Салбар дундын судлалын тэнхим

Салбар дундын судлалын тэнхим Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Салбар дундын судлалын тэнхим, Education, 13381, Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5 Ш/х: Улаанбаатар/49, Ulaanbaatar.

Харилцагч байгууллагуудынхаа бодит хэрэгцээнд нийцсэн богино хугацааны сургалтууд, зөвлөх үйлчилгээ болон бусад бүтээгдэхүүнийг санал болгон хамтран ажиллаж байна

06/09/2026
02/09/2026

Магистрын хөтөлбөрт суралцахаар сонирхогчдод зориулсан "Open Day" өдөрлөг 2026 оны 9 сарын 12-нд 11:30 цагаас зохион байгуулагдана.

Өдөрлөгийн үеэр магистрын хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Өдөрлөгт бүртгүүлэх: https://forms.gle/YiM8pVSF5rKpsYHw8

31/08/2026

🎓 HAPPY ACADEMIC YEAR 2026 - 2027! 💙

Шинэ хичээлийн жил, шинэ зорилго, шинэ боломжууд эхэллээ! ✨

СЭЗИС-ийн нийт оюутан, багш, ажилтнууддаа 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!

Энэ хичээлийн жилдээ мэдлэгээ тэлж, өөрийгөө хөгжүүлж, шинэ найз нөхөд, шинэ туршлага, мартагдашгүй дурсамжаар дүүрэн байгаарай. 🚀

💙 Welcome back to UFE!
Амжилт бүтээлээр дүүрэн шинэ хичээлийн жил биднийг хүлээж байна.

📅 09.01
🌐 www.ufe.edu.mn

#СЭЗИС #ХичээлийнШинэЖил

18/08/2026

📢 СЭЗИС-ИЙН БАКАЛАВРЫН ӨДРИЙН ХӨТӨЛБӨРИЙН НЭМЭЛТ ЭЛСЭЛТ

Элсэх боломжтой мэргэжил, хөтөлбөрөө баталгаажуулах үйл ажиллагаа 2026 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 14:00 цагт эхэлнэ.

🌐 Дэлгэрэнгүй мэдээлэл: https://admission.ufe.edu.mn/mn/newsDetail/223

💬 Цахим зөвлөгөө

2026.08.19-ний 10:00–17:00 цагийн хооронд мэргэжил, хөтөлбөр сонголт болон баталгаажуулалттай холбоотой зөвлөгөөг цахимаар авах боломжтой.

👉 Google Meet уулзалтад нэгдэх:
https://meet.google.com/chx-urxy-rrt

☎️ ХОЛБОО БАРИХ

Үндсэн хөтөлбөр: 85058035
Хамтарсан хөтөлбөр: 85058037
Мэдээллийн технологийн алба — бүртгэлийн системийн асуудлаар: 85058052
Санхүүгийн алба — төлбөрийн асуудлаар: 77774400 (2-1)

📧 И-мэйл: [email protected]

🎓 Мэргэжлээ зөв сонгож, ирээдүйгээ зөв төлөвлөе!

СЭЗИС – Бакалаврын сургалт, судалгааны алба
2026.08.17

СЭЗИС-д судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг дэмжих "J.K. Lee Research Fellowship" хөтөлбөр албан ёсоор эхэллээ2026 оны 7 ...
03/07/2026

СЭЗИС-д судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг дэмжих "J.K. Lee Research Fellowship" хөтөлбөр албан ёсоор эхэллээ

2026 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Санхүү, эдийн засгийн их сургуульд судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг дэмжих "J.K. Lee Research Fellowship"судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийн тэтгэлэг гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү хөтөлбөрийг СЭЗИС-ийн Салбар дундын судлалын тэнхимийн профессор Kim Young-Rae-ийн санаачилгаар БНСУ-ын J.K. Lee Судалгааны төв (Center for Future Human Resources Studies)-ийн захирал, Профессор Жин Кю Ли хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Монголын судлаачдын судалгааны чадавхыг бэхжүүлэх, олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх, өндөр чанартай судалгааг дэмжих зорилготой юм. Хөтөлбөр нь СЭЗИС-ийн судлаачдыг урт хугацаанд тогтвортой дэмжиж, олон улсын түвшний судалгааны бүтээл туурвихад чиглэгдсэнээрээ онцлог юм.

2026–2027 оны хичээлийн жилд хэрэгжиж буй судалгаа, төслийн ажлуудаас шалгарсан бүтээлүүдэд судалгааны тэтгэлэг гардууллаа. Үүнд:

- Олон улсын Scopus индекстэй сэтгүүлд хэвлүүлэхээр бэлтгэж буй 3 эрдэм шинжилгээний өгүүлэл
- 1 докторын судалгааны ажил
-1 салбар дундын төслийн ажил тус тус тэтгэлэг хүртэв.

Мөн СЭЗИС-ийн судлаачдад 5 жилийн хугацаанд нийт 50 сая төгрөг хүртэлх санхүүжилт авах боломжтой тэтгэлгийн батламжийг гардуулсан бөгөөд уг дэмжлэг нь судалгааны тэтгэлэг болон эрдэм шинжилгээний үйл ажиллагааны санхүүжилтийг хамарсан цогц хөтөлбөр юм.
Энэхүү арга хэмжээний үеэр профессор Жин Кю Ли -д СЭЗИС-ийн "Хүндэт зочин профессор (Distinguished visiting Professor)"цол хүртээсэн бөгөөд Профессор Жин Кю Ли нь БНСУ-ын Center for Future Human Resources Studies байгууллагын ТУЗ-ийн дарга, Korea University-ийн профессор бөгөөд хүний нөөц, удирдлага, төрийн бодлого, нийгмийн шинжлэх ухааны салбарт олон улсын хэмжээнд нэр хүндтэй эрдэмтэн юм. Түүний нэрэмжит энэхүү судалгааны тэтгэлэг нь СЭЗИС-ийн судалгаа, эрдэм шинжилгээний хөгжлийг дэмжих, залуу судлаачдыг олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай эрдэм шинжилгээний бүтээл туурвихад бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

29/06/2026

🎓 БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙН ЭЛСЭЛТИЙН КОМИССЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн үйл ажиллагааны хүрээнд 2026 оны 6 дугаар сарын 27–7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл мэргэжил, хөтөлбөрийн танилцуулга, зөвлөгөөг танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулна.

Элсэгч та өөрийн сонгосон мэргэжлийн онцлог, сургалтын төлөвлөгөө, олон улсын болон хамтарсан хөтөлбөр, цаашдын суралцах боломжийн талаар мэргэжлийн багш нараас дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.

Мөн элсэлтийн комиссын ажиллах цагийн хуваарьтай танилцаж, шаардлагатай үйлчилгээ, зөвлөгөөг цаг алдалгүй аваарай.

📍 Танхимаар
2026.06.29–06.30
Мэргэжил, хөтөлбөрийн танилцуулга
Байршил: СЭЗИС-ийн B байр, 2 давхар
Цаг: 10:00–16:00

💻 Цахимаар https://meet.google.com/chx-urxy-rrt?pli=1
2026.06.27-07.03 ны хооронд
Элсэлтийн зөвлөгөө, мэдээлэл
12:00–16:00
🌍 Олон улсын хамтарсан хөтөлбөрийн танилцуулга (27,28 ны өдөр)
13:00–14:00
📞 Холбоо барих:

• Үндсэн хөтөлбөр: 85058035
• Хамтарсан хөтөлбөр: 85058037
• Мэргэшсэн хөтөлбөр:91999111, 99158505
• Интерактив хөтөлбөр: 99078464
• BTEC хөтөлбөр: 99902286, 99189137
• Rotation хөтөлбөр: 99804389, 96509889, 99116287
• Мэдээллийн технологийн алба (Бүртгэлийн системийн асуудлаар): 85058052
• Санхүүгийн алба (Төлбөрийн асуудлаар): 77774400 (2-1)

✉️ И-мэйл: [email protected]

Мэргэжлээ зөв сонгож, ирээдүйгээ зөв төлөвлөе!

Address

13381, Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5 Ш/х: Улаанбаатар/49
Ulaanbaatar

Telephone

+97670008085

Alerts

Be the first to know and let us send you an email when Салбар дундын судлалын тэнхим posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Салбар дундын судлалын тэнхим:

Shortcuts

Share

Category