АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль/MNUMS, School of public health

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль/MNUMS, School of public health

АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль/MNUMS, School of public health Эрүүл, хүнд ээлтэй нийгмийг бүрдүүлэхийн төлөө сургалт

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР - ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАГДСАН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУР...
09/07/2026

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР
- ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАГДСАН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГУУЛИЙН ЭБТ-ИЙН БАГШ АУ-НЫ ДОКТОР, ПРОФЕССОР Г.ДАВАА,
- АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНАГДСАН ЭБТ-ИЙН ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧ Д.ГАНТУЯА,
- ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР ШАГНАГДСАН АШУҮИС-ИЙН ЗХНГ-ЫН ДАРГА Т. АРИУНТУЯА НАРТАА БАЯР ХҮРГЭЖ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУРГАЛТ, ХҮН АРДЫНХАА ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ИХ ҮЙЛСЭД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ!

АШУҮИС-ИЙН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГУУЛИЙН БАГШ, АНАГААХ УХААНЫ ДОКТОР ПРОФЕССОР О.ЧИМЭДСҮРЭН  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГ...
09/07/2026

АШУҮИС-ИЙН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГУУЛИЙН БАГШ, АНАГААХ УХААНЫ ДОКТОР ПРОФЕССОР О.ЧИМЭДСҮРЭН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР “МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН” ЦОЛООР ШАГНАГДСАНД БАЯР ХҮРГЭЖ, ТАНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУРГАЛТ, ХҮН АРДЫНХАА ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ИХ ҮЙЛСЭД НЬ УЛАМ ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ!

Ж.Шагжийн нэрэмжит Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.Эрхэм хүндэт эрдэмтэн багш, эмч, судлаач та бүхн...
30/06/2026

Ж.Шагжийн нэрэмжит Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.
Эрхэм хүндэт эрдэмтэн багш, эмч, судлаач та бүхнийг
Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн 70 жилийн ойд зориулсан
Ж.Шагжийн нэрэмжит Олон улсын эрдэм шинжилгээний хуралд
БҮТЭЭЛЭЭ ИРҮҮЛЭХИЙГ урьж байна.

Бүтээл хүлээж авах хугацаа: 2026 оны 09 сарын 12
Хурал зохион байгуулах хугацаа: 2026 оны 11 сарын 12

💐💐АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙ энэ жил тохиож буй. Ойн арга хэмжээний хүрээнд тус сур...
30/06/2026

💐💐АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙ энэ жил тохиож буй. Ойн арга хэмжээний хүрээнд тус сургуульд 1956-2026 онд ажиллаж байсан үе, үеийн эрдэмтэн багш, ажилтнуудаа цувралаар танилцуулан, алдаршуулж байна💐
Халдвар судлалын багш доцент Тангадын Гомбосүрэн нь 1929 онд Өвөрхангай аймгийн Гүн нарийн суманд (одоогийн Хайрхандулаан суманд) төрсөн.
Тэрбээр 1940-1944 онд бага сургууль, 1944-1950 онд Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерын сургууль, 1950-1955 онд МУИС-н хүн эмнэлгийн ангид суралцаж төгссөн. 1956-1957 онуудад ЗХУ-ын Москва, Ташкент хотноо суралцан эпидемиологийн үндэсний анхны дээд мэргэжилтэн болсон юм.
1969 онд “Халдварт гепатитын эпидемиологи, урьдчилан сэргийлэх зарим асуудал” сэдвээр дэд докторын зэрэг хамгаалж, 1985 онд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1991 онд дэд профессор цол хүртсэн.
1987-1998 онд АУИС-д халдвар судлалын багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллах хугацаандаа өөрийн шавь нартаа халдвар судлалын онол, практик, ач холбогдлын талаар лекц уншиж, “Эпидемиологийн анализийн үндэс”, “Эпидемиологийн үндэс” зэрэг ном, сурах бичгийг хэвлүүлж, сургалтын хөтөлбөрийг боловсруулах, халдвар судлалын мэргэжилтэн бэлтгэхэд их зүйлийг хийж бүтээжээ. Тэрээр 1968-1987 онд ЭХЯ-ны эпидемиологийн ерөнхий мэргэжилтний алба хашиж байсан.
Т.Гомбосүрэн нь 1955-1961 онд ЭХЯ-нд ахлах байцаагч, тасгийн эрхлэгч, 1961-1985 онд Анагаах ухааны хүрээлэнд, 1985-1987 онд Эрүүл ахуй халдварт нян судлалын улсын институтэд, 1955-1956 онд Хүн эмнэлгийн техникумд халдвартын багшаар, 1956-1957 онд Төв эмнэлэгт дотрын эмчээр, 1961-1966 онд Цэргийн эмнэлэгт зөвлөх эмчээр тус тус ажиллаж байв.
Т.Гомбосүрэн нь 70-аад бүтээл, сургалтын 10 арга, аргачлал, хөтөлбөр, мэргэжлийн 20 гаруй ном өгүүлэл, практикийн байгууллагуудад 50-аад заавар, дүрэм, зөвлөмж, 70 гаруй сурталчилгааны өгүүлэл боловсруулан нийтлүүлжээ.
Доцент Т.Гомбосүрэнгийн хөдөлмөр, гавьяа зүтгэлийг үнэлэн Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт медаль, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, ЭМЯ-ны “ЖУУХ БИЧИГ” зэрэг цол тэмдгээр шагнагдаж байжээ.

💐💐АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙ энэ жил тохиож буй. Ойн арга хэмжээний хүрээнд тус сур...
26/06/2026

💐💐АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙ энэ жил тохиож буй. Ойн арга хэмжээний хүрээнд тус сургуульд 1956-2026 онд ажиллаж байсан үе, үеийн эрдэмтэн багш, ажилтнуудаа цувралаар танилцуулан, алдаршуулж байна💐
ЛОДОНГИЙН БУДЖАВ
Лодонгийн Буджав 1931 онд Булган аймгийн Тэшиг сумын нутаг Төмрөн хэмээх газар төрсөн бөгөөд Тэшиг сумын бага сургууль, Хантай сумын дунд сургууль төгсөж 1948-1955 онд МУИС-ийн хүний их эмч мэргэжлээр онц дүнтэй төгсөж Булган аймгийн Тэшиг сумын АНХНЫ хүний их эмч нарын нэг болсон юм. Тэрээр 1955-1960 онд Ховд аймгийн аймаг дундын нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчээр 5 жил, 1960-1985 онд Эрүүлийг хамгаалах яаманд Төлөвлөгөө-эдийн засгийн хэлтсийн даргаар 26 жил, 1986 оноос АУИС-д багшаар ажиллаж ирсэн. Ховд хотод байршилтай баруун 5 аймгийн дундын эмнэлэгт Буджав нь 1955 онд мэдрэлийн эмчээр, 1956 онд дотрын эмчээр ажиллаж байгаад 1957 оноос аймаг дундын эмнэлэгт АНХНЫ монгол мэс заслын эмчээр 5 жил ажилласан хугацаандаа 200 гаруй том жижиг хагалгаа хийж гүйцэтгэсэн байна. 1960-1985 оны хооронд Эрүүлийг хамгаалах салбарыг хөгжүүлэх, боловсон хүчин бэлтгэх, салбарын материаллаг баазыг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан. Анагаах ухааны сурган хүмүүжүүлэгч багшаар 26 жил тасралтгүй ажиллаж олон зуун шавь бэлтгэн гаргасан, ахмад багш сурган хүмүүжүүлэгч билээ. Л.Буджав ажиллах
хугацаандаа салбарын материаллаг баазыг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж нийтдээ эмнэлгийн 40 гаруй барилгыг бариулж ашиглалтад оруулсан. Мөн ЗХУ, Чехословак Улсын техник, эдийн засгийн тусламжаар Улсын 1, 2, 3-р нэгдсэн эмнэлэг, Эх нялхсын төв эмнэлэг, Халдварт, Хавдар судлал, Гэмтэл согогийн эмнэлгүүд болон Дархан, Эрдэнэт хот болон Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгүүд мөн олон тооны Сангийн аж ахуйн эмнэлгүүдийг ашиглалтад оруулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн. БНМАУ-ын эрүүлийг хамгаалахын төлөвлөлтийн зарим асуудал ба хотын хүн амын эмнэлгийн тусламжийн хэрэгцээний норматив сэдвээр 1971 онд анагаах ухаанд дэд эрдэмтний зэргийг хамгаалсан. Эрдэм шинжилгээ, сургалтын арга зүйн сэдвээр 50 гаруй өгүүлэл, ном гарын авлага туурвиж нийтлүүлсэн. ЭМШУИС-ийн ахмадын зөвлөлийн даргын ажлыг 10 гаруй жил хийж гүйцэтгэсэн Мөн гар бөмбөг, хөл бөмбөг, шатар даам, теннис, хол ойрын зайн гүйлт, урт өндрийн харайлт, урлаг, уран сайхан гээд олон төрлийн авьяас чадвартай багш байсан. Л.Буджав нь Эрүүлийг хамгаалахын бүх салбар, түүний дотор урьдчилан сэргийлэх салбар болох эрүүл ахуй, халдвар судлалын салбарыг хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулсан түүхтэй.

💐💐АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙ энэ жил тохиож буй. Ойн арга хэмжээний хүрээнд тус сур...
23/06/2026

💐💐АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙ энэ жил тохиож буй. Ойн арга хэмжээний хүрээнд тус сургуульд 1956-2026 онд ажиллаж байсан үе, үеийн эрдэмтэн багш, ажилтнуудаа цувралаар танилцуулан, алдаршуулж байна💐
ЭХ-ын Гавьяат Ажилтан, АУ-ны Академийн гишүүн Академич, АУ-ны доктор, профессор Чүлтэмдоржийн Цолмон
Монгол Улсын Хүүхдийн эрүүл ахуйн салбарын эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч Чүлтэмдоржийн Цолмон нь хүүхдийн эрүүл мэндийн байдалд нөлөөлөх хүчин зүйлсийг судлан “Монгол орны сургуулийн насны хүүхдийн эрүүл мэндийн байдал, тодорхойлогч хүчин зүйлс” сэдвээр 1994 онд Москва хотноо АУ-ы докторын зэрэг хамгаалж, хот болон хөдөө орон нутгийн сурагчдын эрүүл мэндийн байдал, өсөлт хөгжил бүс нутгаараа ялгаатай болон тэдний эрүүл мэндэд нийгэм, цаг уурын хүчин зүйлс ихээхэн нөлөөтэйг тогтоосон байна.

Ч.Цолмон багш 1983-1994 онд АУИС-ийн ЭА-ЭХЗБ-ын тэнхимд багш, 1995-2006 онд ЭА-ЭХЗБ, НЭМ-ийн тэнхимийн эрхлэгч, 2002-2003 онд НЭМС-ийн захирал, 2017 оноос АШУҮИС-НЭМС-д гэрээт багшаар ажиллаж, АУ-ы докторын 5, магистрын 20 ажил удирдан эрүүл ахуйн салбарын түүчээлэгч эрүүл ахуйч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг бэлтгэжээ.

Ч.Цолмон нь 1997 онд МАУАкадемийн гишүүн академич, 1998 онд дэд профессор, 2002 онд профессор цолыг хүртсэн.

Түүний салбартаа оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг үнэлж 1998 онд ЭМЯ-ы хүндэт жуух бичиг, 2000 онд Боловсролын тэргүүний ажилтан, 2004 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, 2007 онд Алтангадас одон, 2013 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, 2017 онд Монгол Улсын Гавьяат багш цол тэмдгээр шагнуулсан.

💐💐АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙ энэ жил тохиож буй. Ойн арга хэмжээний хүрээнд тус сур...
20/06/2026

💐💐АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙ энэ жил тохиож буй. Ойн арга хэмжээний хүрээнд тус сургуульд 1956-2026 онд ажиллаж байсан үе, үеийн эрдэмтэн багш, ажилтнуудаа цувралаар танилцуулан, алдаршуулж байна💐
ЦЭРЭНГИЙН ЛАМЖАВ
Төрсөн он, газар:
1932 онд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг “Эмээлт” гэдэг газар төрсөн.
Боловсрол:
• 1941–1946 онд Баруун-Урт хотод бага сургууль,
• 1947–1954 онд Офицерийн сургуульд суралцан төгссөн байна. Хужирбулангийн Ардын армийн 062 ангид цэргийн алба хааж,
• 1957–1963 онд ЗХУ-ын Ленинград хотын (тэр үеийн нэрээр) Эрүүл ахуйн дээд сургуульд суралцаж эрүүл ахуйч их эмчийн мэргэжил эзэмшсэн байна.
• 1973 онд ЗХУ-ын Анагаах ухааны академийн Хоол судлалын төв институтийн эрдмийн зөвлөл “БНМАУ-ын цэцэрлэгийн насны хүүхдийн бие махбодь С витамин хангалт” сэдвээр Анагаах ухааны докторын зэрэг хамгаалж, 1996 онд АУИС-ийн Эрдмийн зөвлөлийн тогтоолоор Дэд профессор цол хүртсэн байна.
Ажил эрхлэлтийн намтар:
• 1963–1966 онд Улаанбаатар хотын АЦХС-ын станцад Хүнсний эрүүл ахуйн тасгийн дарга,
• 1966–1968 онд Улсын АЦХС-ын Төв станцад Эрүүл ахуйн тасгийн дарга,
• 1968–1977 онд ЭХЯ-ны харьяа ЭАХНСУИ-д орлогч захирал,
• 1977–1982 онд Армийн АЦХС-ын станцад тасгийн дарга,
• 1982–1988 онд АУДС-ийн Цэрэг-иргэний хамгаалалтын тэнхимд багш,
• 1988–2002 онд Эрүүл ахуй, эрүүл мэндийг хамгаалах зохион байгуулалтын тэнхимд (сүүлд шинэчилсэн зохион байгуулалтаар УСАУТ байгуулагдаж уг тэнхимд) эрүүл ахуйн багшаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан билээ.
1990-ээд оны үед АУИС нийгмийн шинэчлэл, өөрчлөлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ өнөөгийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлэх үүднээс сургалтын агуулга зорилгыг шинэчлэн төлөвлөж, хөтөлбөрөө өөрчилсөн билээ. Энэ ажилд эрдэмтэн багш Ц.Ламжав идэвхтэй оролцож олон хичээлийн хөтөлбөр, стандартыг шинэчлэн боловсруулжээ. Мөн сургалтад хэрэглэх эх хэл дээр бичигдсэн сурах бичиг ховор байсан тул Ц.Ламжав багш санаачлан “Ерөнхий эрүүл ахуйн дадлагын хичээлийн гарын авлага” номыг 1999 онд хэвлүүлсэн нь эдүгээ ховор ном болоод байна.
Мэргэжил дээшлүүлсэн байдал:
• 1973 онд ДЭМБ-ын шугамаар тэр үеийн ЗХУ, Болгар улсад 6 сар мэргэжил дээшлүүлж суралцсан.
Гавьяа, шагнал:
Ц.Ламжавын хөдөлмөр бүтээлийг үнэлэн Ардын хувьсгалын 50, 60, 70 жил, Ардын армийн Байлдааны медаль, 1976 онд Эрүүлийг хамгаалахын, 1992 онд Ардын боловсролын Тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнаж, 1976 онд ЭХЯ-ны Хүндэт дэвтэрт бичиж алдаршуулсан байна.

💐💐АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙ энэ жил тохиож буй. Ойн арга хэмжээний хүрээнд тус сур...
16/06/2026

💐💐АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙ энэ жил тохиож буй. Ойн арга хэмжээний хүрээнд тус сургуульд 1956-2026 онд ажиллаж байсан үе, үеийн эрдэмтэн багш, ажилтнуудаа цувралаар танилцуулан, алдаршуулж байна💐💐
Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн Б.Дэмбэрэл нь 1934 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт “Номтын дэв” хэмээх газар төрсөн. Тэрбээр 1952 онд Алтанбулагийн ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль, 1957 онд Монгол улсын их сургуулийн Анагаах ухааны салбарын эмчилгээний ангийг их эмчийн мэргэжлээр төгсчээ. МУИС-ийн Сүхбаатарын нэрэмжит цалинтай оюутан байсан учраас ахлах курст байхдаа оюутнуудад анатоми, физиологийн хичээл зааж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлжээ.
1961 онд Азербайжан улсын Баку хотод Эрүүлийг хамгаалахын зохион байгуулагчийн мэргэжил эзэмших дамжаа, 1970 онд Москва хотод БЭМБ-ын олон улсын дамжаанд тус тус суралцаж төгссөн. Б.Дэмбэрэл нь 1957-1960 онд МУИС-ийн Дотор өвчний эмчилгээ судалгааны тэнхимд багш бөгөөд Анагаах ухааны салбарын орлогч декан, 1978-1992 онд Анагаах ухааны дээд сургуулийн Эрүүл ахуй - нийгмийн эрүүл мэдийн тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байв. Дэмбэрэл багш өөрийн шавь нартаа монголын эрүүлийг хамгаалахын онол, түүх, зохион байгуулалт, эмчийн ёс зүйн талаар лекц уншиж сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, залуу багш нарыг багшлах арга зүйд сургах талаар их зүйлийг бүтээжээ.
Б.Дэмбэрэл нь Монголын эрүүлийг хамгаалахын удирдах зүтгэлтэн, зохион байгуулагч байв. Тэрбээр 1960-1962 онд Эрүүлийг хамгаалах яамны Эмчлэн сэргийлэх хэлтсийн дарга, 1962-1966 онд тус яамны орлогч сайд, 1-66-1973 оны 5 сар хүртэл Эрүүлийг хамгаалах яамны сайд, 1973-1978 онд Дархан хотын Эрүүлийг хамгаалах газрын даргаар тус тус ажилласан байна. Монголын эрүүлийг хамгаалахын түүхэнд эрүүл мэндийн иж бүрэн тогтолцоо бүрэлдэн хөгжихөд Б.Дэмбэрэл сайдын үүрэг их байжээ. Тэрбээр ДЭМБ-ын хэд хэдэн чуулганд Монголын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож байсан байна.
Б.Дэмбэрэл нь төр нийгмийн зүтгэлтэн болохын хувьд Ардын Их Хурлын депутатаар 3 удаа сонгогдож байснаас гадна 1992 онд Монгол улсын Их Хурлын гишүүнээр төрөлх Сэлэнгэ нутгаасаа сонгогдож 1993 оноос УИХ-ын Боловсро, Шинжлэх ухаан, Соёлын байнгын хорооны даргаар сонгогдон ажиллахдаа Монголын нийгмийн шинэ тогтолцооны эрх зүйн орчныг бүрдүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулжээ.
Академич Б.Дэмбэрэл нь нийгмийн эрүүл мэндийн салбарын томоохон эрдэмтэн, анагаахын шинжлэх ухааныг Монголд хөгжүүлэхэд эрдэм оюунаа зориулсан хүн. Тэрээр 1972 онд Азербайжан улсад “БНМАУ-ын анагаах ухааны боловсрол, боловсон хүчин (1921-1970 он)” сэдвээр анагаах ухааны докторын, 1989 онд эх орондоо “БНМАУ-ын эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтын онол - практикийн зарим асуудал” сэдвээр анагаахын шинжлэх ухааны докторын зэргийг тус тус хамгаалж, 1991 онд профессор, мөн ондоо Анагаахын шинжлэх ухааны академийн гишүүнээр элсэж Академич цол тус тус хүртжээ.
Тэрбээр үндсэн ажлынхээ зэрэгцээ 1987-1989 онд Урүүлийг хамгаалахын удирдлагын эрдэм шинжилгээний төвийн захирал, 1989-1990 онд Анагаах ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал, 1990 оны 6 сараас ШУА-ийн Анагаах ухааны салбарын дарга бөгөөд дэд ерөнхийлөгчөөр ажилласан байна.
Академич Б.Дэмбэрэл нь 18 нэг сэдэвт ном зохиолыг дангаараа болон хамтарч бичиж, 120 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, 50 гаруй нийтлэл бичжээ. Монголын эрүүлийг хамгаалахын хөгжлийн түүх, хүн амын эрүүл мэнд, өвчлөлийг судалсан 8 доктор, 1 эрдэмтний шинжлэх ухааны докторын судалгааг удирдан хамгаалуулсан байна.
Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас, Ардын хувьсгалын 50, 60, 70 жилийн ойн медалиуд, Халх голын ялалтын 30 жилийн ойн медаль, Лениний мэндэлсний 100 жилийн ойн медаль, Эмнэлгийн сайчуул тэмдэг болон 7-р таван жилийн гавшгайч цол тэмдгээр шагнуулжээ.

💐💐АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙ энэ жил тохиож буй. Ойн арга хэмжээний хүрээнд тус сур...
12/06/2026

💐💐АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙ энэ жил тохиож буй. Ойн арга хэмжээний хүрээнд тус сургуульд 1956-2026 онд ажиллаж байсан үе, үеийн эрдэмтэн багш, ажилтнуудаа цувралаар танилцуулан, алдаршуулж байна💐💐
Дабхайн Бейбетхан
Баян-Өлгий аймгийн уугуул, эрдэмтэн багш, анагаах ухааны доктор, профессор Дабхайн Бейбетхан нь Монгол улсад эрүүл ахуйн шинжлэх ухааны салбарт үнэтэй мөр үлдээсэн.
Өлгий хотын 1-р арван жилийн сургуулийг төгсөөд, 1971–1976 онд Анагаахын Их Дээд Сургуулийн эрүүл ахуйн ангийг эрүүл ахуйч их эмчи мэргэжлээр амжилттай төгссөн.
1976–1977 онд Баян-Өлгий аймгийн АЦХС-д хүнсний эрүүл ахуйч их эмчээр, 1977–1978 онд АУДС-ийн эрүүл ахуй, эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтын тэнхимд багшаар ажиллаж эхэлсэн нь түүний багшлах замын эхлэл байв.
1983-1986 онд Москва хотын А.Н.Сысины нэрэмжит эрдэм шинжилгээний институтад дэд эрдэмтэн зэргийг хамгаалсан. 1992-1993-онд зүү-төөнүүр заслын бүрэн курсыг төгссөн.
1984–1987 онд ЗХУ-ын Москва хотноо Орчны эрүүл ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн аспирантурт суралцаж, "Хөрсөн дэх 3 валентат хромын эрүүл ахуйн үнэлгээ ба түүний бие махбодид үзүүлэх хам нөлөө" сэдвээр анагаах ухааны докторын зэрэг амжилттай хамгаалжээ.
Д.Бейбетхан нь 1976-1992 он хүртэл тус тэнхимд орчны эрүүл ахуйн багшаар ажилласан. Хөрсний бохирдолтын зэрэг тогтоох, ахуйн хаягдлыг цуглуулах, хоргүйжүүлэх, цэвэрлэх, Улаанбаатар хот болон Туул голын бохирдолтын талаар, Монгол гэрийн бичил цаг уур, ээзгий, барааны саван хийх үндэсний арга, хөрсийг бохирдуулагч хүнд металлуудын талаарх судалгаа, хөрсийг бохирдуулагч спор үүсгэгч бактеруудын талаарх судалгаа, ахуйн хаягдалыг хоргүйжүүлэх арга, бохир уснаас ялгаран гарч буй лагийг ургац нэмэгдүүлэх талаар олон төрлийн судалгааны ажлыг хийсэн байна.
Нийт 240 гаруй эрдэм шинжилгээний бүтээл, 5 сурах бичиг, 4 патент , 4 монография бичиж, 3 дэд эрдэмтэн, 2 доктор, 23 магистрын диссертацийг удирдан хагаалуулсан.
Д.Бейбетхан орчны болон ерөнхий эрүүл ахуйн хичээлийг бодит үзүүлэн ашиглах, лабораторийн шинжилгээ хийж баталгаажуулах аргаар оюутанд гүн бат мэдлэг олгоход ихэд анхаарч чармайн ажиллаж байсныг хамт ажиллаж байсан багш бид нар сайн мэдэх юм.
Д.Бейбетхан төрөлх сургуульдаа 1993 он хүртэл мэргэжлээрээ багшилж олон зуун шавьтай болсон, тэр дундаа ЭАХС-ын хяналтын албаны мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан эрдэмтэн багш нарын нэг билээ.
1993 онд Казакстан улсаа шилжин суурьших мэргэжлийнхээ дагуу эрдэм шинжилгээ, багшлах ажлыг үргэлжлүүлэн хийсээр Анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, профессор цол хүртэн тус улсын Карганда хотын АУИС-ийн “Уламжлалт анагаах”-ын тэнхимийн эрхлэгчээр үр бүтээлтэй, амжилттай ажилласаар байна.
1993-онд эцэг эхтэйгээ хамт Казахстан улст нүүж суурьшсан. Казахстанд 1993-1994-онд Жана-арка районд зүүний эмч,1995-2026 он хүртэл Караганд хотын АУИС, Академик Е.А.Букетовын нэрэмжит Карагандын УИС-д профессор багшаар ажиллаж байна. 1999-онд анаагахын шинжлэх ухааны доктор, 2011-онд профессор, 2012 онд академич, 2021 онд шинжлэх ухааны гавьят ажилтан цол хүртсэн. Одоо Астана хотод амьдарч байна.

💐💐АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙ энэ жил тохиож буй. Ойн арга хэмжээний хүрээнд тус сур...
12/06/2026

💐💐АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙ энэ жил тохиож буй. Ойн арга хэмжээний хүрээнд тус сургуульд 1956-2026 онд ажиллаж байсан үе, үеийн эрдэмтэн багш, ажилтнуудаа цувралаар танилцуулан, алдаршуулж байна💐💐
Цэрэнбатын Чулуунбаатар
Ц.Чулуунбаатар нь 1930 онд Архангай аймгийн Эрдэнэ-Мандал суманд төрсөн. 1950-1955 онд МУИС-н Анагаах ухааны салбарт суралцан төгсөж хүний их эмч, 1966-1967 онд Эрхүү хотын Тарваган тахал эсэргүүцэх хүрээлэнд 6 сарын дамжаанд суралцаж гоц халдвартын нарийн мэргэжил тус тус эзэмшжээ.

1955-1958 онд Архангай аймгийн Тариат суманд их эмч,
1958-1962 онд Архангай аймгийн сүрьеэгийн больницын их эмч,
1962-1966 онд Архангай аймгийн ЭХГ-ын орлогч, С.М.Немойн нэрэмжит нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч,
1966-1974 онд ЭХЯ-ын харьяа Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах газрын дарга,
1974-1999 онд Анагаах ухааны их сургуульд багшаар ажиллаж байсан.

1956-1961 онд Архангай аймгийн Их тамир, 1973 онд Завхан аймгийн Улиастай хот, 1983 онд Архангай аймгийн Хангай, Их тамир суманд 2 удаа, 1988 онд Ховд аймгийн Дарви суманд, 1992 онд Багануур дүүрэгт гарсан бүгд 6 удаагийн хүний тарваган тахал өвчний голомтод орон нутгийн болон улсын онцгой комиссын шийдвэрээр ажилласан өндөр нарийн мэргэжлийн эмч байв.
Ц.Чулуунбаатар эрдэм шинжилгээний 90 гаруй бүтээл гаргасны дотор ном 10, мэргэжлийн зөвлөгөө, аргачилсан захидал, заавар, санамж 40 гаруй бичиж эмнэлгийн практикт нэвтрүүлснээс гадна 1985 онд “Яагаад үүнийг хориглодог юм бэ” гэсэн кино бүтээхэд оролцжээ. 1968-1998 онд их эмч нарын нарийн мэргэжил олгох, дээшлүүлэх дамжаанд тасралтгүй багшилж ирсний дотор тарваган тахлын нарийн мэргэжил эзэмших дамжаанд 1982 онд 10, 1986 онд 15, 1989 онд 12 их эмч, 1986 онд тарваган тахлын биологич 13 хүнийг суралцуулан төгсөх ажлыг удирджээ.
Ц.Чулуунбаатар лекц, дадлагын хичээлийг монгол улсад тарваган тахалтай тэмцэх үед гарч байсан дэвшилтэт сайн, сургамжтай бодит жишээ, өөртөө тохиолдож байсан сонирхолтой аюултай учирлуудаар тогтмол баяжуулан заадаг учир өөрөө “амьд” үзүүлэн болж оюутан, эмч нарын анхаарлыг байнга татаж, итгэл үнэмшил, бахархалыг төрүүлдэг байжээ. Иймээс ч эмч, оюутан, эрдэмтэн багш нар, хамт олон нь “Чума-Чука” гэж мэргэжлээр нь овоглож алдаршуулсан байдаг.
Гавъяа, шагналыг дурьдахад 1961 онд Монголын эмч нараас анх удаа шударга журам медаль, түүхт ойн медалиуд, Засгийн газрын хүндэт жуух, 1974 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1981 онд Алтан гадас одон, 1997 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одонгоор шагнагдсан байна. Мөн “Эрүүлийг хамгаалахын болон Ардын боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагджээ.

Address

Zorig Street/3
Ulaanbaatar
14210

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97611329126

Alerts

Be the first to know and let us send you an email when АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль/MNUMS, School of public health posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль/MNUMS, School of public health:

Shortcuts

Share

Category