Суу Ухаан Уламжлал.

Суу Ухаан Уламжлал. Сургалт, Судалгаа болон Төсөл Хөтөлбөр хэрэгжүүлэх НҮТББ

Соён гэгээрүүлэх үйл ажиллагаа болон боловсролын шинэчлэлийг дэмжихэд чиглэгдсэн сургалт, судалгаа хийх болон төсөл хөтөлбөр боловсруулах

27/12/2025
Монголын Зохиолчдын Эвлэлээс жил бүр зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн наадам өчигдөр / 2025.11.27/ болж өнгөр...
29/11/2025

Монголын Зохиолчдын Эвлэлээс жил бүр зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн наадам өчигдөр / 2025.11.27/ болж өнгөрлөө. Эхний шатанд 28 хүн шалгарч шүлгээ дуудсанаас дараах таван яруу найрагчдын шүлэг тэргүүлсэн юм. “Болор цом”-ын эзнээр Яруу найрагч Н.Минжинсайхан "Үг"шүлгээр тэргүүн байр эзэлсэн бол яруу найрагч Л.Торой “Явуугийн нүднээс гэрэл цацарна” шүлгээр удаалсан юм. Гутгаар байрыг Д.Болдхуяг "Монгол бичиг" шүлгээрээ хүртжээ.

“Болор Цом 43” наадамын тэргүүн байрын шүлэг

“Үг”

Хамаг хайрыг би үгнээс авч

Хамаг хайраа би үгэнд юүлсэн

Үг миний үндэс хөрс

Үг миний өвөг дээдэс

Үггүйгээр би өнөөдрийг барж чадахгүй

Үггүйгээр би өчигдөрт харьж чадахгүй

Үггүйгээр би үнэн аж төрж, амьсгалж чадахгүй

Үггүйгээр би өргөн олон, өрөөл бусдыг ч хайрлаж чадахгүй

Үг миний мөргөлийн сүм

Үг миний өргөлийн сум

Үг миний өстөн дайсан, бас хань нөхөр

Үг миний өрөвч зан, бас тэсвэр тэвчээр

Дардам мөртөө замаа олоогүй үгэнд

Зам болж

Далавчтай мөртөө тэнгэрээ олоогүй үгэнд

Тэнгэр болж явдаг би

Үгэн дотор далавч байдгийг харж

Үг шувуу шиг нисэж дүүлдэгийг ч үзэв би

Үгэн дотор өвс ногоо хөтлөлцөн ургаж

Үг үгийнхээ салхинд гандаж хагдардагийг ч танив би

Үг миний энхрий үрс

Үг миний эх нутаг

Үг миний эх орон

Үг миний эх дэлхий билээ.

Чулуу шиг үгэнд ус хадгалж

Нэлийсэн их далайг хурааж үзсэн би

Чулуу шиг үгнээс ус мөрнийг суллаж

Цэлийсэн тэнгэрийг амрааж ч явсан би

Уул шиг үгэнд тал сөхөрдөгийг харж

Ухаант өвгөдийнхөө үг сургаалыг дагасан би

Ус мөрөн шиг үгнээс амьтан хүн ундаалахыг үзэж

Улс гэртээ эзэн суухыг ч таньсан би

Үг миний өдөр хоног

Үг миний чөдөр аргамж

Үг миний мөр зам

Үг миний мөрөөдөл хүсэл

Үг төрж, үг өсдөг хорвоод

Үг өвдөж, үг эдгэдэг орчлонд

Үг уйлж, үг дуулдагийг таньснаас

Үг өтөлж, үг үхдэгийг харсангүй би!

Үг миний туургат – гэр орон

Үг миний тусгаар тогтнол – эрх чөлөө!

https://mocsty.gov.mn/news/2025Calendar
29/05/2025

https://mocsty.gov.mn/news/2025Calendar

Толь бичиг | Холбоо барих | A - | A + МОН | MNG | EN Яамны тухай Мэдээ Хууль эрх зүй Ил тод байдал Үйлчилгээ Шилэн данс Цахим соёл САЛБАРЫН ХЯНАЛТ Мэдээ “МОНГОЛ УЛСАД 2025 ОНД З...

12/04/2022

Мэдлэг бол гайхахаас Эхэлдэг ч
Мэрийлт чармайлтгүйгээр биед тань сууж өгөхгүй

28/03/2022

Ерөөл ерөөлийн дээдийг
Есөн үедээ өртөөлүүлэн
Ертөнц дэлхий дахинд
Мөнхөд Энхжин тогтог💫🌏🌈🌷🌷🌷

🌷🌷🌷Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Мэндий...
11/07/2021

🌷🌷🌷Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Мэндийг Даяар Монголынхоо Бүх Ард Түмэндээ Дэвшүүлье!🌷🌷🌷🌷🌷
Амгалан Жаргалантай гэр бүлээрээ сайхан тэмдэглээрэй.😊🤗

Address

DHL Center 4давхар 403 тоот
Ulaanbaatar
14210

Telephone

+97695117551

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Суу Ухаан Уламжлал. posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Суу Ухаан Уламжлал.:

Shortcuts

Share

Category