Logarithm School

Logarithm School Инженеринг, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, нэг ээлжтэй, хүүхэд бүрийг хөгжүүлэгч, дэвшилтэт боловсролын сургууль

Бид шинжлэх ухаанч сэтгэлгээтэй, хүмүүжилтэй хүүхдүүдийг хүмүүжүүлэн төлөвшүүлэхийн төлөө ажилладаг.

🥈🥉 3в ангийн сурагч Б.ШИРНЭНЦЭЛМҮҮН АНУ-ын Future Intelligence Students Olympiad (FISO)-ын финалын шатанд амжилттай орол...
28/09/2026

🥈🥉 3в ангийн сурагч Б.ШИРНЭНЦЭЛМҮҮН АНУ-ын Future Intelligence Students Olympiad (FISO)-ын финалын шатанд амжилттай оролцож, хоёр төрөлд медалийн эзэн боллоо.

🇺🇸 3В ангийн сурагч Б.Ширнэнцэлмүүн АНУ-ын Future Intelligence Students Olympiad (FISO)-ын финалын шатанд амжилттай оролцож, англи хэлний төрөлд мөнгөн медаль, арт төрөлд хүрэл медаль хүртсэн бахархам амжилт үзүүллээ. 🇺🇸 🌟

🏆 Хичээл зүтгэл, авьяас чадвараараа амжилт гаргасан Б.Ширнэнцэлмүүндээ халуун баяр хүргэе! Цаашдын сурлага, уран бүтээлд нь улам их амжилт хүсье. 👏🏆

Намрын дунд сарын шинийн 17-ны Балжинням, Дашнямтай шинэ 7 хоногийг амжилт дүүрэн эхлүүлье. 🏅 2А АНГИЙН СУРАГЧ О.ЭЕХЭН “...
28/09/2026

Намрын дунд сарын шинийн 17-ны Балжинням, Дашнямтай шинэ 7 хоногийг амжилт дүүрэн эхлүүлье.
🏅 2А АНГИЙН СУРАГЧ О.ЭЕХЭН “АЛТАН ЭРДЭНЭ” ХҮНДЭТ ЦОЛ, ТЭМДГЭЭР ШАГНУУЛЛАА 🇲🇳 👑

👑 “Мисс Монголиа” холбооноос Монгол Улсаа төлөөлөн олон улсын тэмцээнд амжилт гаргасан оролцогчдод хүндэт цол, тэмдэг, үнэмлэх гардуулах ёслол зохион байгуулагдлаа. Энэ үеэр 2А ангийн сурагч О.Эехэн маань “Алтан Эрдэнэ” хүндэт цол, тэмдгээр шагнуулсанд халуун баяр хүргэе. ❤️

👑 О.Эехэн Хятад улсын Хайнаньд зохион байгуулагдсан Little Miss & Mister Universe 2026 тэмцээнээс Grand Prix титэм хүртэж, Тайланд улсад болсон Kids Star International 2025 тэмцээний Best Catwalk, Best Disney төрөлд тэргүүн байр эзэлсэн амжилт үзүүлсэн юм. Мөн Бээжин хотын CATWALK STORM тэмцээнд өөрийн насны ангилалд II байр эзэлсэн зэрэг олон сайхан амжилттай. 👑🌟

🇲🇳 Эх орноо олон улсын тайзнаа төлөөлж, хичээл зүтгэлээрээ амжилт гаргасан О.Эехэндээ халуун баяр хүргэе! Цаашдын тэмцээн, уралдаанд нь улам их амжилт хүсье. 👏👏👏

🚌 “ТАМГАН” ХӨДӨЛМӨР ЗУСЛАНГИЙН ТӨСӨЛТ ХИЧЭЭЛ, АЯЛАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 🍂Дунд, ахлах ангийн сурагчид “Тамган” хөдөлмөр зусл...
28/09/2026

🚌 “ТАМГАН” ХӨДӨЛМӨР ЗУСЛАНГИЙН ТӨСӨЛТ ХИЧЭЭЛ, АЯЛАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 🍂

Дунд, ахлах ангийн сурагчид “Тамган” хөдөлмөр зусланг зорьж, танин мэдэхүйн аялал, төсөлт хичээлд оролцлоо. ✨

🐎 Сурагчид Цонжин болдог дахь Чингис хааны морьт хөшөөтэй танилцаж, уг хөшөөг яагаад энэ газарт босгосон талаар мэдэж авлаа. Мөн багшийн чиглүүлгээр “Хээрийн музей ба археологи” сэдэвт хичээлд оролцож, ажлын хуудсаа бөглөн, ажиглалт, тэмдэглэл хийв. 📚

🏺 Зуслангийн орчим дахь хиргисүүр, дөрвөлжин булш зэрэг түүх, соёлын дурсгалтай танилцсанаар хээрийн музейн хичээлээ үргэлжлүүллээ.
🍱 Үдийн хоол, хөгжөөнт тоглоом, чөлөөт цагаар сурагчид найз нөхөдтэйгөө дурсамж дүүрэн нэг өдрийг өнгөрүүлж, аяллын төгсгөлд орчноо цэвэрлэж, байгальд хариуцлагатай хандахын чухлыг үйлдлээрээ харууллаа. 🤸‍♀️🎈

💚 Энэхүү аялал нь сурагчдад танхимд сурсан мэдлэгээ бодит орчинд бататгах, бие даан судлах, багаар ажиллах, түүх соёлын өв болон байгаль орчноо хайрлан хамгаалах боломж олголоо.
👏 Аяллыг зохион байгуулсан багш, ажилтнууд болон идэвхтэй оролцсон сурагчдадаа баярлалаа! 💫

🌿 “ТАМГАН” ХӨДӨЛМӨР ЗУСЛАН – АЗ ЖАРГАЛТАЙ ДУРСАМЖААР ДҮҮРЭН ӨДРҮҮД 🌿9 дүгээр сарын 14–16-ны өдрүүдэд бага ангийн 3-5 дуг...
17/09/2026

🌿 “ТАМГАН” ХӨДӨЛМӨР ЗУСЛАН – АЗ ЖАРГАЛТАЙ ДУРСАМЖААР ДҮҮРЭН ӨДРҮҮД 🌿

9 дүгээр сарын 14–16-ны өдрүүдэд бага ангийн 3-5 дугаар ангийн сурагчид “Тамган” хөдөлмөр зуслангийн өдрийн ээлжийн хөтөлбөрт хамрагдаж, анги хамт олноороо цэвэр агаарт гарч, намрын улирлын гайхамшигтай өнгөн дунд хөгжилтэй, аз жаргалтай өдрүүдийг өнгөрүүллээ. 💚

Хотын хөл хөдөлгөөнөөс түр холдож, цэвэр агаарт найз нөхөдтэйгөө хамт тоглож, инээлдэж, шинэ зүйл туршиж, хамтдаа бүтээсэн мөч бүхэн хүүхдүүдийн хувьд мартагдашгүй сайхан дурсамж болон үлдлээ. 🌲🍂

Өдрийг эрч хүчтэй дасгал хөдөлгөөнөөр эхлүүлж, “Бүтээлийн цаг”-аар байгалиас олдох мөчир, боргоцойг ашиглан өөрсдийн төсөөлөл, сонирхол, бүтээлч санаагаа бодит бүтээл болгон урлав.

Мөн оюун ухааны долоодой тоглоомоор тоглон сэтгэн бодох, асуудлыг шийдвэрлэх, багаар ажиллах чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ найзуудтайгаа хөгжилдөж, аз жаргалтай инээд хөөрөөр дүүрэн цагийг өнгөрүүлсэн юм. 🧩✨

Энэ өдрүүдийн хамгийн үнэ цэнтэй зүйл нь зөвхөн хийсэн бүтээл, тоглосон тоглоом биш байлаа. Анги хамт олноороо нэг орчноос гарч, цэвэр агаарт хамтдаа алхаж, тоглож, ярилцаж, бие биетэйгээ улам дотносон, хамтын сайхан дурсамжаа бүтээсэн нь хамгийн том үр дүн байв. ❤️

Хүүхдүүдийн баяр хөөртэй инээд, гялалзсан нүд, найзуудтайгаа хуваалцсан хөгжилтэй мөч бүр “Тамган”-ы өдрүүдийг улам өнгөлөг, дулаахан болголоо.

🌿 “Тамган” хөдөлмөр зуслан – цэвэр агаарт, найзуудтайгаа, инээд хөөрөөр дүүрэн дурсамж бүтээсэн өдрүүд байлаа.

🏆 “НӨХӨРСӨГ ОЛИМП” – ДУНД, АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН НАМРЫН СПАРТАКИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 🍂9 дүгээр сарын 4-ний...
16/09/2026

🏆 “НӨХӨРСӨГ ОЛИМП” – ДУНД, АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН НАМРЫН СПАРТАКИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 🍂

9 дүгээр сарын 4-ний өдөр “Чингэлтэй хайрхан” спорт цогцолборт дунд, ахлах ангийн сурагчдын хүсэн хүлээдэг “Нөхөрсөг олимп – Намрын спартакиад” амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

Энэ удаагийн спартакиадаар сурагчид спортын болон авхаалж самбаагаа уралдуулж 14 төрлөөр хурд хүч, ур чадвараа сорин, багийн стратеги, тактик, эв нэгдэл шаардсан өрсөлдөөнтэй тоглолтуудаар нөхөрсөг өрсөлдлөө.

Тэмцээн хоёр үндсэн ангиллаар явагдаж, 6–9 дүгээр ангийн сурагчид авхаалж самбаа, эв нэгдлээрээ өрсөлдсөн бол 10–12 дугаар ангийн сурагчид манлайлал, туршлага, тактикийн тоглолтоороо онцлог байлаа.

Багийнхаа ялалтын төлөө секунд бүрд хичээн зүтгэж, нэгнээ дэмжин, дүрмээ хүндэтгэн өрсөлдсөн сурагчдын тэмүүлэл нь Логарифм сургуулийн эрхэм зорилго болох “Сэтгэлийн хаттай, ёс зүйтэй, хариуцлагатай суралцагч” төлөвшүүлэх үйлсийн нэгэн бодит илэрхийлэл байлаа.

🏆 ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭД

🥇 Дунд ангийн төрөлд
Д.Эрдэнэхорол багштай 9А анги

🥇 Ахлах ангийн төрөлд
М.Болор-Эрдэнэ багштай 11А анги тус тус ЦОМЫН ЭЗЭД-ээр шалгарлаа.

Ялалт, ялагдал бүрээс суралцаж, бие биеэ хүндэтгэн, нөхөрсгөөр өрсөлдсөн нийт сурагчдадаа болон шилжин явах цомын эзэд болсон хамт олондоо халуун баяр хүргэе! 👏🏆

Ялалтад бардамнахгүй, ялагдалд гомдохгүй — нөхөрлөл, хүндлэл, эв нэгдлийг эрхэмлэе! 💚

🏆 “НӨХӨРСӨГ ОЛИМП” – БАГА АНГИЙН СУРАГЧДЫН НАМРЫН СПАРТАКИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 🍂☀️Нарлаг сайхан намрын өдөр...
08/09/2026

🏆 “НӨХӨРСӨГ ОЛИМП” – БАГА АНГИЙН СУРАГЧДЫН НАМРЫН СПАРТАКИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 🍂☀️

Нарлаг сайхан намрын өдөр Логарифм сургуулийн 2–5 дугаар ангийн сурагчдын “Нөхөрсөг олимп – Намрын спартакиад” Чингэлтэй хайрхан спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа. 🏃‍♀️🏃‍♂️

Сурагчид маань эрч хүч, авхаалж самбаа, хурд хүчээ сорьсон спортын 8 төрлөөр нөхөрсгөөр өрсөлдөж, нэг баг болон хамтран ажиллах, бие биеэ дэмжих, дүрмээ хүндэтгэх, шударгаар өрсөлдөх зэрэг спортын үнэт чанаруудаас суралцсан дурсамж дүүрэн өдрийг өнгөрүүллээ. 🤝💚

“Ялалтандаа бардамнахгүй, ялагдалдаа гомдохгүй” зарчмын дор хүүхэд бүр өөрийгөө сорьж, найз нөхдөө дэмжин, ялалт ялагдлын аль алиныг зөвөөр хүлээн авч, багийнхаа төлөө хичээн зүтгэлээ. 👏

🏆 4–5 дугаар ангийн төрөлд “УЛААН ЛУУ” баг 💙🐆
🏆 2–3 дугаар ангийн төрөлд “ХӨХ ИРВЭС” баг ❤️🐉
тус тус ЯЛАГЧ боллоо.

Ялагч багууддаа болон спортын талбайд хүчээ сорьж, нөхөрсөг сайхан өрсөлдсөн нийт сурагчдадаа баяр хүргэе! 🌟

Спорт нь хүүхдүүдэд тууштай байх, хариуцлага хүлээх, бусдыг хүндэтгэх, хамтран ажиллах, ялагдлаас суралцан дахин хичээх сэтгэлийн хат төлөвшүүлдэг.

Энэ бүхэн нь тасралтгүй өсөн хөгжих эрмэлзэлтэй, сэтгэлийн хаттай, ёс зүйтэй, хүнлэг хандлага, хариуцлагатай суралцагчдыг төлөвшүүлж, нийгэмдээ, дэлхийд утга учиртай хувь нэмэр оруулах иргэдийг бэлтгэх Логарифм сургуулийн эрхэм зорилгын нэгэн хэсэг билээ. 💚🌱

НӨХӨРСӨГ ОЛИМП – НӨХӨРЛӨЛ, ХҮЧ, ХУРД, ЭВ НЭГДЭЛ, ЯЛАЛТ! 🏆✨

🥍 ЛАКРОСС СПОРТТОЙ ТАНИЛЦЛАА 🥍🥍🥍Логарифм сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад лакросс спортын танилцуулах үйл ажиллаг...
07/09/2026

🥍 ЛАКРОСС СПОРТТОЙ ТАНИЛЦЛАА 🥍🥍🥍

Логарифм сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад лакросс спортын танилцуулах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

Олон жилийн түүхтэй, 2028 оны Олимпын наадмын хөтөлбөрт багтсан лакросс спортыг Монгол Улсад хөгжүүлэхээр хүрэлцэн ирсэн Ази, Номхон далайн бүсийн Лакроссын холбооны Гүйцэтгэх захирал Chris Jinno, лакроссын дасгалжуулагч, тоглогч Misato Akiba нар манай сурагчдад энэхүү спортын онцлог, үндсэн техник, тоглох арга барилыг танилцууллаа.

🏃‍♀️🏃‍♂️ Танилцуулгын үеэр сурагчид зөвхөн мэдээлэл сонсоод зогсохгүй лакроссын хэрэгслүүдтэй танилцаж, бөмбөг дамжуулах, барьж авах зэрэг үндсэн техникийг өөрсдөө биечлэн туршиж, тоглож үзсэн нь тэдний сонирхлыг ихэд татлаа.

Шинэ спортыг танин мэдэж, өөрсдийгөө сорих боломжийг сурагчид маань идэвх, сонирхолтойгоор хүлээн авч, талбайд эрч хүч, хөгжилтэй мөчүүдээр дүүрэн байлаа. 🥍✨

Цаашид лакросс спортоор хичээллэн, ур чадвараа хөгжүүлэх сонирхолтой сурагчдыг дэмжих чиглэлээр Логарифм сургууль Лакроссын холбоотой хамтран ажиллах болно.

💙 Шинэ спорт • Шинэ туршлага • Шинэ боломж

🎓📚 Логарифм сургуулийн 19 дэх хичээлийн шинэ жилийн нээлт болж, эрдэм мэдлэг, хүсэл тэмүүлэл, шинэ зорилго дүүрэн нэгэн ...
04/09/2026

🎓📚 Логарифм сургуулийн 19 дэх хичээлийн шинэ жилийн нээлт болж, эрдэм мэдлэг, хүсэл тэмүүлэл, шинэ зорилго дүүрэн нэгэн хичээлийн жил эхэллээ. ✨🌱

🌏 Бид тасралтгүй өсөн хөгжих эрмэлзэлтэй, сэтгэлийн хаттай, ёс зүйтэй суралцагчдыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээ, хүнлэг хандлага, хариуцлага, байгаль орчноо хамгаалах ухамсрыг хөгжүүлэн, нийгэмдээ төдийгүй дэлхийд утга учиртай хувь нэмэр оруулах иргэдийг бэлтгэхийг зорин ажиллана. 💡❤️

🌟 Бид хүүхэд бүрийн өөртөө итгэх итгэл, мэдлэг чадвар, зөв хандлага, бүтээлч сэтгэлгээг дэмжиж, бусдыг хүндэтгэн харилцдаг, зүтгэл чармайлттай, тууштай, хариуцлагатай, үнэнч шударга, зөв сэтгэл зүрхтэй иргэн болгон төлөвшүүлэхийг эрхэмлэдэг. 🤝💙🌱

🚀 Мөн суралцагчдын авьяас, сонирхол, хэрэгцээнд нийцсэн олон талт, шинэлэг сургалт, үйл ажиллагааг хэрэгжүүлж, хүүхэд бүр өөрийн ирээдүйгээ бүтээхэд нь дэмжлэг үзүүлэн, нийгэмд эерэг нөлөө үзүүлдэг чадвартай иргэнийг төлөвшүүлэхийн төлөө хамтдаа хичээн ажиллах болно. 🌍👩‍🎓

🎉 Логарифм сургуулийн нийт төгсөгчид, суралцагч хүүхдүүд, багш ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид болон бидэнтэй хамтран ажилладаг байгууллага, хүмүүст Хичээлийн шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье! 🎊📖💐

🌟📚 Шинэ хичээлийн жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байг! 🎓✨

🌸 Эрхэм хүндэт эцэг эх, асран хамгаалагч та бүхэндээ 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье. 🎉📚 Хичээ...
27/08/2026

🌸 Эрхэм хүндэт эцэг эх, асран хамгаалагч та бүхэндээ 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье. 🎉

📚 Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаатай холбоотой дараах мэдээллийг хүргэж байна. 📢

🎓 Хичээлийн шинэ жилийн нээлт:
📅 2026 оны 8 дугаар сарын 31-ний өдөр
⏰ 09:00–10:30 цагт
📍 Соёлын төв өргөөний Их танхимд зохион байгуулагдана.

🤝 Нээлтийн үйл ажиллагааны дараа:
Нээлтийн үйл ажиллагаа өндөрлөсний дараа сурагчид эцэг эх, асран хамгаалагчдын хамт харина. 🏡

🌈 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр:
⏰ 09:00–10:00 цагт
💬 “Сайхан амарцгаасан уу, найзууд аа?” сурагчдын чөлөөт цагийн үйл ажиллагаа зохион байгуулагдана. 😊

1 дүгээр ангийн сурагчдын эцэг эх, асран хамгаалагчдад:
📅 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр
⏰ 08:30–09:00 цагийн хооронд
Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ ангид орж, хичээлийн шинэ жилийн эхний өдрийн дурсамж, сэтгэгдлийг хүүхэдтэйгээ хамт хуваалцан, сайхан дурсамж бүтээгээрэй. 📸💙

⏰ 9 дүгээр сарын 1-ний өдөр сурагчдын тарах цаг:
🔹 I–II ангийн сурагчид - 13:30 цагт
🔹 III–XII ангийн сурагчид - 14:00 цагт хичээлээс тарна.

🚗 Энэ цагт эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ тосон авна уу.

🌟 Хүүхэд бүрийн хувьд шинэ хичээлийн жил нь баяр баясал, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай! 📚✨

💐 Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. ❤️

🌟 Шинэ мөрөөдөл, шинэ боломж, шинэ хичээлийн жилээ угтахад бэлдэцгээе. 💚 Эрхэм эцэг эх, асран хамгаалагч та бүхэндээ энэ...
06/08/2026

🌟 Шинэ мөрөөдөл, шинэ боломж, шинэ хичээлийн жилээ угтахад бэлдэцгээе.

💚 Эрхэм эцэг эх, асран хамгаалагч та бүхэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлье.
💚 2026–2027 оны хичээлийн шинэ жил айсуй.

👕 Дүрэмт хувцас, сурах бичгийн борлуулалтын хуваарь, бага ангийн сурагчдын хичээлийн хэрэгсэл бэлтгэх жагсаалтыг хүргэж байна.

Address

Ulaanbaatar
46/895

Opening Hours

Monday 08:00 - 18:00
Tuesday 08:00 - 18:00
Wednesday 08:00 - 18:00
Thursday 08:00 - 18:00
Friday 08:00 - 18:00

Telephone

+97677110566

Alerts

Be the first to know and let us send you an email when Logarithm School posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Logarithm School:

Shortcuts

Share

Category