20/08/2025
ШИНЭ ЭЛСЭГЧ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД
Хүмүүнлэгийн ухааны их сургуульд 2025–2026 оны хичээлийн жилд шинээр элсэн орж буй оюутнуудад зориулан дараах мэдээллийг хүргэж байна.
🔹Чиглүүлэх сургалт: 2025 оны 8-р сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
🔹Чиглүүлэх сургалтын урилга бүртгэлтэй мэйл хаяг руу 8-р сарын 22-ны дотор очих болно.
🔹Хичээл сонголт /бакалаврын түвшин/: 2025 оны 8 дугаар сарын 28-ны Пүрэв гарагийн 16:00 цагаас нээгдэнэ.
🔹Хичээлийн шинэ жилийн эхлэл: 2025–2026 оны хичээлийн жилийн намрын улирлын бакалаврын (өдөр, оройн) түвшний хичээлүүд 9-р сарын 1-ний Даваа гарагт эхэлнэ.