийн өмнө эрүүл мэндийн байгууллагад шинжилгээ өгч, шинжилгээний хариу бичигдсэн магадлагааг визний материалтайгаа хавсарган өгнө.
- Магадлагаан дээр халуурах, ханиалгах, бие арзайх, толгой өвдөх, булчин суларч өвдөх, уушгины хатгалгаатай эсэх зэрэг шинэ төрлийн корона вирусын шинж тэмдэг байгаа эсэхийг зайлшгүй тэмдэглэсэн байх ёстой.
- Зөвхөн, Албан болон дипломат зорилготой, хөрөнгө оруулалт, технологи нэвтрүүлэх гэх зэрэг зайлшгүй шаардлагатай албан шугамаар, мөн яаралтай хүмүүнлэгийн шинж чанартай тохиолдолд тухайн хүний визний шалгалтыг яаралтайгаар шийдвэрлэх боломжтой.
10/04/2020
Өглөөний мэнд^^
Өдрийг сайхан өнгөрүүлээрэй😊
БНСУ-Д ЗОЧИЖ БУЙ ИРГЭДИЙГ 14 ХОНОГ ТУСГААРЛАНА
2020 оны 4 дүгээр сарын 1-ний 00 цагаас эхлэн БНСУ-д зорчиж буй гадаад, дотоодын иргэдийг 14 хоногийн хугацаанд тусгаарлах шийдвэрийг БНСУ-ын Онцгой байдлын штабаас гаргажээ.
БНСУ-д оршин суух үнэмлэхтэй гадаадын иргэд өөрийн амьдарч байгаа байрандаа тусгаарлагдах боломжтой бол богино хугацаагаар /аялал жуучлал, транзит г.м/ буюу байнга оршин суух хаяггүй гадаадын иргэдийг БНСУ-ын Онцгой байдлын штабаас гаргаж буй төвлөрсөн газарт хувийнх нь зардлаар тусгаарлах аж. Нэг хоногийн зардал нь 100,000 воны төлбөртэй.
БНСУ-ын Онцгой байдлын штабын хорио цээрийн шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн иргэний оршин суух хугацааг сунгахгүй байх, албадан хилээр гаргах хүртэл арга хэмжээ авахыг БНСУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгдсэн байна.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
18/03/2020
Бүх эрчүүддээ баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай.
12/02/2020
16/10/2019
Шалгалтандаа сайн бэлдээрэй✌
Амжилт хүсье асуух зүйл байвал асууж болно шүү😁
06/10/2019
🇰🇷️🇰🇷Манай компаниар 7 удаа үйлчлүүлэн 1 жилийн мульт визээ авч байсан эгч минь дахиад 3 жилийн мульт визээ амжилттай авлаа эгчдээ баяр хүргэе👏👏
✈️Зорьсон зорилгоо бүтээгээд сайхан аялаад ажилаа амжуулаад ирээрэй. 👣
🤩Манай компанийг үргэлж сонгон үйлчлүүлдэгт баярлалаа👍
_____________________________________________
🇰🇷️ "WORLD Bridge" Korean Education center
☑️ Зөв сонголт Амжилтын эхлэл.
************************************************
14/09/2019
Солонгосын мэдээнээс:
БНСУ-д 2019 оны 9 сарын 16-ны өдрөөс эхлэн гадаадын жолооны үнэмлэхгүй ч гадаадад жолоо барих эрхтэй англи үсгээр хэвлэгдсэн жолооны үнэмлэх бий болно.
Уг жолооны үнэмлэх нь урд тал нь солонгосын жолооны үнэмлэхтэй яг адилхан бөгөөд хойд тал нь англиар бичигдэх аж.
Энэхүү англи үсэгтэй жолооны үнэмлэхээр гадаадын 33 оронд жолоо барих эрхтэй болно. Үүнд Англи, Финлянд, Дани болон Швед, Сингапур болон Австрали, Шинэ Зеланд болон Канад зэрэг ази, америк, европ, африкын улс орнууд орно.
Энэхүү үнэмлэхийг авах хүсэлтээ (солонгос даяар) жолооны шалгалтын газруудад очиж гаргавал тухайн өдрөө шууд авах боломжтой.
Жолооны шалгалтын газар хол бол, ойрхон цагдаагийн газар очиж хүсэлтээ гаргах боломжтой бөгөөд энэ тохиолдолд 14 хоног шаардагдах юм байна.
Мөн зам тээврийн газрын '안전운전 통합민원' сайтаас хүсэлт гаргаж болох ч, энэ тохиолдолд үнэмлэхээ автлаа хэдэн хоног хүлээх нь тодорхойгүй.
Үнэмлэхний үнэ 10,000вон (шинжилгээний үнэтэйгээ нийлээд 15,000вон), хүсэлт гаргахад шаардагдах материалд солонгос жолооны үнэмлэх, гадаад пасспорт, 6 сарын дотор авахуулсан 1 хувь гадаад пасспортын зураг байхад болно.
Одоогоор гадаадын 33 оронд энэхүү үнэмлэхээр жолоо барих эрхтэй ч, цаашдаа олон улсуудтай гэрээ тогтоосноор жолоо барих орны тоо нэмэгдэнэ.
Уг үнэмлэхээр тухайн гадаадын орнуудад түр хугацаагаар оршин суухад жолоо барих эрхтэй бөгөөд хэрэв гадаадад 3 сараас илүү хугацаагаар амьдрах бол тухайн орны жолооны үнэмлэхийн авахыг зөвлөж байна.
Мэдээллийг Ж. Нармандах, 19.09.14.
| Monday | 10:00 - 18:00 |
| Tuesday | 10:00 - 18:00 |
| Wednesday | 10:00 - 18:00 |
| Thursday | 10:00 - 18:00 |
| Friday | 10:00 - 18:00 |