Монголын Хөдөлмөрийн Их Сургууль

Монголын Хөдөлмөрийн Их Сургууль Монголын Хөдөлмөрийн Их Сургууль /Mongolian Labor University/ сургуулийн албан ёсны пэйж хуудас Монголын Хөдөлмөрийн Их Сургууль /Mongolian Labor University/

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ БОЛОМЖМонголын Хөдөлмөрийн Их Сургууль болон  Хятадын Хөдөлмөрийн Харилцааны Их Сургууль хамтран...
18/09/2026

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ БОЛОМЖ

Монголын Хөдөлмөрийн Их Сургууль болон Хятадын Хөдөлмөрийн Харилцааны Их Сургууль хамтран ажиллах санамж бичгийг цахимаар байгуулж, гарын үсгээр баталгаажууллаа. 🤝
📚 Сургалт, боловсрол
🔬 Судалгаа, эрдэм шинжилгээ
👩‍🎓 Багш, оюутны солилцоо
🌏 Туршлага, мэдээлэл солилцоо гэсэн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боллоо.
🤝 Хамтдаа хөгжиж, хамтдаа бүтээе!

  📌ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХАБЭМ-ИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ХАБЭА-Н СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, АРГА ЗҮЙТЭЙ ТАНИЛЦАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО. Хөдөлмөри...
17/09/2026


📌ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХАБЭМ-ИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ХАБЭА-Н СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, АРГА ЗҮЙТЭЙ ТАНИЛЦАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой ажил үргэлжилж байна.
Энэ хүрээнд өнөөдөр Европын Холбооны техникийн туслалцааны төслийн хүрээнд МҮЭХ-нд ажиллаж буй олон улсын шинжээчид Хөдөлмөрийн их сургууль болон түүний дэргэдэх Сургалт, судалгааны төвд ажиллаж, ХАБЭА-н чиглэлээр хэрэгжүүлж буй сургалтын үйл ажиллагаатай танилцлаа.

Германы шинжээч доктор Хэлмут Холд, Испанийн шинжээч Александр Моралис нар Хөдөлмөрийн их сургуулийн Сургалт, судалгааны төвийн удирдлага, багш нартай уулзаж, ХАБЭА-н сургалтын зохион байгуулалт, агуулга, арга зүй, хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.

🔸Мөн сургалтад ашиглаж буй сургалтын хэрэглэгдэхүүн, материалтай танилцаж, ХАБЭА-н мэдлэг, ур чадварыг ажилтан, хөдөлмөрчдөд олгох сургалтын өнөөгийн хэрэгцээ, практик хэрэглээний талаар ярилцлаа.
🔸Ийнхүү сургалтын байгууллагын үйл ажиллагаа, хөтөлбөр, хэрэглэгдэхүүнтэй газар дээр нь танилцаж байгаа нь ХАБЭМ-ийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд сургалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээний ач холбогдол, бодит ажлын байрны хэрэгцээг харгалзан үзэх боломжийг бүрдүүлж байна. Мөн тус сургууль болон МҮЭХ-оос 2018 онд үндэсний хэмжээнд санаачилсан” VISION ZERO -ОСЛЫГ ТЭГЛЭХ АЛСЫН ХАРАА” хөдөлгөөнийг улам бүр өрнүүлэхийг онцлохын зэрэгцээ хамтран ажиллахаа илэрхийллээ

🔸Олон улсын шинжээчдийн энэ удаагийн ажил нь ХАБЭМ-ийн хууль тогтоомжийн шинэчлэлийн хүрээнд эрх зүйн зохицуулалт, сургалт, практик хэрэгжилтийг уялдуулах, цаашид сайжруулах шаардлагатай асуудлыг тодорхойлоход чиглэж байна.
🔸МҮЭХ-нд ажиллах шинжээчдийн хамтын ажиллагаа 9 дүгээр сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

📌INTERNATIONAL EXPERTS REVIEW OSH TRAINING PROGRAMMES

As part of an EU technical assistance project, international experts working with the Mongolian Trade Union Confederation (MTUC) visited the Labour University’s Training and Research Center today.

German expert Dr. Helmut Hold and Spanish expert Alexander Morales met with the Center’s management and instructors to review OSH training programmes, methods and materials.

They also discussed the current training needs and practical approaches to strengthening OSH education for workers. The visit contributes to the ongoing review of OSH legislation and its practical implementation.

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬАжил олгогчийн анхаарах асуудал | №03ДАГАЛДНААР АЖИЛЛУУЛАХАД ЮУГ АНХААРАХ ВЭ?Ажил олгогч ажилтанд...
12/09/2026

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ
Ажил олгогчийн анхаарах асуудал | №03

ДАГАЛДНААР АЖИЛЛУУЛАХАД ЮУГ АНХААРАХ ВЭ?

Ажил олгогч ажилтанд ажлын дадлага, ур чадвар эзэмшүүлэх зорилгоор дадлага, туршлагатай ажилтныг дагалдуулан ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.

Гэхдээ дагалднаар ажиллуулах нь туршилтаар ажиллуулахтай адил ойлголт биш.

1. Дагалднаар ажиллуулах зорилго нь тодорхой байна

Дагалднаар ажиллуулахдаа ажилтанд тухайн ажлыг хийж гүйцэтгэх дадлага, ур чадвар эзэмшүүлэх зорилгыг баримтална.

Иймээс дагалдан ажиллуулах гэрээнд ажилтан ямар ажил, мэргэжлийн дадлага, ур чадвар эзэмшихийг тодорхой тусгах шаардлагатай.

2. Гэрээнд нэмэлт нөхцөлийг заавал тусгана

Дагалднаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн гэрээний нийтлэг нөхцөлөөс гадна:
- дагалднаар ажиллах хугацаа;
- ажилтныг дагалдуулан ажиллуулах дадлага, туршлагатай ажилтан;
- ажилтан эзэмших ажлын дадлага;
- ажилтан эзэмших ур чадвар зэргийг тусгайлан тусгана.

3. Цалин хөлсийг хуулийн шаардлагад нийцүүлнэ

Дагалдан ажилтны үндсэн цалинг ажилтны гүйцэтгэх ажил үүрэг, эзэмших ажлын дадлага, ур чадварыг харгалзан түүнтэй тохиролцож тогтооно.

Гэхдээ ижил төрлийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа үндсэн ажилтны үндсэн цалингийн 70 хувиас доогуур байж болохгүй.

4. Дагалднаар ажилласан ажилтантай дахин туршилтын гэрээ байгуулахгүй

Ажилтан дагалднаар ажиллаж дууссаны дараа түүнтэй туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй.

Өөрөөр хэлбэл ажил олгогч дагалднаар ажиллуулсан хугацааг дууссаны дараа тухайн ажилтныг дахин туршилтаар ажиллуулах байдлаар зохицуулж болохгүй.

5. Байнгын ажилд авах эсэхийг гэрээгээр тодорхойлно

Талууд тусгайлан тохиролцоогүй бол ажил олгогч дагалдан ажилтныг цаашид байнгын ажилд авах үүрэг хүлээхгүй.

6. Ажилтны эрхийг хязгаарлаж болохгүй

Дагалдан ажилтанд хөдөлмөрийн хууль тогтоомжид заасан бусад зохицуулалт, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговрын тухай заалт мөн адил үйлчилнэ.

Мөн дагалднаар ажиллах, суралцахтай нь холбогдуулан ажилтнаас аливаа төлбөр авах, ажил, мэргэжил болон ажлын байраа чөлөөтэй сонгох эрхийг нь хязгаарлах, үл өрсөлдөх нөхцөл тулгахыг хориглоно.

Ажил олгогчийн хувьд анхаарах нь

Дагалднаар ажиллуулахдаа зөвхөн “дагалдан ажилтан” гэсэн нэр томьёо хэрэглэхээс илүүтэй юу сургах, хэнээр дагалдуулах, ямар хугацаанд, ямар дадлага ур чадвар эзэмшүүлэхийг гэрээнд тодорхой тусгах нь чухал.

Мөн дагалднаар ажиллуулах болон туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний зорилго, нөхцөл, эрх зүйн үр дагаврыг ялгаж хэрэглэх шаардлагатай.

Хуулийн үндэслэл: Хөдөлмөрийн тухай хуулийн 62 дугаар зүйл.

Ажил олгогч Та дэлгэрэнгүй мэдээлэл, хөдөлмөрийн харилцаатай холбоотой мэргэжлийн зөвлөгөө авах бол Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоонд хандана уу.

Утас: 11-325635, 11-326445
Цахим шуудан: [email protected]

11/09/2026

🎓 1 ЖИЛД МЭРГЭЖИЛТЭЙ БОЛОХ БОЛОМЖТОЙ!

Шинэ мэргэжил эзэмшиж, ирээдүйдээ нэг алхам урагшлахыг хүсэж байна уу? ✨

Манай Мэргэжлийн боловсролын сургуульд 4 мэргэжлээр элсэлт авч байна.

📌 Хүний нөөцийн менежмент
📌 Оффисын болон бичиг хэргийн ажил
📌 Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ / Тогооч
📌 Хүлэмжийн аж ахуй

📚 Онол + практик хосолсон сургалт
📖Танхим болон онлайнаар суралцах
💰 Бага төлбөрөөр мэргэжил эзэмшиж, тэтгэлэг авах боломжтой.
💳 Төлбөрөө хувааж төлөх боломжтой

👉 Сургалт, төлбөр, элсэлтийн нөхцөлийн дэлгэрэнгүй мэдээлэл авах бол “1” гэж коммент бичээрэй.

2026-2027 ОНЫ  ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НАМРЫН МАГИСТРЫН ЭЛСЭЛТ ЗАРЛАГДЛАА . ЭЛСЭН СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА .УТАС -89068898. 804402...
09/09/2026

2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НАМРЫН МАГИСТРЫН ЭЛСЭЛТ ЗАРЛАГДЛАА . ЭЛСЭН СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА .
УТАС -89068898. 80440242

08/09/2026

МОНГОЛЫН ХӨДӨЛМӨРИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ДОТУУР БАЙРАНД ЦӨӨН ТООНЫ ОЮУТАН СУУЛГАНА .
УТАС 89068898

2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТАНХИМ БУС ХӨТӨЛБӨРИЙН  ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ . 🎓 ЭЛСЭЛТ АВЧ БУЙ ХӨТӨЛБӨРҮҮД🛡️ Хөдөлмөрийн аю...
08/09/2026

2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТАНХИМ БУС ХӨТӨЛБӨРИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ .
🎓 ЭЛСЭЛТ АВЧ БУЙ ХӨТӨЛБӨРҮҮД
🛡️ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (Бакалавр, Магистр)
📈 Эдийн засаг (Бакалавр, Магистр)
📒 Нягтлан бодох бүртгэл
👔 Менежмент
❤️ Нийгмийн ажил
📝 СУРГУУЛЬД ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?
1️⃣ Google Form бөглөнө
📲 Бүртгүүлэх:
👉 https://forms.gle/rc65RbZCoyTTpQ8G8
⬇️
2️⃣ Элсэлтийн зөвлөхтэй холбогдоно
Сонгосон хөтөлбөр, сургалтын төлбөр, элсэлтийн үйл явцын талаар дэлгэрэнгүй зөвлөгөө авна.
⬇️
3️⃣ Сургууль дээр өөрийн биеэр ирж бүртгэлээ баталгаажуулна
Элсэлтийн гэрээ байгуулж, шаардлагатай материалаа бүрдүүлснээр таны элсэлт баталгаажна.
📄 БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
✅ Иргэний үнэмлэх
✅ Боловсролын үнэмлэх, гэрчилгээ эсвэл диплом
✅ Дүнгийн хавсралт (шаардлагатай тохиолдолд)
✅ Цээж зураг
📍 МАНАЙ ХИЧЭЭЛИЙН БАЙР
🏫 Хичээлийн I байр
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Их тойруу 9-1
🏫 Хичээлийн II байр
📍 https://maps.app.goo.gl/HkP6nS51dpSxjkib8
🏫 Хичээлийн III байр
📍 https://maps.app.goo.gl/ijqTEajWHKLeJBG87
📞 ХОЛБОО БАРИХ
☎️ 8044-0242
☎️ 8906-8898
🌐 www.mul.edu.mn
СУДЛААЧААС АЖЛЫН БАЙР ХҮРТЭЛ
#МонголынХөдөлмөрийнИхСургууль
#Элсэлт2026
#Бакалавр
#Магистр
#ИрээдүйгээӨнөөдрөөс
#СудлаачаасАжлынБайрХүртэл See less

МҮЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Э.ТАМИРААР АХЛУУЛСАН БАГ БАРУУН БҮСИЙН АЙМГУУДАД АЖИЛЛАЖ БАЙНАМҮЭ-ийн холбооны хөгжлийн хөтөлбөр, бо...
07/09/2026

МҮЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Э.ТАМИРААР АХЛУУЛСАН БАГ БАРУУН БҮСИЙН АЙМГУУДАД АЖИЛЛАЖ БАЙНА

МҮЭ-ийн холбооны хөгжлийн хөтөлбөр, бодлого зорилт, үйл ажиллагааг танилцуулах, орон нутгийн ҮЭ-ийн холбоод, ҮЭ-ийн хорооддоо мэргэжил арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилгоор МҮЭ-ийн холбооноос бүсийн арга хэмжээг 2026 оны 3,4 дүгээр улиралд зохион байгуулахаар төлөвлөсөн.

Тус ажлын хүрээнд Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймгуудад МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамираар ахлуулсан баг 9 дүгээр сарын 7-12-ны өдрүүдэд ажиллах юм.

Батлагдсан хуваарийн дагуу өнөөдөр Говь-Алтай аймгийн ҮЭ-ийн холбоо, түүнд эвлэлдэн нэгдсэн ҮЭ-ийн хороод, идэвхтэн сонгуультнуудад "Нийгмийн түншлэл-Хамтын ажиллагаа" сэдэвт арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

Энэхүү арга хэмжээнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир, МҮЭ-ийн холбооны Цахимжилт хариуцсан орон тооны бус дэд ерөнхийлөгч, Монголын төмөр замчдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуяг, МҮЭ-ийн холбооны орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч, Дархан-Уул аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Х.Батжаргал, МҮЭ-ийн тэргүүлэгч, Монголын БШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл, МҮЭ-ийн холбооны Тэргүүлэгч, Баянхонгор аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Ц.Дорж, МҮЭ-ийн холбооны харъяа Монголын хөдөлмөрийн их сургуулийн захирал Г.Баярмаа нар оролцож байна.

Арга хэмжээ 9 дүгээр сарын 9-нд Баян-Өлгий аймагт, 10-нд Ховд аймагт, 11-нд Увс аймагт тус тус зохион байгуулагдана.

📣 БНХАУ-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ “БАРИЛГЫН САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” ТУСГАЙ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА🇲🇳 Монголын Х...
01/09/2026

📣 БНХАУ-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ “БАРИЛГЫН САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” ТУСГАЙ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА

🇲🇳 Монголын Хөдөлмөрийн Их Сургууль
🤝 Анхуй Шинхуа Их Сургууль

хоорондын хамтын ажиллагааны хүрээнд ХАБЭА-н ажилтнуудад зориулсан “Барилгын аюулгүй байдал” тусгай сургалт-ыг БНХАУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр зохион байгуулна.

📅 Хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 02–08
📍 Байршил: Анхуй муж, Хөфей хот, БНХАУ
👷 Зорилтот бүлэг: Зөвхөн ХАБЭА-н ажилтнууд
👥 Анги дүүргэлт: Ердөө 15 хүн

🇨🇳 БНХАУ-ЫН ШИЛДЭГ ТУРШЛАГААС СУРАЛЦАХ БОЛОМЖ

Сургалтын хүрээнд оролцогчид БНХАУ-ын барилгын салбарын аюулгүй ажиллагааны менежмент, стандарт, эрсдэлийн удирдлага, үйлдвэрлэлийн бодит практик туршлагатай танилцана.

🏗️ СУРГАЛТЫН ҮНДСЭН АГУУЛГА

✅ БНХАУ-ын барилгын аюулгүй байдлын хууль тогтоомж, хяналтын тогтолцоо
✅ Барилгын талбайн аюулын эх үүсвэрийг илрүүлэх арга
✅ Эрсдэлийн үнэлгээ, хяналтын арга хэмжээ
✅ Өндөрлөг ажлын аюулгүй ажиллагаа
✅ Шатлаг, хэв хашмалын аюулгүй байдал
✅ Цахилгаан болон механик тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа
✅ Барилгын талбайн галын аюулгүй байдал
✅ Онцгой байдлын бэлэн байдал, авран туслах ажиллагаа
✅ Мэргэжлийн эрүүл мэнд, ажлын орчны эрсдэлийн удирдлага
✅ Ногоон барилгын аюулгүй ажиллагааны практик
✅ Хувийн хамгаалах хэрэгслийн зөв хэрэглээ
✅ Барилгын талбай дээрх аюул илрүүлэх, үнэлэх практик дадлага

📚 СУРГАЛТЫН ХЭЛБЭР

3 өдөр – онолын сургалт
2 өдөр – аж ахуйн нэгж, барилгын талбай дээрх практик сургалт

Оролцогчид зөвхөн танхимын сургалтад хамрагдаад зогсохгүй БНХАУ-ын барилгын талбай, үйлдвэрлэлийн бодит орчинтой танилцаж, аюулын эх үүсвэрийг илрүүлэх, эрсдэлийг үнэлэх, сайжруулах арга хэмжээ боловсруулах дадлага хийнэ.

🎯 ЯАГААД ЭНЭ СУРГАЛТАД ХАМРАГДАХ ВЭ?

🔹 БНХАУ-ын барилгын аюулгүй байдлын шилдэг туршлагаас суралцана
🔹 Онолын мэдлэгээ бодит практиктай хослуулна
🔹 ХАБЭА-н мэргэжлийн ур чадвараа ахиулна
🔹 Олон улсын туршлага, шинэ арга барилтай танилцана
🔹 Цөөн хүний бүрэлдэхүүнтэй тул практик сургалтад идэвхтэй оролцох боломжтой
🔹 МХИС–Анхуй Шинхуа Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамрагдана

⚠️ АНХААРАХ:
Сургалтад зөвхөн ХАБЭА-н чиглэлээр ажиллаж буй ажилтнууд хамрагдах бөгөөд оролцогчдын тоо 15 хүнээр хязгаарлагдана.

📞 Бүртгэл, дэлгэрэнгүй мэдээлэл: 11-321042, 94004758

📌 Бүртгэлээ эрт баталгаажуулж, БНХАУ-ын барилгын аюулгүй ажиллагааны шилдэг туршлагаас суралцах боломжоо бүү алдаарай.

МОНГОЛЫН ХӨДӨЛМӨРИЙН ИХ СУРГУУЛЬ
АНХУЙ ШИНХУА ИХ СУРГУУЛЬ

#МХИС #АнхуйШинхуаИхСургууль #ХАБЭА #БарилгынАюулгүйБайдал #ХАБЭААжилтан #ОлонУлсынСургалт #БНХАУ #ПрактикСургалт #АюулгүйБайдлынМенежмент #Бүртгэл

💐МЭНДЧИЛГЭЭ🌹🎓 ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ – ШИНЭ БОЛОМЖ – ШИНЭ АМЖИЛТМонголын хөдөлмөрийн их сургуулийн нийт эрдэмтэн багш, ажилт...
31/08/2026

💐МЭНДЧИЛГЭЭ🌹

🎓 ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ – ШИНЭ БОЛОМЖ – ШИНЭ АМЖИЛТ

Монголын хөдөлмөрийн их сургуулийн нийт эрдэмтэн багш, ажилтан, оюутан залуус Та бүхэндээ 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье! 📚✨

Шинэ хичээлийн жилдээ Монголын хөдөлмөрийн их сургууль боловсролын чанар, сургалт–судалгааны шинэчлэлийг эрчимжүүлж, дараах 3 үндсэн зорилтыг тэргүүлэх чиглэл болгон ажиллана.

💻 TRAINING & DIGITAL TECHNOLOGY
Сургалтын үйл ажиллагаанд дижитал технологи, хиймэл оюун ухаан, орчин үеийн сургалтын арга зүйг өргөн нэвтрүүлж, ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх мэдлэг, ур чадвартай мэргэжилтнийг бэлтгэнэ.

🔬 RESEARCH EXCELLENCE
Судалгаа, инновацын чадавхыг бэхжүүлж, үндэсний болон олон улсын түвшинд үнэлэгдэхүйц, нийгэмд бодит үр нөлөө үзүүлэх эрдэм шинжилгээ, судалгааг хөгжүүлнэ.

🏅 GOOD ACCREDITATION
Сургалтын хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын тогтолцоог тасралтгүй сайжруулж, үндэсний болон олон улсын магадлан итгэмжлэлийн шаардлагад нийцсэн боловсролын чанарыг бэхжүүлнэ.

ДИЖИТАЛ СУРГАЛТ • ШИЛДЭГ СУДАЛГАА • ЧАНАРЫН БАТАЛГАА

Шинэ хичээлийн жил маань шинэ мэдлэг, шинэ санаачилга, шинэ бүтээл, шинэ амжилтын эхлэл байж, Монголын хөдөлмөрийн их сургуулийн хөгжил дэвшлийн бас нэгэн шинэ хуудсыг хамтдаа нээх болтугай. 🌟

🎓 МОНГОЛЫН ХӨДӨЛМӨРИЙН ИХ СУРГУУЛЬ
2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

—-СУРГУУЛИЙН ЗАХИРГАА—-

#МонголынХөдөлмөрийнИхСургууль #МХИС #ХичээлийнШинэЖил #ДижиталСургалт #СудалгааИнноваци #ЧанартайБоловсрол

Address

Тэнгис Кино театрын хойно ХНХДС
Ulaanbaatar

Telephone

+97611312629

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Хөдөлмөрийн Их Сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Монголын Хөдөлмөрийн Их Сургууль:

Shortcuts

Share