13/10/2025
“Urban Adventure” Club — Дорноговийн аялал 2025
“СИТИ” Их сургуулийн Бүрэлдэхүүн Бизнесийн сургуулийн Аялал жуулчлалын тэнхимийн дэргэдэх “Urban Adventure” клуб 2025–2026 оны хичээлийн жилийн ээлжит аяллаа 10-р сарын 10–12-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
XIX зууны нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, Ноён хутагт Д. Данзанравжаагийн 1820 онд байгуулсан түүхт Хамрын хийд, Шамбалын орон (Энергийн төв), Энх тайвны хонх, Бясалгалын агуй, Эхийн умай, Өвгөн суварга, Хүслийн Хар уул (Хан Баянзүрх), Ноён Хутагтын гэрэлт хөшөө, Сайншанд хотын музей зэрэг түүх, соёл, шашны чухал дурсгалт газруудаар аялж танилцлаа.
Оюутнууд маань энэхүү аяллаар дамжуулан байгалийн гоо үзэсгэлэнг мэдэрч, түүх, шашин, танин мэдэхүйн мэдлэгээ гүнзгийрүүлж, мэргэжлийн ур чадвараа бодитоор хөгжүүлсэн үнэ цэнтэй туршлага хуримтлуулсан юм.
Аялалд идэвхтэй оролцсон бүх оюутнууддаа баяр хүргэж, цаашдын суралцах болон бүтээлч замналд нь амжилт хүсье!