21/03/2018
Канад сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан сургалтууд амжилттай хэрэгжиж дууслаа.
Канад сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Ашиг хүртэгч жинхэнэ эздийн мэдээллийн ил тод байдлыг хангахад иргэд, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангасан сургалт хэлэлцүүлэг зохион байгуулах, чадавхи бэхжүүлэх” төслийн хүрээнд Хууль тогтоомж, бодлого судалгааны төв нь Сэлэнгэ, Баянхонгор, Улаанбаатар хот, Дорнод, Өмнөговь аймгуудад ЗДТГ, төр, иргэний нийгмийн байгуулагууд,сэтгүүлчдэд сургалт хэлэлцүүлгийг тус тус амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг хамтран зохион байгуулсан аймгуудын ЗДТГ-ын Тамгын газрын дарга, хуулийн хэлтэс мөн оролцсон бүх байгууллага болон иргэдэд талархал илэрхийлье!