Support Education Center
ЕБС-ийн математикийн хоцрогдол арилгах, түвшин ахиулах, Монгол тэмүүлэл, МАТЕШ-д бэлтгэх
31/01/2021
ЭНЭ 5 ЗҮЙЛСЭЭР АМЬДРАЛАА БҮҮ УДИРДУУЛ Ehlel MotivationУрам зоригийн ундарга!
30/01/2021
ХҮҮХДИЙНХЭЭ НОМ УНШИХ, ОЙЛГОХ ЧАДВАРЫГ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЭХ ВЭ?
1. Ном уншиж өгч байхдаа болон уншиж өгснийхөө дараа:
✔ Хэн
✔ Юу
✔Хэзээ
✔Хаана
✔Яагаад
✔Хэрхэн
✔Яаж гэх зэрэг асуултуудыг асууж, харилцан ярилцаж байгаарай. Тэгвэл хүүхэд ном уншихдаа илүү гярхай ажиглах, төвлөрөх дадалтай болно.
2. Ном уншиж өгч байхдаа эгзэгтэй мөчид зогсоод дараа нь ямар үйл явдал гарч болохыг өөрөөр нь таамаглуулж, бодлыг нь асуугаарай. Ингэснээр хүүхдийн урьдчилан харах, төсөөлөх чадвар, хийсвэр сэтгэлгээ сайжирна.
3. Хүүхдэд танил биш, мэдэхгүй үг хэллэг гарч ирвэл тэр үгийн талаар хамтдаа ярилцаж, үгийн баялгийг нь нэмэгдүүлээрэй.
4. Заримдаа өмнө нь хамтдаа уншсан номын талаарх асуултуудыг ч бас асуугаарай. Өмнөх номоо сэргээн санаснаараа хүүхдийн ой тогтоолт сайжрах болно.
5. Тухайн ном, үлгэрт гарч буй гол дүрийн баатрын үг, үйлдэл, биеэ авч явж буй байдал, өгүүлж буй санаа зэргийн талаар хүүхдийнхээ бодлыг асуугаарай. Ингэснээрээ аливаад дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах зөв дадалтай болно.
Үүний дараа мэдээж магтан урамшуулахаа мартаж болохгүй шүү. Хүүхдээ зөв урамшуулах аргуудаас өмнөх зөвлөгөөнүүдэд орсон байгаа.
Эдгээр асуулт, аргуудыг нэг л удаа хэрэглээд өнгөрөх бус, ном унших болгондоо ярилцаж, хүүхдэдээ дээрх дадлуудыг суулгаж, хамтдаа уншсаар, урагшилсаар л байгаарай.
Номыг их унших, хурдан унших нь чухал биш тогтмол унших, зөв унших дадал бий болох нь чухал шүү. Номтой хэдий чинээ багаасаа нөхөрлөнө төдий чинээ хүүхдийн хэл яриа, сэтгэхүй, анхаарал төвлөрөлт нь хурдан хөгждөг.
Г. Төмөрзаяа (Боловсрол судлаач, багш)
26/01/2021
Сэтгэлзүйн дархлаатай хүүхэд өсгөе гэвэл ЭНЭ 5 АСУУЛТЫГ хүүхдээсээ өдөр бүр асуугаарай Сошиал медиагийн хэт хэрэглээ, анхаарал сарниулагч түм бум зүйл зүйлс, видео тоглоом, хэтэрхий завгүй амьдралын хэмнэл өнөөгийн нийгэмд эцэг эхчүүд, хүүхдүүдүүдий...
09/01/2021
Яагаад 2=1 гарсан бэ?
09/01/2021
Өглөөг Өөртөө
АМЖИЛТТАЙ ХҮМҮҮСИЙН ХИЙДЭГ 12 ДАДАЛ📷
#1. “Аль болох эрт бос”.
Disney-ийн гүйцэтгэх захиралын нэгэн өдөр өглөөний 4:30-аас эхэлдэг. Амжилттай хүмүүс үд болтол орондоо унтдаггүй. Судалгаагаар бидний тархи сэрсэнээс хойшхи 2.5-4 цагийн турш хамгийн сайн ажилладаг гэжээ. Тиймээс аль болох эрт сэрж, бүхний өмнө алхаарай.
#2. «Төлөвлөгөөтэй бай».
Тэрээр өдөр бүр «Би өнөөдөр ямар үр өгөөжтэй зүйл хийж чадах вэ?» гэж өөрөөсөө асуудаг байсан. Амжилттай хүмүүс өдөр бүрийн үнэ цэнийг мэддэг. Тиймээс тэдний хувьд амралтын өдөр ч гэсэн ажлын өдөр.
#3. «Олон зүйлийг нэгэн зэрэг бүү хий».
Нэгэн зэрэг олон ажил хийх нь үр өгөөжтэй санагдах боловч гүйлтийн зам дээр гүйж байхдаа ээжтэйгээ ярьж, мэдээ сонсох зэрэг зүйл биш. Харин амжилттай хүмүүс энэ нь зөвхөн таны үр бүтээлтэй байдалд саад болж, чанарыг муутгадаг гэдгийг мэддэг. Үүний оронд ганц зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж, сайн хийж сурах хэрэгтэй.
#4. «Идэвхитэй хэвээр үлд».
Vogue сэтгүүлийн ерөнхий редактор өдөрт дор хаяж нэг цаг теннис тоглодог. Тэрээр спортоор хичээллэдэг цор ганц хүн биш. Амжилттай хүмүүс «эрүүл биед саруул ухаан оршдог» гэдгийг хамгийн сайн мэддэг.
#5. «Тэргүүлэх ач холбогдолтой зүйлсээ тодорхойл».
«Чухал болохын тулд эд зүйлс дэлхийг өөрчлөх ёсгүй». Амралтын өдөр «ажил – хувийн амьдрал» хоёрын хоорон дахь заагийг тодорхойлж, төгс байдлыг хадгалахад тус болдог. Гэр бүл, хайртай хүн, найз нөхөд, үр хүүхэдтэйгээ өнгөрөөсөн цаг таны орлогыг нэмэгдүүлэхгүй байж болох ч та цагийг хий дэмий өнгрүүлсэн гэсэн үг биш.
#6. «Дуртай зүйлдээ цаг гарга».
Түүнийг 20-р зууны хамгийн амжилттай хөрөнгө оруулагч гэдэг хэдий ч тэрээр завтай үедээ укулеле тоглох дуртай. Мөн өөрийн дуртай зүйлээ хийж байх үедээ өөрт хэрэгтэй хэн нэгэнтэй танилцаж, ажил хэргийн яриа өрнүүлж чаддаг байна.
#7. «Чимээгүй байдалд цаг гарга».
Forbes 2013 оны хамгийн нөлөө бүхийн од өдөрт хоёр удаа 20 минутаар чимээгүй орчинд байдаг. Энэ бол йогчдийн амар амгалан, тайван байдлын нууц. Амжилттай хүмүүс ч гэсэн бясалгалын давуу талыг олж харсан.
#8. «FOMO-г март, JOMO-г сайшаа».
Бид бүгд л фильтр ашиглан амралтын өдрөө лайк цуглуулахын тулд хамаг байдгаараа хичээж, хэн нэгний атаархлыг төрүүлэхийн тулд нүүр хуудсандаа зураг хийж байсан. FOMO-ийн эрин зуунд тавтай морил. Харин Zuckerberg Media-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал JOMO практикт илүү анхаарал хандуулж, цаг гаргах хэрэгтэй гэжээ. Амжилттай хүмүүс уралдах, өрсөлдөх дуртай байдаг. Тиймээс талархахаа хөгжүүлж, FOMO-ийн нийгмийн сүлжээг эсэргүүцэхийг хичээснээр та амралтын өдрөө аз жаргалтай өнгөрөөхгүй гэж үү? Аз жаргал амжилтын үндэс биш гэж үү?
#9. «Эргэцүүлэх цаг үлдээ».
Microsoft-ийн үүсгэн байгуулагч «Амжилтаа тэмдэглэх нь гайхалтай. Гэвч өөрийнхөө алдаанаас суралцах нь илүү үр өгөөжтэй» гэжээ. Өөрийнхөө үйлдлийг өдөр тутамдаа үнэлж сурах хэрэгтэй. Харин амралтын өдөр долоо хоногийн ололт амжилт, юуг сурав, юун дээр алдав гэдэг дээр үнэлэлт өгөхөд хамгийн тохиромжтой үе.
#10. «Дэлхийдээ буцааж өг».
Тэрээр нэгэн удаа «Эрүүл мэнд, ядуурал, хүрээлэн буй орчин зэрэг асуудал бусад салбарын талаарх бодлыг өөрчлөхөд тус болдог нь гайхалтай». Амжилттай хүмүүс Анна Франкийн «Өг. Үүнээс болж хэн ч ядуурдаггүй!» гэдэг үгтэй бүгд санал нийлдэг. Томас Корли амжилттай хүмүүсийн тухай ном бичихдээ таван жил судалгаа хийжээ. Түүний судалгаагаар амжилттай хүмүүсийн 73% нь сард 5 удаа сайн үйлсийн аянд оролцдог байна. Тиймээс амралтын өдөр сайн дурын ажилд оролцох нь хамгийн тохиромжтой юм.
#11. «Ирж буй долоо хоногтоо бэлд».
Twitter, Square үүсгэн байгуулагчдийн нэг ажлын өдрийг 16 цаг болгохыг дэмждэг нэгэн бөгөөд тэрээр «Хагас сайн өдөр бол миний амралтын өдөр. Би аялалд явдаг. Харин бүтэн сайн өдөр би өнгөрсөн долоо хоногоо дүгнэж, дараа долоо хоногтдоо бэлддэг» гэжээ.
#12. «Бүх мөчийг ашигла».
Тэрээр асар том эзэнт гүрнийг бий болгож, амжилттай реппер, бизнес эрхлэгч болж чадсан. Түүний амжилт түүний дууны үгэнд нуугдаж байдаг. «Та амжилтыг хүсэж болно. Гэхдээ түүнд хүрэхийн тулд та эргэлзэх ёсгүй. Та алдах ёсгүй. Та унтах ёсгүй. Нэг нүд жинхэнээсээ, үргэлж нээлттэй байх ёстой».
09/01/2021
1.Өдөр бүр хийдэг зүйлээ яг адилхан хийж нэмэх ч үгүй, дутуу ч хийхгүй бол нэг жилийн дараа яг хэвэндээ л байх болно.
2.Хийж чаддаг зүйлээ улам дордуулан бага багаар муутгаж халтуурдсаар байвал жилийн дараа ур чадвар чинь мэдэгдэхүйц буурна.
3.Өдөр бүр хичээж шинээр нэг ч атугай зүйлийг сурч өөрийгөө тасралтгүй хөгжүүлбэл жилийн дараа гайхалтай үр дүнд хүрнэ.
3 дахь үр дүнд хүрэхийн дунд зогсолтгүй уншиж судлах, тогтоох, сахилга баттай байж хэвшүүлэн өөртөө дадал зуршил болгох хэрэгтэй юм. Хүний хамгийн том өрсөлдөгч хувь хүн өөрөө л байдаг...
Via Жонни Браво
09/01/2021
📚НОМ УНШИХ НЬ ТАНЫГ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛДЭГ ВЭ ?
1. ТӨВЛӨРӨХ ЧАДВАР ХӨГЖДӨГ
Ном унших хамгийн тохиромжтой байрлал бол ор, ариун цэврийн өрөө, хоолны ширээ зэрэг юм. Ном их уншсан хүмүүсийн өндөр цалин авах, сонгосон мэргэжилдээ амжилт олох, нийгмийн асуудлыг ойлгож, оролцох, зорилгодоо хүрэх, нухацтай байх чадвар нь бусад ном уншдаггүй хүмүүстэй харьцуулахад илүү өндөр үзүүлэлттэй байдаг нь тогтоогдсон. Судлаачдын үзэж байгаагаар ном унших нь төвлөрөх, анхаарлаа хандуулах чадварыг бусад хүчин зүйлээс илүү сайн хангаж чаддаг байна.
2. ҮГСИЙН САН НЭМЭГДДЭГ
Унших явцдаа бид маш олон мэдэхгүй үг, өмнө нь сонсож байгаагүй хэллэг, шинэ хэлцүүдийг сурж байдаг. Тэдгээр үгийг мэддэг болсноор өдөр тутмын амьдралдаа хэрэглэж, санаа бодол бичвэртээ хүртэл шингээх нь бий. Телевизийн нэвтрүүлэг үзэснээс 50% илүү үгийг ном ашигладаг. Үгсийн сангаа сайжруулснаар бичих чадвараа ч сайжруулж байгаа юм.
3. ОЙ САНАМЖ САЙЖИРДАГ
Ном уншсанаар зохиолын дүрүүд, үйл явдлууд, өнгө аяс, гол утга санаа, нөхцөл байдал гэх мэт маш олон зүйлийг санах хэрэгтэй болдог. Эдгээр нь таны оюун санаанд шинэ төрлийн ой санамжийг үүсгэж богино хугацааны санах ой, тогтоох чадварыг тань сайжруулдаг.
4. ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЧАДВАР НЭМЭГДДЭГ
Уншиж дууссан номынхоо утга санаа, гол дүрүүдийн үүрэг, сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдийг таньж мэдэхийг оролдох нь таны задлан шинжлэх, уншаад ойлгох чадвар болоод бусдыг ойлгож сурахад тань нэн тустай юм.
5. ХАРИЛЦАХ ЧАДВАР САЙЖИРДАГ
Ярьж байхдаа өөртөө итгэлтэй байхад тань ном тусална. Ном уншиж үгсийн сангаа баяжуулснаар хүмүүст өөрийгөө тодорхой, ойлгомжтой илэрхийлж чаддаг. Мөн хамгийн шилдэг ярианы сэдвийн сонгодог жишээ бол ном шүү дээ.
6. ТАРХИНЫ ДАСГАЛ БОЛДОГ
Тархи яг л булчин шиг. Хэрвээ та энэ булчинг дасгал хийж хөгжүүлж чадвал оюун ухааныхаа хүчийг (оюуны чадамж) сайжруулж болно. Байнга ном уншиж тархиа дасгалжуулж байсан хүмүүсийн тархины доройтол буюу зөнөх өвчин тусах магадлал 32%-иар бага байдаг.
7. МЭДЭЭЛЭЛ БОЛОН МЭДЛЭГЭЭ НЭМЭГДҮҮЛНЭ
Ном унших нь шинэ зүйл турших, хоббигоо хөгжүүлэх боломжийг олгодог. Магадгүй “Наруто”-г уншиж байгаад японы соёлоос суралцах хүсэлтэй болох эсвэл “Франкенштейн”-ыг уншаад шинжлэх ухааныг сонирхох ч юм бил үү?
8. СТРЕССИЙГ БУУРУУЛЖ СЭТГЭЛ САНАА САЙЖИРДАГ
Судлаачдын үзэж байгаагаар ном унших нь стрессийг 68%-иар бууруулдаг байна. Сэтгэл гутрах өвчнөөр өвчлөгчдийн өөртөө туслах хамгийн сайн арга нь мөн л ном байдаг бөгөөд чанга дуугаар ном уншихад сэтгэл гутрах өвчнөөр өвчлөгчдийн сэтгэцэд эерэг ахиц гарч байгаа нь ажиглагджээ.
9. БҮТЭЭЛЧ БАЙДАЛ ХӨГЖДӨГ
Биднийг уйтгар гунигаас зайлсхийхэд, бүтээлчээр сэтгэхэд, хөгжилтэй, адал явдал дүүрэн байж чадах боломжийг ном л өгдөг шүү дээ. Зохиолын дүрүүдээс, тэдний асуудлаа шийдсэн туршлагаас, шинжлэх ухааны баримтаас, магадгүй зохиолчийн амьдралаас бид амьдралдаа хэрэгжүүлж болох маш олон бүтээлч санааг сурдаг.
10. ТӨСӨӨЛӨХ ЧАДВАР САЙЖИРДАГ
Уншигч байх нь төсөөлөх чадварыг сайжруулдаг. Унших нь таныг шинэ ертөнцийг нээхэд тусалдаг. Өөр улс оронд, зохиомол ертөнцөд, өнгөрсөн болоод ирээдүйд, түүнээс ч илүүд хэрэн тэнэхэд тусална.
#сору #
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Telephone
Website
Address
Ulaanbaatar