MNG EDU

MNG EDU

Share

★Англи хэлээ сайжруулмаар байгаа, хамтдаа хөгжиж, цагаа үр дүнтэй өнгөрүүлмээр байгаа эрхэм таньд зор

★Хэл сурах хамгийн шилдэг арга нь хамтдаа, хөгжилтэй аргаар, бие биенээсээ суралцаж, идэвхтэй байх юм.

★Англи хэлний ертөнцөөр хамтдаа аялцгаая!★
Our mission is to develop everyone to the highest level and learn English through some fun activities.
✧Everyone is welcome to the English world.✧

13/06/2025

Хүүхдүүддээ бас хамаатны хүүхдүүддээ зуны амралтаар нь MNG KIDS app-г нь сайн хийлгээд МЭДЛЭГ нэмээд аваарай та бүхэн. 5-10 насны хүүхдүүдэд яг тохирдог. Англи хэл, IT, Тоо, Монгол хэл, Монгол бичиг & Монгол түүхээ анимейшн аргаар хөгжилтэй сурах боломжийг MNG KIDS app гаргаж өгч байгаа шүү.

26/10/2024

Өдрийн Сонин:

Насандаа баймгүй ухаалаг, хэрсүү, сэргэлэн хүү Д.Аргабилэгтэй ярилцлаа. Тэрээр англи хэлнээс гадна орос, япон, хятад хэлийг бие даан судалж байгаагаа хэлсэн юм. Аав, ээж нь түүнийг төрөлхийн хичээнгүй, тэвчээртэй зантай учраас хийх дуртай зүйлийг нь дэмжиж, үеийнхээ хүүхдүүдэд сурсан мэдсэнээ зааж, мөн аппликэйшн хөгжүүлэлт хийж байгаагаа хуваалцсан юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Хэдэн настайдаа хэл сурч эхэлсэн бэ. Шинэ хэл сурахын хамгийн гоё нь юу байдаг вэ?

-Англи хэлний үндсэн мэдлэгээ зургаан настайгаасаа сурч эхлээд найман настайгаасаа сайн шамдаж эхэлсэн. Хоёр жилийн өмнөөс орос, хятад хэлийг бие дааж судалж эхлээд энэ жилээс япон хэл сурч эхэлж байна. Манай хоёр ихэр дүү маань япон хэл сурч байгаа. Бараг надаас илүү япон хэлдээ сайн. Англи хэлийг сурчихвал бусад зүйлийг сурахад амархан болчихдог. Жишээ нь IT, анимейшн, өөр хэл сурахад хүртэл хэцүү биш байдаг. Тэр нь англи хэл сурахын хамгийн гоё нь гэж бодож байна.

-Хүүхдүүдэд англи хэл заах санааг анх хэн гаргасан бэ?

-Анх хүүхдүүдэд хичээл заах санааг аавтайгаа хамт гаргаж байсан. Долоон настай байхдаа зуны амралтаараа би ном орчуулаад тэндээсээ нэлээд үгнүүд сурсан.

Тэр үед аав маань надад номнууд уншуулж сургасан учраас англи хэл маань маш хурдан сайжирсан гэж бодож байна.

-Хамгийн анх ямар ном уншиж байсан бэ?

-Аав маань анх “Дүрсгүй хүүхдийн өдрийн тэмдэглэл” г ээд номыг уншихыг зөвлөсөн. Унших үед буруу дуудлага, ойлгохгүй байгаа үгнүүдийг аав маань шууд хэлээд засаад уншуулдаг байсан. Тэгээд нэг сарын дотор би 600 гаруй үг шинээр сурсан байсан. Тэрнээс хойш эргэн тойрныхоо хүмүүстэй өөртөө итгэлтэйгээр маш сайн ярьдаг болсон. Сүүлийн хоёр жилийн хугацаанд би аудио хэлбэрээр мянга орчим англи ном сонссон. Би ихэвчлэн адал явдалтай ном унших дуртай.

-Онлайнаар хичээлээ заагаад хэр удаж байна вэ. Одоогоор хэдэн шавьтай болсон бэ?

-Онлайн ангиар 7-12 насны хүүхдүүдэд хичээл заагаад хоёр жил болж байна. Одоогоор 500 орчим хүүхдэд хичээл заасан байна. Цахимаар хичээл заахын давуу тал нь бүх хичээлээ нөхөж үзэх боломжтой байдаг. Гадаадаас маш олон хүүхдүүд сурдаг, мөн сүүлийн үед хөдөө орон нутгаас хүүхдүүд суралцаж байгаа. Англи хэлийг монголоор тайлбарладаг болохоор хүүхдүүдэд маш том давуу талыг бий болгодог.

-Онлайнаар хичээл заахаас гадна сонирхолтой аппликэйшн бүтээсэн гэж сонссон. Яагаад энэ бүтээл чинь хүүхдүүдэд хэрэгтэй гэж бодож байна?

-Хүүхдүүд шууд буюу энгийн арга барилаар сурахаар маш их уйддаг. Харин манай аппликэйшн бол тоглоомын аргаар шууд харьцаж болдог, дасгалуудтай, анимейшнтэй учраас хүүхдүүдэд сонирхолтой байх болно. Мөн хичээлүүд хийгээд байвал, бэлэг өгдөг. Дүрүүдтэй учраас уйдахгүйгээр сурах боломжтой гэсэн үг. Тэгээд ганцхан англи хэлээс гадна өөр найман цэстэй. Энэ дотроо тоо, монгол хэл, монгол бичиг, IT, түүх, шинжлэх ухаан, эрүүл амьдрал, дижитал урлаг гэсэн хэсгүүдтэй. Хүүхэд өөрийнхөө сонголтоор монгол, англи аль ч хэлбэрээр сонгоод үзэх боломжтой. Нэг төлбөрөөрөө гурван утсаар нэвтэрч болдог учраас дүү, ах, эгч нартайгаа хамт хичээлээ үзэх боломж үүсдэг. Төлбөрийн хувьд тийм ч их биш учраас хүүхдүүд маань бүртгүүлээд үзэх боломжтой. Аав ээжийн цэс гэж бас байгаа. Тэрнээс хүүхэд нь ямар хичээлийг хэдэн цаг хийж байгаа гэдгийг харж болдог, цагтай, хяналт тавьж болдог.

-Чиний хүсэл, мөрөөдөл, сонирхлыг дэмжиж байгаа аавдаа хандаж юу гэж хэлмээр байна. Чиний цаашдын зорилго юу вэ?

-Аавдаа намайг дэмжсэнд гялайлаа л гэж хэлье. Би ирээдүйд улам их эрдэм мэдлэг, ур чадвартай болж, эх орондоо хэрэгтэй хүн болоод улсаа хөгжүүлье гэж бодож байгаа.

Ингээд түүний аав А.Даваажаргалтай мөн цөөн хором ярилцсан юм.

-Хүүд тань насандаа баймгүй хэрсүү, тууштай, хариуцлагатай зан чанар анзаарагдлаа. Энэ бүхний суурь үндсийг юу гэж харж байна вэ?

-Орчин үед англи хэл маш чухал болж байна. Хүүдээ би юу гэж хэлдэг вэ гэхээр бидний сурах, сурахгүй гэсэн сонголт биш. Заавал сурах ёстой нэг зүйл нь англи хэл гээд би шууд хэлсэн. Дэлхий дээр хамгийн сайн сурах аргачлал нь ойлгосон юмаа хүнд заах байдаг. Тэр үндсэн дээр хүүгээ хөгжүүлэх үүднээс хоёулаа англи хэл зааж эхэлье гэсэн шийдвэр гаргасан. Би өөрөө Англид 10 жил амьдарсан. Тэгээд хүүдээ санал тавиад, эхлээд бид хоёр хамтдаа суугаад хичээлээ заадаг байсан. Нэг удаа “Аав нь үнэхээр ажилтай байна миний хүү өөрөө заачих” гэхэд хүү маань зөвшөөрөөд заасан. Хичээлээ дараа нь бичлэгээр харж болдог, тэгээд харсан чинь хүү маань ямар ч асуудалгүй зааж байсан. Тэрийг анзаараад түүнээс хойш өөрөө зааж эхэлсэн. Тэгэхээр хүү маань төрөлхийн хичээнгүй, гүргэр, шантардаггүй зан чанартай байгаа нь амжилтад хүргэж буй гол шалтгаан нь байх.

-Аппликэйшн бүтээх санааг анх яаж гаргасан бэ. Энэ үед та хоёрт шантрах үе байв уу?

-5-12 насны хүүхдүүд дунд англи хэлний мэдлэг байхгүй маш олон хүүхэд байгаа. Монголд нэг ангид 50-60 хүүхэд сурч байна. Энэ олон хүүхдэд нэг багш хүрч ажиллах ямар ч боломжгүй. Эдийн засаг, цаг хугацааны хувьд асуудал үүсдэг. Энэ болгоныг харж үзээд хүү бид хоёр хүүхдүүд гэрээсээ суралцах боломжтой гэдгийг харсан. Яавал хүүхдүүдэд хямд аргаар, өөрийнхөө бүх мэдлэгийг шингээсэн зүйлийг яаж хүргэх талаар бодоод энэ аппликэйшнийхээ санааг гаргасан. Монголд ямар аппликэйшн байна г ээд харсан чинь үг цээжлүүлдэг энгийн ганц хоёр л аппликэйшн байсан. Тэгээд яагаад анимейшнтэй, гоёмсог, хүүхдэд сонирхолтой байхуйц бүтээж болохгүй гэж бодоод энэ мэдлэгээ анимейшн болгож хувиргаад хүүхдүүдэд мэдлэг олгох боломж байна гэдгийг харсан. Бид контент, видио, студи, IT, Sound гэсэн таван том баг бүрдүүлээд эхэлсэн. Энэ үед санхүү, эдийн засгийн хувьд маш асуудал үүссэн ч бид хоёр энэ бүтээсэн зүйл маань хүүхдүүдийн ирээдүйд хэрэг болох учраас маш их зүйлийг тэвчиж, тэр чигээрээ зүтгэсэн. Алсдаа өгөөж нь нийт Монголын хүүхдүүдэд хүрэх учраас л тэр. Тэгээд хүүгээ оролдоод үз гээд хоолой, ихэнх зүйлийг нь уншуулаад эхэлсэн. Хүү маань хоёр, гурав уншилтын дараа мэргэжлийн болж хувираад аппликэйшнийхээ ихэнх хоолойг өөрөө уншсан.

-Энэ их хичээл зүтгэлийг нь хараад хүүдээ юу гэж хэлмээр байна?

-Хүү маань маш их хичээж байгаа. Насанд хүрсэн том баг ажиллаж байгаа юм шиг хичээж байгаа. Хичээл зүтгэл үргэлж хүнийг шагнадаг гэж аав нь хэлдэг. Хүүхэд хичээл зааж байгаа адилхан жишээ гэхээр Монголд бол байхгүй, дэлхийд цөөхөн байдаг. Д.Аргабилэгийн хамгийн том онцлог нь хүүхэд хүүхдэдээ заадаг гэдэг нь. Үеийнх нь хүүхдүүд найзаасаа маш их үлгэр дуурайл авч байгаа учраас дагаад сайжирдаг нь хамгийн бахархам зүйлсийнх нь нэг. Би өөрөө эх оронч хүн учраас хүүхдүүдээ эх орноо гэсэн сэтгэлтэй хүн болгож өсгөхийг зорьдог.

Г.Балгармаа

21/10/2024

Бяцхан дүү нартаа ийм апп байдаг гээд хэлээд өгөөрэй :-)

17/10/2024

За албан ёсоор эхний хөгжүүлэлтээ хийж дуусгалаа. Монгол хүүхэд багачуудад барих нэгэн том бэлэг бол MNG KIDS олон талт хичээлтэй апп юм. Та бүхэн Англи хэлний суурь мэдлэгээ Аргабилэг хүүгийн бэлдсэнээр утаснаасаа, ipad, таблетнаасаа сурах боломжтой боллоо. Мөн IT, Too, Шинжлэх ухаан, Иог, Дижитал урлаг, Монгол хэл, Монгол бичиг, Монгол түүхээ манай аппаас сонирхолтойгоор интерактив тоглоом анимейшн хослуулан маш хөгжилтэй аргаар суралцах боломжтой юм.

🧑‍🎓👩‍🎓 Та яг одоо APP STORE эсвэл PLAY STORE-с үнэ төлбөргүй татаж аваад утас юмуу email-рээ бүртгүүлээд Цэс болгоны сэдэв болгон дээр 1 туршилтын хичээлийг хараад таалагдвал апп дотроосоо худалдан авалт хийгээрэй, 1 сарын 30.000 төгрөгний үнэтэй юм, аан 3 сараар авбал 50% хөнгөлттэй байгаа шүү түр хугацаанд.

🇲🇳 Аргабилэг хүүгийн санаачилан, бүтээхэд шууд оролцсон ANIMATION & MOTION GRAPHIC-тэй Монгол аппаа та бүхэн хэрэглэж үр хүүхдүүддээ мэдлэг нэмээрэй. Бид цаашид MNG KIDS appaa тогтмол хөгжүүлж Монгол хүүхдүүддээ тэгш хүртээмжтэйгээр өв соёлоо мөн орчин үеийн өндөр үнэлэмжтэй байгаа боловсролыг түгээх болно.

Хэрэв танд таалагдвал зүрх дарж коммент бичиж LIKE & SHARE хийж эргэн тойрондоо мэдээлэл хүргээд өгөөрэй 🤗

Д.Аргабилэг болон түүний баг 🙌

02/09/2024

📚✨ Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! ✨📚

Бяцхан сурагчиддаа шинэ хичээлийн жилд нь амжилт хүсье! Шинэ мэдлэг, шинэ найз нөхөд, шинэ зорилтуудаар дүүрэн байх болтугай! 💪💡

Манай Англи хэл бие даан сурахад зориулсан мөн бусад чухал мэдлэгийг агуулсан MNG KIDS апп маань намрын болон 9 сарын 1-ний тухай номнууд, интерактив тоглоомууд, дасгалуудыг оролцуулсан шинэ хичээлүүд орсон шүү. 📚🎨

Татах заавар: ( App store эсвэл Play store -с MNG KIDS гээд хайхаар гарч ирнэ, та татахдаа ямар нэг төлбөр төлөхгүй бөгөөд бидний аппыг судлах нээлттэй хичээлийг сэдэв болгоноос харж судлаад худалдан авалт хийж болно)

3 сарын төлбөр 50% хөнгөлттэй байгаа 🎈

✨ Let’s SHINE together ✨

🎈4-12 насны хүүхдүүдэд нэн тохиромжтой 🧑‍🎓👩‍🎓☀️🇲🇳🙌

01/07/2024

MNG KIDS APP Мэдэгдэл:

Америкаас захиалж авчирсан хамгийн сүүлийн үеийн iPAD AIR-г тун удахгүй MNG KIDS APP төлбөр төлсөн хүмүүс дотроос 1 супер азтандаа бэлэглэнэ 🎁

🎈Энэ сугалаанд оролцох эрх нь манай MNG KIDS аппыг татаад төлбөрөө төлсөн эхний 1000 хүн дотроос зөвхөн шалгаруулна LIVE хийгээд бүх хүний нүдэн дээр сугалаа хийж эргүүлээд сугална. Төлбөр төлсөн бүх хүний мэдээлэл манай IT -н АДМИН дээр харагддаг.

Одоогоор 450 хүн төлбөрөө төлсөн байна 🙌 тун удахгүй 1000 хүрэх болно 🙌

Хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруулалт хийгээд тэгээд миний зоом хичээл зааж хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө авсан iPAD AIR-н эзэн болоорой 🙌

19/06/2024

Бидний нөр их хөдөлмөр хичээл зүтгэлийг үнэлэн 6 сар юм уу 1 жилээр төлбөрөө төлсөн хүүхдүүддээ аватар дээр нь мөнгөн бас алтан титэм өгч байгаа шүү. ( Та бол бидний HERO 🤗 )

Бид нар 9 сарын турш таван том багаар ( 1. IT баг, 2. ANIMATION баг, 3. ВИДЕО баг, 4. ДУУНЫ баг & 5. Контент баг ) бас маш их хөрөнгөөр энэхүү аппаа хийж гүйцэтгэж та бүхэндээ хүргэсэн билээ.

Одоо бид тасралтгүй хөгжүүлэхийн тулд энэхүү 5 багаа хадгалж цалин хөлсийг нь тасралтгүй өгөн аппаа улам сайхан өгөөжтэй өргөн мэдлэг шингээхээр зорьж байгаа болно. ( Би өөрийн Англи хэлний ЗООМ хичээлийн орлогоо 100% оруулан энэхүү аппаа бор зүрхээрээ тэтгэж байгаа юм, та бүхний дэмжлэг энэхүү аппыг бүтээхэд, цаашид улам сайхан болгон хөгжүүлэхэд шууд нэмэр тус болох тул та бүхэн аппаа аваад ашиглах нь маш чухал шүү )

Үргэлж дэмжиж туслаж байдаг та бүхэндээ гялайлаа 🙌 Удахгүй бид төслөө бичгээр хийж байгаа бөгөөд хамтран ажиллах сайхан сэтгэлт ах эгч нартаа танилцуулах болно.

Хэрэв та манай MNG KIDS аппыг татахыг хүсвэл App & Play Store-с MNG KIDS гэж бичээд гараад ирэхээр нь татаад аваарай 🙌 хүнд хэрэгтэй тун шинэлэг мэдлэгийн апп шүү ☀️🇲🇳🧑‍🎓👩‍🎓🙌

Д.Аргабилэг хүү

14/06/2024

Зуны 3 сар 50% хөнгөлттэй байгаа шүү 🤗

31/05/2024

MNG KIDS апп татсан хүмүүст төлбөр яаж төлөх тухай хүү бичлэг хийжээ 🤗

29/05/2024

Хүүхдийн баярыг тохиолдуулан 3 сарын төлбөрөө 50% хямдруулаад 90'000₮-өөс 45'000₮ болсон байгаа шүү. Та хүүхдүүддээ бэлэг болгон аваад өгөөрэй, маш гоё мэдлэг олгох болно 🎈
🧑‍🎓👩‍🎓 MNG KIDS APP бол Англи хэл заахаас гадна, анхан шатны Монгол хэл, Монгол бичиг, Математик, Түүх, Wellbeing, Digital Art, IT, Шинжлэх ухаан гэсэн нийт 9 цэснээс бүрдсэн.
Интерактив, динамик тоглоом, анимейшн болон хөгжилтэй, сургамжтай үлгэр, тайвшруулах иог, бясалгал гэх мэт олон төрлийн контентууд багтсан байгаа.
☀️ Та манай аппликейшнийг хэрэглэснээр зөвхөн хүүхдийнхээ бус, гэр бүлийнхээ боловсрол, аз жаргалд хөрөнгө оруулах болно.
🤝 Хэрэв та сонирхоод татаад үзнэ гэвэл үнэ төлбөргүйгээр татаад жишээ хичээлийг үзэх боломжтой, тэгээд таалагдвал төлбөрөө төлөөд бүх контентоо нээгээд үзээрэй.
👍 АPP Store болон PLAY Store-с MNG KIDS гэж хайн эсвэл доорх холбоосоор нэвтрэн манай апп-ийг татаж аваарай.
Татах линк: https://qrco.de/MNGKIDS
✨ Let’s SHINE together ✨

19/05/2024

MNG KIDS app-аа татаад аваарай манайхаан, маш гоё англи хэл сурах апп байгаа шүү. Интерактив Тоглоом Анимеишн хослуулан маш хөгжилтэйгээр суралцах боломж эндээс олж харна.
APP STORE & PLAY STORE-с "MNG KIDS" гэж бичээд хайгаад аваарай.
Аан, эхний 1000 аппаа ашиглаж байгаа хүүхүүд дотроос 1 азтан шалгаруулж хамгийн сүүлийн үеийн IPAD бэлэглэх болно. Манай сурч байгаа хүүхдүүдээс таараасай гэж хүсэж байна :-)
Татаад ашиглаж байгаа хүүхдүүд байвал надад мэдэгдээрэй.

За амжилт :-)

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Home Studio
Ulaanbaatar