18/05/2026
🎬 “NO V**E — ЧАМАЙГ СОРСООР” вейпийн эсрэг Reel уралдаан зарлагдлаа!
📌 Уралдааны зорилго
Өсвөр үе, залуусын дунд вейпийн хор уршгийн талаарх зөв ойлголтыг нэмэгдүүлж, вейпнээс татгалзах эерэг мессеж, зөв шийдлийг түгээх.
🏆 Шагналын сан (Нийт 2,000,000₮)
• 🥇 1-р байр: 1,000,000 ₮
• 🥈 2-р байр: 700,000 ₮
• 🥉 3-р байр: 300,000 ₮
📋 REEL-д тавигдах шаардлага
• Хугацаа ба Хэмжээ: 30–90 секунд үргэлжлэх, босоо форматтай 1080x1920 нягтралтай байна.
• Агуулга: Эерэг хандлага, гарц шийдэлд чиглэсэн байх (Асуудлыг хэт дөвийлгөх биш, вейпгүй амьдралын давуу талыг харуулах).
• Хориглох зүйл: Вейп болон тамхийг сурталчилсан, гоёчилсон дүрс, үг хэллэг оруулахгүй байх.
• Зохиогчийн эрх: Өөрийн бүтээсэн эсвэл ашиглах албан ёсны зөвшөөрөлтэй зураг, бичлэг, хөгжмийг ашиглана.
🚀 Оролцох заавар
1. Бүтээлээ өөрийн Instagram хуудаснаа Reel хэлбэрээр нийтэлнэ.
2. Нийтлэхдээ төслийн албан ёсны хуудас болох -ийг хамтран зохиогчоор (Collab) заавал нэмнэ.
3. Постны тайлбар хэсэгт дараах хаштагуудыг заавал ашиглана уу: **eMongolia #ЧамайгСорсоор **eГүйИрээдүй #ЭрүүлСонголт
4. Нийтэлсэн Reel-ийнхээ холбоосыг (Link) хуудасны DM-ээр илгээнэ.
⏰ Хугацаа
Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 5 дугаар сарын 26-ны 18:00 цаг хүртэл.
Эерэг өөрчлөлтийг хамтдаа бүтээцгээе! ✊ No V**e - Чамайг сорсоор
12/05/2026
Монгол хүний сайн сайхан байдлыг тодорхойлох үндэсний хэмжээний энэхүү судалгаанд та ч мөн өөрийн дуу хоолойгоо нэмээрэй. Таны оролцоо бодит өөрчлөлт, илүү сайн бодлого, ирээдүйг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.
Судалгаанд оролцох: https://survey.mindxplus.com/s/17P7W44O2kbB1wRXHddUZX
Дэлгэрэнгүй унших: https://optimal.mn/news/53
#СайнСайханБайдал Optimal NMAX LLC
Монгол хүний сайн сайхан байдлыг тодорхойлох үндэсний хэмжээний энэхүү судалгаанд та ч мөн өөрийн дуу хоолойгоо нэмээрэй. Таны оролцоо бодит өөрчлөлт, илүү сайн бодлого, ирээдүйг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.
Судалгаанд оролцох: https://survey.mindxplus.com/s/17P7W44O2kbB1wRXHddUZX
Дэлгэрэнгүй унших: https://optimal.mn/news/53
#СайнСайханБайдал
11/03/2026
Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд хүргэе.
Өнөөдөр Япон улсад суугаа Монголын #Өргөмжит Консул Фүжишигэ сан, “Жигүүр төсөл”-ийн эмч нарын баг болон “Зүүн бүсийн тогтвортой хөгжлийн нийгэмлэг” гэсэн гурван байгууллагын хамтарсан уулзалт болж, энэ жилийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж санал солилцлоо.
“Зүүн бүсийн тогтвортой хөгжлийн нийгэмлэг”-ийн энэ жилийн төлөвлөгөөнд олон шинэ санаа, санал дэвшүүлэн идэвхтэй оролцсон нийт баг хамт олондоо талархлаа.
Цаашид бид #Зүүн бүсийн хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулахын төлөө тууштай ажиллах болно.
Embassy of Japan in Mongolia / Японы Элчин сайдын яам
Kayoko Fujishige
Жигүүр төсөл / Jigur project Good habits-Great generation
Зүүн Бүсийн Тогтвортой Хөгжлийн Нийгэмлэг ТББ