24/09/2026
Хаа нэгтээ олон хүн зөрөх гудамжны сандал дээр, хөл хөдөлгөөнтэй рестораны захын ширээн суугаад аяга кофе шимэнгээ бусдыг ажиглах сонирхолтой. Яарч яваа хүмүүс юунд яарч байгааг, юу хийдэг бол гэж, энэ хүнд бодож яваа зүйл, толгойг нь гашилгаж байгаа шаналал байгаа болов уу гэж төсөөлөх дуртай.
Үнсэлцэж буй хосуудыг нэгнийхээ юунд татагдсаныг, инээмсэглэж жаргалтай гэгч сэлфи авч байгаа ч маргаж муудах үе бас байдаг байхдаа гэж таах. Хөгжилдөн хөөрөлдөж байгаа найзуудыг юу тэмдэглэж байгааг, багын найзууд болов уу, ангийн найзууд, оюутан насны найзууд юм болов уу, эсвэл ажлын хамт олон уу гээд л зүгээр сониучирхан ажиглах дуртай.
Гадаа террас дээр ганцаараа тамхилж буй залуу уртаар санаа алдахдаа юу эргэцүүлж байгааг, амьдралд нь юу тохиолдсоныг, уухаар ямар шалтгаан байгааг гээд л түмэн бодолд дарагдан, бусдыг ажиглан дуугүй суух бас нэг төрлийн таашаал.
Feuillemort Vesper