03/06/2024
1. Би хүнтэй ярихаасаа ичээд байна аа 😭😭
Энэ бодол хамгийн хүнд нь байсан. Би буруу дуудлага ашиглачих болов уу? Би хариулсан өгүүлбэрийг нь ойлгохгүй бол яах билээ гэх мэт… ГЭХДЭЭ ихэвчлэн таны харилцан ярьж байгаа хүн чинь бас Англи хэлийг А, B гээс нь эхлээд сурсан л байгаа. Хэрвээ тэр хүн өөрөө англи хэлэндээ сайн бол хэзээ ч таны буруу хэлсэн үг, ойлгоогүй өгүүлбэрээр чинь шоолохгүй. Тэд ямар их хөдөлмөр шаарддагийг мэдэж байгаа. (Хэзээ ч бүх хүн ийм биш л байх лдаа. Гэхдээ ийм талаас нь хараад үзвэл надад буруу яриад алдах юм гэвэл би тэр үелээ ичнэ л биз, гэхдээ тэр үед мэдээд авчихвал дараа нь дахиж алдахгүй шдээ гэдэг сэтгэлгээгээр хандаарай.)
Ичих нь зүгээр. Бүх хүнд тохиолддог. Тийм болохоор алхам аваарай. Нэг яриад эхэлчихвэл урсаад л явдаг болно доо.
2. Ном уншихгүй байх 🫠📖📖📖
Англи хэл дээр ном уншихыг яагаад зөвлөж байна вэ гэхээр гол нь өөрийн дуртай сэдвээ сонгоод дурлаж унших боломжийг олгодог.
Англи хэлээ сайжруулах гэж уншиж байгаа гэдгээс илүү тухайн номыг шимтэн уншиж ойлгонгоо хариуд нь англи хэл дагаад сайжирдаг болохоор тэр нь хамгийн гоё. ✨🫶
Ном уншиж байхад эхний бүлэг, эхний 1/4 хэсэгт маш олон мэдэхгүй үг байж магадгүй. 😭 Гэхдээ тэр хэсгээ үгнүүдээ ойлгож аваад давчихвал сүүлийн 3/4 хэсэгт тэдгээр үгнүүдээ л ашиглаад явчихдаг. Тэгэхээр тууштай байгаарай. Эхлүүлсэн бол дуусгана шүү. 😂
Манай Lightsail гээд ном уншихад зориулсан гайхалтай website-ийн талаар English Book гэж DM эсвэл comment бичээд аваарай.
3. Цаг алга аа! Яг дараа хичээл тараад зун, намар, өвлийн амралтаар, дараа жил……..
Энэ бол хүн болгонд тохиолддог шүү дээ. Хойшлуулах эсвэл жинхэнээсээ завгүй байх.
Тэгвэл бид танд 2 арга санал болгоё.
3.1 Эхлээд зорилгоо тавиад дараа нь цаг гарга.
Яг хэзээ, ямар оноо эсвэл ямар хэмжээний англи хэл хэрэгтэй билээ гэдгээ шийдэх хэрэгтэй. Энэ жил өргөдлөө явуулах бол 11сар гэхэд оноо хэрэгтэй гэсэн мөртлөө одоо завгүй ээ дараа болъё гээд байж болохгүй шүүдээ. Харин 2 жилийн дараа гэхэд аялахдаа англи хэл хэрэгтэй гэвэл заавал одоо их ажлын хажуугаар хийгээд байх ч бас алба байхгүй.
3.2 Цаг авдаггүй аргуудыг туршаад үз.
Бид нар автобусанд, машинд, түгжрэлд тоймгүй их цаг зарцуулдаг тийм ээ? Тэгвэл PODCAST сонсож эхэлье лдээ. Эсвэл ном уншъя. (Монголын автобусанд ном унших ч бас чанга лдаа тэ 😂). Өдөрт Tik Tok үзэхдээ дандаа англи хэл дээр үзье лдээ. YouTube дээр subtitle тай кино бичлэгүүд үзэж болж байна. Ажлаа хийхдээ ангийнхантайгаа үдийн хоол идэхдээ англиар бас ярьж болно. Шинээр АНГЛИ ХЭЛ СУРАХ гэж их ажил болгохгүйгээр хийдэг зүйлсээ бага багаао англи хэлтэй холбох гээд үзээрэй.
-
Тус болсон бол заавал share хийж өгөөрэй. 🫶🫶🫶🫶 Өөр хэн нэгэнд маш их хэрэгтэй шүү дээ.
-
6/10нд эхлэх SAT сургалтандаа 20% хямдрал зарласан байгаа шүү. Доорх link-ээр мэдээлэл аваарай.
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfMw21oquLlFUq37Y86YJUpWYmmIl_a7iOYGhERujE--EG9BA/viewform?pli=1