Хийлийн сургалт

Хийлийн сургалт Бүх насныханд зориулсан хийл хөгжмийн цахим сургалт🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻

27/09/2026

🎻 15 настай Жозеф Сигети

Энэ бол XX зууны нэрт хийлч Жозеф Сигетигийн 1907 оны орчим Лондонд авахуулсан, арилжааны зориулалтаар хэвлэгдсэн эртний фото ил захидлуудын нэг юм.

Зургийн доор түүнийг “JOSKA SZIGETI — The young Hungarian Violinist” буюу “Жоска Сигети — Унгарын залуу хийлч” хэмээн танилцуулжээ.

Тухайн үед Сигети дөнгөж 15 настай байсан бөгөөд Лондоны хөгжмийн ертөнцөд залуу авьяастан хэмээн танигдаж эхэлж байв. Ийм фото ил захидлуудыг тухайн үеийн алдартай уран бүтээлчдийг олон нийтэд сурталчлах, тоглолтын үеэр худалдах, тараах зорилгоор хэвлэдэг байжээ.

Хожим энэ жаал хүү XX зууны суут хийлчдийн нэг болсон юм. 🎻

25/09/2026

🤖🎻 “Robot Cellist”

2009 оноос эхэлсэн Роботын 2 гар төсөл нь улам сайжирсаар жинхэнэ хөгжмийн зэмсгээр хөгжимчний хөдөлгөөнийг дуурайн тоглодог болжээ.

Технологи хөгжих тусам робот зөвхөн үйлдвэрт ажиллахаас гадна хөгжим тоглож, урлагийн бүтээлд оролцох хэмжээнд хүрчээ.

Гэхлээ нотыг робот зөв тоглож чадах ч хүний мэдрэмжийг илэрхийлж чадах болов уу?

🎻👩‍🏫Хүүхдэд хийлийн багш сонгох 10 шалгуур1. Суурь техникийг зөв тавьдаг байхХийл барих, нум барих, мөр-гарын сул байдал...
24/09/2026

🎻👩‍🏫Хүүхдэд хийлийн багш сонгох 10 шалгуур

1. Суурь техникийг зөв тавьдаг байх
Хийл барих, нум барих, мөр-гарын сул байдал, хурууны байрлалыг эхнээс нь зөв заах.

2. Хүүхдийн насанд тохируулж заадаг байх
Бага насны хүүхдэд урт тайлбар биш, богино даалгавар, тоглоомчилсон арга илүү үр дүнтэй.

3. Алдааны шалтгааныг тайлбарладаг байх
Зүгээр “дахин тогло” гэх биш, яагаад болохгүй байгааг ойлгуулж засдаг байх.

4. Хөгжимлөг тоглолтыг хөгжүүлдэг байх
Зөвхөн нот, хурд гэлгүй дуугаралт, фраз, мэдрэмжийг зэрэг хөгжүүлэх.

5. Хүүхдийг айлгаж биш, урамшуулж сургадаг байх
Хатуу шаардлага байж болно, гэхдээ хичээлдээ дургүй болтол нь дарамтлах ёсгүй.

6. Тодорхой зорилготой сургалтын төлөвлөгөөтэй байх
Хэдэн сарын дараа ямар чадвар эзэмшүүлэхээ багш мэддэг байх.

7. Шавь нарын ахиц сайн байх
Багш өөрөө сайн тоглодгоос гадна шавь нараа хэр хөгжүүлж байгааг хар.

8. Дасгалын зөв арга заадаг байх
Олон цаг давтуулахаас илүү зөв давтах арга, жижиг хэсгээр ажиллах, удаанаас эхлэхийг заадаг байх.

9. Эцэг эхтэй зөв харилцдаг байх
Гэртээ юуг, хэр хугацаанд давтахыг тодорхой хэлдэг байх.

10. Хүүхэд багштайгаа эвтэй, итгэлтэй байдаг байх
Хүүхэд багшаасаа асуухаас айдаггүй, хичээлдээ очих хүсэлтэй байвал сайн шинж.

Хамгийн чухал нь:
Сайн хийлч болгон сайн багш байдаггүй. Харин сайн багш гэдэг нь сурагчийн алдааг зөв оношилж, зөв аргаар ахиулж чаддаг хүн юм👩‍🏫

22/09/2026

Хөгжимчин хүний хамаг амьдрал нь ЗЭМСЭГ нь байдаг.

20/09/2026

Дуртай дуугаа захиалаад хийл тоглож сурах ангид шинэ дуу орлоо

🎻 1929 он, Берлин.Энэ гэрэл зураг бол зүгээр нэг алдартай удирдаач, авьяаслаг хүүхдийн уулзалт биш. Харин 12 настай хөгж...
19/09/2026

🎻 1929 он, Берлин.

Энэ гэрэл зураг бол зүгээр нэг алдартай удирдаач, авьяаслаг хүүхдийн уулзалт биш. Харин 12 настай хөгжимчнийг насанд хүрсэн уран бүтээлчтэй эн тэнцүүгээр хүлээн зөвшөөрсөн хөгжмийн түүхэн мөчийн дурсгалт зураг юм.

Ердөө 12 настай Иехуди Менухин нэрт удирдаач Бруно Вальтертай хамт Берлиний Филармонийн тайзнаа гарч, нэгэн үдэш Бах, Бетховен, Брамсын гурван концертыг тогложээ.

Бруно Вальтер түүний албан ёсны багш байгаагүй ч Менухины онцгой авьяас, хөгжмийн гүн мэдрэмжийг эрт олж харсан хүмүүсийн нэг байв. Тэрээр залуу хийлчийг наснаас нь үл хамааран жинхэнэ уран бүтээлч хэмээн хүлээн зөвшөөрч, том тайзан дээр түүнд итгэл хүлээлгэсэн юм.

Энэ түүх бидэнд нэг зүйлийг сануулдаг.

Хийл тоглож сурахад зөвхөн төрөлхийн авьяас хангалтгүй. Өдөр бүрийн жижигхэн давтлага, тэвчээр, сахилга бат, хөгжмөө ойлгож сонсох чадвар, мөн хүүхдийн авьяасыг анзаарч дэмжих багш, гэр бүлийн оролцоо бүгд нийлж байж уран бүтээлчийг бүтээдэг.

Өнөөдөр хийлээ анх удаа барьж байгаа бяцхан сурагч ч маргааш ямар тайзан дээр зогсохыг бид мэдэхгүй.

Тиймээс хүүхдэдээ
“Чи чадна. Дахиад нэг удаа тоглоод үзье”
гэж хэлэх тэр жижигхэн урам зориг заримдаа маш том мөрөөдлийн эхлэл болдог. 🎶

🎻 2026 оны 9-р сарын 5-нд виолончельчин, багш Tanya Carey болон түүний нөхөр, флейтчин Gerald Carey нарын гэр галд өртөж...
17/09/2026

🎻 2026 оны 9-р сарын 5-нд виолончельчин, багш Tanya Carey болон түүний нөхөр, флейтчин Gerald Carey нарын гэр галд өртөж, олон хөгжмийн зэмсэг, нот, бичлэг болон дурсгалын зүйлс устжээ.

Хамгийн харамсалтай нь Танягийн тоглодог, 1704 онд Италийн Кремона хотод Giuseppe Guarneri “filius Andreae”-гийн урласан виолончель галд бүрэн устсан байна.

300 гаруй жилийн настай энэхүү зэмсэг нь зөвхөн үнэтэй хөгжмийн зэмсэг бус, чавхдаст хөгжмийн түүхийн ховор өв байлаа.

🎼 Хөгжмийн зэмсэг бүр өөрийн гэсэн түүхтэй. Харин хэдэн зууныг дамжин ирсэн зэмсэг бол хүн төрөлхтний соёлын өв юм.

12/09/2026

Суралцагчийн хүсэлтээр ДУУ ТОГЛОЖ СУРАХ ГРУППТ шинээр нэмэгдлээ🙂

30/08/2026

🎻 ХИЙЛИЙН ЧИХ ТОГТОХГҮЙ БОЛ ЯАХ ВЭ?

Хийлийн чих байнга суларч, чавхдасны хөг алдагдаад байвал зориулалтын peg compound буюу чихний түрхлэг хэрэглэдэг. Энэ нь чихийг зөөлөн эргүүлэхийн зэрэгцээ тохируулсан байрлалдаа тогтоход тусална.

🔸 Зориулалтын түрхлэгийг хэрхэн хэрэглэх вэ?

1. Чавхдасыг бүгдийг нь зэрэг суллахгүй, нэг нэгээр нь ажиллана.
2. Тухайн чавхдасыг суллаад чихийг сугална.
3. Чихний ишэн дээрх хайрцагтай үрэлцдэг хоёр гялалзсан цагариг хэсгийг олно.
4. Peg compound-оо зөвхөн энэ хоёр хэсэгт маш нимгэн түрхэнэ.
5. Чихийг буцааж хийгээд хэд хэд эргүүлж, түрхлэгийг жигд тараана.
6. Чавхдасаа буцаан ороож, чихийг дотогш зөөлөн дарж байхдаа хөглөнө.

🔸 Зориулалтын түрхлэг байхгүй үед

Эхлээд ямар нэгэн зүйл түрхэхгүйгээр дараах аргыг туршаарай.

• Чихийг эргүүлэхдээ дотогш нь зөөлөн дарах
• Чавхдасыг чихэн дээр давхардуулахгүй, нягт бөгөөд жигд ороох
• Сүүлийн ороолтыг чихний хайрцгийн хананд ойртуулах боловч хүчтэй шахаж хавчуулахгүй байх
• Нарийн хөглөгчийг дунд байрлалд оруулаад дараа нь чихээр хөглөх
• Хэт хуурай орчинд байсан хийлийг өрөөний тогтвортой чийгшилд байлгах

⚠️ Нуманд хэрэглэдэг давирхай, цавуу болон бусад наалдамхай бодисыг чихэнд их хэмжээгээр түрхэж болохгүй. Чих хэт барьцалдаж гацах, хугарах, цаашлаад чихний хайрцаг цуурах эрсдэлтэй.

Хэрэв чих ганхах, жигд бус эргэх эсвэл дотогш дараад ч тогтохгүй байвал чих болон нүхний хэлбэр элэгдсэн байж болно. Энэ тохиолдолд түрхлэгээр аргалахаас илүү хөгжмийн зэмсгийн засварчнаар тааруулах нь зөв.

23/08/2026

Зөв сайхан хөгжимдвөл үзэсгэлэнтэй болгоно;
Буруу бохир тогловол мэлхий болгож хувиргадаг нум шүү 😄🎻

Address

Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Хийлийн сургалт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Хийлийн сургалт:

Shortcuts

Share

Category